Friday, December 21, 2007

Нэгэн бодол

Нөөц бага байх тусам үнэ нь ихэсдэг нь эдийн засгийн хууль. Үнэ цэнэгүй хүн ч гэж юу байхав, гэхдээ дээрх хуулиар бол Монгол шиг цөөн хүнтэй улсын хувьд хүн бүрийн үнэ цэнэ илүү өндөр байх нь.Ирээдүйн Монголыг Монгол хүн л бүтээнэ, бүтээхдээ ганц нэг хүн бүтээчихгүй, хүн бүрийн оролцоо чухал тул тэр ирээдүйг бүтээх хүн бүрийн үнэ цэнэ өндөр байх нь гарцаагүй.Энэ баялгийг л хамгаас илүү нандигнах ёстой болов уу.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд монгол охид гадаад хүн дагаад явчихлаа гээд л сонин хэвлэлээр их бичигдэх болсон.Үнэхээр л хүний ёсоор уулзаад учраад , гэр бүл болоод сайн сайхан амьдарч байгаа бол шууд буруутгах ч хаашаа юм...Харин өмнө нь зүсийг нь ч хараагүй харийн хүнтэй зуучлах товчоогоор ч болсон дамжуулан танилцаад гэр бүл гэдэг ариун нандин холбоог тогтоохыг яав ч зөв гэх аргагүй болов уу. Эерэгээр ойлгоё гэж хичээвэл, одоо байгаа амьдрал нь эдийн засгийн хувьд гачигдаад ,илүү хангалуун амьдралд хүрэхийн тулд хийж байгаа аргагүй сонголт гэж тайлбарлах байх. Гэхдээ цор ганц эдийн засгийн шалтгаанаас болдог уу ,үгүй юу гэдгийг нь мэдэхгүй юм даа.Anyway, нэмэр болдоггүй юм аа гэхэд гай бололгүй тэгээд хол яваад өгсөн нь ч бараг ...дотроо эх орноо гэсэн сэтгэлээ хадгалж үлдээсэй л гэж найдахаас...

Сүүлийн жилүүдэд гадагш явж сурах оюутнуудын тоо ихэсч байгаа. Энэ нь ч гадны технологийг сураад эх орондоо нэвтрүүлэх,хүвь хүн талаассаа хөгжих гээд олон талаар сайшаалтай зүйл гэдэг нь маргаангүй биз. Буцаж ирээд улсынхаа ирээдүйг цогцлоох иx үйлсэд зүтгэх нийтлэг нэгэн зорилго өвөртлөн харийг зорьсон залуус маань "хувийн амьдрал" хэрхэн өрнөдөг юм бол доо,энэ талаар бараг яригддаггүй.Тэдний хувьд нас залуу, эх орон нэгтэн цөөхөн(=сонголт бага), бас ч гэж өөрийгөө аваад явчих чадвартай тул эдийн засгийн хүчин зүйлээс илүү"сэтгэл зүрхний хүчин зүйл" дээр "дасан зохицох" гэдэг чанар илүү үйлчлээд харь хүн дагаад алга болчихгүй гэх магадлал өндөргүй ... Гадаадад гарчихвал жаргачих юм шиг санаад зуучлах товчоо энэ тэрд хандаж байгаа өөрийгөө аваад явчих чадваргүй "хэсэг нөхдийн" хажууд мэдлэг боловсролтой,чадалтай залуусаа харь оронд( бүрмөсөн?) алдчихвал хавьгүй их гарзтай гэдэг нь лавтай...


Thursday, December 13, 2007

Nissan



Өчигдөр Nissan Motor Company(NMC)-ийн дэд захирал Takahashi Tadao (高橋忠生 Board member ,vice chairman of NMC) ирж Ниссаны менежментийн шинэчлэл гэдэг сэдвээр лекц уншлаа. Mенежментийн ерөнхий онолын хичээл дээр Японы автомашин үйлдвэрлэлийн талаар үздэг юм.Takahashi Tadao инженер мэргэжилтэй бөгөөд Ниссаны дэд захирлын албанд 18 жил зүтгэж байгаа туршлагатай менежер хүн юм байна. Амжилтанд хүрэх замд Аливаа байгууллагын аль ч үейин түүх чухал гэдгийг дурдаад , Ниссаны намтраас лекцээ эхэлсэн юм. Nissan 1933 онд Ёкохамад анх сууриа тавьж , Америкийн автомашины үйлдвэрлэлээс судлан анхны машинаа үйлдвэрлэж эхэлсэн бол 1962онд 1 сая дахь, 2006 онд 100 сая дахь автомашинаа үйлдвэрлэн гаргажээ.Одоо 186000 гаруй тогтмол ажилчинтай, жилийн орлого нь 104 тэрбүм ам.долларт хүрсэн, олон улс дамжсан нүсэр компани болжээ. (Японд 8 дугаарт, дэлхийд 45-д жагсдаг гэнэ.)1968 онд төв удирдлагаа Токио руу нүүлгэсэн ч 2009 онд Ёкохамад буцаж нүүж ирэх юм байна.

Nissan-ы хөгжлийн зам нь үргэлж дардан байгаагүй ба түүнийг менежерийн ажлаа хүлээж авсан 1989оны үед Ниссаны хувь заяа тун ч бүрхэг байсан гэнэ. Компанийн өөрийн онцлог, орчны өөрчлөлт гээд олон хүчин зүйлс нөлөөлж байсан ба түүнд тааруулан шинэчлэлийн ямар бодлого хэрэгжүүлсэн талаараа ярьж өгсөн юм. Зүгээр л машин үйлдвэрлээд байдаг юм биш, Үнэхээр сайн менежментийн бодлого л явуулахгүй бол өрсөлдөөн ихтэй, өндөр технологи шаардсан хийхэд хэцүү автомашины үйлдвэрлэл ээс хасагдах амархан.

Тэгээд тэр менежментийн шинэчлэлийг авчирсан зүйлс нь юу байсан талаар ярьсан нь хамгийн сонирхолтой санагдсан. Товчоор хэлэхэд хүнд чиглэсэн бодлогууд л их явүүлсан юм билээ.

Тэгээд эцэст нь ер нь машины үйлдвэрлэлд Япон хүний онцлог давуу тал, гэхдээ даяарчлалын эрин үед Япон хүн ганцаараа зүтгэх биш, олон улсын хамтын ажиллагаа маш чухал болох, байгаль орчны асуудал гэх мэт зүйлсийн талаар дурдаад карьерийн талаар оюутнуудад зөвлөгөө өгсөн юм. 1. 30 минутын лекцэнд амжихааргүй их зүйлс байсан болохоор 15 минут сунгаад оюутнуудын асуултанд хариулснаар лекц өндөрлөсөн юм.


Heller Багш маань оюутнуудтай уралдан Takahashi san-аас Ниссаны тухай асууж байгаа нь.
Автомашин сонирхдоггүй ч 20-оод жил Японы автомашин үйлдвэрлэлийг судалж буй нөхөр







Tokyo Motor Show 2007дээр шинээр үзүүлсэн GTR загвар нь. 3.6 сек-д 100км/цагийн хурд авдаг ба 37 метрт буцаад бүрэн зогсдог гэнэ. 80 000$
http://www.nissan.co.jp/MS/TOKYO2007/E/index.html

Friday, December 7, 2007

Aimless(continue)

Гэртээ ирээд л уламажлал ёсоор PC -ээ асаачаад , гутлаа тайлаад messenger sign in, gaidai.sakure.ne.jp, getsu25.blogspot.com,nba.com, olloo.mn, vimomn.net ...Орой нь амьдардаг оюутны байрны party- тай байсан болохоор хариад ном уншина гэдэг ч худлаа боллоо. Үг олдохоор сонирхолгүй тул үлдсэн хэсгийг зургаар тайлбарлачихъя.

















Өвөл, хавар 2 парти болдог юм .

Хар шар, далайд гарцтай, давхар далайд гарцгүй гээд олон орныхон цугладаг ч ерөнхийдөө хужаа нар, солонгосчууд хамгийн олон.










Энэ үед л цуг амьдардаг гаруудынхаа барааг харах юм даа.





















Хоолноос нь жаахан хоцорчихсон нь тиймэрхүү юм болсон...
















Бинго тоглуулав, сонирхолтой л юм билээ.

Nintendo, Disney Land явах эрх энэ тэрийг нь хожиж чадаагүй ч хоосонгүй шүү. чойроод байгаа болохоорном их уншаарай гэж байгаа дохио гэж ойлгохоос кк





Давхрын ахлагч Япон оюутнууд концерт тоглож үзүүлэв








Концертийг үзэцгээв






Тэгээд л party..Хамтлаг нь жаахан хуучин санагдсан.












Disco...
Чойрлын гол дүр чинь энэ дээ.




Нэг иймэрхүү. Харин гэр рүүгээ орох замдаа Осакагаас цуг ирсэн Бятнам юу хийж байна гээд цонхоор харсан яг хэвэндээ.Овоо муу гар шүү. Хагас жилийн голч оноо нь 4.0 . Гадаад оюутнууд дотор хамгийн өндөр нь .Ер нь хамгийн өндөр нь ч байж магад. Ингэж хичээдэг байхнээ...Сайн харж авий..


