Friday, November 2, 2012
Ikkyousai (кампус фестиваль)
Япон дахь оюутны амьдралын 1 том event нь кампус фестиваль буюу Япон маягийн мини-наадам. Энэ үеэр хичээл амарч, оюутнууд хичээлээс гадуур хийдэг клуб, дугуйлангаараа нийлэн
урлагийн үзүүлбэр, миссийн тэмцээн, төрөл бүрийн хоол хийх гэх мэт олон үйл ажиллагаа зохиодог. Сургуулийн ойр хавийн оршин суугчид болон гаднаас олон хүн ирж сонирхдог болохоор кампус дахь уур амьсгал жирийн үеийнхээсээ нэлээн өөр болсон байдаг. Сургуулийн маань фестиваль өнөөдрөөс эхэлж 3 өдөр үргэлжилж, ойролцоогоор 200, 000 хүн ирэх байх. Энэ жил ч Монгол оюутнуудаараа нийлж үндэсний хоолоо хийж зарна. Өмнөх жилүүдэд олсон ашгаа сайн үйлст хандивлаж байсан gogo.mn мэдээн дээр гарч:
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
"Бид Монгол хүүхдүүд Эх орондоо эмчлүүлж эдгэрэх, эрүүл чийрэг өсөн торних боломжийг нэмэгдүүлэх зорилготой байгуулагдсан "Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй" Төрийн Бус Байгууллагын (ТББ) хандивын үйл ажиллагааны тухай мэдээлж байсан билээ.
Дэлхий даяар оршин сууж буй Монгол залуусын санаачлагаар байгуулагдсан "Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй" ТББ нь Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуульд орон зайн сургалтын талбайг байгуулж, Монгол Улсын Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (ЭХЭМҮТ- ийн Сэхээн амьдруулах тасагт 3 монитор бэлэглэх зэрэг сайн санааны ажлыг зохион байгуулсан билээ. Харин энэ удаа тус ТББ-аас ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт дутагдаж буй тоног төхөөрөмжийг авч өгөх хандивын ажлыг 10 сарын 20-оос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд 1 сар хүрэхгүй хугацаанд 3.892.200 төгрөг болон 361 ам.доллар цугларжээ.
Залуусын зориг санаачлагаар хийгдэж буй зуу зуун нялхасын амь насыг аврах энэхүү үйлсийг дэмжин дэлхийн олон оронд сууж буй хувь хүн болон хамт олон хандив өргөжээ. Тэдний нэг нь Япон улсын Хитоцубаши Их Сургуулийн оюутан залуус юм. 11-р сарын 4-өөс 6-ны өдрүүдэд болсон "Иккёосай" хэмээх наадамд тус сургуулийн болон Япон улсад ажиллаж амьдарч буй 30 гаруй залуус маань Монгол үрсийнхээ эрүүл мэндийн төлөө гэсэн зорилгын дор хамтран ажиллажээ. Тэд энэ наадмын үеэр Монгол үндэсний хоол болох хуушуураа хийж худалдан, олсон ашиг болох 120.000 иен буюу 2 сая төгрөгийг хандивласан байна. Дашрамд дурдахад Хитоцубаши Их Сургуулийн залуус өнгөрсөн онд ч гэсэн цаг заваа харамгүй гарган оролцож 100.000 иенийг хандивлан, Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын ЭХЭМҮТ Сэхээн амьдруулах тасагт монитор авах үйлсэд ихээхэн хувь нэмэр болсон билээ.
Ийнхүү сайн санаат хүмүүсийн дэмжлэгтэйгээр тус ТББ-ын зохион байгуулж буй 3 дахь удаагийн хандивын ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Гэсэн хэдий ч энэхүү төслийн эхний шат болох 25.6 сая төгрөгийн өртөг бүхий ХБНГУ-ийн Draeger фирмийн инкубаторын хөрөнгийг босгоход ойролцоогоор 21 сая төгрөг шаардлагатай байгаа ажээ.
Тиймээс уншигч Та бүхнийг ч гэсэн Монгол нялхасын эрүүл мэндийг хамгаалах энэхүү үйл ажиллагаанд нэгдэн, өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Хандивыг Голомт Банкны 1105039384 тоот данс, мөн тус ТББ-ын вэб хаяг болох www.saveinfants.mn -ийн Paypal-аар хүлээн авч байгаа ажээ. Мөн төсөл болон хандивын явцын талаар Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ийн www.facebook.com/saveinfants; www.saveinfants.mn хаягуудаар тогтмол мэдээлж байгаа юм байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай! "
>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
source: www.gogo.mn
Tuesday, October 9, 2012
Хөгжлийн тухай миний алдаатай ойлголтууд: энгийн санааг төвөгтэйгээр тайлбарлах нь
Sunday, September 30, 2012
Tuesday, September 4, 2012
Thursday, August 30, 2012
Wednesday, August 29, 2012
Шинэ эхлэл: өөртөө зориулав
"Амжилт сэтгэлдээ зайтай хүнд л ирдэг."
