Showing posts with label Аялал. Show all posts
Showing posts with label Аялал. Show all posts
Tuesday, September 24, 2013
Англид бодогдсон зүйлс
Лондонд өмнө нь очиж байгаагүй ч давхар автобус, улаан утасны бүхээг, Биг Бен, бөөрөнхий малгайтай цагдаа...тэгээд хатан хааны ордон гээд л 10 жилийн англи хэлний сурах бичиг дээрээс аль хэдийн мэдэх зүйлс олон болохоор нэг л танил хот шиг санагдана. 2-3 давхар тоосгон байшингууд, хуучин чулуун зам, 2 талаар нь эгнүүлж тавьсан машинууд нь мистер Бин дээр гардаг шиг л. Бараг л... Харин цэлмэг тэнгэр, гийсэн нар, найрсаг инээн тайван алхсан хүмүүс угтсан нь Англичуудын талаарх стереотайпийг бүрэн эвдсэн зүйлс байв.
Ньютон, Шекспир, Битлз эсвэл Робингуд, Харри Поттер гээд олон алдартны эх нутаг болохоор үргэлж очиж үзэхийг хүсдэг байсан Англи орныг үзэх боломж ингэж нэг гарав. Хамгаас сонирхол татсан асуулт бол нэгэн цагт дэлхийг захирч байсан их гүрэн, орчин үеийн дэлхийг бүтээсэн, Англи хэлийг зохиосон хүмүүс өнөөдөр хэрхэн амьдарч байна вэ? гэдэг байлаа. Богино хэдий ч хэсэг хугацаанд "жинхэнэ" Англичууд, цагаачид, жуулчид, оютнууд, Британид байдаг Монголчууд гээд өнөөгийн Англи орны хэсэг бүрийн төлөөлөл болсон хүмүүстэй уулзах зуураа энэ асуултынхаа хариултыг эрж явлаа. Их сургуулийн кампусаас пикник парк, кафе, сүм тэгээд мэдээж паб. Хотод, бас хөдөө.
Ингээд асуултынхаа хариуг эрж явах зуур доорхи 3 сэдвийн талаар бодогдсон зүйлсээ хуваалцъя.
1. Түүх, түүхээ хадгалсан байдал
Гайхалтай түүхтэй энэ орны нэг гайхалтай зүйл нь олон олон иргэний дайн, хувьсгал, дэлхийн дайнуудыг туулсан ч түүхээ маш сайн хадгалж үлдсэн явдал. Музеид ч тэр, бодитоор нь ч тэр. Хэдэн мянган жилийн түүхтэй стонехенжээс эхлээд, ромчууд ирэхдээ үлдээсэн зүйлс, загалмайтны дайны үеийн паб, 1000 жилийн өмнө баригдсан их сургууль, Шекспир Ньютоны төрөлх гэр, аж үйлдвэржилтийн үеийн анхны уурын тэрэг, эзэнт гүрний үед дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан зүсонин содон зүйлс, 2 дайнд бөмбөгдүүлсэн анхны сүм гээд юу л бол юу, тэр чигээрээ хадгалагдан үлдсэн нь гайхалтай санагдаж байв.
Гэхдээ нөгөө талаас, хэт өнгөрсөн түүхдээ хайртай, шинэ зүйл хийхдээ жаахан удаан хүмүүс шиг санагдах үе ч байв. Наад захын жишээ гэхэд, хүн амьдрахад хамаагүй илүү тав тухтай байшин барьдаг технологи гарчихаад байхад л 100-200 жилийн өмнөх байшинтайгаа зууралдаад байна гэдэг...Уул нь илүү орчин үеийн том, илүү тухтай тэгээд илүү хямд байшинд амьдрах нь хуучин байшин засаад үзээд байснаас дээр л баймаар юм.
Английг өнөөгийн Англи болгосон гол зүйл нь хуучинсаг үзэл биш харин Ньютон, Дарвин, Черчил гээд үе үеийн суутнуудынх нь шинэлэг сэтгэлгээ. Өнөө үед үеээ өнгөрөөсөн улс болон унахгүйн тулд өдий хүртэл явж ирсэн замаа эргэн нэг харах хэрэгтэй байх. Гэхдээ энэ нь хуучнаа санагалзах гэсэн үг биш юм...
