Saturday, March 15, 2008

Falling slowly


I don't know you
But I want you
All the more for that
Words fall through me
And always fool me
And I can't react
And games that never amount
To more than they're meant
Will play themselves out

Take this sinking boat and point it home
We've still got time
Raise your hopeful voice you have a choice
You've made it now

Falling slowly, eyes that know me
And I can't go back
Moods that take me and erase me
And I'm painted black
You have suffered enough
And warred with yourself
It's time that you won

Take this sinking boat and point it home
We've still got time
Raise your hopeful voice you had a choice
You've made it now

Take this sinking boat and point it home
We've still got time
Raise your hopeful voice you had a choice
You've made it now
Falling slowly sing your melody
I'll sing along

Энэ дууг нүдээ аниад сонсоход...

Жаахан хуучирсан мэдээлэл байж магад.
Ердөө 2 л камертай хэдэн Ирланд залуус 3 долоо хоногт багтаагаад нэгэн кино хийжээ.Once киног хийхэд сайчуул 1500 00$ л зарцуулсан гэдэг . Тэд гудамжны хөгжимчний хайрын тухай өгүүлдэг уг авсаархан киногоо хэдэн сая доллар зарцуулагдан , Голивудын алдартнуудын гараар бүтдэг кинонуудыг ялан, Оскарын шилдэг дуутай киногоор шалгарчихна гэж төсөөлөөгүй байх...Дублинаас гитараа үүрсээр Кодакийн тайзан дээр гарч ирнээ гэж. Үнэхээр амжилт.
Энэ жилийн Оскар тийм ч гоё болоогүй гэлцэнэ. ТВ ний урд яг сууж байгаад үзсэн надад ч бас тэгж л санагдсан. Харин энэ дуу шагнал авсанд тун баяртай байгаа шүү .


Sunday, March 9, 2008

Love

Ээждээ хайртай гэж хэлдэг үү та?
Хайргүй хүн ч гэж юу байхав, харин хайртай гэж хэлдэг үү? Love буюу хайр гэдэг үгний утга, хэрэглээ аливаа улс үндэстний хэл, соёлын онцлогоос хамаараад харилцан адилгүй байдаг юм байна. Энэ талаар нэг их бодож байгаагүй ч ,энд тэндэхийн хэдэн нөхдүүдтэй чалчиж байтал гэнэт анзаарав.
Англиар ярьдаг орнууд I love you mom! гээд хэлчихдгийг бид Америк кинон дээрээс мэднэ. Орос ах нар ч бас хайрт ээждээ хайртай гэдгээ хэлчихдэг. Харин Вьетнамчуудын хувьд Love гэдэг үг хосуудын хооронд л хэрэглэгддэг юм байна. Япончууд ээждээ хайртай гэж хэлдэггүй,бүрэг болохоор тэгдэг байх гээд нэг америк гайхаж ярьж байсан. Тэгтэл хэл ам нь гүйцэгддэггүй нээлттэй латин америк оюутнууд ч хайртай гэж ээждээ хэлдэггүй гэх юм. Үндэстэн бүрийн хэл соёлын ялгаа л юм даа. Илэрхийлэх арга хэлбэр адилгүй байлаа ч аль орны хэн ч нэг л ижил "хайр" гэдэг тэр зүйлийг мэдэрдэг байх нь гарцаагүй.

Tuesday, March 4, 2008

WTC site

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Манхаттан явахдаа Дэлхийн худалдааны төв(WTC) байрлаж байсан суурин дээр очиж үзлээ. 2 цамхаг халдлагад өртөн нурж унасан хэдий ч Нью-Йоркт очдог сая сая жуулчид тийш зорьдог хэвээр.Financial District ийн энэ хэсэгт амьдрал буцлах их хотын дүр төрх үл ажиглагдана. WTC-ийн xоосорсон орон зай хүн төрөлхтний түүхэнд нэгэн хар толбо үлдээсэн тэр өдрийг санагдуулж, ойр орчмын өндөр барилгууд дуугүй дүнсийн сүндэрлэx бөгөөд газар дээр нь очсон хүн бүрt уйтгар харуусал төрнө.






