Wednesday, December 17, 2008

Alle Menschen werden Brüder

2 т унтаад 8 д босоод , хоол идэхэд нийт 30 минут л зарцуулаад 2,3 өдөр усанд орж ч амжсангүй.Их сургуульд орохын өмнөх амьдрал маань санаанд оров... Ялгаатай нь энэ удаад үнэхээр хийх зүйл их гэхээсээ ажлаа буруу хуваарилснаас болж хэдэн өдөр толгой өндийх завгүй болсон гэвэл илүү үнэн болох байх. Гэхдээ өчигдөр номын сангийн 00 дотор шүдээ угаачихсан зогсож байсан нэг нөхрийн хажууд би ч бас арай гайгүй ээ ...

Өвлийн амралтын өмнөх завгүй долоо хоногт Герман хэлний семинар л хамгийн ачаа багатай, бас сонирхолтой нь байлаа.Немц ах нар Мерседес, Бавари пивоноос гадна сонгодог хөгжмийн зохиолчдоороо гайхуулдаг. Тийм жижигхэн газар яаж тийм олон суутнууд төрчихдөг байнаа гэмээр... Хичээл ч яг Бетховений төрсөн өдөртэй давxцсаныг тохиолдуулан багш алдарт 9 дүгээр симфиний movement 4-г нь сонсгосон юм. Сонгодог хөгжмийн боловсрол маань Свахили хэлний дүрмийн мэдлэгээс нэг их давахгүй ч чухал хэсгүүд дээр нь тайлбар хийгээд явсан болохоор ойлгохгүй хэл рүү хальт нэвтэрч, хөгжмийн гайхамшгаас мэдэрлээ...

For fun:



Real concert: Part 1 of 3

Monday, December 8, 2008

The tail that we believe in...


12 сар гараад 7 хоночихлоо. Ингэхэд Шинэ жилээ хэрхэн тэмдэглэх гэж байна? Ойрд дулаахан байж байж өнөөдөр жаахан хүйтэрсэн чинь сая л нэг юм шинэ жилийн уур амьсгал мэдрэгдэж эхлэв. Уул нь аль эрт л гудамжаар гэрлэн чимэглэл анивчиж , гацуур мод чимэглэн зассан байсан ч дулаахан болохоор нэг л хиймэл санагдаад байсан юм.

Ер нь Шинэ жилийн уур амьсгал хаанаас хаанаас бий болдог юм бэ? Цагаан цас ногоон мод, саа чимэгэлүүд л Шинэ жилийн үдшийг хамгийн онцгой болгодог гэж үү? Мөрөөдөл биелэх мөчийг хүлээж буй мэт биднийг эртнээс догдлон хүлээхэд хүргэдэг тэр хүч хаанаас гардаг юм бэ?

Бага байхад Өвлийн өвгөний бэлэг Шинэ жилийг давтагдашгүй баяр болгодог байсан. Харин шидэт үлгэрт итгэхээ байн ,Өвлийн өвгөн байдаггүйг ойлгосон томчуудын хувьд гүйлгээгээ ихэсгэчих санаатай дэлгүүрүүдийн сурталчилгаанууд л дан ганц тэрхүү уур амьсгалыг бий болгогч нь гэж үү?

Гэхдээ байдал тийм ч муу болчихоогүй. Бид хэтэрхий бодит ертөнцөд амьдардаг уйтгартай хүмүүс биш ээ. Хойд туульд пингвин(not Santa!) л байдгийг мэдсэнээр бүх үлгэр замхардаг гэвэл эндүүрэл. Учир нь өөр нэг үлгэрт бид бас итгэдэг хэвээр...

Охид болор шаахай, даашинзныхаа эрэлд гарна. Залуус үл таних нууцлаг тэр бүсгүйгээ хүлээнэ. Тэгээд тэр мөрөөдөл нь 12 цагт замхарчихгүй байхыг хүснэ... Танил сонсогдохгүй байна гэж үү...

Одоо үлгэрт итгэж байна уу?

Sunday, November 30, 2008

Imagined communities

Орой нь өглөөний нөгөө дулаахан гоё өдөр мөн үү гэмээр хүйтэрдэг болчихлоо. Харамсалтай нь энэ жил цементэн ертөнцөд суусаар намар болсныг мэдэрсэнгүй өнгөрөөж байх шиг байна...

-Ингэхэд Та эх орондоо хайртай юу?
Тэнэг асуулт. Мэдээж тийм гэх биз.
- Яагаад?
Бүр тэнэг асуулт.

Гэхдээ үргэлж тэнэг асуулт биш байж бас болох. Ялангуяа хүчтэй даяарчлагдаж байгаа бидний зуунд. Хэрэв хэвшмэл сэтгэлгээнээсээ хальт хөндийрөөд бодоод үзвэл улс гэдэг хийсвэр ойлголт гэж 25 жилийн өмнө Benedict Anderson гэдэг нөхөр үндсэрхэг үзлийн талаар нэг ном бичсэнийг сая хальт уншаад, зарим нэг бодогдсон зүйлээ блогтооо бичиж буй нь энэ.Нэлээд шуугиан тарьсан ном юм гэнэ, сонссон ч байж магад.

Национализмын сурах бичиг болсон гэж хэлж болох уг номондоо Андерсон хүмүүсийг улс орныхоо төлөө гэсэн нэрийн дор амьдарч бас үхэж, аллага хийхэд ч хүргэдэг тэр хүч юу юм бэ? Хэзээ ч очихгүй газарт байгаа хэзээ ч уулзалдахгүй хүмүүс бие биенийгээ эх орон хэмээх нэг гэр бүлд харъяалагддаг ахан дүүс хэмээн бодож явдаг шалтгаан нь юу юм бэ? гэх мэт эх оронч үзлийн цөм болсон асуултуудыг хөндөн, хүн төрөлхтөний түүхэн дэх национализмын үүсэл ба тархалтын талаар түүхэн болон философийн талаас нь тайлбарлан , сонирхолтой таамаглал дэвшүүлсэн байна. Тэрээр улс гэдэг нь ижилхэн хэл соёл, угсаа гарал , шашин шүтлэг гэх мэт тодорхой нийгмийн нөхцөл байдлаар тодорхойлогдон гарч ирсэн зүйл биш харин бидний сэтгэхүйнээс урган гарч ирсэн бүтээгдэхүүн хэмээн тайлбарласан нь гол онцлох санаа нь болжээ.

Улс, эх орон гэж юу болох талаар гүн ухааны төвөгтэй хичээл шиг юм ярихын оронд эхлээд нэг асуултанд хариулах гээд үзье.

-Ер нь бидний хийсвэр сэтгэлгээ хэр хүчтэй юм бэ?
Маш хүчтэй.

Сэтгэн бодох чадвар нь хамгийн сайн хөгжсөн амьтад болох хүмүүс бид цаг хугацааны явцад ямагт шинэ зүйлийг сэдэж,бий болгож байдаг.Үүнийгээ хөгжил дэвшил гэж нэрлэдэг. Хөгжлийнхөө явцад хүн төрөлхтөн хийсвэр сэтгэлгээнийхээ дагавар бүтээгдэхүүн болсон маш олон зүйлсийг бүтээсэн. Пикассогийн этгээд зурагнуудаас авахуулаад 10 жилийн тооны хичээлийн сэдвүүд , энэ блог тавигддаг вэб сайт гээд бүгд л хүний хийсвэр сэтгэлгээний дагавар бүтээгдэхүүнүүд. Улс эх орон ч мөн ялгаагүй сансарт нисдэг пуужин шиг л хүний сэтгэлгээнээс урган гарч ирсэн , хөгжлийнхөө нэг шатан дээр бид өөрсдөө зохиочихсон зүйл...Дараагийн шатанд яг л пянз тоглуулдаг хөгжим шиг бидний амьдралаас балран алга болохыг үгүйсгэхгүй. Дэлхий хавтгайрснаар улс гүрнүүдийн эрин үе өнгөрч, мультикорпорациудын зуун ч дуусч хувь хүмүүсийн өрсөлдөөн ноёрхох цаг ирсэн гэж нэг алдартай нөхөр хэлсэн байдаг.* Глобальчлалын эрин үед улс гүрнүүдийн хилээс халин тив дамжин хэрэн хэсэх пүүс компаниуд, хувь хүмүүс ердийн үзэгдэл болж байгаа нь үүний нэг бодит жишээ болох биз...

* Thomas L.Friedman

Monday, November 24, 2008

Layla

Англи хэлний багшийнхаа нөлөөнд автаж баахан рок сонсож үзэв. dra-ra ra ra-raa...
Найзынхаа эхнэрт дурласан нэгэн залуу хөгжмөөр өөрийн мэдрэмжээ илэрхийлсэн нь рок хөгжмийг төлөөлөх хайрын дуунуудын нэг болжээ.Тэр дуу 2004 онд Rolling Stones сэтгүүлээс нэрлэсэн Бүх цаг үеийн шилдэг 500 дуунд багтан ,27д жагссан гэнэ. Үнэхээр гайхалтай авъяастай залуу байсан нь гарцаагүй...

Хэрэв рок , ер нь хөгжим сонирхдог бол гарчигнаас л домогт Eric Clapton-ы түүх гэдгийг амархан таасан байх. Тэрээр найз George Harrison-ы(Битлзийн) эхнэр Pattie Boyd-д дурлачихаад энэхүү дуугаа зохиосон гэдэг. Layla гэж нэрлэх болсон нь нэг найз нь түүнд хайрт бүсгүй нь өөр хүнтэй суух болсноос болж галзуурдаг нэгэн залуугийн тухай өгүүлдэг Layla and Majnun хэмээх эртний Персийн зохиолыг ярьж өгснөөс үүдэлтэй.

Eric Clapton өөрөө Бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 гитарчны нэг / #4 / ба The Immortals буюу Rокнроллын бүх цаг үеийн шилдэг 100 алдартны тоонд ордог/#53/ юм.

Ингээд Layla:
Acoustic Live:


Unplugged:


Electric live:

Sunday, November 16, 2008

East vs West

Дүү маань Монгол харих замдаа манайхаар дайраад явав. 2 өдөр Токиогоор дагуулж яваад , 1 өдөр сургууль дээрээ нэт-д суулгаад, 1 өдөр гэртээ түгжээд маргааш нь онгоцны буудал руу метронд суулгаад явуулчихав.Амт муутай хоол 2 удаа хийж өгснийг эс тооцвол тийм ч сайн host байгаагүй байх... Японд ирж байгаа нь анх удаа болохоор мань эр нэлээд шинэ зүйл харсан биз. Гэхдээ Shinjuku-д байдаг өндөр барилгууд,Shibuya-гийн шар үстэй нүцгэн охидыг ч биш, сүүлийн train-ээр харьдаг халамцуу ажилчдын армийг хараад толгой сэгсэрч байсан.Магадгүй ажил л бүх амьдрал нь болчихдог ийм амьдралын хэв маяг барууны стандартаас шал өөр санагдсан байх л даа.

Япон эрчүүд 2 гэрлэдэг гэсэн хошигнол байдаг. Эхлээд ажилладаг компанитайгаа, дараа нь эхнэртэйгээ. Ажлын цаг нь дэлхийд бараг л хамгийн урт. Оройтож тараад бизнесийн түншүүд, хамтрагчдаа нэг газар оруулж дайлна, ууна, ажлаа ярина.Бас л ажлынх нь нэг хэсэг болчихсон гэхээр. Компаниас зардлыг нь даачихна. Орох газар нь ч элбэг. Зөвхөн Япон ч биш ер нь Азид бол ийм ёс маш түгээмэл, нэг ёсны Азийн нэг соёл гэхэд болохоор. Тэгээд шөнө дуусгачихаад хариад унтана...

Барууныхан бол ажил, хувийн амьдрал хоёроо тус тусад нь яг цав салгана. Ажил тарлаа л бол гэр лүүгээ марш. Гэр бүлтэйгээ, эсвэл найз нөхөдтэйгээ цагаа өнгөрүүлнэ. Manhattan-ий хамгийн завгүй хүмүүс ч хүртэл хувийн амьдралтай байдгийг Sex and the City-г үзсэн бол анзаарсан байх. Токиогийн Roppongi, Ginza-д байдаг Япон ажилчдын ордог шөнөжин ажилладаг хэдэн мянган газрууд шиг тийм газар бүхэл бүтэн New York даяар 10 хуруунд багтам цөөн гэж нэг багш маань ярьж байсан. Strip club, disco bar-наас өөр шөнөжин ажилладаг газар тэнд байх ч үгүй, байгаад ч хэрэггүй.Ажил тарлаа л бол 100% хувийн амьдрал.

Магадгүй City that never sleeps жинхэнэ утгаараа Токио байж ч магад.Барууныхан шөнө шоудаж байгаа ажилчдыг хараад гайхдаг юм гэсэн.Харин миний нэг гайхсан зүйл гэвэл саяхан семинарын хичээл дээр маань ирж яриа хийсэн Microsoft Japan-ий дэд захирлын яриа байлаа. Юу гэхээр , Япон цагаан цамцтай ажилчдын бүтээмж барууны цагаан цамцат ажилчдын 70% л байдаг гэнэ. Тэгж их ажиллачихаад , тийм бага? Нэг сайн мэдээ нь IT ийн дэвшил дээр тулгуурлан Япон ажилчдын бүтээмжийг нь сайжруулахын тулд Microsoft нэлээд хичээж байгаа гэсэн...