Энэ 7 хоног хийсэн бүтээсэн зүйлгүй чойроод өнгөрлөө гэж. How about you?


Aimless

Нэг зүйл хүүрнээд ,бусадтай хуваалцаад, өөрөө дараа нь унших нь блог бичихийн нэг гоё нь юм даа. Сүүлийн 2 сар хичээл,ажил гээд амрах цаггүй болчих онцгүй санагдаад нэг саайййхан амарч авъя гэж бодон өөртөө цаг гарган олон зүйл төлөвлөсөн ч усанд ороод ,хоол хийж идсэнээс өөр үр бүтээлтэй юм хийгээгүй Ням гаригаас эхэлсэн чойрлынхоо талаар ярьж өгье .

1 дэх өдөр нь circle-өө пялчихлаа.Ойрд яриагүй гайдай-ийхантайгаа ,чухал ярианд хэрэгтэй санаа нэмэрлээгүй ч оройжин конферэнсдээд, гоё байсан ч маргаашийн даалгавар будаа. өглөө метронд нэгийг нь, нөгөөг нь үдийн завсарлагаанаар давтсан болоод 2 дахь өдрийн 2 сорилоо өгчихөөд, сүүлийн хичээл дээрээ сурсан зангаараа унтаж байгаад л гарч ирэв...Энэ өдөр зав залхуу 2 нийлээд хоол идэхээ умартчихсан байв.

Гадаад оюутнуудтай сагсддаг 3 дахь өдөр тоглолт нэг л санаснаар болсонгүй, тараад хоол идэж байгаад сүүлийн галт тэрэгнээс хоцорчихлоо. Тэгээд юу хийхэв, ノミカイ...махчилвал "архидах"арай зөөллөвөл "шоу "л гэсэн үг л дээ. Сүүлийн 3 week 3дахь өдөр гэртээ хоносонгүй...4дхд тараад хүн төрхөндөө орохоор гэрийн зүг марш.Үс өрвийгөөд, хөлстэй хувцас биед наалдаад хэрэг алгаа...

Өнөө өглөө (Friday) хүчилж байгаад эхний цаг дээрээ очоод тас.Өчигдөр гэртээ ирээд усанд орчихоод л орой 7 -ийн үед унтсан ч нэлээн ядарсан бололтой. Үдийн завсарлагаанаар гарсан нар гийсэн дулаахан сайхан өдөр байлаа.
Улс төрийн бу-гийхэн плакат, лоозонгоо барьчихсан ухуулга хуудас тараагаад, цагаан хоолойгоор орилдгоороо орилоод л... Waseda-ийнхантай нийлчээд л anti war walk,Yндсэн хууль, Америк ,Япон ,Ирак гээд л чухал чухал юм яриад л байдын, хэн ч анхаардаггүй л болохоос...Өллсөн оюутнууд кафетериа руу яарцгаагаад л, алхах нь алхаад, жийх нь жийгээд..Нарлаж хэсэг суулаа...
Нарлаж суухдаа дарсан зургаа тавьчихлаа. 5ddxiin suuliin tsag Бүртгэлийн хичээл дээр багш хажууд зогсоод байсан тул нилээн анхаарч суун ovoo талыг нь ойлголоо. Үлдсэн хэсэгт нь sursan zangaaraa хариад номоо уншихаас л гэж бодоод сууж байлаагэж...

Saturday, December 1, 2007

Kaguya

Нар мандах, нар шингэхийг харж зогсох гоё байдаг. Харин дэлхий мандаж , дэлхий жаргахыг харахад ямар мэдрэмж төрөх бол? Японы сансар судлалын агентлагийн(JAXA) "Кагуя" хиймэл дагуулаас авсан бичлэг бидэнд уг боломжийг олгож байна.


Өчигдөр япон хэлний ярианы хичээл дээр энэ талаар NHK-ийн бэлтгэсэн нэвтрүүлэг үзлээ. Мөн хөлгийг бүтээсэн инженерийн багийн ажилтан уригдан ирж Кагуяг хэрхэн бүтээсэн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. 9 сарын 14нд Дэлхийгээс хөөрсөн гэсэн мэдээлэл нь ерөнхий сайд Абег огцорсон үйл явдлын шуугианд дарагдан, Кагуягийн талаар сонсоогүй үлдсэн хүн надаас авахуулаад олон бололтой.Кагуя ерөнхийдөө бол сарны үүсэл хувьслыг судлах , сарыг ашиглах боломжийг нээх зорилготой юм байна. 56миллиард йэний өртөгтэй уг төсөл 60-аад оны сүүлээр Армстронгийг саран дээр буулгасан Аполлон төслөөс хойш хийгдэж байгаа хамгийн том төсөл гэнэ .Кагуя төсөл зөвхөн шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд ч биш, технологийн дэвшилд ч чухал үүрэг гүйцэтгэсэн төсөл болсон талаар хөлгийг бүтээгч ярисан юм.Сонирхолтой бас нэгэн зүйл гэвэл "Wish upon the moon" гэдэг аян зохиогдсон ба энэ нь нэрээ бичээд , хүссэн мессежээ 40 үсгэнд багтаан сар луу илгээх боломжийг олон нийтэд олгосон юм байна. Оролцсон хүн бүрт сертификат олгохоо ч мартаагүй гэнэ.

Earthset from the moon

Kaguya`s homepage: http://www.selene.jaxa.jp/index_e.htm


Monday, November 26, 2007

11 сарын 26

Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд
Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойд
Yлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд
Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зvйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн
Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд
Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй
Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шvхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт
Хvчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

Б.Явуухулан

Thursday, November 22, 2007

Намар цаг



Намрын улиралд хамгийн дуртай. Залхуутайгаар ээх илч нь буурсан намрын шаргал нар цаанаа нэг тааламжтай.Саяхан хашгиралдан ноцолдож тоглож байсан багачуул сургуульдаа явсанд чимээ аниргүй болсон хот айл,гандаж шарласан өвсний толгойг хааяа нэг илбэх сэвэлзүүр салхи , урин дулаан орныг зорих шувуудын цуваа яагаад ч юм гуниг төрүүлнэ.Нэг л тайван, нэг л уйтгартай санагдана...
Удахгүй анхны цас орж, өвөл айсуйг илтгэх өглөө оройны сэрүү шинэ улиралтай золгоход яаруулна...

Friday, November 16, 2007

Чингис хааны үр сад

"Таны эрх мэдэлд тэмүүлэх эрмэлзэл,эр зориг, шийдвэртэй байдал зүгээр ч нэг тохиолдол биш биз? Аугаа их Чингис хааны цус таны судсаар гүйж байгаа юм биш биз?" гэсэн асуулттай рекламны хуудас Орост тараагдах болсон гэнэ.Дэлхийд 16 000 000 Чингис хааны эрэгтэй үр сад байдаг гэнэ шүү. Оросуудын 8% ийн судсаар Чингис хааны цус гүйж байгаа гэсэн судалгаа байдаг юм байна.Энэ 8% д багтахын тулд 20000рубль төлөөд шүлснээс авах ДНК ийн шинжилгээнд орох бөгөөд 20 хоногийн дараа хариу нь гардаг гэнэ. Хэрэв эерэг гарвал сертефикат гардуулах гэнэ. Сергей Бодровын "Монгол" кино их амжилт олж байгаа нь ийнхүү нөлөөлж хүмүүсийг түүх, шашин түүнчлэн генетикээр сонирхоход хүргэжээ.
source
http://smena.ru/news/2007/10/29/12517/

Thursday, November 15, 2007

Ярьж сурцгаая

Ярьж сурна гэдэг,ялангүяа менежментийн хүнд хамгийн сайн эзэмших хэрэгтэй чадварын нэг гэж яригддаг. Ярина гэхээр зогсоо зайгүй амнаасаа үг урсгахын нэр биш.Хэлэх гэсэн үгээ оновчой зөвөөр илэрхийлчихнэ гэдэг ер нь хүн бүрт хэрэгтэй чадвар шүү. Өссөн орчин, хувь хүний онцлогоос хамаараад зарим нь хэл яриандаа сайн ,зарим нь тийм биш байдаг. Танихгүй хүнтэй ч ялгаагүй Яриад амархан ойлголцчихдог нээлттэй хүн байхад, ойрхон найзуудтайгаа л ойлголцдог нуугдмал ч гэмээр, бүрэгдүү хүмүүс ч байна.

Ярианы нэг хэлбэр болох илтгэх урлагт суралцах талаар олон ном бичигдсэн байдаг. Товчоор илтгэх чадвар нь төрөлхөөс заясан авьяас гэхээсээ илүү ярих зүйлээ бэлдэх, олон дахин давтах замаар олж авах туршлага болохыг онцолсон байдаг.Ерөнхийдөө Юу ярихаа мэдээд, жаахан бэлдчихвэл болчих зүйл гэмээр.

Бэлдэж байгаад гайгүй илтгэчихдэг мөртлөө хүнтэй эв дүйг нь олоод ярьж чаддагүй байж болох. Ингэхээр ярьж сурна гэдэг арай өргөн ойлголт юм шиг.Гэр бүл, найз нөхөд ,өссөн орчин төрсөн орд хүртэл нөлөөлдөг,тухайн хүний илүү урт хугацааны түүхтэй холбоотой болохоор тэр ч байж болох юм.Энэ чадвар ч бас олон дахин давтаж хийснээс, өөрөөр хэлбэл туршлагаас хамаарах байх. Дуу цөөтэй гэгдэж байгаад нас ахиад ирэхээр яриа хөөрөө сайтай болдог хүмүүс үүний баталгаа болж болох.

