Wednesday, June 10, 2009

Guest lecturer: P&G Japan HRM

Өнөөдөр хүний нөөцийн нэг хичээл дээр P&G Japan-ий HRManager ирж яриа хийв.Эхлээд компаниа танилцуулаад, дараа ньHRM болон recruit-ийнхээ талаар ярин, оюутнуудын сонирхсон асуултуудад хариулснаар лекцийн цагт яг багтлаа. Fortune 500-д дээгүүр жагсдаг, Gillette, Ariel, Pantene,Pringles гэх мэт зарим бүтээгдэхүүнүүдээр нь P&G-г хальт гадарлах ч Япон дахь салбарынх нь талаар сайн мэддэггүй байсан болохоор нэлээн мэдээлэлтэй болж авав.

1 курст байхад McKinsey-ийн нэг нөхөр ирж яриа хийхэд freshmen-үүд бараг асуулт асуухгүй байсан бол job hunting season хүзүүнд тулаад ирэхээр карьертэй холбоотой асуудал анхаарлын төвд орон, асуулт хариултын үеэр нэлээн идэвхитэй асуулт тавьж байх шиг харагдсан.

Хичээл дээр ерөнхийдөө Япон болон барууны компаниудын хүний нөөцийн удирдлагыг харьцуулалт хийдэг болохоор нэг гол keyword нь гадны хөрөнгө оруулалттай компани(外資系企業) байдаг ба энэ удаад төлөөлөгч нь болгож P&G авч үзэн, хүний нөөцийн менежэрээр яриа хийлгүүлсэн юм.

Японд салбар болгонд гадны гол гол компаниуд бүгд ороод ирчихсэн, ерөнхийдөө ихэнх нь Канто Токио хавиар бөөгнөрсөн байдаг бол P&GJapan Кобэ-д төв офис нь байдаг юм байна. Гадаадын хөрөнгө оруулалттай гэж нэрлэгддэг эдгээр компаниуд Японы компаниудад ширүүн өрсөлдөгч болохоос гадна хөдөлмөрийн зах зээл дээр ч нэлээн шавар хаана. (Японд их сургуулиа төгсчихөөд ажил хайна гэсэн ойлголт бараг байхгүй, төгсөхөөс жилийн өмнө компаниудын recruitment process эхэлдэг байхад гадаад компаниуд сайн боловсон хүчнийг түрүүлж олж авахын тулд тэрнээс нь хагас жилийн өмнө хэрэгтэй хүмүүсээ шалгаруулаад авчихдаг байх жишээтэй.)

Япон компаниудаас ялгагдах нэг гол онцлог нь Япон маягийн менежментээр (нэг компанид насаараа ажиллах, ажилласан жилээрээ цалин нь тодорхойлогдох etc) ажилладаггүй,Америк, Европ дахь төв компаниасаа тогтоосон глобал стандартыг баримталдаг болохоор дотор нь ижилхэн Япон хүмүү ажиллаж байгаа ч culture-аас эхлээд нэлээд зүйл өөр. Ийм компаниудад ажиллахад өрсөлдөөн ихээс гадна халагдах магадлал өндөртэй ч domestic компаниудаас цалин өндөр, илүү чөлөөтэй, seniority гэхээсээ илүү бүтээмжээрээ дэвших боломжтой, нэг ёсондоо high risk high return хайсан хүмүүст илүү тохиромжтой гэх үү дээ. Сүүлийн үеийн баруунд төгссөн bilingual залуучууд болон Японы нэртэй сургуулиудын шилдэг оюутнууд challenge эрэн гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг зорих хандлага ихсээд байгаа.

Friday, May 15, 2009

The Kaleidoscopic Eye: Thyssen-Bornemisza Art Contemporary Collection

Амралтын өдрүүд ашгүй нэг юм эхэллээ...
Токио хавийханд энэ weekend-ээр хийх нэг зүйлийг санал болгох гээд...
Өнгөрсөн weekend-ээр 久しぶりの 10 жилийн сэнпайтайгаа уулзаад сарын өмнөөс нээгдсэн нэг үзэсгэлэн цуг очиж үзсэн юм. Contemporary art гэхээр орчин үе гэхээсээ ирээдүйн урлаг гэмээр ойлгогдохоосоо ойлгогдохгүй нь их, харь гаригаас авчраад тавьчхихсан юм шиг бүтээлүүд голдуу байдаг болохоор тэр үед үзэсгэлэнгээс илүү шөнийн Токиог дээрээс нь харж болохоор орчин нь л...