In pieces

Thursday, November 6, 2008

Changes

Шинэ долоо хоног, шинэ сар, шинэ цас, шинэ ерөнхийлөгч, шинэ ажил...бүх юм шинэ. Бараг л...

Японд энэ долоо хоногт анхны цас оров. 2 дахь өдөр орсон цас жил бүрийн дунджаас 8 өдрөөр хоцорсон юм гэнэ. Хойд нутгаар орсон болохоор хараагүй л дээ. Манай энд бүр орохгүй ч байж магад, аз таарвал хальт будраад өнгөрвөл л их юм .Гэхдээ газарт буугаад л бараг хайлчихна...

Дэлхийд эдийн засгийн хямрал үргэлжилсээр.10 дугаар сард үнэт цаасны зах зээл дээрx алдагдал $5.8 триллионд хүрч, 30 хоногт хамгийн их мөнгө салхинд хийсгэсэн шинэ рекордоо тогтоож гэнэ. WOW!!! 1 өдөрт л 30 Монгол улс алга болоод байвал...

Америкт өөрчлөлт хэрэгтэй гэж хэвлэлээр бичих юм.Анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч л Бушийн засаглалд МкКэйний авчрах нэг шинэ зүйл байсан гэх. 2 жил үргэлжилсэн нүсэр кампанит ажлынхаа сүүлийн орой She has gone home гэж хэлэхэд нь Обамагийн хацар дээгүүр нь нулимс урсаж байгаа харагдсан. Эмээ нь дахиад 2 өдөр тэссэн бол Цагаан ордны анхны африк гаралтай захирагч болсон ач хүүтэйгээ баярт мөчийг нь хуваалцах байлаа...

Надад өөрчлөлт авчирч магадгүй гэж бодоод энэ долоо хоногоос олон нийтийн ажил ажилд идэвхитэй оролцож байхаар болов. Сайн дурын байгууллагын удирдах зөвлөлд орох гэж сонгуульд хүртэл хүч үзлээ. Гэхдээ 11 суудлын төлөө 11 хүн л өрсөлдсөн тул тийм ч хэцүү байсангүй ээ...

Monday, October 27, 2008

Lost and found

Хичээлдээ ирж очих, гадуур явахдаа хөгжимтэй их найзалдаг тул чихэвчээ гээчихсэн чинь нэг л юм дутагдаад болдоггүй.Хаана хаяснаа мэдэхгүй болохоор юу ч болсон 1 дэхийн өглөө сургууль дээр очоод 5 дахьд орсон бүх хичээлийн танхим, номын сан, кафетериад орж хайж үзье гэж бодоод өглөө сургууль дээр ирсэн чинь чихэвч маань 5 дахьд өмссөн хар жинсний зүүн карманд ямар хэлбэртэй байсан яг тийм хэвээрээ сургуулийн гадаад оюутны төвийн нэг давхрын буйдан дээр хэвтэж байдаг байна шүү. Японд юм алга болдоггүй нь сайхан шүү гэж бодоод аваад утсандаа залгаад дуртай дуугаа тавиад, цааш алхлаа.

Анх ирчихээд удаагүй байхдаа нэг удаа хүнсээ цуглуулж яваад түрийвчээ хаячихсан юм.Юм авсан дэлгүүр дээрээ очлоо, явсан замаараа буцаж явлаа , байдаггүй. Дотор нь бүх бичиг баримт, бас бүтэн сарын хоолны мөнгө байсан болохоор тун тааруу хэрэг байв.Ядаж байхад хэл ч сайн мэдэхгүй,яахаа ч бас сайн мэддэггүй . Ингээд баларлаа гэж... Бас л 5 дахь өдөр л байсан шиг санаж байна. 1 дэх өдрөөс нааш сургуулийн офис онгойхгүй тул сургуульдаа мэдэгдээд арга хэмжээ авахуулчих боломжгүй байдаг. Ингээд амралтын 2 өдөр нойр хүрэхгүй шахам юм болж өнгөрлөө. Тэгээд 1 дэхд хамгийн түрүүн суругулийнхаа офис дээрээ гүйж очтол , түрийвч чинь энэ мөн үү гээд өөдөөс үзүүлдэг байгаа. Үүнээс хойш анхааралтай байгаарай гэж хэлээд түрийвчийг маань буцааж өглөө, бүрэн бүтнээр нь.

Баярласан гэж!!!

Яаж олдсон бэ гэхээр дэлгүүрээс юмаа авчихаад дугуйгаараа жийж явах үед карманаас сугараад унагачихсан байж. Тэрийг нь ойр хавьд амьдардаг нэг эмээ олоод доторх оюутны үнэмлэхийг нь хараад, сургууль дээр авчраад өгчихөж.Xолбогдох хаяг, утсаа ч үлдээгээгүй болохоор Баярлалаа гэж хэлж ч чадаагүй л дээ.Үнэхээр сайн санаат хүн байсан байх тэр эмээ.

Нэг бодлын стресс ихтэй,үе үе ойлгоход бэрх нийгэм ч гэлээ, нөгөө талаас бас гоё л нийгэм шүү,энэ Япон.

Thursday, October 23, 2008

Thursday


Дахиад л бороо.Цаг агаарын мэдээ хардаггүй буруудлаа. Өглөө цэлмэг байсан болохоор шүхрээ ч авч гарсангүй.

Эхний цаг дээр quiz авч сандаргаад, гэхдээ азаар гайгүй хийчих шиг болсон.Уул нь бол айдаг хичээлүүдийн маань нэг. Заасан юмныхаа тухай биш, заах юмныхаа талаар асуусан болохоор бодож байгаад бичээд өгчихөв.Эхний quiz байсан болохоор харж үзсэн байх л даа.

Үдийн цайнаар номын сан орж ганц хоёр сонин гарчиглалаа,нөгөө л subprime crisis ээс өөр онц зүйл алга. Хоол идчихээд сурсан зангаараа мат-ийн хичээлдээ хоцроод очлоо. Мэдээж багшаасаа бол түрүүлнэ л дээ.

Багш ч бас сурсан зангаараа 10 мин хоцорч ирээд 1 радиустай тойргийг 1 талтай квадрат дотор зурчихдаг оюутнууддаа натурал тоон олонлогийг квадратынхаа олонлогтой тэнцүү тухай заадаг хичээлээ эхэллээ.Удахгүй орох борооны ачаар наран талд байдаг анги харин энэ удаад сэрүүн, гэхдээ бүгчим байв. Шалгалтан дээр ч суудал хуваарилдаггүй, бодлогоо тарааж өгчихөөд өөр юм хийгээд суучихдаг хэнэггүй багш маань танхим дундуур явж оюутнуудаас ганц хоёр юм асууж сандаргангаа лекцээ орчихоод сурсан зангаараа эрт тараачихлаа.

Өнөөдөр 3 пар-тайн сүүлийн цаг нь семинарын хичээл. Лекцтэй төстэй нь нэг багштай. Ялгаатай нь 300 биш 10 оюутантай. Ихэнхдээ discussion хэлбэртэй явагдана. Нэг гэм нь миний хувьд ангидаа хамгийн муу хэлтэй нь болохоор хэл загатнасан ч хэлээ хазаад өнгөрөх тохиолдол нэлээд их. Угаасаа ч нэг гадаад нөхөр Япончуудаас төрөлх хэлээр нь илүү ярина ч гэж юу байхав.Гэхдээ сайжрах тал дээр жаахан хичээхгүй бол ойрд хэлэндээ муу байна гэдгээ нэлээд мэдрэх боллоо , хэлүүлэх ч боллоо.Хичээхгүй бол...гэхдээ яаж?

Баахан улстөр сонсож сонсож тараад номын санд хэсэг суудаг баатар болсон чинь нэт-тэй зууралдсаар байтал таарлаа.Энэ семестерт цагаа номноос өөр зүйлд зарцуулъя гэж бодсон болохоор уул санаа нь бол зөв, орлуулга нь буруу гэх юм уу даа. Жаахан өөрчлөлт оруулахгүй бол тараад нэт, хариад кино болж таарах гээд байдаг...


Ингээд бичих зүйл ч дууслаа, харих цаг ч боллоо. Гарахад бороо зогсчихсон л байгаасай.

Thursday, October 16, 2008

Part 2-I : Sexy vs Cute

Ер нь блогоо бичихээр л бороо ороод байх шиг. Эсвэл бороо орохоор би бичдэг юм болов уу. Энэ долоо хоногоос кинонд дургүй болтлоо кино үздэг амьдралаа өөрчилье гэж бодсон чинь баахан хичээлүүд цонхолсны ачаар киноны оронд нэт хэсдэг ажилтай болчихдог юм байна. Энэ удаад харин бороо орохгүй бололотой.

Тэнгэр онгойсон дээр бүр дээр эхлүүлсэн [Part1: Life and Stress 2008.07.30] Cutie имижтэй ангийнхаа охидыг жагсаасан тухай яриагаа цааш үргэлжлүүлье. Японд 80 аад оноос хавтгайрсан Cutie имиж өдгөө моод гэхээсээ илүү Япон охидын өдөр тутмын амьдралын нэг хэв маяг, орчин үеийн Япон орныг тодорхойлогч нэг онцлог болтлоо дэлгэрсэн гэхэд болно. Хэдийнээ 11 тэгтэй $-оор хэмжигдэх зах зээлийг бий болгочихсон уг имижийг охидын үсний хавчаар, утасны зүүлт, хөнжлийн даавуу,дэрний уут гээд хаанаас л бол хаанаас харж болохоор.

Ангийн Япон охидын утасны зүүлтүүд нь нийлэхээрээ утаснаасаа том, хүнд болсныг хараад Европ охид толгой сэгсэрч, ер нь ойлгоё ч гэж оролдохгүй байх шиг байсан. Бие даасан байдал, Sexy имижийг бишрэн шүтэгч барууныхны хувьд эргээд жаахан хүүхэд шиг авирлан Cutie имиж-д дурлаад буй шалтгаан нь үнэхээр ойлгомжгүй санагдсан байх л даа.Ингэж ялгаа гарч байгаа нь зүгээр л өрнө дорнын соёл, сэтгэлгээний ялгаа гээд хэлчихвэл хэлчихэд энгийн бөгөөд оновчтой хариулт болно болох байх.Харин арай тодруулбал Sexy ба Cutie имиж нь эрх чөлөөтэй байх гэсэн хүний язгуур нэг хүсэл 2 өөр хэлбэрээр гарч ирж буй илрэл гэж хэлж болох юм. Азиудын бүрэг даруу зан,барууныхны нээлттэй зан хоёрын ялгаа нь л нэг зүйлийг ингэж 2 өөр хэлбэрээр гарч ирэх гол шалтгаан болсон гэх.

Энэ удаад арай урт болчих юм шиг байна. Яагаад Cutie ба Sexy нь мөн чанартаа нэг зүйл болохыг дараагийн бичлэгээрээ тусад нь тайлбарлая.





1973

Thursday, October 2, 2008

a missed chance?

there was nobody around. only trees. i kept running. now my eyes stung less as drops of rain rinsed away salty sweat. this time it was a little faster than my usual morning jog. i was running and... thinking of her.

...i saw her in the crowd. she didn't know i was there. she looked so beautiful.my heart started beating like never before.i did not know what to do.i just knew i wasn't at that place where i used to be.my feelings for her were so different... then i took a deep breath and walked through the crowd toward her. but i stopped and turned away...i guess it wasn't the best timing...

i kept running. running and wondering if chances are given or should be made...by us, someday someway...

Wednesday, October 1, 2008

One evening in Tokyo

Мягмар гариг Wall Street-ийн хувьд час өдөр нь гэлтэй, өчигдрөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж бас нэгэн хэцүүхэн өдрийг туулсан бололтой. Гэхдээ надад л мэдрэгдсэн юм алга ,харин өнөөдрөөс эхэлж буй намрын улирлын хичээл сонголтууд л амьдралын хэмнэлд маань илүү нөлөөтэй байна гэх үү дээ. Нэг хөгжилтэй нь зун амарчихаад ирсэн чинь юм бичихэд гар эвлэхээ байчихаж.Энэ улиралд xавар сонгосон хичээлүүдээ үргэлжлүүлээд авчих болохоор хичээл сонголт хийнэ гэж ядаад байх зүйл ч бараг байхгүй , блогоо ойр ойрхон бичих завтай ч , бичих зүйлтэй ч байна.

Өчигдөр нэг найз маань ахтайгаа ирээд, нисэхээс нь өмнө дэлгүүрээр орж ганц нэг авах зүйл байгаа гэхээр нь Токиод байдаг нэг мэддэг дажгүй газар луугаа дагуулж яваад. Надад ч бас авах хэрэгтэй нэг зүйл байгаад байсан ч , гэрийн ойролцоох дэлгүүрт дуусчихсан, жаахан хүлээх хэрэгтэй гээд, нэтээр хайгаад ч олдохгүй байсан юм. Ингээд нөгөө хоёрынхоо юмыг нь авж өгчихөөд хайсан зүйлийнхээ эрэлд хотын төв руу явав.