Ямартаа ч түүхээ ингэж авч үлдэж чадсан, сайнтай муутай нь түүхээ мэддэг, түүхээрээ бахархдаг бусад хүмүүст тайлбарлаж мэддэг хүмүүс дунд ороход тэднийг үнэхээр хүндлэх сэтгэл төрж байв. Харин манайх дутахгүй сонирхолтой, баялаг түүхтэй хэрнээ бүгдийг нь устгасаар ирсэн, одоо ч үргэлжлүүлэн устгаж буй гэж бодохоор харьцуулаад харамсах сэтгэл ч төрж явав. Уул нь түүхээ мэдэхгүй хэрнээ хоосон онгирдог биш, сайнтай муутай нь мэдээд, түүхээ санагалздаг биш түүхээсээ суралцдаг байвал...
2. Класс, нийгмийн халамж ба боловсрол
Английн бас нэг гол онцлог гэвэл маш өгөөмөр(Европын?) нийгмийн халамжийн систем. Үнэгүй улсын эмнэлэг, сургууль, хямдхан улсын орон сууцнууд. Дээр нь олон янзын тэтгэмжүүд. Сайн талаас нь харвал үнэхээр хүний төлөө байгуулсан нийгэм. Санхүүгийн боломжгүй, туслах дэмжих хүнгүй байлаа ч өвчин зовлон байвал эмчлүүлээд, сурч боловсроод цаашдаа хөдөлмөрийнхөө үр шимээр сайхан амьдрах өргөн боломж нээлттэй. Улс нь иргэддээ ингэж анхаардаг болохоор дэлхийн өнцөг булан бүрээс шинэ амьдралыг эрэлхийлсэн сая сая хүмүүс Английг зорьдог байх. Үр дүнд нь цагаачид нь Англичуудаасаа олон Лондон хот. Гудамжинд, метронд ер нь хаана л бол хаана хар, шар, цагаан, бор гээд байж болох бүх өнгө, хэлбэр хэмжээний хүмүүс нэг дор янз бүрийн аялга, хэлээр ярьцгаана. Дунд ямар ч царай, хэл соёл, аялгатай байлаа ч өөрийгөө гадаад хүн гэдгээ мэдрэхгүй нь тун амар.
Гэхдээ эдгээр олон янзын хүмүүс нэг дор цуглаад бүгд эрх тэгш, ялгарах зүйлгүй амьдардаг уу гэвэл тийм биш. Угаасаа эртний язгууртан тариачнаараа тод ялгардаг классын тогтолцоотой нийгмийг нь тэгшитгэж өгөх том хувьсгал эсвэл дайны ялагдал түүхэнд нь байгаагүй болохоор одоо ч хүмүүс нь үүсэл гарлаараа ялгагдана. Хатан хаан, түүний хамаатан, язгууртан зэрэгтэн, цагаан Англи эсвэл цагаач байхаас их зүйл шалтгаалж, олдох боломж нь тэнгэр газар шиг зөрүүтэй. Цагаачийн хүү улсаа удирдана гэдэг энэ улсад бүтэшгүй зүйл.
Английн энэхүү тэгш биш нийгмийг хадгалж, улам хүчтэй болгож байдаг гол зүйл нь боловсролын систем нь.
Нэгт, хэн ч харсан адилхан хэмжүүрээр дүгнэдэг гэхээсээ зохион бичлэг, тодорхойлолт гэх мэт илүү үзэмжээр дүгнэдэг их сургуулийн элсэлтийн шалгуур. Үнэхээр гоц ухаантай л биш бол жирийн онц сурдаг цагаачийн хүүгээс нийгмийн статус өндөртэй цагаан Английн хүү Кембриж, Оксфордод тэнцэх магадлал өндөр. Ийнхүү элит классийн хүүхдүүд л элит сургуульдаа элсээд эргээд нийгмээ жолооддог элит болцгооно. Харин жирийн ардын хүү яаж ч хичээгээд жирийн ардаараа үлдэх магадлал өндөр.
