Tuesday, September 22, 2009

Mongold

Ирээд маргааш нь дүүгийн найзуудтай шууд зал. Ачаа хэтрүүлэн байж пүүзээ авчирсан харин хэрэг болов. Хэдэн анги дор байсан хүүхдүүд одоо мундаг залуучууд болсныг хараад хамгийн түрүүнд бодогдсон зүйл гэвэл about getting older...

Тэгээд мэдээж уулзалтууд. Найзуудаас ойрын хэдэн сар, заримдаа хэдэн жилийн мэдээлэл шинэчилж авах гээд бөөн excitement. Pub-уудаас гадна цагийг зугаатай өнгөрөөх боломжийн газрууд нэлээд нээгдсэн нь дажгүй санагдав. Онгоцноос хоцрох гээд ATM орж амжилүй, ирээд гэрийхнийг паразит-лаж байгаа болохоор жаахан үнэтэй санагдсан л даа.( цалинтай хүмүүст бол боломжийн) Харин өмнө нь өөрөө цаг барилгүй "хашраачихсан" болохоор энэ жил "хариугаа авч" байгаа нөхдүүд хэд хэд тааралдлаа. Гэхдээ товлосон цагаас 1 цаг өнгөрөхөд ирэх ёстой хүмүүсийн тал нь цуглаад, дахин нэг цаг хүлээгээд эхэлсэн нэг хамаатны BDParty шиг зүйл бол тохиолдоогүй л дээ .

Анхны план-аар бол удахааргүй байсан ч, 9 сарыг дуустал байх болчихсон болохоор нэг найзын хуриманд оролцож амжихаар болов. Зочноор оролцох анхны хурим тул нэлээд excited. Харин өмсөх зүйл байдаггүй. Арай ч ноосон цамцтай очилтой нь биш гээд дээгүүрээ дүүгийн пиджак, цамцнаас сонголт хийв. Бусад найзуудтай ярьж байгаад товлосон 10 цагт яваад очлоо.Оройны. Хосуудын монгол дахь найзууд болох урлаг, загварын хүрээнийхэн голцуу цугласан тансаг орчин угтав. Пүүз, жинстэй хүн харагдсангүй. Бусад Японд сурдаг хэд ч гангалах хувцас авчраагүйд баяртай байлаа...Хуриманд нэг газар багтахааргүй олон хүн цуглахаар бол 2 хуваачих нь муугүй санаа шиг санагдав.

Амралтаа компьютер, стрестэй холбоотой асуудал, зарим нэг practice гэх мэт өөртөө зориулъя гэж бодож байсан болохоор Монгол дахь зуны workshop-д бүрэн оролцсонгүй. Уул нь 10 жилийхэнд зориулаад 1,2-ийнхон голлон хийдэг project-ын маань агуулга ч, оролцогчид ч энэ жил нэлээд өөр байлаа. Энэ нь шинэ оюутнуудаа татан оролцуулах тал дээр сайн ажиллаж чадаагүйтэй нэлээн холбоотой байх. Зохион байгуулалтын хувьд зарим нэг хүмүүс дээр ачаалал хэтэрхий төвлөрсөн нь харагдаж байсан.

Workshop той холбоотойгоор Японы сайн дурын нэг байгууллага Монголд мод тарих ажилдаа оролцооч гэсэн хүсэлт тавиад очтол ямар ч хийх ажил байсангүй. Цуг хотоос гарч тарьж буй модыг нь үзээд, үнэгүй хоол идээд л буцав. Хамтарч ажилладаг таньдаг нэг ажилтан "Хичээвэл мод ургуулж болдог юм байна гэдгийг нэг ч гэсэн олон Монгол хүнд ойлгуулах гэсэн юм" гэж ярихыг сонсоод л цуг явсан учраа ойлгов. Буцах замд өөдөөс мод хулгайгаар ачдаг машинууд очерлоод явж байв...

Зун ч дуусч, цас ч оров. Гэртээ сууж байгаад ханиад хүрчихэв. Сүүлийн 14 жилд тохиолдоогүй онц үзэгдэл болохоор хүчтэй байсан бололтой. Гэхдээ хэд хоногийн өмнөөс анхааруулан, зарим нэг арга хэмжээ авсны үр дүнд хүн малын хохирол гайгүй байсан гэж ТВ-ээр ярих. Миний хувьд ханиадны "ачаар" энэ долоо хоногийн плануудаа бүгдийг нь cancel хийсэн ч, гарчиглах гэж авч ирсэн хэдэн номоо эргүүлж, энэ урт бичлэгийг оруулах цагтай болов...

Thursday, September 10, 2009

News

Сайн мэдээ:UB-д төв замаа хаагаад, засч байна
Муу мэдээ: төв зам хаагдаад, бөглөө дээд цэгтээ хүрч байна
Үр дүн: Уншихаас гадна алхдаг, эсвэл жийдэг амьдралаас холдоод хөлөө ч бас амраая гэсэн болсонгүй. Хаа ч хүрсэн хот дотор алхах нь хурдан болохоор...

Сайн мэдээ: Дэлхийн банкнаас Монгол хямралаас гарсныг зарлав.
Муу мэдээ: Монголд бензиний үнэ нэмэгдэнэ гэнэ...