Тайфунь дуусаагүй, Токио жаахан бороотой ,баахан л шүхэр барьсан хүмүүс [надаас бусад нь] нааш цааш алхацгаана. Зонтик барьсан тийм олон хүн урьд нь бараг хараагүй байх. Магадгүй хэдэн сая. Ингээд нөгөө зүйлийнхээ эрэлд гарлаа. 35 сая хүнтэй мегаполисийн төвөөр махийсан улбар шар тэмдэг хайж баахан явав, олсонгүй. Утсаараа ганц нэг зураг дарсан шиг яваад л байв, Nike- гийн swoosh олж харсангүй. Нэг мэдсэн офисын дүүрэгт ороод ирлээ. Мананцар дунд офисын барилгуудын орой нь харагдахгүй, тэнгэрээс буугаад ирсэн гэрэлтэй баганууд шиг л харагдаж байв.Энэ цагаар ердийн худалдааны гудамжнаас ялгаатай нь энд янз бүрийн эрээн мяраан рекламны гэрэл ч үгүй, эрт офисоосоо гараад явж буй ганц нэг костюмтай ажилчдаас өөр хүнгүй , нам гүм, ерөөнхийдөө дүнсийсэн газар. Эндээс хайсан зүйлээ олохгүй нь тодорхой.

Ерөнхийдөө орой ч болов, Nike ч дүүрч, гэнэт их өлссөнөө мэдрэв. Өглөөнөөс хойш 2 будааны ороомогноос өөр юм ам руугаа хийгээгүй байсан тул жаахан юм олж идэхээр буцаад явлаа. Хоолны газрууд үүдээр нь дараалал үүсчихсэн ид ачааллаараа ажиллаж байгаа бололтой. Амраар нь нэг МАК олоод бургер кофетэй авч явахаар захиалав. Ойрд идээгүй, бас дажгүй шүү. Гэхдээ үнээ хальт нэмчихжээ. Ер нь Японд гадуур юм идэж явах бараг нүдний гэм. Гэхдээ заримдаа усыг нь уучихаад ёсыг нь дагахгүй байх бас зүгээр санагдаад байдаг юм.

Гахайн мах, каффеин хоёрын ачаар жаахан энергитэй болчихоод гэр лүүгээ зүглэхээр метронд суулаа. Оройны метро дүүрэн хүнтэй,бүгд урт ажлын өдөр нэлээд ядарсан байрын, зарим нь жаахан халаалттай. Би ч бас нэлээн яваад ядарснаа мэдэн,цүнхээ буулгаад хөл дороо тавин, нэг бариул олж зүүгдээд , нүдээ анилаа...



Monday, September 29, 2008

Some thoughts

Өглөө сэрсэн чинь бороо шивэрч байна. Хубилай хааны флотыг живүүлдэг нөгөө тайфунь гээч нь ирээд байгаа бололтой. Нүүрээ угаах үед крантнаас хүйтэн ус гоожих нь л Японд буцаад ирснийг хамгийн хүчтэй мэдрүүлэв.Бусдаар бол орчин солигдсоныг нэг их анзаарсангүй. Нөгөө л нэг байшин барилга, зам гүүр, бучигнасан олон хүний их урсгал...яг л байдгаараа.

Сая амралтаараа хариад яг одооноос амьдралын хэв маягтаа нэлээд өөрчлөлт хийж ,маx яснаас бүтсэн хүн гэдгээ санан эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэйг ойлгов. Бас амар тайвныг мэдэрлээ.

Монголд намар дэндүү гоё байлаа. Гэхдээ жаахан уйтгартай. Амралтын өдрүүдээр гудамж талбай эзгүйрч, хөл хөдөлгөөн цөөрөөд, илч нь буурсан нар ээгээд ээгээд нэг л дулаахан биш. Хуурай салхинд хааяа нэг буртхийх шороо тоос ч хаврын эрч хүчээ алдчихсан гэлтэй нэг л эрч хүчгүй...Мод түрүүчээсээ шарлаад, хотын дээгүүр буцах гэж буй шувууд бөөн бөөнөөрөө эргэлдэнэ. Удахгүй бас энэ шувууд шиг нисээд явна гэхээр нэг л гунигтай...


Амралт дуусч , удахгүй хичээл эхэлнэ гэхээр дэндүү хурдан санагдаад нэг л итгэж өгдөггүй ээ. Унтаж босоод, өглөө хүйтэн усаар нүүрээ угаачихаад гараад гүйлээ. Гэрийн ойролцоо нэг дажгүй парк байдгийг сая л мэдэв. Энэ байрандаа нүүж ирээд хагас жил болж байгаа ч сургууль орох замаас бусад ойр орчноо огт мэдэхгүй. Хөгжим сонсонгоо, бас юм бодонгоо хөлсөө асгартал гүйлээ. Яг эмчийн зөвлөснөөр.

Сүүлийн 2 сар гэрийнхэн, ойрд уулзаагүй найзуудтайгаа уулзан, цагтаа хооллож, цагтаа унтаад маш эрүүлээр амьдарлаа. Ямар ч стрессгүй. Сүүлийн 2 жилийн ачааллыг азаар залуу хүн тулдаа л даваад гарсан бололтой. Гэхдээ залуу залуу гээд өөрийгөө хайхрахгүй яваад байж болохгүй бололтой. Энэ бичлэгийг уншиж байгаа та ч бас, ялангуяа залуу хүн бол яг одооноос эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй шүү.Жишээ нь өглөө бүр гүйдэг ч юм уу.


Monday, September 15, 2008

Зуны Workshop 2008

Тал хээр нутаг үзэх гэж жуулчид хаа холоос Монголыг зорьдог байтал би гэж нөхөр хотоос ч холдолгүй байсаар зуны амралт дуусах нь бололтой. Ядаж л биеэ хөгжүүлье гэж бодоод дүүгээ дагаж хэсэг төмөр өргөсөн ч булчин суух шинж ер алга. Идээд идээд таргалдаггүй, идэхгүй байсан ч турдаггүй нэг сонин биеийн бүтэцтэй болохоор тэгдэг бололтой, үр дүн мэдэгдсэнгүй.

Гэхдээ ч пабуудад инвест хийхээс өөр (илүү) үр бүтээлтэй зүйл нэгийг ч болов хийсэн нь ЯМОX(Япон дахь Монгол Оюутны Холбоо), Японд сурдаг хэсэг оюутнуудтай хамтран хийсэн Зуны workshop сайн дурын үйл ажиллагаа байлаа.

20 гаруй хоног үргэлжилсэн уг прожектоо өчигдөр нэг юм дуусгаад бүгдээрээ салхинд гарч нэг хоног амарцгаав. Бүгд нэлээд ядарцгаасан байсан болохоор сайхан амралт болсон байх. Гэхдээ шорлог хийж идэх л хамгийн гоё байсан шүү. Идэхээс илүү хийх нь гоё гэдгийг анх удаа мэдэрсэн гэx үү дээ.

Ер нь юм хийхийн амтыг воркшопийн үеэр нэлээн мэдэрсэн гээд хэлчихвэл шал хэнхэг амьтан шиг сонсогдох байх л даа. Гэхдээ нэг зорилгын төлөө багаар ажиллах үед бие биеэсээ суралцах зүйл ихийн дээр дуусгачихаад ХИЙЧИХЛЭЭ гэдэг амтыг мэдрэх нь ганцаар байснаас улам ч хүчтэй юм шиг санагдсан.
Ер нь хүн мөнгөний төлөө ажиллах биш, тэр дундаа ямар нэгэн хүний даалгавраар ажиллах ч биш, сайн дураараа өөрийнхөө хийе гэж бодсон зүйлээ ажил хэрэг болгох үед илүү хүч гардаг юм шиг санагдлаа. Хэдийгээр үнэ төлбөргүйгээр ажиллаж байгаа мэт боловч энэ үед л илүү их юм сурч, олж авдаг юм шигээ.







Friday, September 5, 2008

20080828

Гэдэс өвдөөд ойрд жаахан онцгүй байнаа. Дээр нь тэнгэр муудаад хүйтэрчихдэг нь тун тааруу. Хичээлтэй нь сургууль, ажилтай нь офис, эхнэртэй нь түрүүчээсээ хүүхэд энэ тэр гээд бүгд завгүй, амарч байгаа би гэрээ сахиад л... гэхдээ ч бас кайфтай. Юу ч хийхгүй дээшээ хараад хэвтэж байх бас кайфтай л байна. Харин хоолонд дасахгүй л жаахан асуудалтай...

За энэ ч яахав, эм уугаад л болчих асуудал. Эмээр шийдчихэж болохгүй нэг асуудал Монголын улстөр л байх шиг байна. Төрсөн өдрөө тэмдэглээд сууж байтал хуралдаж чадахгүй байсан Их хурал ч тангаргаа өргөөд, бороо ч ороод , тун дажгүй шүү гэж бодсон чинь байдаггүй ээ...монголд ардчилал сөнөсөн өдөр гэж түүхэнд бичигдэж үлдэх бололтой.

Мэдээ үзсэн бол Юу болсныг бүгд мэдэж байгаа биз дээ. Яах хэрэгтэйг хэлэх хүн харин байхгүй бололтой. Энхбаяр уу, Элбэгээ юу?






Friday, August 15, 2008

Hero

Өчигдөр орой баяр хөөрөөр дүүрэн тэврэлдээд хамтдаа дуулж байхыг нь хараад Улаанбаатарчууд маань сар гаруйхны өмнө яг энэ талбай дээрээ байлдах нь холгүй тэмцэлдэж байсан гэдэгт үнэмшсэнгүй шүү. Төрийн өндөрлөгүүдээс жирийн ажилчин хүртэл сэтгэл хөөрөл нь дээд цэгтээ хүрч бүгд халамцуухан гудамжиндаа гаран нэг нутагт ахан дүүсийн ёсоор баяр хөөрөө тэмдэглэлээ. Дэлгүүр, пабуудад нэг орой зарагдсан шампанск, пивоны хэмжээ лав рекорд тогтоосон байхаа.

Хэл амаа ололцохгүй байгаа улстөрчдийг гар гараас нь барилцуулж, Наадмаар ч ингэж баярлаагүй нийслэлчүүдийг ахан дүүс мэт нэгтгэсэн нь Түвшээгийн маань бас нэгэн том амжилт гэж хэлж болох байх. Үнэнийг хэлэхэд анх xөөрсөн, халсан олон цугласан газар риск ихтэй гэж сэжиглэж байсан ч нийслэлчүүд маань баярлаж сурсан юм байна. Залхуу , хашир 2 нийлээд гэртээ унтаад сэрсэн чинь өглөө сэрсэн чинь но гараагүй бололтой. Яг л латин америкчууд хөлбөмбөгийн аварга болчихоод партиддаг шиг цуглан тугаа намриуулж , дуулах нь дуулж , орилох нь орилж, согтох нь согтсон ч элдэв асуудалгүй дуусаад бүгд гэр гэртээ харьсанд эмнэлэг,цагдаагийхан сэтгэл дүүрэн үлдсэн байх.

Далимдуулж ПиАр сайн хийсэн сэргэлэн хэдэн улстөрчид ч сэтгэл дүүрэн үлдсэн нь лавтай. Гэхдээ шөнө дунд зарлиг гаргаж хэрэгтэй хэрэггүй тэмдэг, одон амлаж байхаар завшдаг мөнгөө нийлүүлж байгаад 1 сая$ болгоод анхны Олимпийн аваргадаа өгчихвөл ард түмэн ч завшлаа гэж уурлахгүй биз.За тэгээд эцэст нь өчигдрөөс хойш суваг болгон дээр хэт олон давтаж гаргаад байгаа Казакстаны бөхтэй хийсэн барилдааны бичлэгээс залхаад байгааг эс тооцвол зуны амралт сайхан болж байнаа...[хэдийгээр баярт мөч ч гэлээ хэт олон давтаад гаргаад байхаар...]




Sunday, August 10, 2008

Opening ceremony

Эзгүйрч хоосорсон номын сангийн суудлууд, ойрд уулзаагүй гэрийнхэн, найзуудтайгаа өнгөрүүлэх зуны амралт хоёр хоорондоо 5 цагийн л зайтай гэхэд итгэмээргүй ч юм шиг.
Ханамж буурах хуул үйлчлээд ч тэр үү, reverse culture shock энэ удаад бараг л мэдрэгдсэнгүй. Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл гэвэл мэдээж хүн бүрийн ярианы сэдэв болоод байгаа Олимпийн нээлт. Pub-ийн уур ам&сгалаас л бусад хүмүүс ч үүнээс илүү гайхалтай зүйл нэг их олон хараагүй гэдгийг анзаарсан шүү.Түвдийн асуудал , байгалийн гамшиг гээд барцад ихтэй байсан хятадууд үнэхээр их хичээснийг н& харахад өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрж байлаа...

Wednesday, July 30, 2008

Part 1: Life and Stress

Номын сангаас оройтож хаьрдаг амьдрал шалгалттай цуг дуусч, эрх чөлөөний амтыг мэдрэх гоё байна шүү. Ойрд харих замд байнга тааралддаг болчихсон байсан эмээтэйгээ дахиж нэг хэсэгтээ л тааралдахгүй болвоо.