Ингээд 20-ийн сүүлийн хагас эхэллээ. Бас 50-ийн 2 дахь хагас. Өдийг хүртэл бусдад өгөхөөсөө авах нь хамаагүй их байж. Хувиа хичээсэн ийм нөхөр аз дайрахад дандаа сайн хүмүүсээр хүрээлүүлсээр ирж. Тийм болохоор ч "авах ажил" маань өдийг хүртэл ингэж удаан үргэлжилсэн байх.
Харин үүнээс хойш, "бусдад хэр ихийг өгч чадах уу?" гэдэг сорилтийг өөртөө тавиад үзье. Учир нь цаашид дандаа өмнөх шигээ аз дайрахгүй нь тодорхой. 50-ийн 2 дахь хагаст хүн бүрийн л адил "Өгөхгүйгээр авахгүй" гэдэг амьдралын хатуу зарчмын дагуу явах болохоор.
Ингэж орой ухаарч буй нь 2 шалтгаантай байх.
1-т, хариу нэхэлгүй өгдөг хүмүүcийн хайранд хэт ташууран, зөвхөн өөрийгөө бодоод л урагшаа явдаг байсан болохоор.
2-т, бараг л хөдлөлгүй байрандаа зогссон энэ 1 жил явж байх зуур бодох зав гардаггүй зүйлcийн талаар эргэцүүлж, ойлгодоггүй байсан зүйлүүдээ ойлгох цаг хугацааг олгосон болохоор.
Нэг талаас хүний хамгийн гялалздаг залуу насны 1 жилийг дэмий шахуу өнгөрөөсөн, нөгөө талаас олон зөрчлийг гаргаж ирж тунгаан бодуулсан 1 жил байлаа...
Өөрийгөө л бодох нь сэтгэлдээ өөрөөрөө л хязгаарлагдах хэмжээний зайг үүсгэдэг байх. Өөрөө өслөө ч хэзээд зай давчуу хэвээр. Яваандаа давчуу зайнд өөрөө ч өсөхөө больж, өөрийнхөө болохгүй гэж хичээдэг тэр дүр төрх рүү л улам дөхнө.
Харин хүнд өгч чадаж байнаа гэдэг нь сэтгэл дотроо бусдыг ч агуулах уужуу зайтай, хувь хүн талаасаа илүү өссөнийг илтгэх шинж байх.
Ингээд шинэ шат, шинэ зарчим, шинэ эхлэл...Гэхдээ л нэг хэсэгтээ авах нь давамгайлсан хэвээр л байна байх...Өөрчлөх зүйл, сурах зүйл олон байна даа. Хувь хүн талаасаа эргэлт хийх 1 жил болно байх гэж найдъя...
2012.08.29
Saturday, August 18, 2012
Wednesday, August 8, 2012
The Fastest Man Ever Lived
3 сая хүнтэй, шороон дээр бэлтгэлээ хийдэг ч дэлхийн хамгийн хурдан гүйгчид яагаад Ямайкаас төрдөг вэ? Авъяас хичээл зүтгэл 2-ын аль нь илүү вэ? Хариултыг эндээс: Usain Bolt-ын тухай кино, тайлбарлагч нь Michael Johnson.
Saturday, August 4, 2012
IMO Алтан медаль (2012. 07.16 FB note)
Олимп ба Монгол хүн
Sunday, July 29, 2012
Olympics and Economics
Here is a quite interesting research on the link between hosting the Olympic Games and its effects on the country's economy.
"Over the past 10 Olympics, the host nation has won 54% more medals than when it was not the host nation. If medals are your preferred currency, this represents a high return on investment" says a recent research by Goldman Sachs. Otherwise, Olympics might NOT be the best business opportunity for a country.
Full report: Goldman Sachs report
Moody's says Olympics "unlikely to boost" economy.
Moody's report
Enjoy London2012!
Friday, July 27, 2012
Жин хасав
Жин хасах ч миний хувьд айхтар хүнд ажил биш бололтой, одоохондоо.
Жор нь гэвэл:
1. бага унтаад,
2. бага идээд,
3. сэлээд байх.
2-3 цагийн нойр, 2 хоол, 30 мин сэлэлтээс өдрийнхөө эрч хүчийг аваад яваад байхад 7 хоногт 3 кг хассан байна. Хурдан жин хасахын нэг муу нь гэнэт футболканууд хүлхийж, өмд тэлээгүй унаад, бас жаахан тамиргүй болчихдог юм байна. Жин хасч тэмцээнд ордог тамирчид яаж болдог байнаа...
Гэхдээ гуалиг энэ тэр болох гэж ингэсэнгүй л дээ. Юмыг цагийг нь тулгаж хийх гээд байдаг муу зуршлаас болж судалгааныхаа явцын илтгэлийн өмнөх хэдэн өдрүүдэд өөр сонголтгүй болж үлдсэн нь энэ. Уул нь хэдэн сарын хугацаатай байсан ч үр бүтээл муутай өнгөрөөчихсөн болохоор ихэнх ажлаа deadline-ий өмнөх хэдэн өдөрт овооруулчихав. Өмнө нь болохоор цаг байгаа гээд хийх хүсэл төрөхгүй, хийх гээд суусан ч сайн төвлөрөхгүй яваад л байлаа.
