Friday, March 26, 2010

A break

Бүгдийг өөрийнхөөрөө шийдэх нь биеэ дааж амьдрахын гоё хэсэг байх. Харин бүх зүйлийг ихэнх тохиолдолд өөрөө л хийхээс аргагүй тул гоё санагдахгүй үе ч бий.

Японд ирснээс хойш жил бүрийн хавар нүүдэг ажилтай. Хотоос хот дамжин, эсвэл хот дотроо. Dorm-оос dorm-руу, dorm-оос apartment, бас эсрэгээрээ. Шинэ газар, шинэ боломжийн эрэлхийлэлд, гэхдээ заримдаа зүгээр л байрны хугацаа дуусаад л тэр. Тэгээд л ачааны машинаар, автобусаар, метроны галт тэргээр, суудлын машинаар, дугуйгаар ч...

Ийнхүү шинэ зүйлийг эрэлхийлэх замд маань дайралдсан зүйлсийн нэг бол энэ блог. Эргэн тойрноо ажаад явж байхад толгойд эргэлддэг зөв буруу бодлууд дотроос уншихад ч бичихэд ч цаг гарздахгүй зүйлсийг бичихэд ч уншихад ч цаг үрэхгүй бичлэгүүдэд багтаах гэж оролдсон нь энэ. Хэр үр дүнтэй болсныг нь хэлж мэдэхгүй ч, блог оо хэсэг хугацаанд завсарлахаар шийдлээ. Ямартаа ч амьдрах хэв маягт маань их ч бага ч өөрчлөлт авчирсан Хувьсал болохоор хэсэг хугацаанд байхгүй болсноор бас нэгэн өөрчлөлтийг авчирна байх...

Энэ бүх хугацаанд бодол санааны маань Хувьсалтай цуг байсан бүгдэнд нь баярлалаа.

Tuesday, March 16, 2010

Our desire

Хүний хүсэл.
Аугаа их адал явдал, эрэлхийлэл бүтээлийг урам зоригоор тэтгэгч хүч.
Амар тайван байдал, сэтгэлийн шаналалын ч эх үүсвэр.
Хүн хүсэлдээ хөтлөгдөн элдэв зүйлийн мөрөөдөл, зорилгыг ургуулан бодож
тэрийгээ биелүүлэхийн тулд боломжгүй зүйлсийг хүртэл бүтээж орхино.
Хүрэхэд хэцүү амбиц, санаснаар болоогүй төлөвлөгөө харин хүнийг шаналгаж,
байхгүй зовлонг шиинээр үүсгэнэ.
Биелсэн хүсэл аз жаргал, биелээгүй нь харуусал гунигаар илэрч,
биелэх эсэхийг нь мэдэхгүй тохиолдолд элдэв бодол, тайван бус байдал хүнийг эзэмдэнэ.
Хүслээ хянаж сурахын тулд л хүн элдэв шашин сургааль, гүн ухааныг зохиосон ч юм билүү.
Хүний хүсэл.
Зүүдэлсэн, бодсон эсвэл мартсан аль нь ч байсан 1 минут 1 минутын л урттай. Дэлхий эргэдгээрээ эргэнэ, нар манддагаараа мандана.
Орчлон ертөнц өөрчлөгдөхгүй, хүн гэдэг хажууд нь өчүүхэн хэвээрээ.
Харин хүний хүсэлд хязгаар үгүй.
Тэр 1 минутад инээх уйлахыг чи л өөрөө мэднэ.

Monday, March 1, 2010

Some ideas & criticisms

1. The Great Global Warming Swindle

Өөр өнцгөөс харуулсан, гэхдээ НО-нуудтай.
шүүмжлэл нь

2. An Inconvenient Truth
Нэрд гарсан, нөлөө ихтэй, бас л НО-нуудтай

3. Zeitgeist
НО-нууд ихтэй ч хэр accurate-ийг нь бүү мэд.
Хэтэрхий out of the box thinking санаатай санагдана.
Ер нь, ёстой бүү мэд.

4.Meat the Truth
Гүйцэд үзээгүй. Санаа нь vegeterian болоочээ гэсэн юм шиг байна лээ.