Үдийн цайнаар сонин гарчиглаж суутал нөгөө үзэсгэлэнгий талаарх нийтлэл гарчихаж. Тэр үед ойлгоогүй зүйлээ олж мэдъе гэж бодоод сонирхоод уншиж үзтэл үзэх хэрэгтэй л зүйлүүдийн нэг байсан юм байна.

"Japan has never seen anything like this and probably will not see anything like this for another 10 years" Mori director Fumio Nanjo
”Featuring some of the best of what the contemporary art world has to offer, by the time it's made it to the museum, the art world has already moved on. But audiences still need to catch up..." The Japan TImes


Бид хэрхэн юмсыг бодит гэж дүгнэдэг вэ?Бидний амьдардаг ертөнц гэж юу вэ? Хамгийн суурь болсон энэ бүх асуултуудад хариулт өгч байгаа орчин үеийн урлагийн бүтээлүүдийг энэ амралтын өдрүүдээрээ очиж үзэхийг хүсвэл Roppongi Hills Mori Tower-ийн 53 давхарт байрлах Mori Art Museum ийг зориорой. Уран бүтээлчдийн ер бусын ертөнцөд баглагдан, үнэлэмж бүр чинь төөрөгдөлд орон, баттай гэж боддог зүйлүүдэд нь эргэлзээ төрөхөөр хүний үнэлэмж, мэдрэхүйг сорьсон бүтээлүүд тэнд цугласан байгаа гэнэ шүү... Гэхдээ урлагийн талаар бага мэдлэгтэй мөртлөө "homework"-оо сайн хийж очихгүй бол над шиг дараа нь хийх хэрэг гарч магадгүй юм...

Миний хувьд сайхан унтаж амраад, худалдаж аваад л шууд тавиур дээр өрөөд тавьчихсан номнууддаа энэ weekend-ээр жаахан салхи оруулахгүй бол семестерийн сүүлээр амаргүй ажилтай болчих байх...

Үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүйг:
The Kaleidoscopic Eye: Thyssen-Bornemisza Art Contemporary Collection

Tuesday, May 12, 2009

One story

Tuesday was not easy. It always isn't.

Энэ семестерт үндсэн земи эхэлчихээд өмнөхтэй адил group discussion хэлбэрээр биш, багаараа case дээр ажиллаад илтгэл тавьдаг хэлбэрт шилжээд, номоо уншаад л ирэхэд болчихдог байснаасасаа арай ажиллагаа ихтэй болоод ирэв...

Энэ долоо хоногт анхныхаа presentation тавих ёстой ч саяхан GW болж өнгөрсөн болохоор олигтой бэлдсэн ч гүй. Багийхан ч энэ удаад аргалаад өнгөрчих сонирхолтой, өнгөрсөн долоо хоногт хальт цугларч case-ээ ярилцаад ярих хэсгээ хувааж аван,presentation-ий өмнөх өдөр нь slide-аа бэлдэж, lunchtime-аар handout-оо принтлээд л ерөнхийдөө болчихов.

Манай presentation яг 2 дугаар курсийхэн земи-гээ сонгох гээд guidance-аа барин семинаруудаар тойроод явж буй үетэй давхцсаныг мэдээд өглөө гэрээс гарахын өмнө ярих агуулгаа хальт эмхэтгэснээс өөр зүйл сайн бэлдээгүй байсан болохоор жаахан pressure мэдрэгдээд явчихав...

Цаг ч болов, projector-оо ч асаав. Земи-гийхэн, багш, дээр нь анги дүүрэн "туршлага судлаачид"... Нөгөө 2 ч яахав, төрөлх хэл нь болохоор яаж ийж байгаад нэг юм яриад болчихов. Миний хувьд бэлтгэл дутуу болохоор мэдээж хэд хэд гацав...Гэхдээ гайгүй ээ.

Everything went fine. It always does.

10 жилд байхын л самбарын өмнө асуугдахаас зайлсхийдэг type-ийн нөхөр байсан ч энэ удаад сүүлийн нэг жил олон нийтийн ажилд "гүйсний" үр дүн гарсан байж магадгүй...