Эмээ ч гэж, бууралтсан үсийг нь тооцохгүй бол уул нь залуухан царайтай, үргэлж ажил хэрэгч хувцасладгийг нь харахад офист ажилладаг боловуу гэмээр ахимаг насны эмэгтэй л дээ. Метроны буудлаас гэр хүрэх зам нь миний сургуулиас гэр хүрэх замтай давхцдаг байсан байх. Орой болгон нэг гүүрэн дээр зөрөөд, өглөө хааяа эхний цагтай өдөр ажил руугаа буцаад явж байхтай нь таардаг юм. Жирийн амьдрал нь л миний "шалгалтын сезоны" амьдралтай ижил юм шиг ээ. 20 настай залуу л ганц сар ширээний ард суух гэж стрест орон хүзүү толгой хөшөөд , эм энэ тэр ууж байхад "эмээ" яаж болоод байнаа гэмээр... Гэхдээ шөнө дундын үед ажлаа дуусгаад сүүлийн метронд арай гэж амжиж суудаг хүмүүстэй харьцуулахад 10 цаг гээд гэртээ харьчихдаг "эмээ" ч бас гайгүй л дээ. Гэрийнхэнтэйгээ хэсэг ч гэсэн стрессээ тайлчихаад өглөө шинэ эрч хүчтэй гардаг байлгүй.

Нэг таньдаг Япон оюутан маань "Хүн стресс ихтэй үед пиво,өтгөн кофе, хар шоколад гэх мэт гашуун зүйлст дуртай болдог. Учир нь стресс их үед гашуун амтыг мэдрэх чадвар нь буурдаг. Япон ажилчид ачаалал ихтэй өдрийн дараа уух дуртай байдаг нь стресс тайлахад пивоны дан ганц согтоох чанараас гадна гашуун амтнаас бас болдог " гэж ярьж байсан юм. Үнэн үү худлаа юу бүү мэд, гэхдээ ажлаа тараад архи уучихаад харьдаг гэдэг нь лав үнэн . 8 цагийн метро, 00 14 ийн метронд нэг хүний шал 2 өөр дүр төрхийг харж болохоор... Японы нийгэм гэж стресс ихтэй нийгэм шүү.

Xэн ч харсан эмээ нь хүртэл ингэж хөдөлмөрлөсөн газар Араб шиг их нефтьгүй ч гэсэн хөгждөг л юм байна гэж бодогдохоор...


Friday, July 18, 2008

Did Marco Polo go to China? (English)

Today's topic is related to the history and I'm going to tell you about some interesting facts I learned at the history seminar.

Once there widely spread a "distinctive" fashion of binding girls’ feet in China, as tiny feet were considered a beauty symbol. Ancient Chinese women suffered to achieve these strange beauty ideals, making sacrifices and bearing a lot of pain. Even today we can see the influence of this strange perception of beauty from the very important part of women’s fashion: high-heels.

                        。。。

I’ll go to the main topic now as you might be wondering whether there are connections between Marco Polo and high-heels. The fact that Polo had “forgotten” to report about the “distinctive” characteristics of our Southern neighbor led many people to question whether he visited China or not. Surely, it is doubtful if someone who visited China wouldn’t mention about that “distinctive” foot binding fashion, tea, chop sticks, calligraphy and most importantly the Great Wall. Polo’s critics suspect that the famous traveler might actually did not go that far from Venice, but just cobbled together interesting stories heard from Arabians and Persians. Frances Wood, No 1 Polo’s critic, wrote a famous book named “Did Marco Polo go to China”

                        。。。

So, did Marco Polo go to China? I’ll introduce here the explanations made by Prof. Folker Reichert, my German teacher. I did not know at first that he was a historian and Medieval European and Asian history, history of discovery, voyage and exploration was one of his specializations. He said he doesn’t have any suspicion in famous traveler’s visit to China, though doesn’t agree with the common belief that Polo was a trader.

。。。

Professor Reichert emphasized the fact that Marco Polo had become one of the Mongols as a result of spending many years among them after accompanying his father and uncle on the trip to Asia. Serving the Great Khan and belonging to the highest social layer of the Yuan Dynasty, Polo actually was secluded from the Chinese, who were in the lowest layer, becoming one of the Mongols who are not interested that much in Chinese culture. That explains a lot, Prof. Reichert said.

。。。

As Polo started to live in a Mongolian way of life preferring horse milk to tea ,he might haven’t had a “need” to concern about foot binding fashion, that was limited only among upper class women in Southern China . Besides, the Great Wall that we know today, was built later during Ming dynasty, [thus] definitely Polo did not have chance to see it. Very accurate description of the Silk Road given by Polo is an important fact that confirms his travel. But there is still one argument questioning the credibility of Polo’s ambitious travel notes, since Chinese records of that time don’t mention him.

。。。
Considering the fact that the book that made Marco Polo one of the most famous people of all time was not written by Polo himself, but by someone else based on the accounts heard from him during time of imprisonment, [I’ll say] Polo was not that serious man. [Certainly, he became “Mongoli
zed” kk] Anyway, the book was written and kept till our time, adding one more issue to argue over.


P.S: Whern I met Prof. Reichert yesterday, he said he had found my post of 8 May through Google, but couldn't read it, since he doesn't know Mongolian. So I translated it to Englsih. If you want to read the original one, please go to:

http://getsu25.blogspot.com/2008/05/did-marco-polo-go-to-china.html

Tuesday, July 15, 2008

"Жагсаав"

Өнөөдрийн нэг хичээл дээр ангийнхаа Япон охидыг "жагсаав". Жагсаасан ч гэж, өөр хэл дээр native-уудтай цуг ордог хичээл болохоор "мань эрс" ердийн адил томоотой сууж байсан ч өнөөдрийн дискашний гол бай болон ,удаа дарааллан асуугдаж ,ял тулгуулсан хүн шиг бүлтгэнэн суухыг нь хараад жаахан өрөвдөв kk .
...
Жан Нара билүү дээ, нэг жаахан хүүхэд шиг төрх,зантай Солонгос жүжигчин байдаг даа. Romance ихтэй Солонгос, Япон кинон дээр かわいい буюу Жан Нара шиг имижтэй cutie охид олон харсан байх. Харин үүнээс эрс өөр моод,дүр төрхийг бид [лав л би] Холливуудын кино, Мадонна,Бритни, Жолигийн стилээс харж дасал болсон байдаг.Анх Япон охидын үлгэрт гардаг шиг хувцас, эмоци ихтэй зан ааш их өвөрмөц содон санагдан, unique ази соёлын нэг хэлбэр л ийм байдаг юм байх гэж боддог байв. Хэт туйлширчихгүй бол магадгүй зарим үед эмэгтэй хүнд байвал бас зүгээр чанар байх л даа. Харин охин шиг харагдах зарим залуусыг бол огт ойлгодоггүй байсан, одоо харин бага зэрэг ойлгодог болох шиг боллоо... гэж.
...
Японд хавтгайрсан каваий буюу cute моодны талаар энэ хичээл дээр сонссон ,уншсан ,ойлгосон , ярилцсан зүйлүүдээ эмхтгээд дараагийн бичлэгтээ оруулнаа. Энэ удаа арай урт болчих юм шиг байна. Зүгээр л нийгэмд байгаа үзэгдлийг онол маркийн юманд оруулаад их серьёз тайлбарлачихаар бас их сонин л юм билээ.

Friday, July 11, 2008

Үр дүн???

Чийгтэй агаар, хурц нарны ачаар саунд сууж байгаа мэт санагдуулах Японы бүгчим халуун зун байх суух газар олдохгүй бэрх. Удахгүй эхний семестерийн шалгалтууд эхлэх гэж байгааг илтгэн сул суудлууд нь цөөрсөн сургуулийн номын санд ч Кёото Протоколийн С02-ийн ялгаруулалтыг 6% аар багасгах зорилтыг биелүүлэхэд хүчин зүтгэх үүднээс эрчим хүчээ хэмнээд том том air conditoner-аа "зохих ёс"-оор нь ажиллуулахгүй...

Энэ хооронд Монголд иргэний дайн шахуу юм болж, Дэлхийд Oil shock 3 эхэлж өнгөрсөн жил $70 байсан 1 барэл нефть удахгүй 200$ хүрэх юм байх. Толгойтой болгон санаа зовж , Монголд 4 хоног онц байдал заралж, Хоккайдод ИХ 8 ийн удирдагчид 3 хоног хуралдаад , олигтой үр дүнгүй нам жим болох шиг боллоо.

4 жил хуримтлагдсан гэх нөгөө их ард түмний бухимдлыг 4 өдөрт МҮТВ "угаагаад" амархаан арилгачихав. Эсвэл ямартаа ч Наадам өнгөрөхийг хүлээсэн бололотой... Дулаарлаас болж сөнөх гэж буй дэлхий, АНУ-ын хямралаас болж уналтад орсон дэлхийн эдийн засаг, нефтээс болсон хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл гээд мундаг асуудлууд шийдэх гээд цугласан ИХ8 ийн лидерүүд $600 саяаар 3 хоног "шоу"-даад тарав. Эдийн засгийн асуудлуудаас ч болсон уу , СО2-г багасгах дунд хугацааны зорилт тогтоох ажил болон Хятад , Энэтхэгийг "панаалдах" ажлыг чадсангүй, Фукуда "шившиг" болов. 6 сарын дараах АНУ-ын сонгууль өнгөрөхийг хүлээсэн ч байж магад...

Монголд ардчилал устаад, бензингүй болоод хөгжсөн орнууд дампуураад, хоолгүй болоод хөгжиж буй орнууд ... дулаарлаас болоод дэлхий ...
Ядахдаа Кёото Протоколийн зорилтыг нь хангах гээд номын сандаа халууцаад л сууж байхаас...Гэхдээ л том том дэлгүүрүүдийн задгай хөргөгчнүүдийг битүүл гэж хэлэхийн оронд сургуулийнхаа номын санг "халааж" байдаг манай захирал ч гэж захирал...


Wednesday, July 2, 2008

Эвт шаазгай...

There are so many emotions at the end of the election...One of them is anger...Өглөө сэрсэн чинь Yomiuri, The Japan Times ийн ЭХНИЙ нүүрэнд Их 8 ын уулзалттай зэрэгцээд ... Тэгээд CNN,BBC, Reuters гээд томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын тухай !!! Тохиолдлоор 8000 хүн цуглаад онцгой байдал зарлах хэмжээнд тултал бөөн хэрэг манаргачихав уу, эсвэл ямар нэг асуудлаас болж нийгмийн бухимдал хурцдаад эцэстээ тулан , violent хэлбэрээр илрэн гарч ирсэн зүй ёсны хэрэг байв уу?
Саяхан Токиод нэг солиотой нөхөр 2 тонн-ын ачааны машинтай явган хүний гарц руу давхиж орон баахан хүн мөргөөд , дараа нь хутга барин хүмүүс рүү дайрч 7 хүн алж 10 хүн гэмтээсэн хэрэг гарч бөөн шуугиан дэгдээсэн.Нийгмийн сэтгэлзүй судлаачид үүнийг , "самурай соёлд" капитализм хөгжсөний үр дүнд бий болсон нийгмийн нэг асуудал хурц хэлбэрээр илрэн гарч ирж буй бараг л жам ёсны үзэгдэл гээд тайлбарлачихаж байсан. Мань эрийн хийсэн алхам нэг солиотой нөхрийн санамсаргүй үйлдэл байгаагүй, өчүүхэн хэсэг нь далайн мандалд цухуйн гарч ирж буй айсбэргний орой шиг Японы нийгэмд орших нэг том проблемийн илрэл нь болж гарч ирсэн зүй ёсны хэрэг байсан гэх.
Монголд гарсан үймээн санамсаргүй тохиолдлын зүйл ч бай, дэлбэрч гарч ирсэн бухимдлаас үүссэн солиорол ч бай, утга учраа мэдээд улс орны ирээдүйн сайн сайхны төлөө хийсэн тэмцэл ч бай( архи уусан байсан гэхээр ???) хүний амь үрэгдсэн нь хамгийн харамсалтай.Уул нь эвтэй байхдаа хүчтэй энэ тэр гээд яригдаад байдаг...Шатсан байшин, хуягт танк, буутай цэргийн зурагны дор "Төв азид оршдог буурай энэ орныг хөгжилд хүргэх ашигт малтмалын олборлолтын асуудлууд энэ бослогоос болж улам удааширч магадгүй" гэж том хэвлэлүүдийн эхний нүүрэндээ бичсэн мэдээллүүд уудам талд тайван морио унаад явж байдаг гэсэн гадныхны Монголын талаарх ойлголтыг нэлээд өөрчилсөн байхаа.

Wednesday, June 25, 2008

Нэг жил

Блог бичээд яг нэг жил болчихжээ. цаг хугацаа хурдан юмаа...kk. Энэ хугацаанд хамт байсан уншигч найз нартаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.Та бүхний хандалт урам хайрлаж, цааш бичих мотив маань болдог юм шүү.

Өмнө нь тэмдэглэлийн дэвтэр ч хөтөлдөггүй байж байгаад гэнэт блог бичих болсон шалтгаанаа өөрөө ч сайн санадаггүй ээ. Гэнэт "зохиолч" болоход маань блог бичдэг найз нөхдийн нөлөө их байсан болов уу. Яг нэг жилийн өмнө Google account-аараа блог нээчихээд нэр өгч мэддэггүй, эргэн тойрноо хараад сууж байсан чинь календарь дээр 25月( 25 getsu ) гээд биччихсэн байсныг хараад getsu25 гээд үүсгэсэн өдрийнхөө гариг өдрийг блог ID талбарт нь оруулснаар www.getsu25.blogspot.com төрсөн түүхтэй. Xэрэгтэй хэрэггүй зүйл сараачиж хүний болон өөрийн үнэт цагийг хороож буй зорилго ч бас яг үнэнийг хэлэхэд тодорхойгүй гэхэд болох байх. Бета хувилбараа upgrade хийж чадахгүй байгаа шалтгаанууд маань энэ юм. Хэдийгээр ашиггүй(ашиг багатай?) байж болох ч харамссан удаа байхгүй, харин ч найзуудтайгаа санал бодлоо хуваалцаx нэгэн шинэ арга олсондоо баяртай байдаг шүү.