Ингээд илтгэлээс 10-аад хоногийн өмнөөс л сая нэг "ухаан орж" хүссэн хүсээгүй өдөржин Excel-ээр "занималдах" болов. Уул нь яг бариад авахаар гайгүй хурдан урагшилчих юман дээр л халширч суусаар нэлээд цагийг үр бүтээлгүй өнгрөөчихснөө ойлголоо. Олдохгүй байх гэж бодож байсан дата-нуудаа ч яг хайгаад үзтэл гайгүй олдчихлоо. Нэг сонирхолтой зүйл гэвэл, Монголын тухай датаг орос хэл дээр Японы сургуулийн номын сангийн хүн бараг ашигладаггүй хэсгээс олов. Орос хэл сурч байсан маань 10 жил төгссөнөөс хойш бараг анх удаа л ингэж хэрэг нь гарав.
Ямар ч байсан хэрэгтэй дата-нуудаа бараг олчиxсон болохоор дараагийн ажил нь эмхлээд, тооцоогоо хийгээд, илтгэлээ бэлдэх. Ялангуяа дата эмхлэх хүнд биш мөртлөө ажиллагаа ихтэй хамгийн балиар "хар" ажил байв. Гайгүй хөгжимгүйгээр цаана нь гарах аргагүй санагдав. Өлсөхөөрөө хоол хоолоо идээд, ядрахаараа явж сэлчихээд л, үүр цайгаад ирэхээр хэсэг дуг хийчихээд л хөгжмөө сонсоод л хуруугаа кийборд хэдэн өдөр дискодууллаа. Бас Бразил кофенд нэлээн оров.
Ингэж ингэж илтгэл тавьхаас 2 цагин өмнө л бүx зүйлээ дуусган, 1 давтаж үзээд, тараах материалуудаа хэвлээд ерөнхийдөө бэлэн болов. Азаар бороотой байсан тул Токиогийн саун шиг бүгчим халуун арай сэрүүсч, гайгүй хоол идэх сонирхолтой болсон байлаа. Хэдэн өдөр алгассан өдрийн хоолонд орчихоод үсээ янзлаад анги руу алхав. Каффеин, бассеин 2 оор дутуу нойроо сэргээгээд яваад байсан болохоор яалт ч үгүй муухай царайтай...
Илтгэл дээр me against 3 профессор, 4 доктор, 2 мастерийн оюутан. 30 минут орчим яриад гайгүй дуусгасан ч шүүмжлүүлэх зүйл нэлээд гарав. Бага хугацаанд яаруу хийсэн маань ч яалт ч үгүй нөлөөлөв. Дутуу зүйл ч их байлаа, өөрөө огт олж хараагүй зүйл, шинэ санаанууд ч их байлаа. Багш нар аргагүй хийдэг ажил нь paper бичих болохоор нэлээн хэрэгтэй зөвлөгөөнүүд өглөө. Явцын илтгэл болохор шууд маш сайн байснаас эхэндээ алдаатай байсан нь дээр байх л даа. Гэхдээ дараагийн илтгэлээ эртнээс сайн бэлдэж орохгүй бол...Хийх зүйл нэлээд тодорхой байсан тулдаа л энэ удаад богино хугацаанд хийж амжууллаа.
Хурд нэлээн саараад, хорвоо дэлхий slow motion-д ороод зомби царайлчихсан ч, гэхдээ цээжнээс нэг хэсэг ачаа аваад хаячихсан юм шиг арай хөнгөрчихсөн ангиас гарч ирэв...
Friday, June 29, 2012
Bye getsu25, hello iTumee!
Блог нэлээд мода-нд орж байх үед өөрөө ч бас бичмээр санагдаж блог нээх бодол төрсөн юм. Тэгээд blogger.com луу ороод яг нээх болтол blog address-ээ ч шийдээгүй, түрүүлж нүдэнд туссанаар нь 月25 (getsu25=Monday25) гээд ширээн дээрх календарийн өдрөөр нэрлэчихэж байв. Ингэж www.getsu25.blogspot.jp төрснөөс хойш 5 жил өнгөрчээ.
Тэгээд эхний хэдэн бичлэгийнхээ нэгэнд ингэж бичиж байж:
"Ер нь блог бичих болсон нь Эврика гэж орилохоор нээлт хийчихээд, эсвэл нэг их мундаг хүн болох гэж ядан хэрээсээ хэтэрсэн том том юм ярих гэснийх биш л дээ. Өөрийгөө таних, бодлоо цэгцлэхэд маань л нэлээд тус болох байх гэж бодсон юм. Бодол санаа бичлэг болон үлдэх учраас эргээд уншиж байхад тэр үейин БИ-г одоогийн БИ-тэй харьцуулах боломж ч бас нээгдэх болов уу..." Блогоосоо өөрийнхөө өөрчлөлтийг харж болох байх гээд Хувьсал гэж нэрлэсэн юм.