Хоёрт, үнэгүй улсын сургууль ба өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиудын сургалтын чанарын ялгаа. Эцэг эх нь хар ажил хийж, өдөр тутмын амьдралаа л залгуулдаг энэтхэг хүүгийн хувьд бусад цагаачдын хүүхдүүдийн нэгэн адил сургалт муутай үнэгүй улсын сургуульд сурахаас өөр аргагүй. Харин тэнд сайн мэдлэг олж авна гэдэг угаасаа хэцүү. Түүнд ирээдүйд сайн боловсрол эзэмшиж, престиж карьер хөөнө гэдэг тэнгэрээс од шүүрэхээс ч хэцүү. Дараагийн үеийн ажилчин анги ингэж улсын сургуульд бэлтгэгдэнэ. Гэхдээ өмнөх үеэсээ илүү Англи хэлтэй, илүү Английн дэг жаяг, соёлыг мэддэг. Харин өндөр орлоготой цагаан Английн хүү 6 наснаасаа зангиа зүүн төлбөртэй сургуульд чанартай мэдлэг олж авч, сайн их сургуульд элсэж өндөр цалинтай ажилд орох эхний хаалга нь нээгдэнэ.
Ийм ялгаатай цикл дараагийн үед дахиад л давтагдана. Энэтхэг хүүгийн хувьд Мумбайн захд байснаасаа дээр нөхцөлд улсын үнэгүй халамжийг авч байгаа болохоор бухимдах, гомдоллох зүйл байхгүй. Гэхдээ үнэгүй зүйл гэж байдаггүй, харин алдагдсан боломж гэж байдаг...
Ер нь халамж их байнаа гэдэг нөгөө талаас үг хэлэх эрхээ боолгуулна гэсэн үг. Англичууд ч яахав, хөгжөөгүй орны хэдэн цагаачдыг хямдxан тэжээж байгаад хамаг хар ажлаа хийлгэчихдэг ухаантай улсууд юм байна. Харин Монголд тараагаад байгаа мөнгө инфляц, ашиггүй зарацуулалтаас гадна ямар үр дүн авчирч болох бол? Жишээ нь 1 бүтэн ном унших, 1 шөнө хичээл хийж суух тийм сурах эрмэлзэлгүй оюутнууд мөртлөө 70 мянгыг нэхэх, болж өгвөл үнэгүй (эсвэл маш хямд) сурах гээд байнаа гэдэг нь чанартай боловсролыг шаардах амаа таглуулж, улам л сурах боломжоо алдаж байна л гэсэн үг байх...Эрх баригчид нь мэдлэггүй хүмүүсийг доромжилсон бодлого гаргаад, үг дуугарвал нь үнэгүй зүйлээр амыг нь тагладаг тогтолцоо тогтсоны нэг том шинж нь халамжийн тогтолцоо байж ч болох юм...
3. Сүм болон шашин
Английн тосгон бүрт заавал байдаг 3 зүйлийн нэг нь сүм. (Нөгөө 2 нь паб, шуудан). Робингудын домгоос их сургуулийн кампус, хатан хаан хүртэл сүмтэй салшгүй холбоотой. Сүм болон шашны үүрэг ролийг ойлгохгүйгээр энэ улсын нийгэм, соёл, хүмүүсийг нь ойлгох гэж оролдох нь учир дутагдалтай.
Хаан нь дахиж гэрлэхийн тулд улсаараа Ромын католик сүмээс татгалзаж шинээр үүсгэсэн Английн өөрийн шашин, эсвэл пиво уудаг пааб болгочихсон сүм, бүтэнсайнд модерн байшинд рок хөгжим тоглоод дуулдаг цуглаан гэх мэт Английн шашинд сонирхолтой зүйлүүд их. Эсвэл аль нэг өдөр сүмд цуглараад өдрин хоол идээд тоглоом тоглоно. Ямар ч шашин байхгүй. Шашинд тэгтлээ серъёз ханддаггүй юм уу гэхээр долоо хоногийн бас нэг өөр орой нэгнийдээ цуглаад библи уншиж, залбирцгаана. Дотор нь тэтгэврийн эмээ өвөөгөөс гадна Оксфорд, Кэмбрижийн боловсролтой физик, робот судалдаг докторын оюутнууд ч байна.