Энэ хугацаанд бичсэн бичлэгүүдээ эргээд хааяа харж байхад оюун бодлынхоо хувьсал өөрчлөлтийг олж харах шиг болдог юм. Хорвоо ертөнцөд бүх зүйл хувьсан өөрчлөгдөхөд тогтмол үлддэг ганц л зүйл нь хувьсал өөрөө байдаг.Оюун бодлынхоо хувьслыг харуулагч блогоо ХУВьСАЛ гэж нэрлэсэн шалтгаан нь ийм. Хувьсгал хийчихээр идея ч биш, хувийн асуудал, тогоо шанаганы яриа ч биш хувьсан өөрчлөгдөх бодлуудын эмхэтгэл болсон блогт маань цаашид ч тухлан саатаж байгаарай.

Ингээд хамаг "нууцаа" дэлгэчихээсээ өмнө эхний жилийн сүүлийн бичлэгээ өндөрлөе. Энэ нэг жилийг тоогоор илэрхийлвэл:

2960 өөр IP address-ээс
өдөрт дунджаар 13.3 хүн
блог руу маань орж нийт
68 бичлэгийг 4857 удаа уншиж 125 сэтгэгдэл үлдээжээ.

"Ид шидэнд" итгэв

Хичээвэл бүгдийг хийж болно гэсэн утгатай Impossible is nothing гээд нэг СМ байдаг даа. Харин аливаа нэг зүйлийн үр дүн өөрөөс хамаараагүй тохиолдолд ямар нэг гайхахамшигт зүйл тохиолдоосой гээд хүлээхээс өөр аргагүй байдаг.

Заримдаа тэгвэл гайхамшиг бас байдаг гэдгийг өнгөрсөн амралтын өдрүүдээр Токио хавийн оюутнуудтай далайн эрэг яваxдаа харлаа. 2 дугаар курсын оюутнууд жил бүр нийлж зохиодог аялал л даа. Очих амралтын газар , автобус, хүний захиалга зэргийг нэлээд урьдчилж хийх шаардлагатай байдаг тул аяллын үеэр цаг агаар ямар байх талаар мэдэх аргагүй байдаг юм. Борооны улирал тул бороо бараг л орно , гэхдээ аз дайраасай гээд аяллыг өнгөрсөн амралтын өдрүүдээр дайруулан хийхээр товлочихсон байв. Тэгсэн өмнө нь "хэрэггүй үед" нар гарж гарчихаад , яг явах болсон чинь бороо орох магадлал 2 өдөр 90% тай гэдэг байгаа!!! Ер нь бол хувингаар цутгана л гэсэн үг л дээ. Цаг нь тулсан тул аяллыг хойшлуулах ямар ч боломжгүй байв.

Ингээд яалт ч гүй цугладгаараа цуглаад , явдгаараа явлаа.Бороо ч орно гэснээрээ орлоо.Бүр зад орсон гээч. Харин нэг гайхалтай зүйл тоxиолдсон нь юу вэ гэвэл бороо орохдоо автобусаар явж байх үе, орой харанхуй болоод байшиндаа орчихсон үеээр таараад яг далай руу явах, хоол хийж идэх гэх мэт "чухал" үед өмнө нь захиалаад зогсоочихсон юм шиг орсонгүй. 2 дахь өдрийн өглөө гийсэн нарыг хараад тийм тэнгэрээс шөнөжин бороо цутгасан гэхэд итгэмээргүй санагдсан шүү. Гайхамшиг тохиолддог юм билээ.

Харин ганц онцгүй нь далайн ус нэлээд хүйтэн, давалгаа ширүүн байсан. Усанд шидүүлж нороод солих хувцасгүй байснаас Монголд өвөл даарч үзээгүйгээрээ даарсан шүү. Тэгж даарсан тохиолдол лав санагдахгүй байгаа юм . Харин ханиад ч хүрээгүй, хатгаа ч аваагүй гарсан нь аз ч гэмээр ,эсвэл бас гайхамшиг ч юм уу хэхэ.

Аялалд оролцогчид хэр сэтгэл хангалуун буцсаныг хэлж мэдэхгүй ч буцахдаа автобусанд нам унтаж байсныг нь харахад ямар ч байсан нэлээд(магадгүй ойрд ядраагүйгээр, бас ойрд ядрахгүйгээр ) ядарсан гэдэг нь харагдаж байсан. Гэхдээ сэтгэл дундуур буцсан хүн гараагүй болов уу.

Ид шидийн талаар ярих гэж байгаад хадуураад явчихлаа. Эцэст нь нэг ажиглагдсан зүйл гэвэл зарим монголчуудад байдаг мурих гэдэг их муу зан энд ирээд ч засраагүй байх юм. Бусад нөхөддөө хүндрэл учруулахыг огт тоолгүйгээр,явна явна гэж автобус, байр хоолоо захиалуулчихаад яг явах өглөө нь хэлсэн амнаасаа буцан нэлээн хэдэн нөхөр мурьсан шүү.Бас нэг нөхөр хойноос өөрөө явж ирчихээд мөнгөө төлөхгүй гээд"... ийм юм болох гэж байгааг мэдээгүй , би гадаа хоночихьё, хоол ч идэхгүй ..."гээд тас гүрийчихдэг юм даа. Уул нь хоншоортэй эр хүн шиг л баки залуу харагдсан байдаггүй...Ийм тохиолдолд хэрэгжүүлэх бизнес этикийн хичээлийг менежментийн лекцээр лав сурахгүй юм билээ.



Tuesday, June 24, 2008

Салаа зам буюу 3 баатрын түүх

Нэг ийм түүх ярьж өгье гэж бодлоо:

Эрт урьдын цагт найз гурван баатар эр байж гэнэ. Гурвуулаа зэвсгийн эрдмээрээ улс орондоо манлайлах баатрууд байсан хэдий ч 3 дахь баатар яагаад ч юм эхний 2- ынхоо хэмжээнд хүрдэггүй байв. Эхний 2 баатар нь олон тулаанд ур чадвараараа гайхагдан гавьяа байгуулж алдрын оргилд хүрсний эцэст шинэ зүйл эрэлхийлэн харь нутагт оджээ. Эхний баатар карьераа шинээр эхэлж аж ахуй сонирхож, урлагт цагаазарцуулах болсон бөгөөд өмнөх шигээ биш ч тодорхой амжилт олж гэнэ. Харин 2 дахь баатар зэвсгийн эрдмээ дээшлүүлэхээр явсан ч, үзэсгэлэнт гүнжээ даган тосгонд очин, амар тайван аж төрөх болов. 3 дахь баатар ч мөн алсыг зорьсон бөгөөд xайсаар яваад хосгүй чадвартай багшид шавь оржээ. Тэрээр ур чадвар нь дээшилсээр зэвсгийн эрдмээрээ дэлхийд нэртэй баатар эр болж гэнэ. 3 баатар сонгосон замаараа яван их зүйлийг олжээ. Салаа зам хаана хүрч, хаана огтолцохыг хэн ч үл мэднэ. Гагцxүү маш их зүйл өөрчилснийг бүгд мэдэж байлаа...



Thursday, June 12, 2008

Seminar

Өчигдөр өглөөний бороог эс тооцвол,ойрд нар гийгээд, борооны улирал эхэлсэн шинж ер нь алга. Дандаа иймэрхүү байдаг бол борооны улиралд хамгийн дуртай болчихоор л байна. Нар мишээсэн энэ хэдэн өдрүүдэд земи сонголт эхэлчихээд 2-ынхны хүрээнд аль багшийн земи "гоё" вэ гэдэг асуудал ярианы гол сэдэв болов.

Земи буюу цөөн хүнтэй ангид (ойролцоогоор 10-15) явагддаг семинарын хичээл нь Японы их сургуулийн сургалтын системийн(нийгмийн ухаан) нэг гол онцлог гэж хэлж болно.Оюутнууд мэргэжлийнхээ онолыг гүнзгий судлахаас гадна багаар ажиллах чадвар, илтгэх чадвар, бичгийн чадвар зэргийг земи-гээс олж авдаг ба ямар земи-д юу хийсэн нь төгсөөд ажилд ороход ч, цааш сурахад ч үзсэн хичээлүүд дотроос нь хамгийн их нөлөөтэй байдаг. Элсэх үед нь л мэргэших салбар нь факультет, тэнхимээрээ тодорхой болчихсон байдаг ч мэргэжлээсээ өөр земи сонгох боломжтой байдаг тул семинар нь оюутнуудад илүү өргөн боломжийг олгодог.

Ерөнхийдөө 3 дугаар курстээ ороод үндсэн земи-нь эхэлдэг ч зарим сургуулийн бизнесийн факультетүүд basic seminar хэлбэртэй арай эрт эхлэх явдал байдаг. Оюутнууд эхний 1,2 курсдээ лекц хичээлүүдээр(100-400 хүнтэй) ерөнхий эрдэм, мэргэжлийн суурь мэдлэг олж авсны дараа сонирхсон чиглэлээрээ нэг багшийг удирдагчаа болгон сонгоод, семинарт нь суун, мэргэших салбартаа илүү төвлөрч судалгаа хийн, төгсөлтийн ажлаа тэр багшаараа удирдуулдаг. Хичээлийн хэлбэр нь мэргэжлийн онцлог, сонгосон багшаасаа хамаардаг ч group discussion, багийн судалгаа, team presentation хэлбэртэй явагдах нь олон. Мөн кампусаас гадуур study tour болон хааяа земи-гээрээ нийлж номикай (парти), өвөл зуны амралтаар богино хугацааны аялал хийх ба багш нь ч цуг оролцдог.

Хууль, санхүүгийн чиглэлийн нарийн мэргэжлээс бусад нийгмийн ухааны оюутнуудын хувьд ажилд ороход нь их сургуулийн мэргэжил нь бараг хамаардаггүй болохоор хэрэгтэй, эрэлттэй мэргэжил гэж бодохоосоо илүү алдартай ,хичээлээ сонирхолтой заадаг багшийг харж семинараа сонгоx хандлага ажиглагддаг. Земи сонголтын үеэр сургуулиас гаргасан танилцуулга guidance-аа барин тайлбар лекцүүд, земи-ний хичээлүүд дээр нь сууж үзэж байгаад л өөртөө таалагдсаныг сонгочихдог. Мөн дээд курсийхнээсээ сонгосон земи-нийх нь онцлог гэх мэт сонголт хийхэд нь тус болох хэрэгтэй мэдээллийг олж авна.

Гэхдээ хэдийгээр сонгоно гэж ярьж байгаа ч алдартай семинаруудад олон оюутнууд бүртгүүлдэг болохоор жаахан өрсөлдөөн ихтэй, хүссэн хүн бүр орох боломжгүй байдаг байдаг болохоор багш тухайн оютны GPA, ярилцлагын шалгалтын дүнг харж байгаад хэнийг элсүүлэхээ шийднэ.

Thursday, June 5, 2008

Judgement day

"Анхны хайр"-ынхаа талаар блогтоо бичихээ мартчихаж гээл үү. Маргааш хүсэн хүлээсэн Finals эхэллээ гэж. BBall-ийн түүхэн дэх хамгийн агуу 2 баг эртний уламжлалаа сэргээн тунаж үлдлээ. Enjoy !!!

www.justin.tv

www.mogulus.com

Tuesday, June 3, 2008

"Нээлт"

Энд тэнд элбэг байж л байдаг ч үнэт зүйл болгон нандигнадаг нь гайхалтай. Хичнээн дуртай хэдий ч өөртөө зориулаад авчихдаггүй нь хачирхмаар... Хэн нэгэн бүсгүйд, зүгээр л нэг өөдрөг өдрийн бэлэг болгож цэцэг өгвөл... магадгүй насан туршдаа марталгүй санаж явах дурсамжтай агшин нь болж ч болох. Эмэгтэйчүүд ээ гэж...

Хэдийгээр 80 насыг зооглон хорвоогийн сонин хачныг дуусгасан ч маргааш үхнэ гэвэл дахиж 1 өдөр өгөөч гэж бурхнаас гуйх биз. Хэн ч байсан хорвоог элээсэн өвгөний 1 өдрөөс 20 настай залуугийн 1 өдрөөр амьдрахыг илүүд тооцохгүй гэж үү? Гэтэл ийм үнэтэй өдрүүдийг бөөн бөөнөөр нь урсгасаар...Залуу насаа гэж...

Баялаг ховордох тусам үнэ цэнэ нь өсдөг гэсэн эдийн засгийн хуулийг "зөрчсөн" 2 жишээг бодоод олчвоо гэж...

Thursday, May 22, 2008

Typhoon, happiness, etc...




Өнгөрсөн 2дхын өглөө тайфунь ирээд сургуулийн хашаагаар дүүрэн хугарсан модны мөчир, хийссэн навч хөглөрүүлээд хаячихав. Хэр баргийн юманд сааталгүй цагтаа ирээд байдаг цахилгаан галт тэргүүд хүртэл зогсч нэлээд олон хүн эхний цаг дээрээ хоцрох шиг болсон. Харин даралласан 5 пар дээр нэмсэн тайфуны ачаар амралтын өдрийн темпнээсээ хялбархан салчихсан шүү. Номхон далайд үүсээд , хойш чиглэн арлыг өгсөхдөө ширүүн бороо, хүчтэй салхи авчирдаг энэхүү үзэгдэл энэ жил Кантод нэлээд эрт газардлаа гэж ярьцгааж байна лээ. Энэ долоо хоног харин овоо халах бололтой.