Хуучин WTC-ээс үлдсэн ганц зүйл. WTC-ийн дэргэд байсан уг баримлыг нуранги дотроос гарган , засч янзлаад Манхаттан арлын урд хэсэгт байрлуулжээ.








WTC 2 цамхагийн оронд Freedom Tоwer баригдах ба одоо суурийн барилгын ажил явагдаж байгаа юм байна. АНУ-ын тусгаар тогтнолын оноор билгэдсэн 1776 фут өндөртэй уг цамхаг 2011 онд бэлэн болох үедээ Америк дахь хамгийн өндөр барилга болох юм.

Thursday, February 21, 2008

Cheap talks

Өнөөдөр хичээл тараад явж байтал нэг таксины жолооч хар нөхөр дугуйгаа хагалчихаад солих гээд ганцаараа арай л дийлэхгүй байна гээд хажуугаар нь өнгөрч байсан надаас тусламж хүсдэг юм байна.Мэдэхгүй хүмүүсийг хуурч тойруу замаар явах гэж үзээд байдаг таксины жолооч нарт уул нь тийм дуртай ч биш л дээ. Ядаж байхад өмнө нь Airport-оос Host-ийндоо хүргүүлэх гээд такси барьсан чинь жолооч нь гэж нэг орос нөхөр замдаа утсаар өөр нэг нөхрөөс яаж явбал GPS дээр зааснаас холуур явах вэ гэж асуугаад , гарах ёстой төлбөрөөс их мөнгө аваад дургуй хүргээд хаячихсныг ч хэлхүү.

Гэхдээ яахав тусалчихаад л цааш явлаа.Нэг их хэцүү ажил ч байгаагүй л дээ, шинэ дугуйг нь нийлж өргөөд боолтны нүхнүүд рүү нь тааруулж оруулах л хэрэгтэй байсан юм. Надаас хорсон юм байхгүй, гар л жаахан тос болсон байх. Харин чадах зүйлээрээ нэг ч гэсэн хүн баярлуулчихаар дараа нь сайхан л санагдаад... Нэг ёсны хөдөлмөрлөсний төлөөх төлбөр нь тэр гэж ойлгож болох л байх. Цагийн ажил хийхийн нэг муу тал нь хөдөлсөн болгоныхоо төлбөрийг ямар нэгэн хэлбэрээр тооцдог болчих юм аа гэж кк. Гэхдээ хүн бүр 2ын хооронд юм хүнээс авах гэж биш, чадах юмаараа бусдад тусалдаг байвал нийгэм илүү сайхан байх байхдаа...Яг л сайхан зах зээлжээгүй хөдөөний ард шиг.

20Feb08
Boston

Saturday, February 9, 2008

Цас,бороо,Exam, сар шинэ

Сар шинийн мэнд хүргэе! Ойрд цас бороо шалгалттай холилдож ороод ширүүхэн байваа.Өмнө нь нэг их мэдэрдэггүй байж, Японд ирсээр шалгуулж сурч байна шүү. Сүмогийн башё шиг 2 долоо хоног үргэлжлэх шалгалт лекцэн дээрх нойрноос сэргээж, сэтгэлзүй, мэдлэг,дадлага, авхаалж ,хурд,ой тогтоолт ,тактик гээд өчнөөн юм шалгачих юм. Cая ч тэгж их сүйд болсон юм ч байхгүй л дээ. 100%- ийг зорих ,80%- ийг зорихын ялгааны ачаар ямар ч байсан 8 цаг унтаад 1 цаг нет хэсэхээ мартсангүй. Гэхдээ л дууссан чинь нэг их том ажил хийгээд ядарчихсан юм шиг санагдаад, хөгширч байгаа ч юм болов уу хэхэ. Одоо нэг реферат биччихвэл 1 дүгээр курсээ төгслөө гэж... Шинийн нэгний өглөө сургууль руугаа мөрөө гаргаад бүртгэлийн хичээл их хийчихсэн, энэ жилжингээ бүртгэл хийх төлөвтэй...