Ерөнхийдөө шинжлэх ухаан, улсын хөгжил, хэдэн сая хүний амийг авч одсон олон дайнуудын дараа Англичуудын бурханд итгэх суларсан гэнэ. Тэгээд яриаг нь сонсож байхад шашинд их итгэж байгаа хүмүүст нийтлэг анзаарагдсан зүйл нь амьдралд нь хэзээ нэгэн цагт тохиолдож байсан ямар нэгэн сорилт эсвэл хүнд зүйл. Ер нь хүн хэцүү зүйлтэй тулгарахаар өөртөө итгэх итгэл нь суларч, хийж чадахгүй зүйлийг нь хийж өгөх ямар нэг далдын хүчинд сүүлийн найдвараа тавьдаг бололтой. (Энэ нь магадгүй зовлон бэрхшээлийг даван туулж, амьд үлдэхэд нь тусалдаг нэгэн төрлийн өөрийгөө хамгаалах инстинкт байж болох юм) Тэгэхээр шашин гэдэг нэг ёсондоо сэтгэл санааны сул дорой байдлаа нөхөж, өөрийгөө тайвшруулж, сэтгэлийн тэнхээ олж авах нэг үр дүнтэй арга бололтой. Иймд шашин цаг үеэ даган өөрчлөгдөж, хэт туйлшралгүй тодорхой нэг хэмжээнд байж байхад буруу зүйл байхгүй юм байна гэсэн бодол төрж байв.
Харин Монголын хувьд, 90-ээд оноос хойш шашин хүчтэй дэлгэрч, ялангуяа сүүлин үед хэрээс хэтэрч мухар сүсгийн аюулд ороод байгаа гол шалтгаан нь шилжилтийн үед олон хүний амьдрал хэцүү болж, сэтгэл санааны байдал нь амар тайван биш болсонтой холбоотой болов уу. Нийгэм хямарч, хүмүүсийн сэтгэлийн тэвчээрийг шалгах болсон тул ямар нэгэн далд хүч, бурханд итгэх итгэлээр алдагдсан тайван байдлаа нөхөх хэрэгцээ үүссэн байх. Харамсалтай нь эрэлт нь нийлүүлэлтийг бий болгодог гэдэг шиг үүн дээр дөрөөлөн олон хүмүүс нийгэмд хэрэгтэй баялаг бүтээх салбарт орж хөдөлмөрлөхийн оронд лам хуврага бөө болон сайн санаа гэхээсээ залилангийн шинжтэй зүйл хийж байх шиг байна...Бас бараг л тааралдсан модондоо хадаг дарцаг даавуу уяж, хоол хүнсний зүйл цацаж байгалиа бохирдуулж байх шиг байна...
Wednesday, August 19, 2009
trip to Buryatia

Сүүлийн 2 жил concrete jungle-аас бараг гаралгүй байж байгаад Өмнөд Сибирь, Тункины паркаар яваад нэг амарсан шиг амарлаа. Байгаль, хүмүүс, хоол унд бүгд 最高, дээр нь байгалийн халуун рашаантай. no kanji, no work, цаг хугацаа, өдөр гаригийг ч мартаад zero stress. Бас орос хэлний нэлээн practice болов.
Ойрын 300км радиуст үйлдвэр байхгүй, Сибирийн ойн дунд цэвэр агаар ямар байдгийг нэг мэдрэх шиг боллоо. Харин Оросын хязгаар нутаг хэдий ч жуулчлалын бүс болохоор өртөг өндөртэй санагдав. (Стакан самар 2$) Ерөнхийдөө ойролцоох хотууд болох Улаан-Үд, Иркутскээс хүмүүс их ирж амардаг газар бололтой байсан.Жуулчдад Саяны нуруу, Байгаль нуур гол sightseeing spot болохоос гадна Оросын буддын шашны томоохон хийд байдаг болохоор мөргөлчид ч цөөнгүй.
