Wednesday, April 22, 2009

HB2009 Pamphlet


Ойрд нэг ийм зүйлтэй ноцолдсооор блогоо шинэчлэх зав гарсангүй.Хийсэн сэтгүүлээ блог уншигчиддаа хамгийн түрүүлж толилуулъя гэж бодлоо.Өнөөдөр хэвлэлтэнд орж байгаа энэ сэтгүүл маань Хаврын баяр 2009 дээр үнэгүй тараагдах
тул баярын талбай дээр очиж жинхэнэ хувилбараар нь сонирхоорой.
http://www.harumatsuri.net/

Thursday, April 2, 2009

April what day?

Жил бүр яг энэ үеэр хэдэн хувцас,номоо баглаад нэг тийшээ аваад явдаг ажилтай. Энэ жил буцаад дотуур байранд орж байгаа болохоор нүүхдээ хөргөгч, тавилга гэх мэт байр хөлсөлж амьдрахдаа цуглуулсан илүү юмнуудаа хүнд өгөх хэрэгтэй болов.Тэгтэл авах хүн маань товлосон өдрөө боломжгүй болчихлоо , гэнэт одоо ирж авлаа гээд утасдав. Унаанд нь хэдэн ачаагаа дайх хэрэгтэй байсан болохоор ум хумгуй бүх юмаа баглаад дуусгачихав. 2 цаг болов ирдэггүй.Гэнэт бодов. Ядаж байхад 4 сарын 1. Гэхдээ надад юмаа хурдан баглахаас өөр сонголт байсангүй...

Тэгээд хүлээгээд сууж байхдаа өөр хэн нэгнийг бас ижилхэн байдалд хийж үзмээр санагдав. Бодов, олигтой санаа орж ирдэггүй. Үнэмшилтэй, гэхдээ халгүй,тэр хүний хаашдаа xийх л байсан зүйлийг нь хурдан хийлгүүлэхээр хөөрхөн ач тустай, гэхдээ хууралт дунд нь бас хавчуулагдчихсан тийм санаа олохыг хичээв. Тэгээд утсан дээрх хэдэн найзуудынхаа дугаарыг тойруулж харж хэсэг суув, тухайн нөхцөлд яг болохоор нэг хүн оллоо...тэгээд залгав.

Ягтэр орой, 4 сарын 1нд Осакад Монголоос шинэ оюутнууд ирж таарж байлаа. Сайн...Хажуугийн хотод нь сурдаг нэг найз руугаа залгатал бас нэг найз маань цуг байж таарав.Бүр сайн...Тэгээд яриад, дүү маань ирж байгаа, би тосохоор очиж байна, цуг очъё гэв. Өнөөдөр амжихгүй маргааш цуг очъё гэж байна...Баахан ярив. Явахаар болов. Facebook -ээ шалгаагүй байсан бололтой...Явж байхад нь худлаа ярьснаа хэлэв...

Боломжгүй гээд байхад нь хүн чанар дээр нь тоглоод хот алгасуулаад явуулчихсан тул буруу зүйл хийчихэв үү гэж дараа нь бодов. Огт тооцоогүй асуудлууд бас гарсан болохоор арай л хэтрүүлчихэв үү гэж бас бодов...
Ер нь хэн ч байсан надад бүү итгэ. Гэхдээ зөвхөн 4 сарын 1нд.