Wednesday, January 30, 2008

"Монгол" Оскарт

Дуулиан шуугиан дүүрэнтэй Бодровын "Монгол" кино ямар ч байсан Оскарт нэр дэвших нь тодорхой болжээ. Киноны зураг авалт Казахстан, Өвөр монголын нутагт голчлон хийгдсэн ба Чингисийн дүрд Япон ,Жамухын дүрд Хятад жүжигчин тоглож , Бортэд жүжигчин бус мэргэжилтэй монгол бүсгүй тоглосон юм байна.Киноны эвлүүлгийг "Матрикс" киногоор алдаршсан Зак Стенберг хийснээрээ онцлог болжээ.

Оросын орчин үейин шилдэг найруулагчдын нэг Сергей Бодровын "Монгол" киноны зураг авалт эхэлсэн үеээс Орост л янз бүрийн хэл ам дүүрэн байсан. Монголын байлдан дагуулалтын уршгаар Орос орон Европын хөгжлөөс хоцорсны уршгийг одоо хүртэл амсаж байгаа гэж ярьдаг хүмүүс ч бий тул , тийм дайсныг 15 сая евро зарцуулан байж магтан дуулахын хэрэг байсан уу гэх мэт асуулт гарч ирж байв. Харин мань эр дорно дахины түүх соёлд нэлээд гүнзгий ач холбогдол өгдөг ба өмнө найруулсан "Кочевник" (Nomad,2005) кино нь ч багагүй амжилт олсон. Бодров энэ удаагийн бүтээлээрээ эцэг нь хорлогдож, овог аймагтаа хаягдсан 9 настай хүү хэзээ нэгэн цагт оршиж байсан хамгийн том эзэнт гүрний суурийг тавьж, дэлхийг донсолгосон их хаан болсон шалтгааныг тайлахыг оролдохын сацуу их хааны хайр дурлалын түүхийг ч хүүрнэсэн юм гэнэ.

Монголд ч бас уг киноны талаар сайн муу яриа ам дамжигдан яригдсан. Бусад орны хувьд Чингис харийн дарангуйлагч хэдий ч Монголын ард түмэн одоо ч гэсэн 800 жилийн тэртээ амьдарч байсан их хаанаа бурхан мэт үздэг. Ингэхээс ч аргагүй. МНТ-оос нэг л үг үсэг хазайвал нүгэл гэж үздэг нь үнэн. Харин Монгол киноны зохиолыг Оросын нэрт түүхч,дорно дахин судлаач Лев Гумилёвын судалгаан дээр тулгуурлан бичсэн бөгөөд, зарим нэг хэсэг дээр Бодров уран бүтээлч хүний "уран сэтгэмж" ашиглан түүхийг хазайлгачихсан нь олон хүнд, тэр дундаа монголын кино найруулагчдад таалагдахгүй байгаа бололтой.Яая гэхэв дээ... business is business. 良くないけれど実はзаавал монголчуудад таалагдах кино хийх албагүй л дээ. Өнгөрсөн жил Япончуудын хийсэн "Бөртэ чоно" кино ч мөн янз бүрийн шүүмжлэлд өртөөд л өнгөрсөн.(Театрт очоод үзсэн, нэг их ч таалагдаагүй л дээ.)


Сайн ч, муу ч ямартаа ч "Монгол" гэдэг кино Оскарт дэвшчихэж, Mонголыг дэлхийд сурталчилж чадах л зүйл.Гэхдээ хэр кино болсныг нь хараахан үзэж амжаагүй л байна. Оросоос "12" гэдэг кино дэвшиж байгаа тул Казахстанаас нэр дэвшиж байгаа гэнэ. Оскар авах chance нь "12" -оос лав илүү байгаа бололтой.
Оскар авчихаасай..

Related stories:
http://getsu25.blogspot.com/2007/11/blog-post_16.html#links



Wednesday, January 23, 2008