Байгалийн сайхан энэ тэрийг нь бичмээр байвч чадвар хүрэхгүй болохоор ингээд орхиё. Зураг болгоод үлдээе гэж бодсон ч камерийн хүч дутаад байгаа шиг нь харуулж чадахгүй юм билээ . Facebook рүү хэдэн зураг upload хийсэн үзээрэй. Гэхдээ ер нь нүдээрээ үзэхийг recommend хийе.
Шинэ газар, шинэ хүмүүсээс гадна, Монголынхоо талаар ч шинэ зүйлс мэдэрсэн аялал боллоо.8 сарын үлдсэн хугацааг Монголдоо өнгөрүүлэх ч, юу хийхээ сайн мэдэхгүй л байна...
Thursday, March 20, 2008
Trip to New England
Цагийн зөрүүнээс авахуулаад дассан зүйлсээс ялгаатай сайн, муу зүйлсийг өөр соёл дунд их мэдэрдэг. Төрөлх соёлоос өөр соёл дунд амьдарч үзсэн хэдий ч , дахин өөр нэг соёлыг мэдрэх завшаан олдсон аялал боллоо.
Өөрийн байсан газар болох Massachusetts мужийн төв Boston хотын товч танилцуулгаар аяллын тэмдэглэлээ эхэлье. Америкийн тусгаар тогтнолын эх нутаг болсон энэ хот NY,LA,Chicago гэх мэт бусад том хотуудтай харьцуулахад хүн цөөтэй, жижиг ч, New England-ийн санхүү эдийн засгийн төв юм байна. Боловсролоороо алдартай тул "Америкийн Афин" ч гэгддэг.
Хээл хахууль нэлээн ихтэй газар гэсэн яриа дуулсан.Америкийн түүхэн дэх хамгийн өртөг ихтэй барилга байгууламжийн ажил болох "Big Dig" 14 миллиард долларын төсвөөр боссон ч ихэнх мөнгө нь эрх мэдэлтнүүдийн гараар орсон гэдэг юм билээ. Чанар муутай материалаар барьснаас болж байгууламжийн хэсэг нуран, хүний амь эрсдсэн тохиолдол ч гарсан гэнэ.
Эндхийн хүмүүс арьсны үзэлтэй ихтэй , нэлээн консерватив гэгддэг ба баруун урд эрэг шиг латин америкууд ихтэй биш ч метронд заримдаа испаниар зарлал явагддаг юм билээ. Ирландуудыг гадуурхах үзэл бас их хүчтэй байсан гэж байсан . Хүмүүсийн талаар бас нэгэн зүйл гэвэл зөвхөн Бостон ч биш, ер нь Америкчууд энгийн , гоёж гооддоггүй, харилцахад хялбар санагдсан.
Бостон хот Celtics, Patriots, RedSox мэтийн хүчтэй спортын багуудаараа алдартай. Яагаад хэтэрхий лаг ийм багууд зөвхөн нэг хотод цугларчихдаг байнаа гэж гайхамаар.Мөн дэлхийн хамгий алдартай гүйлтийн тэмцээн болох "Бостоны Марафон" жил бүрийн 4 сард зохион байгуулагддаг юм гэнэ лээ.
Бостон яг далайн эрэг дээр болохоор чийг ихтэй, өвөлдөө жинэдүү, хүйтэвтэр юм билээ.Даарсандаа ч тэр үү, гадуур хүн бүр нэг нэг халуун кофе ,цай барьчихсан явах нь анх их содон харагдаж байсан.
Хувцсаа тохируулж чадалгүй очооод их даарсан хэдий ч шинэ юм үзсэний зэрэгцээ хамт байсан,уулзсан хүмүүс их найрсаг сайхан байсан тул Бостон дахь амьдрал тун дажгүй санагдлаа.