Ярьж сурах хэрэгтэй. Дадлага хийх тусам энэ нь ямар ч байсан сайжрах л байх. Харин бид хэр их дадлага хийдэг вэ? Өдөрт хэдэн цаг ярьдаг вэ? Ямар хүмүүстэй ярьдаг вэ?Яг өөрөө ярьж буй цаг 24 цаг дотор хэд вэ гээд бодоод үзээрэй.Дадлагын энэ цаг олонхи хүний хувьд хангалтгүй байдаг болов уу. Өмнөх бичлэг дээр ингэж асуугаад Робинзон Крузо болоод дууссан kk. Ярих дадлага дутуу болоод л хүн бүр сайн ярьж чаддаггүй, тиймдээ ч ярьж сурах чухал талаар их ярьцгаадаг гэвэл үнэнээс хэр зөрөх бол>>>


Monday, November 12, 2007

Орчин үе, олон хүн ,Робинзон Крузо...

Ойрд нэг аудио ном сонсоод л явж байна. Сонсоод, бодоод...Робинзон Крузогийн талаар дуулаагүй хүн үгүй биз. Зохиол нэг хүний хүүрнэмж хэлбэртэй ч уйдахааргүй л юм. Ихэнх хэсэгт мань эр өөрт юу тохиолдсон, юу хийсэн, юу үзсэн харсан тэгээд юу гэж бодсон гэх мэт буцах холбоо байхгүй зүй тогтол өрнөнө. Крузогийн дотоод ертөнцийн амьдрал л өрнөөд байна гэсэн үг.

Энд нэг бодол орж ирлээ л дээ. Бид уншиж ,сонсох, харах ,мэдрэх гэх мэт замаар гадаад ертөнцтэй харьцдаг. Тэгээд боддог. Харин бусадтай ярилцдаг хугацаа 24 цаг дотор хэр их хувийг эзэлдэг юм болоо гэж. Хийж байгаа ажил үүрэг, тухайн хүний онцлогоос хамаараад янз янз байх л даа мэдээж. Харин Крузогийн амьдрах арал дээр өөрөөс нь өөр хүн байхгүй болохоор мань эрийн хүвьд яалт ч үгүй зөвхөн дотоод ертөнцдөө амьдраад ,бясалгаад сууж байхаас өөр аргагүй юм даа...

Хүн бол нийгмийн амьтан гэгддэг. Хоорондоо харьцаж амьдардаг нь ингэж хэлэх нэг том шалтгаан болсон байх. Өнөө үед янз бүрийн салбарт дэвшил гарлаа л гэж байна. Харин хоорондоо харилцах тал дээр, хүн хүнтэйгээ харьцах тал дээр дэвшлийн эсрэг яваа мэт санагддаг юм. Одоогийн нийгэмд хүн бүр завгүй , дор дорын асуудлаа зохицуулах гээд л шамдацгаана. Энэ нь хүн хүнтэйгээ харьцах цаг завыг багасгачихдаг юм болов уу?

Хүн л бол хүн,ерөнхийдөө бүгд адилхан .Улс улсын аж амьдралын хэв маягаас хамаараад хэлбэрээрээ өөр ч мөн чанартаа ижил нийтлэг чанаруудыг дурдаж болох юм. Айл нүүх үед танихгүй ч байсан ирээд тусалдаг, нүүдлийн айл яваа үед унд цай барьж авчирдаг уламжлал Монголд бий. Японд ч бас байшин барих,байшингаа засах, үр суулгах,ургац хураах үед ойр хавийнхан ирж тусалдаг уламжлал бий. Аливаа бэрхшээлийн эсрэг хүн хүнтэйгээ нийлж, хүн хүнтэйгээ хамтарч ,харилцаж буй сайхан жишээ. Ганцаараа бол дийлэхгүй бэрхшээл байгаа болоод ч тэр юм болов уу?

Гэтэл бүхий л хөгжил дэвшлийн төв болсон хот суурин газар ийм харьцаа бараг л ажиглагдахгүй мэт. Хүний гараар хэтэрхий том хиймэл ертөнц бүтээгээд, эцэст нь өөрөө дотор нь амьдрах хиймэл хүн болж хувирах мэт .Хун хүнтэйгээ харьцах нь багасчээ ч гэмээр юм уу? Өөрөө бүтээсэн шинэ нийгмийн дотор , бас дахин өөрийн ертөнцдөө тусгаарлагдан орших орчин үейин хүн. Энэ нь хүн бэрхшээлийг ялсныг илэрхийлэл болон, өөр хэв маягаар амьдрах шинэ эрин үе эхэлж байгааг зарлаж байгаа шинж тэмдэг юм болов уу? Яасан ч үгүй, энэ бол гаж үзэгдэл...

Эртхэн зогсохгүй бол Хадуурдгаараа хадуураад л эхэллээ гэж. Уул нь хүнтэй харьцдаггүй Робинзон Крузогийн тухай л ярьж эхэлсэн юмсан. Бодоод байхаар миний хувьд ч бас ялгаагүй, хажуу хаалганы 2 хөршөө танихгүй л явж байна.Их сургуулийн амьдрал гэхээр сонсох унших бичих бодох зүйл давамгайлна.Ажлын үед ч сонсоод гүйцэтгэх зүйл давамгайлна. Чөлөөт цагийн нэг хэсэгт ч мөн коммент бичигддэггүй блог дээр хэрэгтэй хэрэггүй зүйл бодоод, бичээд сууж байна. Бусад цагаа бодоод үзвэл Хүнтэй ярьдаг цаг өдөрт хэд юм бол оо?Нийгмийн амьтан гэж...

Monday, November 5, 2007

Зүгээр л сонсъё

Олон юм нурших сонирхол буурчихжээ. Заримдаа ярихаас зүгээр л сонсох нь амар.Олон зүйл эргэцүүлэх хүсэл алга болжээ. Заримдаа бодохоос зүгээр л сонсох амар. Амар гэхээсээ гоё ч юм шиг . Амар бөгөөд гоё ч юм уу?

Wednesday, October 24, 2007

Digital Fortress


Дөнгөж сая Dan Brown-ы энэ номыг уншиж дуусгалаа. . Бүх цаг үейин турш хамгийн олон хувь зарагдсан номуудын нэг болох алдарт The Da Vinci Code-ийн зохиолч маань энэ удаад мөн л тайлагдашгүй нууц, оньсого, кодчилолоор дүүрэн адал явдалт триллер бичжээ.



Dan Brown- ий зохиолуудад нийтлэг нэг онцлогтой юм шиг ээ. Дахиад л авъяаслаг эрдэмтэн залуу, царайлаг ухаалаг мэргэжилтэн бүсгүй, ажлаа сайн мэддэг түрэмгий дарга,суут ухаантны үлдээсэн нууц код, гажууд төрхтэй алуурчин... тэгээд хамгийн гол нь маш ухаалгаар бодож олсон өрнөл.Da Vinci Code-оос ялгаатай нь эртний уран зураг ,оньс биш орчин үейин технологи,цахим ертөнц,нууцлал, кодчилолзохиолын баатруудыг хүрээлнэ.

.

Пульс хурдасч амьсгаа түргэсэхгүй ч(Да Винчи дээр бараг тэгдэг юм билээ) ,нэг бариад авбал дуусгаж байж л санаа амрах эд байна.Төсөөлж байснаас үе үе шал өөрөөр эргэх зохиолын өрнөл ,зохиолын баатруудын үйлдлүүдийг тус тусад нь бичсэн бүлгүүдийн хоорондох уялдаа зохиолыг улам сонирхолтой болгоно.

Зарим үед зохиолд гарах mystery-ийнхээ талаар их нуршчихсан юм шиг санагдсан ч энэ номны ачаар ойрд train хүлээх ажил их л сонирхолтой болж хувирсан гэх үү дээ. Ер нь утас, e-mail ашигладаг хүн бүр уншаад үзэхэд дажгүй л ном шиг санагдлаа.





Bizarre true facts from Digital Fortress*
Did you Know?
  • In large cities, Americans are photographed on the average of 20 times a day.
  • Everything you charge is in a database that police, among others, can look at.
  • Supermarkets track what you purchase and sell the information to direct-mail marketing firms.
  • Your employer is allowed to read your E-Mail, and if you use your company's health insurance to purchase drugs, your employer has access to that information.
  • Government computers scan your E-Mail for subversive language.
  • Your cell phone calls can be intercepted, and your access numbers can be cribbed by eavesdroppers with police scanners.
  • You register your whereabouts every time you use an ATM, credit card, or use EZ PASS at a toll booth.
  • You are often being watched when you visit web sites. Servers know what you're looking at, what you download, and how long you stay on a page.
  • A political candidate found his career destroyed by a newspaper that published a list of all the videos he had ever rented.
  • Most "baby monitors" can be intercepted 100 feet outside the home.
  • Intelligence agencies now have "micro-bots" -- tiny, remote control, electronic "bugs" that literally can fly into your home and look around without your noticing.
  • Anyone with $100 can tap your phone.
  • a new technology called TEMPEST can intercept what you are typing on your keypad (from 100 feet away through a cement wall.)
  • the National Security Agency has a submarine that can intercept and decipher digital communications from the RF emissions of underwater phone cables.

http://www.danbrown.com/secrets/bizarre_facts/digital_fortress.html

Wednesday, October 10, 2007

Проблема эпохи?