Түүнээс хойш янз бүрийн л сэдвээр бичиж. Дунд нь залхуутай зүйл ч бичиж, хэрэггүй тэнэг зүйл ч байна, өөрийгөө шоолохоор инээдтэй зүйлс ч байна. Гэхдээ эргээд хааяа уншиж байхад блог маань үнэхээр өөрийнхөө бодол, үнэлэмж, мэдлэгийн хувьслыг тольдох нэг хэрэгсэл маань болсоор ирж. Өмнө нь гайxширдаг байсан олон зүйлийнхээ хариуг олчихоод эргээд харахад би хаанаас ирсэн, одоо хаана явна гэдэг баримжаа авахад маань тус болдог гэх үү дээ.
Ер нь иймэрхүү зүйлийг өдрийн тэмдэглэл хэлбэрээр өөртөө зориулаад бичээд явж болох ч
бодлоо хуваалцахыг хүсч байсан болохоор блог бичсэн байх л даа. Харин бодлоо хуваалцах арга энэ хугацаанд нэлээд өөрчлөгдөж. Анхны пост-оо хийж байхад iPhone гараагүй байлаа. Одоо харин хүн бүр л smartphone-дээрээсээ Facebook, Twitter шалгадаг болж, харин блог hot зүйл байхаа больж. Блог хандалтын тоо ч буурах хандлагатай байна, feedback ч огт ирэхээ больж.
Тийм болохоор бичихээ болихгүй ч, share хийх аргаа өөрчлөх цаг нь нэгэнт болсон санагдана. Харин яаж: Энэ чигээр нь үргэлжлүүлээд FB, Twitter лүү share хийгээд явсан нь дээр юм болов уу? Эсвэл feedback сайтайгаар нь шууд Facebook Note дээр Public Post болгосон дээр юм болов уу? --Одоохондоо хараахан шийдээгүй л байна.
Ямар ч байсан эхний өөрчлөлтөө random-оор өгсөн blog address-ээ солихоос эхэлье гэж бодлоо. Ирэх 7 хоногоос www.iTumee.blogspot.com болгож өөрчилъе гэж бодож байна. www.getsu25.blogspot.com-той 5 жил цуг байсан уншигчиддаа баярлалаа!
Tuesday, June 19, 2012
"The Dream Team" by NBA TV
Tuesday, June 12, 2012
WE CARE!
4 жилд 1 удаа 1 л өдөр улстөржих муугүй байх л даа, гэхдээ дэмждэг нам байхгүй болохоор даан ч чадахгүй юм...
...Багадаа уул нь сонгуульд дуртай хүүхэд байсан юм. Эмээгийнхээ саналын хуудсыг бөглөж өгдөг байсан маань их л сонирхолтой санагддаг байв. Хөдөө сонгууль болохоор залуучууд нь төв руу морь эсвэл унаагаар өөрсдөө очиж саналаа өгдөг, харин өндөр настнуудын саналыг тусгай томилсон хүмүүс гэрт нь очиж авна. Эмээ маань сургуульд суугаагүй, бичиг үсэг сайн чаддаг зүйл нь биш байсан болохоор би "туслах" нь болдог байсан хэрэг л дээ. Санал авах хүмүүсийг ирэхэд сонгох нэр дэвшигчийнхээ нэрийг чихэнд хэлчихнэ. Тэгээд үлдсэн ажлыг нь надад даалгачихна. Энэ нь 9 настай жаалд тухайн үед их л сонирхолтой ажил байлаа. Уул нь насанд хүрээгүй хүүхдийг итгэмжлэх нь хууль дүрэмдээ болдог ч байсан юмуу гэж гайхдаг юм, ямартаа ч одоо эргээд бодохоор бага насны сайхан дурсамжуудын маань нэг болон үлдэж.
Харин арай том болоход улстөр, сонгууль гэх мэт зүйлд аяндаа сонирхол татагдахаа байв. 10 жилд ангийнхан, найзууд улстөр, нам энэ тэр ярихаар утгагүй санагдаад ярианд огт оролцохгүй. Товчxондоо, 16 настай пацан-уудын хэрээс хэтэрсэн зүйл, улсын ирээдүйг шийдчих болоогүй гэж бодоод math-ийн даалгавар ч юм уу, бөмбөг нүдэх гэх мэт өөрийнхөө зүйлийг хийхэд л анхаарлаа төвлөрүүлдэг байв.