Дээр түүхийн нэг хичээл дээр яагаад ч юм аз жаргалын тухай яриа өрнөчихөв. Япончууд хангалуун амьдрал дунд эрүүлээр хамгийн урт удаан насалдаг хэрнээ аз жаргалын түвшин нь [санаснаас] доогуур байдаг гэсэн судалгааны талаар нэг оюутан ярьж байсныг санан,энэ талаар нетээр жаахан хайгаад бодож үзэв. Тэгсэн уул нь Английн нэг их сургуулийн профессор дэлхийн улс орнуудын аз жаргалын түвшинг судлаад, аливаа улс орны эрүүл мэнд, эдийн засаг,боловсролын түвшин өндөр тусам иргэд нь аз жаргалтай юу гэсэн асуултад тийм гэж хариулах хандлагатай байдгийг тогтоосон юм гэнэ. Уг судалгааг олоод үзтэл Япон 178 орноос аз жаргалын түвшнээрээ 90-д жагссан байдаг юм байна.
Дэлхийн анхны аз жаргалын газрын зураг

Ер нь улс орон байтугай хувь хүн бүрийн хувьд аз жаргалыг үнэлэх хэмжүүр адил байх албагүй тул нэг хэмжүүр тогтоож болохгүй байх л даа. Харин аз жаргал олон зүйлийн цогц учир олонхийн хувьд нийтлэг хүчин зүйлүүдийг олж тогтоож бол болох байх. Эрүүл саруул оюун ухаан , бие бялдар, эд зүйлсээр дутаахгүй байлгах тодорхой хэмжээний баялаг г.м зүйлсүүд аль орны хэн гуайн хувьд[ exception бий ч ер нь цөөн ] ч аз жаргалтай байхад нь нөлөөлөх хүчин зүйлс болох нь гарцаагүй.

Харин Амьдрал нь хангалуун болсон Япончуудын хувьд дээрх зүйлс байх л ёстой зүйлсийн нэг болж аз жаргалыг арай өөр зүйлсээс хүлээдэг болсон байж ч болох юм. Хамт олны зорилгыг өөрийн зорилгоос илүүд баримтлах ёсон дор жилийн турш амралт багатай ажлын маш завгүй урт өдрүүд, хөл хөдөлгөөн ихтэй орчин үейин стресс ихтэй амьдралын хэмнэлээс болж аз жаргалаа мэдрэх боломж нь багасдаг байж ч болох юм. Аз жаргалтай барилгачин Баяраад дан ганц тоосго өрөх биш, эхнэр хүүхэд, эцэг эх, ах дүү анд нөхөд, лааз пиво, бильярдын ширээ,Наадмын бөх, зуны амралт гээд нэлээн олон юм чухал болох нь ойлгомжтой. Магадгүй Тоёта жийп унах, эсвэл Шекспирийн Ромео Жульетийг үзчихвэл ертөнцийг харах өнцөг юмыг үзэх үзэл нь өөрчлөгдөх ч юм билүү...

За тэгээд ер нь аз жаргал гэж юу болох талаар хүн хүн янз бүрээр боддог байлгүй дээ. Уг үнэлэмж гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр өөрчлөгдөхийг ч бас үгүйсгэхгүй. Заавал үнэлж дүгнээд байдаг материалист ч гэж юу байхав, зүгээр л аз жаргалтай санагдаж ч бас яагаад болохгүй гэж? 非科学的考えとは...

Дээрх судалгаа 178 орны 80 000 хүнээс авсан анкет дээр үндэслэгдсэн бөгөөд судалгааны хэмжүүрүүд төгс бол биш ч судалгаа хийгдсэн 2006 он хүртэл байсан хэмжүүрүүд дотор хамгийн сайн нь гэгдэх. Нийтэч сэтгэлгээтэй Азийн зарим орнууд, хүн ам олонтой улсуудын хувьд үр дүн сөргөөр гарсан нь нэг анхаарууштай зүйл байж магад . За юутай ч дэлхийн 178 орныг аз жаргалын түвшингээр нь жагсаахад дараах үр дүн гарчээ.

Топ 3:
#1 Дани
#2 Швецари
#3 Австри
Зарим сонирхолтой үр дүнгүүд:
#10 Канад
#23 АНУ
#26 Австрали
#35 Герман
#41 Их Британи
#50 Итали
#59 Монгол
#62 Франц
#82 Хятад
#90 Япон
#125 Энэтхэг
#167 ОХУ
Сүүлийн 3:
#176 Конго
#177 Зимбабве
#178 Бурунди

Tuesday, May 13, 2008

5月病

"5 сарын өвчнөөр" өвчлөгсөд энэ жил надаас авхуулаад нэлээд олон байх шиг. Голден вийкийн цуврал амралтуудын ачаар ойрын хэд хоног эхний цагууд дээр ирц бараг л тал хүртлээ цөөрөн, азаар харин үдийн завсарлагаанаар сургуулийн кафетериудад үүсдэг урт дараалал багасчихаж. Уул нь шинээр элсэгчдэд л хүчтэй нөлөөлдөг гэгддэг энэ "өвчин" хөгшин залүүгүй хэн хүнд халдварлаж, хаврын амралт, сакураны улирлаас ангижраад шинэ семестерийн хичээлүүддээ бүртүүлэн овоо нэг оюутан төрхөндөө орох гэж ядаж байсан сэтгэл санааг назгайруулаад хаячихдаг бололтой. Ойрд нэг тогтож суугаад юм хийх сонирхол бүр төрсөнгүй ээ.

Ер нь борооны улирлын өмнөх 5 сарын нартай хэдэн өдрүүдэд ч гэлтгүй Японд иймэрхүү назгай байдал оюутны амьдралд нэлээд их юм шиг. "Амьдралд тохиох зуны амралт" гэж нэрлэгдэх оюутан цагт л "гараа дээшээ өргөөд дураараа цэнгэ" зарчим мода-нд орчихдог бололтой. Цаашид мэргэших семинар сонгоход тус болох зорилгоор зохиогддог дээд курсын оюутнууд өөрсд өөрсдийн семинарынхаа онцлогийг тайлбарладаг танилцуулганы үеээр хэр их уухаар явдаг, хөөрхөн охидууд хэр олонтой гээд юун яасан мэргэжлийн хичээлийн танилцуулга болдог байгаа. Гэхдээ номын санд байнга сууж байдаг хичээлийн маньякууд байдаг ч xичээл хүндтэй байгалийнхан , эсвэл нэг түвшин тогтоох шалгалтанд бэлдэх гээд гэгээртлээ сууж байгаа гарууд л ихэнх хувийг нь эзэлчихдэг юм шиг ээ. Нийгмийн оюутнуудын олонхынх нь хувьд бол цагийн ажил, клуб дугуйлан, шоу, лекцэн дээр зүүрмэглэсэн цагийг нэмэхэд хичээл хийсэн цагаас нь хавьгүй даваад явчих байх. Би ч гэсэн назгай байдлаасаа гарч мэргэжлийн хичээлүүдээ хүндрэхээс нь өмнө хоцрогдлоо нөхөхгүй бол шалгалтын өмнө уйлах хэрэг гарч магадгүй нь...

Thursday, May 8, 2008

Did Marco Polo go to China?

Хятадад жижигхэн хөлтэй эмэгтэйг сайхан гэж үздэг байсан тул бага наснаас нь охидын хөлний хуруунуудыг дотогш нь эргүүлж чанга боодог "өвөрмөц" мода дэлгэрсэн байжээ. Явахад хүндрэлтэй ,биед эвтэйхэн биш гэдгийг ч үл тоон , гоо сайхны этгээд гэмээр энэ шалгуурт тэнцэхийн тулд тэвчээр гаргаж байсантай төстэй явдал өнөө үед ч түгээмэл байгааг охидын гангарааны салшгүй хэсэг болсон өндөр өсгийтүүдээс харж болох юм...

Марко Поло гэчихээд туфль яриад унахаар гайхсан байж магад. Одоо сэдэв рүүгээ орьё. Марко Поло Хятадыг төлөөлөхүйц гэмээр өвөрмөц зүйлүүдийн талаар алдарт аяллын тэмдэглэлд нь дурдагдалгүй "мартагдчихсан" нь олон хүнийг үнэхээр мань эр тэнд очсон уу гэж эргэлзүүлэхэд хүргэсэн байдаг. Хятадад очсон хүн охидын хөлийг боодог өнөө өвөрмөц мода, хятад цай,бичгийн соёл, хамгийн гол нь алдарт Цагаан хэрмийн талаар дурдахгүй өнгөрнө гэдэг нээрээ ч хачирхмаар. Пологийн шүүмжлэгчид нэрт аялагчийг Венецээсээ ч холдоогүй, Хятадын талаар Араб ,Персүүдээс сонссон зүйл дээрээ тулгуурлаад зохиол биччихсэн байж магад гэж сэжиглэдэг ба тэд нарын дотроос "Did Marco Polo go to China" гэдэг ном бичсэн Frances Wood хамгийн их нэрд гарчээ.

Тэгэхээр Поло Хятадад очсон нь үнэн үү? Герман хэлний багшийнхаа хийсэн тайлбарыг энд толилуулья. Түүх сайн мэддэг хүн юм байна гэж бодсон чинь харин дундад зууны Азийн түүх, газарзүйн нээлтүүд, аяллын түүхээр мэргэшсэн түүхч байсан юм билээ.Folker Reichert багш нэрт аялагчийг Хятадад очсонд эргэлздэггүй ,харин худалдаачин байсан гэж яригддагтай санал нийлдэггүй гэнэ. Марко Поло аав,авга ахыгаа дагаж Азид ирээд тэндээ үлдэн олон жил амьдарч, улмаар монголжсон гэдэгт нэлээд ач холбогдол өгч асуудлыг тайлбарласан юм. Юань гүрний үейин нийгмийн хамгийн өндөр давхаргад хамаарагдах болсон нь түүнийг хамгийн доод давхаргад харьяалагдаж байсан Хятадын соёлоос хангалттай зааглан, Хятадыг огт сонирхдоггүй "монгол хүн" болгочихсон хэрэг гэнэ.

Ингээд цай уухын оронд айргийг таашаах болж(Пологийн тэмдэглэлд гардгаар тэрээр айрганд маш их дуртай байсан гэдэг) ,монгол соёлд орсон тул зөвхөн Өмнөд Хятадын ажил хийх шаардлагагүй дээд зиндааныхнаар хязгаарлагдаж байсан охидын хөл боох моодыг сонирхох "хэрэгцээ" гараагүй гэнэ. Харин өдгөө бидний мэдэх түмэн газрын Цагаан хэрэм Мин улсын үед баригдсан болохоор Поло харж амжаагүй нь аргагүй.Түүнээс гадна Пологийн тэмдэглэж үлдээсэн торгоны зам үнэхээр нарийвчлалтай байсан нь бас нэгэн баталгаа болж байгаа юм. Харин Хятадын судар бичигт Пологийн талаар төдийлөн чухал зүйл тэмдэглэгдэж үлдээгүй байдаг нь түүний амбиц ихтэй тэмдэглэл хэтрүүлэг ихтэй байж магадгүй гэж дүгнэх үндэслэл болдог гэнэ.

Бүх цаг үейин хамгийн алдартай хүмүүсийн нэг болгосон тэмдэглэлээ өөрөө ч бичээгүй, хэзээ хойно шоронд байхдаа хүнд ярьж өгснийг нь тэмдэглэж үлдээснийг бодвол Поло сайхан хэнэггүй нөхөр байж дээ гэмээр. Нээрээ ч монголжсон байж магадгүй шүү хэхэ. Ямартаа ч тэр тэмдэглэл бичигдэн, өнөө үе хүртэл хадгалагдан ирсэн нь түүхчдэд нэгэн маргах ажилтай болоход нь тусалжээ.

Thursday, May 1, 2008

Unknown song

Залхуутай урт урт бичлэгүүд оруулсаар байтал сүүлдээ өөрөө хараад ч залхуу хүрдэг болчихож. Дээр Airport дээр удаан хэмнэлтэй нэгэн дууны дахилт явж байхыг сонссон юм. Цас орох гээд нэг л бүүдгэр өдөр ганцаар явж байхад тэр дуу яагаад ч юм гоё санагдсан тул хайж хайж оллоо.Бас жаахан залхуутай л дуу кк.

Tuesday, April 22, 2008

OKWAve

Бизнес эрхлэгчид ирж туршлагаасаа хуваалцдаг нэгэн хичээлийн өнөөдрийн лекцийн тэмдэглэлээ хуваалцья гэж бодлоо.Солонгос гаралтай , Японд өссөн Канемото менежер одоо нэгэн портал сайт ажиллуулдаг компаний захирал бөгөөд нэлээд онцлог хүн шиг санагдсан. Түүний яриа миний сонсож байсан хамгийн сэтгэл хөдөлгөм илтгэлүүдийн нэг байлаа. 41 настай тэрбээр хараахан бусдад ном айлдчихаар байр сууринд хүрээгүй тул та бүхэнд өдийг хүртэл туулсан зам, өөрт тохиолдсон алдаа онооныхоо талаар л ярьж өгье хэмээн илтгэлээ эхэлсэн юм.