В прошлом семестре я взял русский язык.В летние каникулы дали прочесть роман "Герой нашего времени" Лермонтова. Пройзведение было великолепным;удивляюсь ,что не читал в средней школе,когда нам задавали прочесть такую прелесть. Короче говоря,произведение мне очень понравилось.
Во-первых, композиция романа вызывает большой интерес.Он состоит из нескольких взаимно почти несвязанных частей,и в каждой части не только автор,но и другие герои показывают главного героя с разных сторон,что дает возможность хорошо узнать его.

Во-вторых,изображения в романе-просто диво. Автор так живо описывает природу,окрестность,происходящее деиствие, и самое главное-состояние души человека в разных положени. Читая текст, рождается такое впечатление ,будто сам бываешь на кавказских горах или на дуэли.

В-третьих,автор,выражая внутренний мир главного героя и его деиствие , ставит различые философские мысли. Как всякий художник,он не только талантливо рисует,но и показывает проблему своей эпохи. Но я не на таком уровне, чтоб судить правильность идеев великого писателья и потому,немножко просматривал литературную критику романа. Думаю,что это очень полезно,потому что дает возможность видеть различные взгляды.

Но оставляя разные философии романа и подбирая только действие ,мне казалось ,что главное действующее лицо романа -Печорин, хотя умел и удачлив, занимается только своими,так сказать, мелкими проблемами.Он совершенно равнодушен к делам своей страны и жизни народа,хотя в эту эпоху царская Россия встретила много трудностей.А жаль ,что это так.Намного лучше было бы ,если такой молодой,образованный,способный к всему человек, как Печорин применил свою силу на более достоиные дела.

Неужели есть такие люди и в наше время?

Saturday, October 6, 2007

Зүгээр л тэмдэглэл

Бямба гаригт хичээл хийхгүй байхаар шийдлээ. Яг хийхгүй ч биш л дээ , ширээний ард сууж хийдэг тийм хичээл л хийхгүй гэвэл илүү оновчтой болох байх.

Уянгалаг хөгжим, тансаг орчин, нэг насаараа цуг байхаар шийдсэн дурлалт хос тэдний хамгийн ойр дотны хүмүүс...ба дэлхийд шилдэг үйлчилгээ үзүүлэхээр хором бүрийд тооцоолсон зүйлсийг амжуулахаар шамдацгаах үйлчлэгч, зохицуулагчид хоорондоо нэг л ханаар турсгаарлагдана. Хананы нэг талд бүх зүйл төгс цогцолсон гэлтэй намуун тайван орчин ,нөгөө талд дор дороо нэг зүйл хийн гүйх нь холгүй хурдалцгаах форм өмссөн хүмүүсийн урсгал эсрэг гэлтэй зэрэгцэн оршино .

Бүтээж буй дүрийн маань хийх ёстой ажил товчхондоо ёслолын танхимыг бэлдэх, зочид ирэхээр үйлчлэх, явахаар нь цэвэрлээд дахин бэлдэх энэ ажилд оролцох явдал. Хийх зүйл их гэхдээ хялбар , гагц хүү хурд шаардана. Заалгаагүй хүн бол 4 сэрээ 4 хутга 2 халбага 1 таваг 1 хундага 1 стакан ширээн дээр өр гэвэл чадахгүй байх л даа. Эд зүйлтэй харьцах ч сурчих л асуудал , харин машины үнэтэй кимоно өмссөн зочинтой харьцах шал өөр асуудал юм билээ.

Хүн хүрэлцээгүйн улмаас шууд үйлчилгээнд гаргачихсан тул туршлага байхгүй миний хувьд хичээсэн ч гэсэн эхний удаад факт дүүрэн байв. Учраа сайн олохгүй байгаа шинжтэй нүдний шилтэй залуу л төгс ёслолын ганц төгс бус зүйл нь байсан гэлтэй. Өндөр сэтгэгдэлтэй зочид түүнийг анзаарах сөхөө бага байсан гэж л найдахаас. Мөнгөө өөрөө төлөөгүй үедээ та ч бас над шиг туршлага багатай ч үнэхээр хичээж байгаа үйлчлэгч тааралдвал өгөөмөр хандаж байгаарай...

Friday, October 5, 2007

不思議の国のニポン

このビデオはラーメンズというお笑いタレントが日本都道府県についてジョークしているものです。昨日日本語の授業で見たものです。非常に面白い先生があって、かれは漢字や文法などはやる気さえあれば自ら勉強できるものなのでせっかくクラスで勉強する必要がないと言いました。また留学生は日本人と同じぐらい話せるようになるのも無理だろうとも言いました。それで授業でなにがやるかというとこのようなものを見るようになりました。このビデオを見て分かったら一応上級日本語というレベルを超えたことになるらしい。もちろん最初は難しかったけれども辞書をひいたり、先生に説明してもらったりしたら大体分かっています。単語は足りない所があるけれども単語よりも背景知識が必要と思いました。なぜかというと単語を分かっていても背景知識がないところにはなぜ笑うかが分からないからです。皆さん日本都道府県について背景知識があるだろうとおもって見せたいと思いました。非常に面白いですよ。

字幕を添付したので参考に利用してください。

ramens

Wednesday, October 3, 2007

Өөр соёлд дасахуй

Paul S.Adler гэдэг эрдэмтний нэг судалгааг танилцуулъя.
Мэдэхэд илүүдэхгүй л зүйл бололтой.

Улс үндэстнүүд хоорондоо ялгаатай соёл,зан заншилтай болохоор 2 өөр соёлтой улсын хүмүүс цуг байх үед өдийг хүртэл хэвшиж заншсан бодол,үйл хөдлөл нь зөрчилдөж , culture shock(соёлын цочирдол )-д ордог байна.Ялангуяа эх соёлоосоо тасран ,гадаад оронд очсон хүнд энэ нь маш хүчтэй мэдрэгддэг. Уг цочирдол доорх 5 үе шаттай явагддаг бөгөөд эцсийн дүндээ хувь хүнд хөгжил авчирдаг сайн үр нөлөөтэй гэнэ.

1 шат: Contact буюуТанилцах
Гэрлэлтийн дараах бал сартай зүйрлэж болох гэнэ. Гадаад оронд очсон хүн юм үзэж нүд тайлсан шиг идэх уух,үзэх харах юмны ялгаа гэх мэт өнгөц ялгаа хардаг ч соёлын нарийн ялгааг олж хардаггүй. Харин ч эсрэгээр өөр соёлоос өөрийн соёлтой нийтлэг зүйлсийг олж хардаг гэнэ.

2 шат: Disintegration буюу Задрал
Энэ шатанд тухайн улсын хүмүүсийн үйл хөдлөл,сэтгэхүйн онцлогийн жинхэнэ ялгааг мэдэрч эхэлнэ. Өдийг хүртэл хэвшсэн заншил,хэвийн гэж бодож байсан зүйлс нь нутгийнхтай зөрчилдөөд ирэхээр өөртөө итгэх итгэл нь багасна. Тэр орны хүмүүсийг ойлгохоо болин балмагдалд орно.

3 шат : Reintegration буюу Эргэн нэгдэл
Энэ нэлээд чухал шат бөгөөд балмагдал нь уур болон хувирч уг орны бүх зүйлсийг хүлээж авч чадахааргүй мэт болдог байна. Энэ нь өмнөх шатнаасаа улам дордсон мэт боловч тухайн орны соёлын ялгааг мэдэрч,дахин өөрийн мэдрэмж дээрээ тулгуурлантохирсон үйл хөдлөл хийдэг болдог тул Adler урагшаа нэг алхсан дэвшилтэт шат гэж үзжээ. Шинэ соёлын ялгааг ухаарч шинэ бодит байдал руу орох уу эсвэл буцаад 1 шатны өнгөц хандлагаандаа буцаж очих уу гэдэг нь энэ үед шийдэгддэг гэнэ.

4 шат буюу Автономи
Энэ шатанд өмнөх шигээ үргэлж харьцуулалт хийдгээ болин харь соёл, өөрийн соёл 2 ын нийтлэг болон зөрөөтэй чанаруудын аль алиныг нь байгаагаар хүлээн авч чаддаг болно. Аль ч соёлд бие даан , бусдын үйл хөдлөлийг харалгүй амьдарч чадна гэсэн өөртөө итгэлтэй,сэтгэл хангалуун байдал үүсдэг байна.

5 шат Independence буюу Тусгаар тогнол
Сүүлийн энэ шатанд өөрийгөө аль соёлын нөлөөнд үйл хөдлөл хийж байгаагаа ялгах чадвартай болно. Тулгарсан нөхцөлд байдалд аль соёлд нь хамаарах үйлдэл хийхээ сонгох,бүр огт шинэ үйлдэл хийх ч чадвартай болдог гэнэ. Соёлын нийтлэг шинжийг ч зөрүүтэй шинжийг ч өөрийгөө зовоолгүй байх ёстой зүйл хэмээн хүлээн авах чадвартай болдог байна.