Их сургуульд ороход байдал сайжирсангүй. Сонгууль гэхээр ялгаагүй л худалч намууд, хуурамч хүмүүс ялж ялагдаж, хольж солигдож байдаг, ер нь улстөр онцын ач холбогдолгүй зүйл гэдэг ойлголттой болчихсон байсан. Тэгсэн хэрнээ ерөнхийлөгчийн сонгууль болох үеэр сонгуулийн насанд хүрч, анх удаа өөрийнхөө сонгосон хүнийг дугуйлах нь сонирхолтой санагдаад ч тэр үү,саналаа өглөө. Гэтэл сонгосон дэвшигч (Жагаа!) маань ер нь өөр хүний санал авсан ч юмуу гэмээр навс ялагдаж, сонгуульд "ганц миний санал ер нь байсан байгаагүй хамаагүй юм биш үү" гэдгийг бодитоор ойлгуулав.
Тэгээд удаа ч үгүй гадагш явж сурахаар болж хилийн дээс алхлаа. Түүнээс хойш урдах хичээл, ажил, хобби гэх мэт өдөр тутам зууралддаг зүйлсдээ түүртэж явсаар дараа дараагийн сонгуулиудыг сонирхсон ч үгүй. Харин нэг л зун шалгалтууд ойртчихсон номын санд сууж байгаад "Улаанбаатарт танк орж ирлээ" ч гэх шиг сонин мэдээ сонслоо. Удаа ч үгүй "7 сарын 1 болчихлоо" гээд гадаадын сонины бараг эхний нүүрэн дээрээс уншлуу даа. Түүнээс хойш ер нь гадны бүхий л том хэвлэлүүдээр Minegolia, Pollution, Visit, Nuclear Petition гэх мэт keyword-той Монголын тухай мэдээ байсхийгээд л гардаг болов.
Нутагтаа байхад л Монгол, Монгол гээд яриад байдаг ч гараад явахаар хэн ч мэддэггүй жижигхэн орныг маань дэлхийн нэртэй мэдээллийн хэрэгслүүд анхааралдаа аван байн байн бичээд эхлэхээр ер нь юу болоод гээд байна, юу болох гээд байна гэдэгт илүү татагддаг юм байна. Гэхдээ тэглээ гээд гэнэт улстөр, сонгуульд сонирхолтой болчихсон юм байхгүй л дээ. Сонгуулийн хувьд, сонирхол хамаагүй, зүгээр улсынхаа ирээдүйг шийдэхэд хувь нэмэр оруулах нэг үүрэг, хийх ёстой зүйл гэдэг утгаар нь илүү хүлээж авдаг болсон байх...
Товч намтар маань нэг ийм. Одоо гол ажилдаа оръё.
Уржигдар саналаа өгөх гээд Токиод байдаг ЭСЯ дээр очтол өөр хийх ажилгүй юм шиг дэмий зүйлд цагаа үрсэн "IQ муутай" 50 нөхрийн нэг болж таарлаа. Гадаадад суугаа иргэд саналаа өгөх боломжтой болсон ч
・өөрт ч ашиггүй, үр дүн ч гарахгүй зүйл,
・4 жилд 1 удаа Weekend-ээр явах ирэх цагтайгаа нийлээд 1-3 цагийн зав гаргачих хүн ч цөөхөн,
гэдгийг IQ муугаас ч болсон уу, багад суусан "хөдөөний сэтгэхүй"-гээс ч болсон уу, ойлгоогүй байж. Бодвол хэзээ ч унтдаггүй, хэзээ ч амардаггүй дэлхийд хамгийн том эдийн засаг эргэлддэг хотод амьдарна гэдэг дэмий зүйлд 1 минут ч үрээд байх боломжгүй, ер нь амаргүй байдаг биз. Хээр талд хөл нүцгэн шилбүүрийн мод унан өсч, эмээгийнхээ саналын хуудсыг бөглөж өгөх өдрийг хэд хоногийн өмнөөс тоолон хүлээдэг байсан жаал ер нь яаж ч ойлгох билээ...
Ажил амралт, сургууль соёл, ар гэр хувийн амьдрал гээд өнөөдрийн аз жаргалд шууд нөлөөлөх ач холбогдол өндөр зүйлүүд өчнөөн байхад politics гэдэг маргаашийн тухай хоосон ярьдаг crap-д цагаа үрэх хэрэг ч үгүй биз. Тэртэй тэргүй саналаа өгөх механизм нь ч зөв ч юм уу буруу ч юмуу, зөв байлаа ч олигтой сонголт байгаа ч юм уу (ер нь өмнө нь байсан юм уу?), байлаа ч миний санал нөлөөлөх ч үгүй. Саналаа өглөө ч ирээдүйд юу ч өөрчлөгдөхгүй. Ийм л байсан, ийм ч байх болно. Хэрэв хүн бүр ингэж бодвол.