Японд төрж өссөн хэдий ч Солонгос гаралтайгаасаа болж бага сургуульд байхаасаа л гадуурхагдах асуудалтай тулгарсан менежерийн маань амьдралын түүх их сонин. Багш ,эцэг эхтэйгээ энэ талаар ярилцаж чадалгүй тувт дарамтанд байн, стресст орсноор эрүүл мэндийн байдал нь дордож ,ахлах сургуульд байх үедээ хэвтэрт ортлоо бие нь муудсан гэнэ. Хэвтэж байхдаа цаасаар элдэв урлал хийн, улмаар дизайн сонирхдог болон , цаашдаа их сургуульд universal design суралцах болжээ .

Бусад хүнтэй адил эрүүл саруул биш ,нийгэмд гадуурхагдан , дарамтан дунд амьдарч байсан тул үхсэн ч яахав хэмээн бодож байсан үе ч гарч байсан ч , хий дэмий шаналж байхаар "бусдын төлөө" гэсэн сэтгэлээр ямар нэгэн зүйл хийе хэмээн шийдэж ,суралцахын хажуугаар мэргэжилтэйгээ холбоотой сайн дурын ажил хийж эхэлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн уг ажлаа ажилд орсон хойно ч үргэлжлүүлж байжээ. Биейин байдал нь ч дээрдэж , хувийн амьдрал зохион, ажил төрөл дээрээ ч нэр хүнд олоод овоо нэг ирээдүйг өөдрөгөөр харж эхэллээ гэсэн чинь ганц чухал зүйлээ мартсан байжээ. Мөнгө олдоггүй хэрнээ завгүй ажил нь эхнэрт нь хэтэрхий хүндэдсэн ачааг үүрүүлсэнд хадамууд нь ч дургүйцэж , гэр бүл нь салсан гэнэ.

Хийсэн ажил нь эдийн засгийн үр ашиггүйн улмаас олигтой үр дүнгүй,ойлгож хамтрах хүн ч үгүй, хажуудах хань ч холдон явсанд мань эр нэлээд гутран , нийтийн парк, цэцэрлэгт хоног төөрүүлж ,homeless амьдралаар өдөр хоногийг өнгөрөөн ,бор дарс хүртэх болсон байна. Жишээ болгоод магтаад ярьчих намтар шиг сонсогдохгүй байж магад ч үнэхээр энэ хүний хийсэн бүтээсэн, ярьж буйг сонсохоор сонирхолтой санагдсан юм.Нэг "азтай" зүйл гэвэл Just in time хараахан дэлгэрээгүй тэр үеийн Японд үлдэгдэл хоол, сайн чанарын архи ч үнэгүй олдчихож байсан тул "санаа амар" ингэж нэг хэсэг явсан юм байх.

Бүр нэг азтай ч гэмээр зүйл гэвэл тэрээр ингэж явахдаа амьдрах өртгөө хэмнэх гэж мөн нийтийн цэцэрлэгт хоног төөрүүлдэг нэгэн Хятад оюутантай таарссан явдал байжээ. Канемото захирал эрдэм сурах л чин хүсэл нь болсон тэр оюутан дайны нуранги, үнсэн дотроос дэлхийд хүчирхэг эдийн засгийг бүтээсэн Японы туршлагаас суралцан , мэдсэн сурснаа хүнд хэцүү амьдралтай ард түмэн, эх орондоо аваачихыг зорин хэрхэн хичээж байгааг хараад, бусдын зорин байж ирдэг тэрхүү боломж, баялаг, туршлагаар бялхсан оронд өөрөө амьдарч байж шалихгүй асуудлаас болж ингэж шалдаа бууж буйдаа ичин амьдралаа шинээр эхэлжээ.

Миний мэдлэг мэргэжил хамаа байхгүй, ямар ч ажил, юу ч байсан хамаагүй хийе хэмээн ажил хайн, вэб сайт хийдэг компанид ажилд оржээ.Энэ талаар мэдлэг нимгэн тул интернетээр зааж туслах хүн хайсан ч олдоогүйд гайхжээ. Сая сая хүмүүсийг нэгтгэдэг интернетэд бусдад мэдэхгүй зүйлийг нь хэлээд өгчихдөг сайт хийчихвэл , эртнээс тээж явсан "бусдын төлөө" хийсэн ажил, бүр маш олон хүний төлөө хийсэн ажил нь тэр болох биш үү гэсэн идея орж иржээ.

Энэ удаад үнэхээр биелүүлье гэсэн чин хүсэлтэйгээр эргэлт буцалтгүй зорилгоо тодорхойлсон байсан тул урьдын л адил тулгарч байсан бэрхшээлүүдийг шантралгүй явсаар ямар нэг аргаар туулсан гэнэ. Чин хүслээ олчихоод, биелүүлэхээр тэмцэж байх үед бууж өгвөл тэр харин алдаа , бусад үед хэзээд амжилт рүү хүрэх нэг алхам байдаг гэдэг дүгнэлтэнд хүртлээ ийм зам туулсан ба яг одооноос түүний гараа эхэлж байгаа юм байх. Амьдрал 40 тэй эхэлнээ гэж...

Сард 10 сая хандалттай ,Японы хамгийн анхны, хамгийн том асуулт хариултын(FAQ) вэб сайт http://okwave.jp/ түүнийг ажиллуулдаг ОKWave компани ингэж бүтсэн түүхтэй.

ps:
Сая 3 сард Microsoft ОКWave-ийн 10% ийн хувьцааг худалдаж авсан нь FAQ вэб сайт ашиглагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотой .
Google ,Yahoo компаниуд ч Q&A салбарт анхаарлаа хандуулаад эхэлчихсэн сурагтай. OKWave Microsoft-той хамтарснаар MSN Q&A,
KDDI тэй хамтарснаар AU-ээр дамжуулан OKWave ийн мэдээллийн санд нэвтрэх боломжтой болсон гэнэ.

Monday, April 21, 2008

What if?

Өнөөгийн бидний амьдрал,амьдарч буй нийгэм-алдаа оноо хосолсон өнгөрсөн үеийн үр дүн ,үргэлжлэл. Улирч одсон цаг хугацааны аль нэг мөчлөгт зарим зүйлс арай өөрөөр болж өнгөрсөн бол бидний амьдрал хэр өөр байхсан бол?Хэрвээ тэгчихсэн бол... гэж бодох үе гардаггүй гэж үү? Биднээс үл шалтгаалах хүчин зүйлсийн нөлөөн дор хувь заяа хэрхэн эргэж , ямар үр дүнд хүрг эх байсныг таамаглахад бэрх.

Тэгвэл дэлхийд нэртэй цэрэг дайны түүх судлаачид хүн төрөлхтөний хувь заяаны голдирлыг тогтоосон зарим эгзэгтэй үйл явдлууд өөрөөр эргэсэн бол түүх хэрхэн бичигдэх байсныг What if? номоор хүүрнэсэсэн нь нэлээд сонирхолтой болжээ. Нэгэнтээ бичигдсэн түүхийг ХЭРЭВ хэмээн дахин сөхөх нь утгагүй хэрэг байж магад ч уг "зохиол" The New York Times Bestseller болжээ.

Вашингтонд Британичуудын гараас мултарахад тусалсан гэнэтийн манан буугаагүй бол... АНУ байх байсан уу? Холбоотны цэрэг D Day-ийн довтолгоогоо хийхэд азын тэнгэр ивээгээгүй бол...? Монголчууд Европыг эзэлчихсэн бол... Сэргэн мандалт, улмаар аж үйлдвэржилт, капитализм байх байсан уу?
...Бид хэр өөр ертөнцөд амьдрах байсан бол?

"ХЭРЭВ"гэдэг үг ядахдаа л түүхийг илүү сайн ойлгоход туслах учир бас тийм ч хэрэгцээгүй биш бололтой.




Friday, April 11, 2008

Hologram

Анх хараад үнэхээр сонин санагдаж байсан зүйлүүдийн нэг болох Hologram буюу нэгэн төрлийн 3 хэмжээст зургийн талаар танилцуулья. Оптик сайн мэддэг бол энэхүү физикийн гайхамшгийн талаар сонссон байж магад.
Лазер ашиглан аливаа биетийн хэмжээ,дүрс, байршил, гадаргуу гэх мэт мэдээллийг бичсэн бичлэгийг Hologram гэдэг ба дээр нь гэрэл тусгахаар өнөөх биет нүдний өмнө яг бодитоор байгаа мэтээр харагдуулдаг "ид шидтэй" юм.

Холограмыг хийхийн тулд эхлээд тусч буй лазерийн нэг туяаг оптикийн аргаар 2 цацрагт хуваагаад, нэгийг нь бичих хальсны гадаргууг бүхэлд нь бүрхэж байхаар( диаметрийг нь ихэсгэдэг), харин нөгөө цацрагийг хуулбарлах гэж буй биетийн гадаргууг бүрхэж байхаар тусгадаг гэнэ. Ингэх үед өнөөх биет дээр туссан цацраг биетийн хэмжээ, байршил ,гадаргуу гэх мэт мэдээллүүдийг шингээж авдаг бол, нөгөө цацраг шингээсэн мэдээллүүдийг хальсан дээр бичдэг байна. Эцэст нь мэдээлэл бичигдсэн хальс руу гэрэл тусгахаар анхны биетийн 3 хэмжээст зургийг харуулдаг. Нэг ёсондоо 2 хэмжээст хавтан руу харахаар дотор нь 3 хэмжээст ертөнц харагдана гэсэн үг .Дэлхий дээрх хамгийн том Холографийн цуглуулга MIT -д байдаг ба дотор нь ойртоод дурангаар нь харахаар сансар харагддаг телескоп, тойроод үзэхээр нүд нь дагаж хараад инээдэг хүний толгой гэх мэт сонирхолтой бүтээлүүд их байдаг юм байна лээ. Дараагийн бичлэгтээ уг цуглуулгыг сонирхож явахдаа авсан зургуудаасaa сонирхуулнаа.

Thursday, April 3, 2008

Visit to Sloan Business School

New England-д манай Host-ийнх Cambridge city-тэй ойрхон байсан юм. Кэмбрижийн их сургуулийн нэрээр нэрлэгдсэн уг жижигхэн хот Harvard University, Massachusetts Institute of Technology(MIT)-ийн кампус байдаг болохоор их алдартай.

Оюутан хүн болохоор Америк их сургууль ямар байдгийг үзэхээр дэлхийд нэг номер гэгдэх Харвардын хуулийн сургууль дээр лекцэнд сууж үзсэн юм. Гэтэл итали акценттай багшийн яриаг сайн ойлгоогүйн дээр ер нь мэргэжилтэйгээ холбоотой яриа сонссон нь дээр гэсэн бодол л төрсөн гэх үү дээ.

Ингээд цааш хайсан ч менежментий лекц Harvard business school дээр олж чадсангүй. Харин азаар MIT Sloan Business School дээр нэг лекцэнд суух шанс олдсон юм. Гэхдээ менежмент гэхээсээ илүү эдийн засагтай ойрхон лекц байсан л даа. Принстоны их сургуулийн нэг багш мөнгөний онолын талаар Америк, Европын нөхцөлд тохируулан нэгэн загвар боловсруулчихаад нийтэд танилцуулж байлаа. SBS -ийн мастер, докторын оюутнууд ,MIT ийн багш нар голдуу сууж байх шиг харагдсан. Лекц гэхээсээ илүү харилцан яриа хэлбэртэй явагдаж байсан нь харин таалагдсан шүү.Ер нь Америк оюутнууд нь ч , багш нар нь ч хичээл дээр их чөлөөтэй байдаг юм билээ.

Урьд нь эдийн засгийн талаар жаахан уншиж байсан ч graduate, хэт дээд түвшний зүйл яриад байсан тул хэлний чадвар, суурь мэдлэгийн түвшин хангалтгүй надад хуулийн лекцнээс нэг их сайн ойлгогдоогүй л дээ. Мундаг багш нарын ном хаялцахыг харах л илүү сонин байсан гэхэд болох байх.

Уул нь MIT нийгмийн салбараасаа илүү байгалийн салбараар илүү алдартай ,дэлхийд #1 инженерийн сургууль гэгддэг юм билээ. Aнглиар ярьдаг хамгийн IQ сайтай оюутан, багш нар тэнд цугладаг гэх үү дээ.MIT шиг 72 Нобелийн шагнал авсан улс орон ч цөөхөн бий. Хэрвээ IQ хүрээд шалгалтыг нь давчихдаг юм бол жилд төлдөг +$30000 ийн талаар санаа зоволтгүй гэсэн байх шүү. Тэгэхгүй ч байсан олон нийтэд уншдаг сүүлийн үейин судалгаа шинжилгээний талаарх лекцүүдэд суун , веб сайтнаас нь өмнөхөн хэрэглэж байсан 1800 орчим төрлийн undergraduate, graduate програмуудынх нь бүтэн семестерийн хичээлүүд, лекцүүдийг ашиглах боломжтой. Сонирхвол http://ocw.mit.edu/OcwWeb/web/home/home/index.htm руу орж үзээрэй.



Friday, March 21, 2008

Ойрд нүүж суугаад жаахан завгүй байсан тул блогоороо бараг орсонгүй. Бусад хүмүүс ч нүүж суусан юм байлгүй , блогоор маань цөөхөн орсон бололтой. Хаврын амралт дуусч, гэр сургуулийн хооронд голдуу үргэлжлэх нэгэн хэвийн амьдрал ч эхэллээ дээ.