Adler аливаа шинэ соёлд орсон хүн тухайн соёлыг ойлгохыг хичээсний үр дүнд culture shock-д ордог бөгөөд үүнийг тойрох арга байхгүй хүн бүрт их бага хэмжээгээр тулгардаг зүйл гэж тогтоожээ. Нэгэнт дассан өөр соылоос буцаад өөрийн соёлдоо очиход эсрэгээрээ Reverse Culture Shock гэгч зүйлтэй тулгардаг ба дээрх процесс эхнээсээ дахин явагддаг гэнэ.

Энэ бүх замыг туулахад олон ч зүйл бодогдон, олон ч зүйл тохиолдох ба эцсийн дүндээ тухайн хүнийг нэлээд хөгжүүлэхэд түлхэц болдог байна.

Sunday, September 30, 2007

Төсөөлөл

Жил хагасын дараа эргэн харьж гэртээ өнгөрүүлсэн зуны амралт нэг л мэдэхэд дуусч маргаашнаас хичээл эхэллээ гэж. Амралт ч гэлтгүй ер нь хурдан юм аа. Эргээд харахад гэрээс гарснаас хойш хоног өдрүүд "харвасан сум шиг" гэдэг шиг л хурдан өнгөрчээ.Хэдийгээр энэ хооронд маш их зүйл болж өнгөрсөн ч, цаг хугацаа хэрхэн улиран одсоныг бага анзаарчээ. Энэ мэтээр бол нэг л өглөө сэрэхэд хөгширчихсөн байж мэдэхээр .Арай ч хэтрүүлэг,гэхдээ л...

Эцэг эхийн гараас гаран бие даан амьдарч" юу сайхан дур сайхан, өөрийн бодол өөртөө зөв" гэдэг уриан дор өөртөө л найдах амьдралд алдсан зүйл ч бий , олсон зүйл ч бий. Юуг ч үл хүлээх амьдралын урсгал дунд зүг чигээ алдчихалгүй,өөрөөсөө хамаарах зүйлсийг тооцож үзээд ирээдүйг урьдчилан бэлдсэн төлөвлөгөөнийхөө дагуу өөрийнхөөрөө бүтээж болох бол үүнийг ухаалаг алхам гэх байх. Хэрэв ингээд санасан зүйлдээ хүрвэл сэтгэл хангалуун болж, чадахгүй бол улам хурцлагдана биз. Гэхдээ бидний завиа зогсоохыг хүссэн тэр газар тэр үеийн бидэнд таалагдана гэж яаж мэдэх юм бэ?

Хээрийн салхинаас өөр зүйл зоон дээрээ суулгаагүй армаг хүлгийг барьж унан,тэртээд униартах уулсыг давсан ч усаар хязгаарлагдахүй уудам нутагт тоглож өссөн гэхгүй ч "тал нутгийн морь унасан хүү шүү" гэсэн төсөөлөл оюун ухаанд минь байдаг юм. Залуу насанд амьдралын хязгааргүй олон харгуй дундуур явах зам бүрийг алхам алхмаар тооцоолсон төлөвлөгөө барьж биш,хүссэн зүгтээ "мориныхоо цулбуурыг сул тавин хар эрчээрээ давхих" нь сонирхолтой ...Амьдралын урсгал дунд төлөвлөгөөнөөсөө төөрч явах нь сонирхолтой. Амьдралын урсгал өөрөөс чинь хамааралгүйгээр ямар сорилуудыг болон ямар сюрпризуудыг чам руу илгээж буй нь сонин. Үр дүнг нь цаг хугацаа л харуулах биз...

Monday, September 10, 2007

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт

Хуучин нийгэм шинээр солигдож, хувьсгал гарсны дараа хардалт сэрдэлт, баривчилгаа цагдалгаа, тэр ч бүү хэл алан хядлага явагддаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн алдартай хувьсгалуудын нэг Францийн 1789 оны хувьсгалын дараа "Reign of Terror" гэгдэх аймшигт хядлагын үе эхэлж 10 сарын дотор 40000 орчим хүнийг хороосон байдаг. 1917 онд Орост гарсан 2 хувьсгал амжилтанд хүрч шинэ нийгмийг байгуулж чадсан ч харамсалтай нь Францийн түүх дахин давтагдсан . Нацистудын эсрэг эх орны дайн эхлэх үед л "эсэргүү" гээд устгачихсан цэргийн зүтгэлтүүдээ их үгүйлсэн гэдэг.

Манай улс ч энэ гашуун түүхийг тойрсонгүй, дайраад л ирж. Өнөөдрөөс яг 70 жилийн өмнө хэдэн мянган(36000 орчим) хүний амийг авч одсон, гол төлөв тэр үейин сэхээтнүүд рүү чиглэсэн Их хэлмэгдүүлэлт оргилдоо хүрч байжээ. "Эсэргүүний" гэх тодотгол зүүж явсан тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд, цаашилбал монгол улсын хөгжил дэвшилд энэ нь ямар их гай зовлон, хор хохирол авчирсан бол...Цөөхөн хүн амтай монгол оронд бараг л хүн бүрийн төрөл төрөгсдөөс энэ эмгэнэлт явдлын золиос болсон хүн бий гэж хэлж болохоор.

Өдгөө энэ нэгэн түүхийн хуудас болон үлдэж, жил бүрийн 9 сарын 10 өдрийг "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болгон зарлаж хэлмэгдэгсдийн музей, хөшөөнд цэцэг өргөж, тэдний үр ач нартай уулзаж, хүндэтгэл үзүүлдэг болжээ. Нэгэнт болсон зүйлийг өөрчлөх аргагүй ч ийм түүх байсан юм шүү гэж үейин үед санаж явахад л гол учир утга нь байгаа гэх . Харамсалтай нь сонгууль ойртчихоод ч тэр үү хүндэтгэлийн арга хэмжээ гэхээсээ илүү улс төрийн шоу болгочихсон мэт харагдах юм.

Өнөөгийн соёлт нийгэмд арай ч хэдэн мянгаар нь хомроголон устгах тийм явдал гарахгүй гэдэгт итгэнэ. Гэхдээ хэлбэр нь өөр л болохоос одоо ч гэсэн Монголд хэлмэгдүүлэлт байсаар байх шиг. Төрийн байгууллагуудад нам, үзэл бодлоор ялгаварлах үзэл нэвт шингээстэй . Аль нэг нам, сайд солигдох тоолонд л зөвхөн улс төрийн албан тушаалтан ч биш, ажлаа хийж яваа жирийн албан хаагчид ч "хэлмэгдэж" орхидог нь жирийн үзэгдэл.

Бодит байдал дээр ажлаа мэддэггүй бас хийдэггүй дарга нараас(тэд ихэнхдээ мэргэжлийн бус,хэн нэгэн албан тушаалтны томилгооны хүн байх) илүү байгууллагын арын албыг залгуулж явдаг хүмүүс бол мэргэжилтэн, жирийн албан хаагчид гэхэд нэг их хол зөрөхгүй л болов уу. Өөрийнхөө алдаа дутагдлаас болж бус,эрх баригч намд харъяалагддаггүй учраас , хэн нэгэн дарга сайдын хамсаатан биш учраас ажилд орж чадахгүй байх ,орсон ч хавчигдах,гадуурхагдах, явдлыг нэг ёсны орчин цагийн сэхээтнүүдийн эсрэг үйл ажиллагаа гэлтэй.

Нэгэнт болоод өнгөрсөн зүйлүүд, яахав болоод л өнгөрч.Харин намаар талцах энэ үзэл ,үзэл бодлоор ялгаварлан хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй эл үзэгдэл буюу орчин цагийн хэлмэгдүүлэлт дуусах цаг хурдан ирээсэй. Хэлмэгдүүлэлт аль нэг хэлбэрээр эрт ,эдүгээн алинд ч заавал оршин тогтнох ёстой гэж үү.

Monday, August 27, 2007

Summer photos


Tal nutag trip to Bulgan 2007

Uran togoo

Аян замд Trip to Bulgan 2007

Хөвч Teshig sum

Сэлэнгэ

Аян замд trip to Bulgan 2007

Булган нутаг trip to Bulgan 2007

Sunday, August 26, 2007

Ан ав буюу хийморь

Чоно их тэнгэрлэг амьтан гэж яригддаг. Ижил хийморьтой хүнд харагдаж, илүү хийморьтой хүнд алагддаг гэдэг.Энэ бол нэлээд эрт дээр үеээс амнаас ам дамжин яригдсаар ирсэн яриа болов уу. Нум саадгаа агсан, хурдан хүлгээ хөлөглөн унаад уул модоор хэсэн хөвчийн эзнийг хайж олон амь өрссөн тулаан хийн ялан гарах нь монгол эрийн хийморийг харуулж буй хэрэг гэсэн үг байх л даа.
Гэвч цаг үе өөрчлөгджээ. Саадаг,нумны оронд дурантай буу, дэлтэй хүлгийн оронд Япон
жийп "гараад ирж".Аль ч цаг үед тогтмол байдаг ганц л зүйл бол хувьсал өөрчлөлт болохоор шинжлэх ухааны ололт, техникийн дэвшилд тулгуурлан хүний эргэн тойрон дахь багаж хэрэгслүүд балар эртнийхтэй харьцуулшгүй "мундаг" болжээ. Харин "монгол эрийн хийморь"-ийн тухай ойлголт л өөрчлөгдөлгүйгээр үлдсэн мэт.
Яс махнаас бүтсэн амтьтныг эцэх цуцахыг мэдэхгүй төмөр хүлгийн цонхноос татдаг буугаар хэд хэд буудаж байж сая нэг онох нь хэр их авьяас шаардсан ажил юм бол доо.Өөрөө хийж үзээгүй ч (хийх ч үгүй) ТВ-ээр харахнээ хүн болгоны хийж чадахааргүй хэцүү ажил мэт санагддаггүй юм. Тэгтэл өөрийн хийморьтой мундагаа гайхан хангайн сайхан амьтныг хэдэн арваар нь буудан алах нь хэр зөв юм бол доо.
"Mонгол эрийн хийморь"-ийн тухай ойлголт өөрчлөгдөх ёстой мэт санагдана.

