Заримдаа тэгвэл гайхамшиг бас байдаг гэдгийг өнгөрсөн амралтын өдрүүдээр Токио хавийн оюутнуудтай далайн эрэг яваxдаа харлаа. 2 дугаар курсын оюутнууд жил бүр нийлж зохиодог аялал л даа. Очих амралтын газар , автобус, хүний захиалга зэргийг нэлээд урьдчилж хийх шаардлагатай байдаг тул аяллын үеэр цаг агаар ямар байх талаар мэдэх аргагүй байдаг юм. Борооны улирал тул бороо бараг л орно , гэхдээ аз дайраасай гээд аяллыг өнгөрсөн амралтын өдрүүдээр дайруулан хийхээр товлочихсон байв. Тэгсэн өмнө нь "хэрэггүй үед" нар гарж гарчихаад , яг явах болсон чинь бороо орох магадлал 2 өдөр 90% тай гэдэг байгаа!!! Ер нь бол хувингаар цутгана л гэсэн үг л дээ. Цаг нь тулсан тул аяллыг хойшлуулах ямар ч боломжгүй байв.
Ингээд яалт ч гүй цугладгаараа цуглаад , явдгаараа явлаа.Бороо ч орно гэснээрээ орлоо.Бүр зад орсон гээч. Харин нэг гайхалтай зүйл тоxиолдсон нь юу вэ гэвэл бороо орохдоо автобусаар явж байх үе, орой харанхуй болоод байшиндаа орчихсон үеээр таараад яг далай руу явах, хоол хийж идэх гэх мэт "чухал" үед өмнө нь захиалаад зог
Харин ганц онцгүй нь далайн ус нэлээд хүйтэн, давалгаа ширүүн байсан. Усанд шидүүлж нороод солих хувцасгүй байснаас Монголд өвөл даарч үзээгүйгээрээ даарсан шүү. Тэгж даарсан тохиолдол лав санагдахгүй байгаа юм . Харин ханиад ч хүрээгүй, хатгаа ч аваагүй гарсан нь аз ч гэмээр ,эсвэл бас гайхамшиг ч юм уу хэхэ.
Аялалд оролцогчид хэр сэтгэл хангалуун буцсаныг хэлж мэдэхгүй ч буцахдаа автобусанд нам унтаж байсныг нь харахад ямар ч байсан нэлээд(магадгүй ойрд ядраагүйгээр, бас ойрд ядрахгүйгээр ) ядарсан гэдэг нь харагдаж байсан. Гэхдээ сэтгэл дундуур буцсан хүн гараагүй болов уу.
Ид шидийн талаар ярих гэж байгаад хадуураад явчихлаа. Эцэст нь нэг ажиглагдсан зүйл гэвэл зарим монголчуудад байдаг мурих гэдэг их муу зан энд ирээд ч засраагүй байх юм. Бусад нөхөддөө хүндрэл учруулахыг огт тоолгүйгээр,явна явна гэж автобус, байр хоолоо захиалуулчихаад яг явах өглөө нь хэлсэн амнаасаа буцан нэлээн хэдэн нөхөр мурьсан шүү.Бас нэг нөхөр хойноос өөрөө явж ирчихээд мөнгөө төлөхгүй гээд"... ийм юм болох гэж байгааг мэдээгүй , би гадаа хоночихьё, хоол ч идэхгүй ..."гээд тас гүрийчихдэг юм даа. Уул нь хоншоортэй эр хүн шиг л баки залуу харагдсан байдаггүй...Ийм тохиолдолд хэрэгжүүлэх бизнес этикийн хичээлийг менежментийн лекцээр лав сурахгүй юм билээ.

Ер нь улс орон байтугай хувь хүн бүрийн хувьд аз жаргалыг үнэлэх хэмжүүр адил байх албагүй тул нэг хэмжүүр тогтоож болохгүй байх л даа. Харин аз жаргал олон зүйлийн цогц учир олонхийн хувьд нийтлэг хүчин зүйлүүдийг олж тогтоож бол болох байх. Эрүүл саруул оюун ухаан , бие бялдар, эд зүйлсээр дутаахгүй байлгах тодорхой хэмжээний баялаг г.м зүйлсүүд аль орны хэн гуайн хувьд[ exception бий ч ер нь цөөн ] ч аз жаргалтай байхад нь нөлөөлөх хүчин зүйлс болох нь гарцаагүй.