Тийм болохоор өнөөдөр үр дүнгүй байлаа ч маргааш үр дүн гаргахын тулд бага ч гэсэн WE CARE гэдгээ өнөөдөр л харуулах нь зөв юм болов уу гэж санагдаад байгаа юм. Саяны сонгуульд оролцсон 2000 хүний санал ч, нийт оролцохоор бүртгүүлсэн 4000 хүний санал ч, шинэчэлсэн бүртгэлд хамрагдсан 30 мянган хүний санал ч, бүр дэлхийн эргэн тойронд байх 100 гаруй мянган Монгол иргэдийн бүгдийнх нь санал байлаа ч ямар нэг зүйлийг өөрчлөх үү гэвэл, магадгүй үгүй л байх л даа.
Гэхдээ 10 гаруйхан хоногийн дараа нутагтаа сонгууль өгөх бусад Монголчууд маань интернет, телевизээр хараад сууж байна, өнгөрсөн бүтэн сайн өдрийн сонгуулийн санал асуулгын үр дүнг олж харах л байх. Тэгэхээр дараа санал өгөх хүмүүст нэг юм бодогдуулах дохио, магадгүй шийдвэрт нь нөлөөлөх хүчин зүйл болж чадахгүй гэж үү? Ер нь өгсөн санал маань биднийг улстөрөөс цөхрөөсөн зүйлийг шууд өөрчлөх хүчгүй ч, үр дүн нь дараа нь санал өгөх бусад хүмүүст ямар нэг нөлөө үзүүлэх л байх...
50 ч биш, 2000 ч биш, 30 мянга ч биш, 100 мянга ч биш, 2 сая хүн WE CARE гээд 4 жилд 1 удаа амралтын өдрийн 2 цагаа зориулвал ирээдүйг ч биш, одоог ч өөрчлөх боломжтой гэж бодогдох юм. Гэхдээ тийм зүйл хэзээ ч болохгүй л байх л даа. Соёлтой газар боловсрогдоод боловсрогдоод бас л 9 настай хөдөөний жаалын сэтгэхүйдээ хөтлөгдөөд байх шиг байна би...
Wednesday, June 6, 2012
Michael Sandel: The Lost Art of Democratic Debate
Michael Sandel is considered as one of the most interesting political philosophers, and one of the most popular teachers in the World today. Prof. Sandel is best known for his legendary Harvard undergraduate course "Justice", which has enrolled over 15, 000 students, and is the first Harvard course to be made freely available online (www.JusticeHarvard.org) and on public television. (According to Harvard University Department of Government)
Sunday, May 13, 2012
Who has the best job in the World?
I woud say it's Kobe.
Driving a Ferrari or taking a helicopter, sometimes a private jet to work, and either silencing or making a crowd of 20000 crazy by knocking down big-time shots are not the only special things about Kobe's job. Let me share some of my thoughts about his profession based on my research.
First of all, instead of hard-to-please customers, he has fans, including Hollywood stars, rock singers, politicians, businessmen...who appreciate what he does and do not hesitate to pay as much as $80K to watch his game, just one game...That's the privilege of being the most famous man in LA and one of the most famous athletes on the planet.
Next, there is no real boss for him, only supporters, the very best ones. Plus, he has a colleague who is named Meta Worldpeace. (The funny thing is that this is the name on his passport!). At least, his working environment must be exciting!
And last, what about the very important aspect of any job--pay? -- Highest in the league. In my calculation, he gets a salary of about $11K for stepping on the floor each MINUTE during this season --Not bad!
Above all, he enjoys his job, very much.
All these facts make one curious about one thing--how hard he has worked to get this s*xy job?
Very hard, since he was 6-7.
When most children of his age did not have a real dream yet, Kobe watched top athlete's games and tried to imitate their moves on the hardwood. Luckily, he had "some" talents...
When most other high school kids were hanging out or having date nights, he was in the gym working on his games. All these efforts, including 5 a.m workouts and summer vacation trainings, helped him to get into the League at the age of 17, the youngest ever.
Then, as a pro, 6 hours a day, 6 days a week offseason workouts, 2-3 hour earlier appearance on team practices, 4 hours of workout even on a game-day, 1000 made shots almost every single day has become his things...Obviously, almost every pro, especially stars, are famous for their work ethics, but Kobe's work ethic is as exceptional as his professional career. The fact that none of the other superstars in Kobe's era has 5 championship rings makes his work ethic so special. Can he get his 6th ring this season-- we will see...
One last question: how he gets other things in life done? --Simple: Kobe doesn't do much things--he is completely focused on his stuff.
His private life is his 2 daughters.
He either does workouts or watches game tapes most of the time. Pushing himself to the level that hurts and feeling pains in his muscles is his addiction. He runs till he feels his lungs are burning so that he wants to spit up some blood; & crazy thing is that he loves it.
Social life is not in his vocabulary. He doesn't have neither close friends nor FB, twitter accounts; he turns off his cellphone during playoffs & then deletes all incoming messages after the Finals, without reading them.
In his free time, he attends TV shows and some endorsement deal related events. He makes trips abroad during the Olympics (sometimes it is a "business trip") and the World Cups...
& boy, he enjoys his life, pretty much, because he knows he has the best job in the world...
Monday, April 23, 2012
Why will China have an economic crisis?