Monday, August 13, 2007

Хувьсал

Gaidai(Хэлний бэлтгэл)-д байхад ямар нэгэн тэмдэглэлт өдөр ,эсвэл хичээлээс жаахан залхсан үедээ манай хэд жаахан alcohol, snack -тай тойрч сууж байгаад заримдаа (ер нь бол ихэнхдээ)нар мандтал ярьж суудаг байв. Сэдэв бол ер нь янз янз, гэхдээ ихэнхдээ хүнд талдаа. Өнгөрсөн зун л байсан юм байна, яаж байгаад ч билээ нэг ийм сэдвээр яриа өрнөсөн юм. Aгуйгаас гарах уу ,үлдэх үү ? гэж.

Хэрэв хичээж хичээж амьдардаг агуйгаасаа гарсан чинь агуйн гадна амьдрал байхгүй, доторх амьдрал нь утгагүй гэдгийг ойлгох бол яах вэ? Aгуйгаас гарах уу ,үлдэх үү ?

Яагаад утга учиргүй вэ гэдгийг ойлголгүйгээр агуйдаа үлдэн, мэдэж буй зүйлээ л утга учир болгон амьдарсан нь дээр үү? Эсвэл өөрөө өөрийгөө хуурч буйгаа аль болох эрт ойлгохын төлөө үнэнийг эрэлхийлэх нь дээр юм болов уу?

Хариулт тухайн цаг үе, орчин нөхцөл, хувь хүнээс хамаараад өөр өөр байх биз. Бүх зүйл хувьсан өөрчлөгддөг болохоор өөр цаг хугацаа , орчин нөхцөлд тэр хариулт ч дахиад л өөр байх байлгүй.Бүх зүйл хувьсан өөрчлөгдөх ертөнцөд тогтмол байх нэг л зүйл нь хувсал өөрөө юм даа...

Time machine - Discovery part 1

Friday, August 10, 2007

И.А.Бунин-Нобелийн шагналт анхы орос зохиолч


Өмнөх бичлэгтээ Бернар өгүүллэгийг тавьж байсан бол энэ удаад зохиогч нь болох Оросын их зохиолч Иван Бунины талаар бичье гэж бодлоо.


Бунины бүтээл туурвилын гол сэдэв нь байгаль,эх орон, хүний харьцаа юм. " Би их оросч хүн .Энэ нь цаг хугацааны явцад хувирахгүй" гэж тэрээр ярьдаг байсан гэдэг.Түүний зохиол хоосон чамирхал,чимэглэл, зүйрлэл байхгүй,энгийн хэрнээ яруу, оновчтой хэллэгээр бичигдсэн гэдгээрээ алдартай.Утга зохиолын хэллэгийг яруу байдлыг нь алдагдуулалгүйгээр ингэж хялбарчлах нь гойд авьяас дээр хэлзүйг төгс эзэмшсэн хүний л хийж чадах зүйл биз.Оросын найрагчдаас оновчтой дүрслэх чадвараараа Бунинтай өрсөлдөх найрагч байхгүй гэж ч яригддаг.Бунин анхПушкин ,Лермонтовийн зохиолуудаас уншиж уран зохиолын гайхамшгийг мэдэрсэн бөгөөд, Толстой түүний шүтээн нь байсан гэдэг.



Эгэл биш энэ хүний амьдралын түүх ч энгийн биш.Язгууртан гаралтай ч ядуу гэр бүлд төрсөн Бунинд эд материалын гачигдал, хувийн амьдрал,хайр дурлалд дахь бүтэлгүйтэл,эх орноосоо дүрвэн гаралт гээд саад тотгор дүүрэн байлаа. Магадгүй бэрхшээл нь их зохиолчийн бие хүнийг бүтээж өгсөн байж ч байж болох.



Бунин харахад хөндий, нээлттэй биш мөртлөө багаасаа онцгой мэдрэмжтэй хүүхэд байжээ.Түүнийх шит зүрх сэтгэл өөр хэнд ч байхгүй,тэр онцгой байсан гэж эх Людмила нь ярьдаг байв.Гимназид ( Хаант засагт оросын үейин сургууль) тийм сайн сурч байгаагүй ч хэрвээ өөрт нь сонирхолтой санагдвал бүтэн нүүр шүлгийг нэг уншаад тогтоочихдог байсан гэдэг.

Тэрээр аль нэгэн уран зохиолын урсгал,бүлгэм гэж баригдалгүй тууш өөрийнхөөрөө л явдаг "зөрүүд " хүн байв .

1917 оны Октябрийн хувьсгалыг хүлээж авах боломжгүй гэж үзэн эх орноосоо дүрэвжээ. Харь оронд хэл, соёл, дассан орчин, уншигчид бүгд холдох учир зохиолч хүнд хамгийн хэцүү ч ,энэ л үедээ Бунин сор болсон бүтээлүүдээ туурвижээ. Эх орноо санах сэтгэл юунаас ч илүү байсан ч тэр хувьсгалт засгийн газрын араатан авирыг хэзээ ч эвлэрээгүй бөгөөд, хэзээ ч эргэж хариагүй юм.



1933 онд Уран зохилын Нобелийн шагнал аван дэлхийн хэмжээний их зохиолч гэдгээ баталсан бөгөөд энэ шагналыг авсан анхы Орос зохиолч болсон юм. Ямар нэгэн улс төрийн нийтлэл бичсэнийх нь төлөө биш уран зохиолд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн өгсөн шагнал байв.Энэ үйл явдал Бунины хувьд ч биш , бүх цагаачлагч орос хүний хувьд онцгой үйл явдал байлаа.Зарим нь Бунины шүлэгнээс нэг мөрийг ч уншиж үзээгүй хэрнээ үнэн сэтгэлээсээ хөөрөн сүүлийн зоосоороо ууж байсан гэдэг. Харин зөвлөлтийн албан ёсны хэвлэлүүдээр империализмын далд явуулга хэмээн уг үйл явдлын талаар нийтэлж байв.



Бунин өөрийн дурсамждаа:
"Би арай орой төржээ. Эрт төрсөн бол миний дурсамж ийм байхгүйсэн.1905 он,дараа нь 1р дайн,17 он ба түүний үргэлжлэл, Ленин,Сталин,Гитлер.. Ийм зүйлийг туулахгүйсэн... "гэж бичсэн байдаг.Нобелийн шагналын мөнгөө тэр цагаачдад тарааж өгөн, буяны ажилд зарцуулж дуусгасан бөгөөд 1953 онд маш ядуу амьдрал дунд таалал төгсчээ.

Бернар өгүүллэгийг Бунин таалал төгсөхөөсөө өмнөхөн бичсэн бөгөөд түүний сэтгэлээ шингээж бичсэн бүтээлүүдийн нэг юм. Уншаад үзэхэд төрөх сэтгэгдэл сонин болов уу.


source: http://www.bunin.niv.ru/


Friday, August 3, 2007

Бернар (орчуулга)

Хорвоод байх өдрүүд маань цөөхөн үлджээ.
Хэзээ ч билээ, тэнгисийн ойролцоох Альпид, Антибийн(1) зэргэлдээх нутагт байхдаа Бернарын талаар бичсэн маань санагдаж байна.
- Бернарыг атга элс аван миний цонх руу цацах үед би бөх гэгч нь унтаж байлаа...
Мопассаны(2) "Усан дээр" ингэж эхэлж,"Бель Ами" 1888 оны 4 сарын 6 нд Антибийн боомтоос хөдлөхийн өмнө Бернар түүнийг ингэж сэрээсэн юм.
-Би цонхоо нээхэд шөнийн дур булаам сэрүү нүүр, цээж, сэтгэл рүү нэвтэрнэ. Цэнхэртэж эхэлж буй тунгалаг тэнгэр цоглог оддын гялбаагаар мэлтэлзэнэ...

-Цаг агаар сайхан байна, ноёнтоон.
- Харин салхи?
-Эргээс,ноёнтоон.