земи-тэй холбоотой өмнөх бичлэг: земи гэж юу вэ?
Seminar

Friday, May 1, 2009

Michael Moore



Баримтат кино гэхээр яагаад ч юм хар цагаан өнгөтэй, нэг уйтгартай зүйл л хамгийн түрүүнд толгойд буудаг байв. Багын төсөөлөл маань их хүчтэй үлдсэн байсан байх л даа, магадгүй. Michael Moore гэдэг энэ залуу харин тэр төсөөллийг маань өнгө будаг оруулаад, огт өөр болгосон гэх үү дээ.

Fachrenheit 9/11, Sicko(үзээгүй бол үзэхийг санал болгоё,хамгийн их шуугиан тарьсан 2 бүтээл нь, харамсахгүй шүү ) гэдэг 2 киног нь үзсэнээс хойш ер нь бол фэн нь болчихсон шүү. Энэ удаад мань эр Wall street-ийнхнийг мөшгиж байгаа бололтой, сонирхолтой бүтээл болох байх гээд хүлээж л байя.

www.michaelmoore.com

Michael Moore on CNN Worth to watch!!!

Wednesday, April 22, 2009

HB2009 Pamphlet


Ойрд нэг ийм зүйлтэй ноцолдсооор блогоо шинэчлэх зав гарсангүй.Хийсэн сэтгүүлээ блог уншигчиддаа хамгийн түрүүлж толилуулъя гэж бодлоо.Өнөөдөр хэвлэлтэнд орж байгаа энэ сэтгүүл маань Хаврын баяр 2009 дээр үнэгүй тараагдах
тул баярын талбай дээр очиж жинхэнэ хувилбараар нь сонирхоорой.
http://www.harumatsuri.net/

Thursday, April 2, 2009

April what day?

Жил бүр яг энэ үеэр хэдэн хувцас,номоо баглаад нэг тийшээ аваад явдаг ажилтай. Энэ жил буцаад дотуур байранд орж байгаа болохоор нүүхдээ хөргөгч, тавилга гэх мэт байр хөлсөлж амьдрахдаа цуглуулсан илүү юмнуудаа хүнд өгөх хэрэгтэй болов.Тэгтэл авах хүн маань товлосон өдрөө боломжгүй болчихлоо , гэнэт одоо ирж авлаа гээд утасдав. Унаанд нь хэдэн ачаагаа дайх хэрэгтэй байсан болохоор ум хумгуй бүх юмаа баглаад дуусгачихав. 2 цаг болов ирдэггүй.Гэнэт бодов. Ядаж байхад 4 сарын 1. Гэхдээ надад юмаа хурдан баглахаас өөр сонголт байсангүй...

Тэгээд хүлээгээд сууж байхдаа өөр хэн нэгнийг бас ижилхэн байдалд хийж үзмээр санагдав. Бодов, олигтой санаа орж ирдэггүй. Үнэмшилтэй, гэхдээ халгүй,тэр хүний хаашдаа xийх л байсан зүйлийг нь хурдан хийлгүүлэхээр хөөрхөн ач тустай, гэхдээ хууралт дунд нь бас хавчуулагдчихсан тийм санаа олохыг хичээв. Тэгээд утсан дээрх хэдэн найзуудынхаа дугаарыг тойруулж харж хэсэг суув, тухайн нөхцөлд яг болохоор нэг хүн оллоо...тэгээд залгав.

Ягтэр орой, 4 сарын 1нд Осакад Монголоос шинэ оюутнууд ирж таарж байлаа. Сайн...Хажуугийн хотод нь сурдаг нэг найз руугаа залгатал бас нэг найз маань цуг байж таарав.Бүр сайн...Тэгээд яриад, дүү маань ирж байгаа, би тосохоор очиж байна, цуг очъё гэв. Өнөөдөр амжихгүй маргааш цуг очъё гэж байна...Баахан ярив. Явахаар болов. Facebook -ээ шалгаагүй байсан бололтой...Явж байхад нь худлаа ярьснаа хэлэв...

Боломжгүй гээд байхад нь хүн чанар дээр нь тоглоод хот алгасуулаад явуулчихсан тул буруу зүйл хийчихэв үү гэж дараа нь бодов. Огт тооцоогүй асуудлууд бас гарсан болохоор арай л хэтрүүлчихэв үү гэж бас бодов...
Ер нь хэн ч байсан надад бүү итгэ. Гэхдээ зөвхөн 4 сарын 1нд.