This is a part of an interesting article from TIME.com explaining why China might face an economic crisis similar to Japan and Korea. The author emphasizes the dangers of the growth based on misplaced investments without market signals, and the weaknesses of an export oriented economy without sufficient internal consumption.
...I don’t doubt for a second that China will be a major economic superpower with an increasingly influential role in the global economy. In many respects, it already is a superpower. But that doesn’t mean the economy is free from problems, a good number of them created by the very statist system lauded by pundits in the U.S. and Europe. And in my opinion, if China doesn’t change course, and in a big way, the country will experience an economic crisis.
I’ve been thinking about China’s economic future, and the likelihood it will face some sort of terrible collapse, for some time, but I have until now been reluctant to come out with my views so strongly. The reason is that it is very difficult to tell what’s really going on in the Chinese economy. Data is sparse or unreliable. And China is in certain ways unique in economic terms — has history ever witnessed a giant of such massive proportions ascend so quickly in the global economy? Valid precedents are hard to find. Then there is the issue of timing. It is easy to say China will have a crisis; it is almost impossible to say when that might happen. Next month? Next year? Next decade? The fact is China could continue as it is for some time to come. So, in other words, when you make the type of prediction I just have, you have a good chance of getting it just plain wrong.
But the more time I spend in China, the more convinced I am that its current economic system is unsustainable. Yes, economists who specialize in China can give you all sorts of reasons why the country is supposedly different, and thus the regular rules of economics don’t necessarily apply. But one simple thing I always say about economics is that you can’t escape math. If the numbers don’t add up, it doesn’t matter much how big your economy might be or how fast it is growing or how heavy a role the state might play. And China has lots of numbers that just don’t add up.
A big part of the bad math is created by China’s state capitalism. China has adopted a form of the Asian development model, invented by Japan and followed, to varying degrees, by many rapid-growth countries around East Asia. The model, very generally speaking, functions like this: 1) capitalize on low wages to spark growth through exports and industrialize quickly with hefty amounts of investment, 2) guide the whole process with the hand of the state, 3) employ industrial policies and state-directed finance to progress into more and more advanced sectors. This system generates fantastic levels of economic growth for a while, but then eventually, it crashes. Japan had its meltdown beginning in 1990 (and it hasn’t escaped two decades later); South Korea, the country that copied Japan’s model most closely, experienced its crisis in 1997-98.
What happens? The model is based on what Alice Amsden, in her study of the Korean economy, called “getting prices wrong.” To spur on the high levels of investment necessary to generate rapid growth, the model depends on state-directed subsidization to make investing in certain industries or sectors more attractive and less risky than it otherwise would be. Cheap credit is made available for industry, or the state outright orders money to be invested in certain preferred projects. The exchange rate is controlled to encourage exporters. All sorts of subsidies, for energy, exports and so on, are dished out. Banks are not commercially oriented but act to a great degree as tools of government-development policy. All of these methods funnel money, private and public, into industrialization, creating the astronomical growth rates we see again and again in Asia.
The problem here is that prices can’t stay wrong indefinitely. There is a good reason why classical economists are always so focused on allowing markets to find the correct price level. In that way, markets send the proper signals to potential investors on where money should or should not go. If those price indicators are skewed, so is the direction of resources. The Asian model, by playing around with prices, eventually creates tremendous distortions, in which money is wasted and excess capacity is generated. Subsidized companies don’t have to generate returns in the same way as unsubsidized firms, and that leads them to make bad investment decisions to build factories and buildings that are unnecessary and unprofitable. As a result, loans go bad and banking sectors buckle. That’s exactly what happened in both Japan and Korea. Though their crises were tipped off in very different ways — the bursting of an asset bubble in Japan, an external shock in Korea — the reason both countries collapsed was the same: weak banks, indebted companies, silly investments.
China is indulging in all of the same excesses as Japan and Korea, and then some. The level of investment in China, at nearly 50% of GDP, is lofty even by Asian standards. The usual argument made in defense of such astronomical investment in fixed assets is that China is a large developing country that needs all of the buildings and roads it is constructing. Qu Hongbin, the very smart chief China economist at HSBC, made that very argument in a recent study:
There is a popular view in the market that China has overinvested and therefore can no longer rely on investment to sustain its growth. We disagree. China’s investment-to-GDP ratio is indeed very high (46%) … [But] China is only half way through the process of urbanisation and industrialisation. It still needs to invest more to cope with the rising demand for rail, hospitals and industrial plants. The recent infrastructure boom has boosted the country’s transport capacity, but China’s railway network is still shorter than that of the US in 1880 … In economic terms, we estimate that China’s capital stock per worker is only about 8% of that of the US and 15% of that of Korea. In other words, China’s capital accumulation is still far from reaching the stage of having diminishing returns; we believe the country needs to invest more, rather than less.