Хагас цагийн дараа л гэхэд тэд аль хэдийн тэнгист байв.Тэнгэрийн хаяа цайрч, Сахиусан тэнгэрийн тохойн цаадах алсад Ниццийн(3) гэрэл ,улам цаана Вильфраншийн(4) эргэлдэгч гэрэлт цамхаг харагдана.Бараа нь хараахан үзэгдэх болоогүй уулсын зүгээс үе үе хуурай хүйтэн агаар энэ хүртэл сэнгэнэн , цасаар хучигдсан нь холоос мэдрэгдэнэ ...
-Биднийг боомтоос хөдлөх тэр даруйд даруулт хөлөг амилан хөгжиж, хурдаа нэмэн хөнгөн жижиг долгион дээгүүр бүжиж гарлаа...Өдөр болж, одод бөхөв...Ниццийн дээгүүрх алсын тэнгэрт Дээд Альпийн цасан оргилууд ямар нэгэн өвөрмөц ягаан дөлөөр туяаран асна...
-Нар мандахыг харан баясах гэж жолоогоо Бернарт шилжүүллээ.
Хүч орох сэвэлзүүр салхи биднийг чичирхийлэх долгион дээгүүр хөөж байлаа.Xаа нэгтээ алсаас Angelus хэмээн дуугарах хонхны дууг би сонслоо...Хүмүүс нойрсож,харин дэлхий сэрж байдаг өглөөний энэ сэргэг,цэнгэг цагт би хэчнээн дуртай гээч! Орчлонгийн мэндэлж буй биет амьдрал -далд нууц нь бидний үүрдийн их шаналгаа болж байдаг тэр л амьдралын хэсэг бүрдэл бүгдийг сорон амьсгална, залгина, харна...
-Бернар туранхай,шалмаг, эмх цэгцтэй,цэвэр цэмцгэр байдлыг онцгой баримталдаг, хянуур бөгөөд сэрэмжтэй .Тэр цэвэр ариун сэтгэлтэй шударга хүн бөгөөд гойд сайн далайчин...
Бернарын тухай Мопассан ийн өгүүлжээ.Харин Бернар өөрийнхөө тухай ингэж хэлжээ:
-Би сайн далайчин байсан гэж бодож байна. Je crois bien que j`étais un bon marin.
Тэр үхэхдээ ингэж хэлжээ.1888 оны 4 сарын 6нд "Бель Ами"г хөлөглөн гарсан нөгөө л Антибдаа үхэхийнхээ өмнө хэлсэн түүний сүүлчийн үгс энэ байсан юм.
Бернарыг таалал төгсөхийн өмнөхөн нь харсан нэг хүн :
-Парис руу Бланш эмч рүү явах гайт тэр мөч хүртлээ Бернар олон жилийн турш аугаа их зохиолчтой салалгүйгээр тэнгис дэх хэсүүч амдралыг нь хуваалцсан даа гэж ярьсан юм.
-Бернар өөрийн Антибдаа таалал төгссөн юм. Гэхдээ би саяхан л түүнийг "Бель Ами " байнга зогсож байдаг байсан Антибийн жижиг боомтын нарлаг зогсоол дээр харсан сан.
Бернар өндөр нуруутай, хуурайшсан золбоолог царай нь далайн давсанд хатууран ширүүссэн байх бөгөөд барагтай бол яриа өрнүүлэхгүй.Гэхдээ Мопассаны тухай дурдах төдийд л даруй түүний цэнхэр нүд сэргэх бөгөөд түүний тухай хэрхэн ярьдаг байсан гээч! заавал сонсох хэрэгтэй байлаа.
-Одоо тэр үүрд чимээгүй болжээ. Түүний сүүлчийн үг бол:"Би сайн далайчин байсан гэж бодож байна"
Тэр энэ үгээ яг яаж хэлснийг нь би амьдаар төсөөлж байна. Тэр энэ үгээ итгэлтэйгээр , бахархалтайгаар хэлээд хөгширч хатсан хар гараараа загалмайлан залбирсан:
- Je crois bien que j`étais un bon marin.
Энэ үгээрээ тэр юу илэрхийлэхийг хүсээ вэ?Сайн далайчин байж хорвоо дээр амьдарснаараа анддаа тус хүргэсэн гэдгээ мэдэрсэн баяр хөөрийг үү? Үгүй ээ: бурхан хүн болгонд амьдралтай нь цуг ямар нэгэн авьяас билгийг заяан түүнийгээ газар булахгүй байх ариун үүргийг бид бүрт даалгадаг гэдэг зүйлийг л. Яах гэж, юуны учир?Бид үүнийг мэдэхгүй. Гэхдээ бидний хувьд ойлгогдошгүй энэ ертөнцөд бүгдээрээ заавал ямар нэгэн утга учиртай оршиж, энэ ертөнцөд бүх зүйлийг "сайхан" байлгахад чиглэсэн ямар нэгэн дээд тэнгэрээс заяасан зорилготой байх ёстой бөгөөд бурхны энэ зорилгыг хичээнгүйлэн биелүүлэх нь ямагт бидний түүний өмнөх гавьяат үйл байх болно, тийм ч учир баяр баясгалан ч, бахархал ч байх болно гэдгийг л мэдэх хэрэгтэй. Харин Бернар үүнийг мэддэг байсан, мэдэрдэг байсан. Тэр бүх амьдралынхаа турш бурхны түүнд ноогдуулсан даруухан үүргийг хичээнгүйлэн, нэр төртэй, үнэнчээр биелүүлж , айсандаа биш ухамсарласандаа түүнд зүтгэдэг байв. Иймд тэр сүүлчийн мөчүүддээ хэлсэн тэр зүйлээ хэрхэн хэлэхгүй байх юм ? "Эзэн, Та Өөрийн үгийн дагуу боол намайгаа амар тайван явуултугай,танд болон хүмүүст би ингэж хэлж зүрхэлнэ: Би сайн далайчин байсан гэж бодож байна"
-Хаа нэгтээ задгай тэнгист салхи салхилж буйг илтгэдэг гэнэт тулгарах урсгал ч , өрнө зүгт мистраль(5) салхилж буйг илэрхийлэх Эстерелийн(6) дээгүүрх үүлс ч ,ер нь тэнгист юм болгон Бернарыг зүгээр байлгадагггүй байв гэж Мопассан бичжээ. ..Тэрээр цэвэр байдлыг онгоцон дээр аль нэгэн зэс хэсэгт нэг дусал ус ч байхыг зөвшөөрдөггүй тийм хэмжээнд мөрдүүлнэ...Тэр дусал усыг Бернар тэр дор нь арчлаа гээд хажуугийн андад нь ямар л тус болов гэж? Гэхдээ л тэр арчдаг байв. Яах гэж, юуны учир?
Харин бурхан л өөрөө бүх зүйл "сайхан" байхад дуртай шүү дээ. Тэр өөрөө бүтээлүүд нь "бүр ч сайхан" байгааг харан баясаж байдаг. Бернар үхэхдээ хэлсэн шиг тиймэрхүү зүйлийг уран бүтээлчийн хувьд би ч бас сүүлийн өдрүүддээ хэлэх эрхтэй мэт санагдана.

1952

Иван Бунин





(1)Антиб- Францийн зүүн урд нутагт, Газар дундын тэнгисийн эрэгт байрлах хот
(2)Мопассан(Guy de Maupassant) -Францийн нэрт зохиолч
(3)Ницц-Францийн зүүн урд нутагт,Газар дундын тэнгисийн эрэгт байрлах боомт хот
(4)Вильфранш-Францийн зүүн урд нутагт,Газар дундын тэнгисийн эрэгт байрлах боомт хот
(5)мистрал -Францийн өмнөд эргээр өвөл, хавар салхилдаг хойд зүгийн хүйтэн,хүчтэй салхи
(6)Эстерел-Францийн уул

Saturday, July 28, 2007

Бараг л амралт,аан тийн бас..

7 сард шалгалт ,репорт энэ тэр гэсээр байгаад блогтоо бичлэг оруулж чадсангүй. Эхний бичлэгээ тавьснаас хойш 1 сар өнгөрчихөж. Энэ хугацаанд байнга сонирхолтой зүйлүүд бичиж чадаагүй ч өдөрт дунджаар 4 зочинтой байсан нь санасныг бодвол дажгүй шүү.

Бичиж эхлээд удаагүй байгаа ч блог бичих таалагдаж л байна. Өдөрт хийдэг зүйлсийн тоо нэгээр нэмэгдэн бичихгүй ч гэсэн үе үе бичих зүйлсийнхээ талаар бодоод явж байх нь зүгээр ч юм уу гэж санагдлаа.
Үнэнийг хэлэхэд өмнө нь цагийн гарз гэж боддог байсан ч найзууд,таньдаг хүмүүсийн блогийг уншин "халдвар аваад" бичиж эхлэхээр шийдсэн юм . Ингээд бичлээ, гэхдээ юу бичих вэ гэж.

Миний бодолоор заавал айхтар чухал чухал зүйл бичсэнээс илүү зүгээр л юуны ч талаар юм өөрийнхөө бодлоо бичвэл уншихад сонирхолтой гоё блог болох байх.Дээр нь энд тэнд харсан үзсэн сонин содон зүйлсээ найзуудтайгаа хуваалцахад л болно байх.