Нэг мэдсэн Японд ирсээр яг 2 жил болчихжээ. Цаг хугацаа ч хурдан юм аа. 10 жил, их сургуулийн найзууд сургуулиа төгсөөд ажил төрөлтэй, зарим амжуулдаг гарууд нь эхнэр хүүхэдтэй ч болж байгаа сурагтай. Анх ирээд өдөрт хэдэн сая хүн дамжин өнгөрөх метроны буудлууд дээр үнэхээр толгой эргэн, гял цал байшин барилга,бужигнасан олон хүн үзээд их л сонин санагддаг байж билээ.
Одоо ч нэгэнт дасч, зарим үед жаахан залхах тийшээ хандаад, хааяа би man of big city биш юмаа гэж бодогдох үе ч гардаг юм. Нэг голын эрэг дээр ч юмуу , хээр талд тэнгэр хараад , шувуудын жиргээ сонсоод хэвтэж байх л... кайфтай. Жаахан залхуу хүний л зан байх даа....

муусайн...

Глобалчлагдан, дэлхий нийтээрээ хамтран хөгжлийн төлөө, эх дэлхийгээ хайрлахын төлөө хүн төрөлхтөн нэгдэх 21 зуунд арьс , үүсэл гарлаар ялгаварлах үзэл байх ёсгүй гэгддэг ч энэ үзэл байсаар байгаа .Ер нь хойшид ч байхгүй болно гээд хэлчих хэцүү. Ойрхноос жишээ авахад муу ч сайн ч хужаа нар бол муу гэсэн утгаар муусайн хужаа нар гэж бид их ярьдаг.Улс төрчид нь хүртэл муу хужаагийн эрлийз энэ тэр гээд дуудалцаж л байдаг. Уул нь энэ үзэл урд хөрштэй холбоотой эртний дайсагнал,түрэмгийлэллийн түүхээс урган гарч ирсэн эд байх л даа. Харин одоо ихэнх тохиолдолд математик индукцээр бүгдийг нь муу гээд тогтоочих гээд байна уу гэмээр. Хятад л гэхээр нүдээ аниад шууд муу.

Хувь хүний үзэл бодол өөртөө зөв болохоор хэнийг сайн эсвэл муу гэж бодохоо өөрөө шийдэх хэрэг. Үүнийг яг ийм байх ёстой , тийм байж болохгүй гээд нэг томьёонд оруулаад тогтоочих утгагүй , боломж ч байхгүй. Гэхдээ энэ бас хэн нэгнийг муу гэж дүгнэхдээ ч бодолцох асуудал мөн гэдгийг санах хэрэгтэй болов уу. Хаа газар сайн ч хүн муу ч хүн байдаг. Монгол хүн бүр сайн гэвэл эндүүрэл. Хятад хүн бүр муу гэвэл бас л эндүүрэл.

Ер нь хэн нэгнийг , тэр байтугай улс гүрнийг ч таалахгүй байж болохгүй биш , болно. Үзэн ядсан ч болно, үзэл бодол бол эрх чөлөөтэй. Харин шударга байх хэрэгтэй, худлаа зусарч бялдууч байж болохгүй. Чи надад таалагдахгүй байна, би чамтай юм ярихгүй ээ, би бодолдоо үнэнч гэвэл болно. Чингис хаан маань ч ийм занг үнэлдэг байсныг МНТ дээрээс бид мэднэ. Харин чи надад таалагдахгүй байна, гэхдээ би чамаас ийм ч юм авмаар байна, тийм ч юм авмаар байна гэх нь зөв үү?Үнэхээр Хятад хүнд , Хятадад дургүй бол тэнд битгий оч, тэднээс битгий юм ав, битгий юм гуй. Бид тэгж чадах уу?

Хятад улс өнөөдөр яаж хөгжиж байгааг Google, Wikipedia-гаас ч мэдчихэж болно. Харин бид ямар байгаа билээ? BBC,NGC,NHK- ийн ачаар бусад хүмүүс Монгол гэхээр, "Чи сургуульдаа мориор явдаг уу" гэхээс хэтэрдэггүй шүү дээ. Арай нэг боловсролтой , түүх уншсан нь 13 зуунд баахан хүн алдаг нөхдүүд чинь Монгол байх аа гэнэ. Улаанбаатарын утаа, Хонгорын цианид, алтны уурхайн сэндийлсэн газруудаас байгальд ээлтэй нөгөө unique гэгддэг малчны соёлыг олж харахад хэцүү.

Хэлэх гэсэн санаа тойроод явчих шиг боллоо. Монголыг муу ,Хятадыг сайн гэж хэлэх гээгүй гэдэг маан нь ойлгогдож байгаа болов уу. Нэгэнт л өнөөдөр Монгол улс Хятад улсаас эдийн засгийн хараат байгаа нь үнэн. Муусайн хужаа нар гэчихээд, хогийг нь цуглуулж авчирч өөр хоорондоо солилцон хэрэглэж байхаар өөрсдөдөө ашигтай талаас нь харж, цаг минутаар хөгжиж байгаа урд хөршөөсөө хэрэгтэй зүйлийг авцгаах нь дээр гэдэг нь ойлгомжтой. Ярихад амархан, хийхэд хэцүү зүйл л байдаг байхдаа гэж...Мэргэжлийн эдийн засагч биш тул хэлж мэдэх юм алга.




Thursday, March 20, 2008

Tibets...us

Өнгөрсөн 7 хоногт Бостоны төв цэцэрлэгийн хажууд туг лоозон барьсан хүмүүс Free Tibet, China out of Tibet! хэмээн дуу нэгтэй хашхиран жагсаал хийж байхтай таарсан юм. Дараа нь мэдээнээс Төвдөд болж буй Хятадын түрэмгийллийн эсрэг дүрвэн гарсан Төвдүүд болон тэднийг дэмжэгчид дэлхий даяар эсэргүүцлээ илэрхийлж байгааг мэдсэн.Олон жил коммунист засаглалын дарамтанд байсан тэд Бээжингийн Олимпийн өмнө үнэхээр цагаа олж дуугаа илэрхийлж буй хэрэг шүү.

Далай лам төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцдэггүй, харин автономийг л эрэлхийлдэг, 2 үндэстний салан тусгаарлалт биш хамтын ажиллагаа нь Төвдийн эдийн засаг, Хятадын үндэсний эв нэгдэлд чухал гэдгийг дахин дахин онцолдог. Төвдүүдийн удирдагч маань энэ удаагийн бослогыг эхлэхийг уриалаагүй, болихыг ч уриалахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдчихсэн. Харин тодорхой шийдэлд хүрнэ гэвэл БНХАУ-ын удирдлагуудтай уулзана гэдгээ өчигдрийн мэдэгдэлдээ хэлсэн байгаа.

Мэдээллийн агентлагууд Төвдөд болж буй үймээнийг Тянь ан миний талбайн үйл явдлаас хойш Хятадад болж буй том ноцтой асуудал хэмээн мэдээлж байгаа. Coca Cola ,McDonalds ,Samsung гэх мэт Олимпийн түншүүд болон зарим нэг улсын удирдагчид үүссэн байдлыг зөөлрүүлэхийг Хятадыг"уурлуулчихгүйгээр" ятгаж буй хэдий ч Олимп энх тайвны үйл ажиллагаа гэхээсээ илүү эдийн засгийн ач холбогдол ихтэй том бизнес тул бизнесийн ашгаа Төвд шиг жижиг үндэстний эрх ашгаас дээгүүр тавихгүй гэх газаргүй.

Бусад улс орнууд Хятадын түрэмгийллийг буруушааж байгаа хэдий ч улс төр , спортыг хутгахгүй гэсэн нэрийн дор тууштай алхам хийхгүй л байна. Олимпийн бамбар аялдгаараа аялаад Бээжинд очих бололтой. Эрх чөлөөний эцэг, энд тэнд очиж энхийг сахиулах дуртай Америк хүртэл ерөнхийлөгчийн сонгуульдаа хэт төвлөрсөн үү, эдийн засгийн хямралдаа жаахан паникт орсон уу , Хятадын засгийн газрыг Далай ламтай очиж уулз гэхээс өөр дорвитой юм хэлсэнгүй.

Ямар хүчирхэг хөрштэйгээ манайхан ойлгосон байлгүй дээ, эсвэл бас хэдэн гишүүд нь сонгууль нь ойртчихоод энд тэнд хоосон амлаад завгүй давхилдаж байна уу? Муугаар бодоод цаг цагаар хүчирхэг болж буй өмнөд хөрш маань жаахан зүггүйтмээр санагдлаа гэхэд мань хэд эрх ашгаа Налайхад босгосон морь унасан хүний гялгар цагаан хөшөөнд л найддаг байх даа.



Trip to New England

Хаврын амралтаараа сургуулийнхаа Coop language study program-аар New England яваад ирэв. Шалгалтын стрессээ тайлах гэж байна гээд шөнө кино үзсээр өдөр шөнө солигдчихсон байсан тул очоод цагийн зөрүү нэг их мэдэр сэнгүй нь сайн хэрэг боллоо.

Цагийн зөрүүнээс авахуулаад дассан зүйлсээс ялгаатай сайн, муу зүйлсийг өөр соёл дунд их мэдэрдэг. Төрөлх соёлоос өөр соёл дунд амьдарч үзсэн хэдий ч , дахин өөр нэг соёлыг мэдрэх завшаан олдсон аялал боллоо.



Өөрийн байсан газар болох Massachusetts мужийн төв Boston хотын товч танилцуулгаар аяллын тэмдэглэлээ эхэлье. Америкийн тусгаар тогтнолын эх нутаг болсон энэ хот NY,LA,Chicago гэх мэт бусад том хотуудтай харьцуулахад хүн цөөтэй, жижиг ч, New England-ийн санхүү эдийн засгийн төв юм байна. Боловсролоороо алдартай тул "Америкийн Афин" ч гэгддэг.

Хээл хахууль нэлээн ихтэй газар гэсэн яриа дуулсан.Америкийн түүхэн дэх хамгийн өртөг ихтэй барилга байгууламжийн ажил болох "Big Dig" 14 миллиард долларын төсвөөр боссон ч ихэнх мөнгө нь эрх мэдэлтнүүдийн гараар орсон гэдэг юм билээ. Чанар муутай материалаар барьснаас болж байгууламжийн хэсэг нуран, хүний амь эрсдсэн тохиолдол ч гарсан гэнэ.
Эндхийн хүмүүс арьсны үзэлтэй ихтэй , нэлээн консерватив гэгддэг ба баруун урд эрэг шиг латин америкууд ихтэй биш ч метронд заримдаа испаниар зарлал явагддаг юм билээ. Ирландуудыг гадуурхах үзэл бас их хүчтэй байсан гэж байсан . Хүмүүсийн талаар бас нэгэн зүйл гэвэл зөвхөн Бостон ч биш, ер нь Америкчууд энгийн , гоёж гооддоггүй, харилцахад хялбар санагдсан.

Бостон хот Celtics, Patriots, RedSox мэтийн хүчтэй спортын багуудаараа алдартай. Яагаад хэтэрхий лаг ийм багууд зөвхөн нэг хотод цугларчихдаг байнаа гэж гайхамаар.Мөн дэлхийн хамгий алдартай гүйлтийн тэмцээн болох "Бостоны Марафон" жил бүрийн 4 сард зохион байгуулагддаг юм гэнэ лээ.
Бостон яг далайн эрэг дээр болохоор чийг ихтэй, өвөлдөө жинэдүү, хүйтэвтэр юм билээ.Даарсандаа ч тэр үү, гадуур хүн бүр нэг нэг халуун кофе ,цай барьчихсан явах нь анх их содон харагдаж байсан.
Хувцсаа тохируулж чадалгүй очооод их даарсан хэдий ч шинэ юм үзсэний зэрэгцээ хамт байсан,уулзсан хүмүүс их найрсаг сайхан байсан тул Бостон дахь амьдрал тун дажгүй санагдлаа.

Sunday, March 16, 2008

Angels and Demons

The Da Vinci Code номоороо Dan Brown IQ сайтай зохиолч гэдгээ харуулчихсан. Мань эр баримтыг уран зөгнөлдөө чадварлаг хавсруулахын зэрэгцээ зохиолынхоо үйл явдлыг санаанд оромгүйгээр өрнүүлэн, үнэхээр ухаантай бичдэг болохоор номнууд нь маш сонирхолтой болдог юм. Өмнө нь дурдаж байсан Digital Fortress ч бас салахын аргагүй сонирхолтой ном байсан.

Харин Angels and Demons гэх энэ ном нэг их таалагдсангүй.The Da Vinci Code-ийн гол баатар Robert Langdon ий бас нэгэн адал явдлын тухай зохиол юм.Их сэтгэж бичих гэж хэт зүтгээд жаахан нуршуу болчихсоны дээр гол баатрууд нь яачихсан юм гэмээр сонин алдаанууд гаргаад, нэг их ухаалаг зохиогдоогүй санагдлаа .Сонирхолтой болохыг нь хүлээж уншсаар байтал талдаа орчихсон тул, талыг нь уншчихаад хаячихалтай нь биш гээд арай гэж дуусгалаа. Төгсгөл хэсэг нь арай дээр болсон байна лээ.