Хээл хахууль нэлээн ихтэй газар гэсэн яриа дуулсан.Америкийн түүхэн дэх хамгийн өртөг ихтэй барилга байгууламжийн ажил болох "Big Dig" 14 миллиард долларын төсвөөр боссон ч ихэнх мөнгө нь эрх мэдэлтнүүдийн гараар орсон гэдэг юм билээ. Чанар муутай материалаар барьснаас болж байгууламжийн хэсэг нуран, хүний амь эрсдсэн тохиолдол ч гарсан гэнэ.

Бостон хот Celtics, Patriots, RedSox мэтийн хүчтэй спортын багуудаараа алдартай. Яагаад хэтэрхий лаг ийм багууд зөвхөн нэг хотод цугларчихдаг байнаа гэж гайхамаар.Мөн дэлхийн хамгий алдартай гүйлтийн тэмцээн болох "Бостоны Марафон" жил бүрийн 4 сард зохион байгуулагддаг юм гэнэ лээ.

Хувцсаа тохируулж чадалгүй очооод их даарсан хэдий ч шинэ юм үзсэний зэрэгцээ хамт байсан,уулзсан хүмүүс их найрсаг сайхан байсан тул Бостон дахь амьдрал тун дажгүй санагдлаа.
Tuesday, March 4, 2008
WTC site
Хуучин WTC-ээс үлдсэн ганц зүйл. WTC-ийн дэргэд байсан уг баримлыг нуранги дотроос гарган , засч янзлаад Манхаттан арлын урд хэсэгт байрлуулжээ.
Monday, August 27, 2007
Summer photos
Thursday, June 28, 2007
БИД
...Хүн уулыг ч нураах хүчтэн..
(Р.Чойном)
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр Зуны аялал2007 (1)болж Чиба мужийн Күжүкүри(九十九里(2) )гэдэг газар луу яваад ирлээ .
Номхон далайн эргийн дагуу орших уг газарт далай,газар,тэнгэр гурвын зааг нийлнэ. Задгай далайг дэргэдээс нь харсан маань анх удаа энэ.
Нөгөө талдаа хязгаар үгүй мэт их хар хөх ус ,ар араасаа хөөсрөн түрэн ирэх давалгаа бүр хүн гэж ямар өчүүхэн болохыг мэдрүүлнэ.Энэ орон зайд зогсох нэг хүн байсан ч үгүй ч ялгаагүй мэт санагдана.Бид-хүмүүс , юу юм бэ,энэ ертөнцийн хувьд хэр зэрэг үнэ цэнэтэй юм бэ? гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө...
p.s:
Сонирхоод эрдэмтдийн судалгаанаас хайж үзвэл орчин үейин хомосапиенс Homosapiens(Modern) үүссэн нь одоогоос ойролцоогоор 50000 жилийн өмнө юм гэнэ. ..Тэр цагаас хойш 2002 он хүртэл манай гариг дээр 106,456,367,669 хүн төрсөн гэсэн тооцоо байдаг юм байна.(эх сурвалж :United Nations' Determinants and Consequences of Population Trends and Population Reference Bureau estimates).]
Тэгэхээр бид 50000 жилийн дотор төрсөн 100 тэрбум хүний нэг л болж таарах нь. Тийм ч ховор нандин" байгалийн бүтээл" биш байгаа биз...
to be continued
(1)Зуны аялал2007: Анх 2003 онд зохиогдож эхэлсэн 2 өдрийн аялал .Жил болгон 2 р курсийн оюутнууд зохион байгуулдаг Монгол оюутнуудын аялал.
(2) Күжүкүри(九十九里): 99 Ри гэсэх утгатай. (1Ри=3.93км ) Чиба мужид Номхон далайн дагуу байрлах уг эрэг 66км урт үргэлжилдэг бөгөөд Японы хамгийн урт эргүүдийн нэгт тооцогддог
Ашигласан материал:
http://www.prb.org/Articles/2002/HowManyPeopleHaveEverLivedonEarth.aspx?p=1
Subscribe to:
Posts (Atom)