Ер нь блог бичих болсон нь "Эврика"гэж орилохоор нээлт хийчихээд, эсвэл нэг их мундаг хүн болох гэж ядан хэрээсээ хэтэрсэн том том юм ярих гэснийх биш л дээ. Өөрийгөө таних, бодлоо цэгцлэхэд маань л нэлээд тус болох байх гэж бодсон юм. Бодол санаа бичлэг болон үлдэх учраас эргээд уншиж байхад тэр үейин БИ-г одоогийн БИ-тэй харьцуулах боломж ч бас нээгдэх болов уу. Удаан бичсэн хүмүүсийн блог уншиж байхад блогноос нь тэр хүний хувьслыг харж болохоор ч юм шиг...

Маргаашаас өмнө 2 репорт биччихвэл уул нь зуны амралт эхлэх гээд байдаг .Өөртөө сайхан амралт олгочихоод хийхгүй суугаад л байна .Нэг гарч хүнс цуглуулаад гарынхаа хоолыг хийж идсэн ямар амтгүй юм бэ. Ойрд хоол хийх зав гаралгүй дандаа гадуур хоол идээд хоол хийхийг бүр мартчихаж, эсвэл угаасаа чаддаггүй байсан ч байж магад.
Нэээрээ удахгүй харина гэсэн гоё байна шүү.Ядаж л хоол хийх хэрэгцээгүй болчихно...



Tuesday, July 3, 2007

Сонирхуулахад


Пирамид гэхээр эртний Египет ,эсвэл Маяачууд санаанд ордог. Тэгвэл Японы Шимизү Корпорацийнхан 55 ширхэг Гиза дахь Их Пирамидтай ижил хэмжээний пирамидаас бүрдэх 2 километр гаруй өндөр цогцолборыг бүтээх төслийг боловсруулжээ.Уг цогцолбор 750000 хүн амьдрах багтаамжтай пирамид-хот байх бөгөөд хэрвээ баригдвал хэзээ нэгэн цагт хүний гараар бүтээгдсэн хамгийн том байгууламж болох юм байна.

Shimizu TRY 2004 Mega-City Pyramid
Discovery Channel манай үейин хамгийн том барилга архитектурын төлөвлөгөөнүүдийг Extreme Engineering цувралаараа танилцуулжээ. Зарим нь "Shimizu TRY 2004 Mega-City Pyramid" нэртэй дээрхи төлөвлөгөө шиг одоохондоо цаасан дээр байгаа бол бодит ажил болсон нь ч байгаа юм. Үзсэн Discovery Channel-ийн цуврал нэвтрүүлгүүд дотроос хамгийн таалагдсан хэсгээ энэ удаа танилцуулъя гэж бодлоо.Гайхалтай сангдсан шүү!
Мянга уншснаас энд дараад нэг удаа үзчихсэн нь хамаагүй дээр дээр байх.

Таалагдсан гэдэгт итгэж байна. Үргэлжлэлийг нь заавал үзээрэй!
2р хэсэг
3р хэсэг
4р хэсэг
5р хэсэг
Завтай үедээ мөн дараах цувралуудыг ч үзээрэй. Заримыг нь хараахан үзэж амжаагүй байгаа ч дутахаарггүй сонирхолтой байх гэж бодож байна.

Driving through Boston's Big Dig
Holding back the North Sea
Landing at Hong Kong's Airport at Sea
Riding New York's New Subway
Tunneling through the Alps
Driving the Bering Strait
Taking a TransAtlantic Train
Living in the sky


source:
http://www.anduud.net/index.php?option=com_content&task=view&id=1329&Itemid=35
http://dsc.discovery.com/convergence/engineering/engineering.html
http://www.answers.com/topic/shimizu-mega-city-pyramid
http://www.gizapyramid.com/overview.htm
http://www.shimz.co.jp/english/about/index.html
http://www.youtube.com/

Thursday, June 28, 2007

БИД


...Хүн уулыг ч нураах хүчтэн..
(Р.Чойном)


Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр Зуны аялал2007 (1)болж Чиба мужийн Күжүкүри(九十九里(2) )гэдэг газар луу яваад ирлээ .
Номхон далайн эргийн дагуу орших уг газарт далай,газар,тэнгэр гурвын зааг нийлнэ. Задгай далайг дэргэдээс нь харсан маань анх удаа энэ.
Нөгөө талдаа хязгаар үгүй мэт их хар хөх ус ,ар араасаа хөөсрөн түрэн ирэх давалгаа бүр хүн гэж ямар өчүүхэн болохыг мэдрүүлнэ.Энэ орон зайд зогсох нэг хүн байсан ч үгүй ч ялгаагүй мэт санагдана.Бид-хүмүүс , юу юм бэ,энэ ертөнцийн хувьд хэр зэрэг үнэ цэнэтэй юм бэ? гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө...



p.s:

Сонирхоод эрдэмтдийн судалгаанаас хайж үзвэл орчин үейин хомосапиенс Homosapiens(Modern) үүссэн нь одоогоос ойролцоогоор 50000 жилийн өмнө юм гэнэ. ..Тэр цагаас хойш 2002 он хүртэл манай гариг дээр 106,456,367,669 хүн төрсөн гэсэн тооцоо байдаг юм байна.(эх сурвалж :United Nations' Determinants and Consequences of Population Trends and Population Reference Bureau estimates).]

Тэгэхээр бид 50000 жилийн дотор төрсөн 100 тэрбум хүний нэг л болж таарах нь. Тийм ч ховор нандин" байгалийн бүтээл" биш байгаа биз...
to be continued



(1)Зуны аялал2007: Анх 2003 онд зохиогдож эхэлсэн 2 өдрийн аялал .Жил болгон 2 р курсийн оюутнууд зохион байгуулдаг Монгол оюутнуудын аялал.
(2) Күжүкүри(九十九里): 99 Ри гэсэх утгатай. (1Ри=3.93км ) Чиба мужид Номхон далайн дагуу байрлах уг эрэг 66км урт үргэлжилдэг бөгөөд Японы хамгийн урт эргүүдийн нэгт тооцогддог

Ашигласан материал:
http://www.prb.org/Articles/2002/HowManyPeopleHaveEverLivedonEarth.aspx?p=1



Wednesday, June 27, 2007

ЭХЛЭЛ

...Дэрний хажууд утасны сэрүүлэг дуугарч нэгэн шинэ өглөө эхэлнэ.
Шүршүүрт орж нойроо сэргээгээд цүнхээ үүрэн гэрээс гарахад нар аль хэдийн дээр гарчээ. Би л хамгийн сүүлд боссон юм уу гэлтэй гадаа хөл хөдөлгөөн дүүрэн.

Эхний цагт яг амжиж аваачдаг 8:12 -ын метронд суухдаа үүргэвчээ хөлөн дороо буулгахгүй бол багтах аргагүй. Албаны хувцасласан Япон ажилчдаар дүүрсэн өглөөний метронд төмөр дугуй рельстэй хавиралдах чимээ, буудлуудын нэрийг зарлах announcer-ийн найрсаг хоолойг эс тооцвол нам гүм. Эргэн тойронд зогсох хүмүүс бүгд нэг нэг бариулаас зүүгдэн нүдээ анин бодлогоширон зогсоцгоох нь анхаарлаа төвлөрүүлэн ямар нэг том зүйлд бэлдэж буй мэт харагдана. Магадгүй энэ өдөр л амьдралынх хамгийн чухал өдөр байх гэмээр. Буух буудалдаа ирэн галт тэрэгний хаалга нээгдэхэд үерийн ус мэт хүний их урсгал түрэн гарч, ажилтай нь офис ,хичээлтэй нь сургуулийн зүг яаран алхана. Тэдний дунд алхах цагаан пүүзэн дээр цэнхэр жинс юүдэнтэй цамц өмссөн нүдний шилтэй залуу бол би...

...Лекцийн танхимд хэзээ ч хэн ч суудаггүй эхний 2 эгнээ хоосон хэвээрээ.Эргэн тойронд,ялангуяа хойд талын эгнээгээр өглөө дутуу сэрсэн зарим оюутнуудын унтлагын цаг үргэлжилнэ. 400 оюутанд лекц орж буй багшид хэн юу хийж байгаа нь хамаагүй гэсэн шиг слайдаа эргүүлэн цааш ярина. Нэг нэг электрон толь барин урдуур бөөгнөрөн суух хэлэндээ тааруу гадаад оюутнууд харваас андашгүй . Тэдний нэг нь би...

Хичээл бүр дээр явагдах сорилууд, хааяа тавих илтгэл, номын санд хийх бие даалтууд, бас хүлээн авалт , партинууд гээд шинэхэн оюутны амьдралдаа дасах явцад цаг хугацаа өнгөрөх нь юунаас ч илүү хурдан...Энэ хооронд А-аас Я үсгээр илэрхийлэгдэх сайн, заримдаа муу ч бодлууд, үгээр ч илэрхийлэгдэхгүй төсөөллүүд цаг үргэлж урган гарна. Магадгүй зарим нь үзсэн ,уншсан ,сонссон зүйлүүд дээр тулгуурлагдан гарч ирдэг байх. Зарим нь хаанаасаа ч гараад ирдэг юм өөрөө ч таашгүй.

Тэр бүх бодлуудаа эвлүүлэн эмхэтгээд Та бүхэнтэй хуваалцахыг хүссэн тул блог болгон эхний бичлэгээрээ мэндчилж буй нь энэ. Үүнээс хойш миний блогт саатах уншигч Таны , мөн өөрийн цагийг гарздахааргүй бичлэгүүд оруулж байхыг хичээнээ.