Saturday, January 22, 2011

Getting less creative--Getting older?

28, 56, 38, 15...
Шинэ зүйлийг эрэлхийлдэг сониуч зан маань яасан юм бол оо?
Блогоор л жишээ татахад сүүлийн 2 сар бичлэг оруулсангүй.
Нэг их завгүйдээ ч биш, зүгээр л Юуг? Яаж бичих? гэж бодогддог олон бодлууд
толгойд эргэлдэхээ больчхож. Урьд нь хавьгүй их ачаалалтай үедээ ч зав гарахаар нэг ийм зүйлийн талаар бичинэ дээ гээд л...Тийм зүйл ч алга. Getting less creative...
Өөрт тохиолдсон, үзсэн харсан зүйл, бодогдсон бодол, төрсөн сэтгэгдэл, эсвэл зүгээр мэдээ, заримдааа философи, уран зохиол хүртэл...Урьд нь энэ бүгдийн талаар эргэцүүлж бодоод л бичдэг байж...
Орчноос авах impact багасч бүх зүйлд хэтэрхий дассан? Тархи залхуу болж сэтгэхүй хойрго болсон? Getting older?! Эсвэл зүгээр илэрхийлэх санааг Fb, Twitter post-уудаар хангалттай?
Сонирхол өөрчлөгдсөн?
Бүү мэд.
Шинэ зүйлийг эрэлхийлдэг сониуч зан маань яасан юм бол оо?

28, 56, 38, 15...
--блог эхэлснээс хойш жилд бичсэн post-уудын тоо.
Эхний, сүүлийн жилд хагас жил л бичсэн гэвэл
56, 56, 38, 30...
Анх 6.4 өдөрт 1 бичлэг оруулдаг байснаа 12 өдөрт 1 болтлоо буурчээ...
Бараг л 2 дахин өөрчлөгдсөн байна.
Зөвхөн бичлэгийн тоо ч биш, магадгүй би өөрөө...