I completely agree. Yet the issue is not whether China needs more investment. The issue is whether China is getting the types of investment it requires. The fact that investment levels can be so high and yet the economy is so deficient in certain key aspects makes me think the answer is no. We can see that in the continued problem of excess capacity in China, in which companies go hog wild building too many factories in certain industries, often with borrowing from state banks. That has happened in steel and solar panels, for example. The country is investing hundreds of billions in high-speed railways even though ticket prices are beyond the reach of most Chinese, while many major Chinese cities don’t have subways.
A good part of this misdirected investment seems to be headed into the property sector. Real estate development has become the key driving force of Chinese economic growth. In theory, China’s very rapid urbanization makes such construction a necessity — but that depends on what is being built. In Wenzhou, a real estate agent recently offered free BMWs to anyone who bought a high-end apartment — a clear sign of overbuilding — while there is an obvious shortage of housing affordable for most Chinese. On either side of my Beijing apartment building are three big malls that hardly ever seem to see real shoppers. Rents for top-quality office space in Beijing are now pricier than in New York City — despite the fact that China’s capital is one big construction zone. Many of the buildings going up are of a quality unsuitable for major corporations.
Even worse, much of the investment in China is being financed with debt. The level of debt in the Chinese economy has been rising with frightening speed. Rating agency Fitch estimates bank credit in 2011 was equivalent to 185% of the country’s GDP — an increase of 56 percentage points in a mere three years. Though that surge has not yet had a significant negative impact on China’s banks, many analysts fret that banks will eventually experience a rise in nonperforming loans. In an indication of what is to come, the Financial Times reported recently that the government has ordered banks to roll over the $1.7 trillion of loans owed by local governments. If true, this tells us two key things: 1) these governments invested money raised from banks in projects that are not generating the returns necessary to pay them back and 2) the quality of loans on the banks’ books are more questionable than official statistics suggest. On top of that, the fact that local governments amassed so much debt in the first place shows a complete lack of rule of law in China’s financial sector. Technically, local governments aren’t permitted to borrow money at all. Meanwhile, as government entities run up loans they can’t pay, many small companies, especially private ones, are unable to raise sufficient funds and remain starved of capital.
So we can see the pieces of a crisis falling into place: excessive, misguided investment, including a giant property boom, propelled on by debt and the decisions of government bureaucrats. Sound familiar? A crisis, of course, is not inevitable — if China’s leadership takes action and reorients the direction of the economy. The positive thing is that at least some top policymakers understand the need to change. In policy pronouncement after policy pronouncement, the government pledges to reform. The problem is that China’s government is not taking its own advice. The economy needs to rebalance away from investment and exports to a more consumption-driven growth model with a primary focus on quality of growth, not high rates at any cost. That’s not happening, or not happening quickly enough. Yes, the Chinese consumer is gaining in global importance, but savings in China remains too high and consumption as a percentage of GDP still way too low. Steps that the government could take to spur on the needed rebalancing — reducing lofty taxes on many imported goods, for example — are nowhere to be found. More importantly, the government is doing nothing to set prices right. The currency remains firmly controlled, interest rates unreformed. So investors within China are still acting based on the wrong price signals.
Why won’t China’s policymakers pursue more fundamental reform? They are afraid that growth might slip. Sure, the latest five-year plan targets 7% annual GDP growth, but it seems to me that every time growth drops under double digits, the leadership goes into panic mode and revs up the economy again. GDP surged 8.9% in the fourth quarter of 2011, but that’s not fast enough for China’s leaders. They’ve already started loosening credit again — slathering yet more debt onto the economy.
When I bring up these issues with China watchers, I’m usually scolded — Beijing’s policy mandarins have it all figured out, I’m informed. It is true that China’s policymakers have done a superior job managing the rapidly changing economy in recent years. But as any stock investor knows all too well, past performance does not ensure future performance. Back in the 1970s and ’80s, analysts in the West considered Japan’s bureaucrats near supermen as well. Now the stodgy Japanese bureaucracy is considered one of the main impediments to an economic revival. Chinese bureaucrats today suffer from the same problem that led Japanese bureaucrats astray — they believe the economy can be managed by fiat. The tools of classical economics — getting prices right — are secondary. Why guide an economy with abstract measures like interest rates when you can just tell the banks what to do?
That attitude is what killed Japan’s economic miracle, and now I see China slipping toward the same fate. Japan could not escape the forces of basic mathematics. China can’t either, no matter how brilliant its policymakers might be. When would a meltdown happen? It is interesting to play with a bit of history. Both Japan and Korea suffered their crises roughly 35 years after the Asian development model was switched on — the early 1950s to ’89 in Japan, and 1962 to ’97 in Korea. That puts a China crisis at around 2014-15 or so. I’m not predicting a firm date here. What I am saying is that China is running out of time to fix the problems of its economy.
UPDATE: For those of you who don’t agree with my analysis, the World Bank issued a report today warning that China could face an economic crisis if it doesn’t reform.
Source: Michael Schuman, TIME.com
Read more: http://business.time.com/2012/02/27/why-china-will-have-an-economic-crisis/#ixzz1srPMbrx0