Sunday, May 15, 2011

Consumerism & society

Нэг анги. Нэг ширээ. Дээр нь бөөн ном дэлгээтэй.

Хичээл хий гэнэ. Хийнэ. Хэл сур гэнэ. Сурна.
Өөрөө хүсээд үү гэвэл мэдэхгүй. Сонирхолтой юу гэвэл заримдаа.
Бусдаас сайн хийж чаддаг бол толгой сайтай. Үгүй бол тэнэг.
Ер нь яах гэж?
Ингэж байж амьдардаг нийгэм болохоор.

Арай өөр нийгэмд морь унаад жад шидэх илүү чухал байсан байх л даа.
Угаасаа хүссэн үү, сонирхолтой юу гэдэг бол ер нь падгүй. Зүгээр л хэрэгтэй тэр чадваруудыг олж ав. Цэг.

Ингээд Сургууль гэдэг үе шат дууслаа. Нийгмийн шаардлагыг биелүүлж явсаар.

Үүнээс цааш уу?

Нэг офис. Нэг ширээ. Дээр нь бөөн ажил дэлгээтэй.
Ажлыг нугал гэнэ. Нугална.
Өөрөө хүсээд үү гэвэл мэдэхгүй. Сонирхолтой юу гэвэл заримдаа.
Нугалахад хэрэгтэй чадварууд л чухал. Бусад нь хамаагүй.

Гадаа олон хүмүүс ажлыг чинь мэдэж байвал амжилттай амьдрал.
Өдрийн талаас ихийг зориулдаг ажилдаа дуртай бол жаргалтай амьдрал.
(Бусад бүх зүйлийг тогтмол гэе)
Хажуу ширээний нөхдүүдтэй найзууд бол хөгжилтэй амьдрал.
Хэзээ ямар ажлыг нугалахаа шийдчихсэн бол зорилготой амьдрал.

Харин энэ бүхний учир утга нь?

Ажлыг ахин дахин сайн нугалах?
Авсан цалингаа ТВ ээр сурталчилж буй зүйлсээр солих?