Ойрын үеийн мэдээнээс харахад 3-р улиралд голлох эдийн засгууд өсөлт рүү орчих бололтой. Ингээд Lehman-аар эхлээд GM-ээр дууслаа гэсэн яриа үнэн болж ямар ч байсан хямралын ард гарч байх шиг байна. Хүн бүрийн анхаарлын төвд байсан "хэргийн эзэн" Америкт өсөлт гарснаар сая нэг юм сүүлийн 2 жил ярианы гол сэдэв болоод байсан drama-ны төгсгөл үнэмшилтэй болж чадлаа.
Энэ бүхний эцэст зарим эдийн засагчдын таамаглаж байсан шиг эдийн засгийн ноёрхогчдын дараалал ч өөрчлөгдсөнгүй(Америкийн ноёрхол солигдох etc)
хамаг будлианы цөм болсон санхүүгийн ертөнцөд ч төсөөлж байсан шиг том өөрчлөлт орсонгүй. (Европ дахь зарим nationalization-ийг эс тооцвол)
100 жилд нэг тохиох ,Капитализмын моделийг өөрчлөх хэмжээний etc гэж яригдаж байсан энэ хямралыг хурдан хугацаанд ингэж цэвэрхэн зохицуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсин нэг нь мэдээж Fed-ийн босс. Bernanke-г хямралын үрийг суулгалцсан "хүнд гаруудын" нэг, хэт академик г.м нэлээд шүүмжлээд , хямралыг зогсоочихно гэж нэг их олон хүн итгээгүй ч мань эр ирэх 4 жилд мест-ээ хадгалчих үр дүн гаргачихлаа. Санхүүгийн хямралыг шийдэхэд заавал Wall Street-ээр явж resume бичүүлэх шаардлагагүй, түүхийн ном бариад ширээний ардаас ч шийдчихэж болно гэдгийг харуулсан сонирхолтой жишээ боллоо. Хямралын түүхүүдийг сайн судалсан болоод ч тэр үү, ямартаа ч 90ээд онд Япончуудын гаргасан алдааг давтсангүй. Харин үлдсэн хугацаанд тогтвортой өсөлтийг дэмжихэд төв банк яах хэрэгтэй талаар нэлээд толгойгоо маажих хэрэг гарах байх.
Хямрал , Bernanke 2 ын ачаар үүрэггүй шахуу болоод байсан төв банкууд хүчирхэгжин Ази, Европын банкууд ч шийдэмгий алхмууд хийсэн нь санхүүгийн ертөнцөд гарсан нэг том өөрчлөлт байлаа.Харин 10-аадхан сарын өмнө яригдаж байсан шиг financial world-д мөн чанарын өөрчлөлт гаралгүй, хэлбэрийн төдий өөрчлөлтөөр л болчих шиг боллоо. Хямрал campus хавиар л эргэлддэг student life-д маань бараг нөлөөлөөгүй ч ажиглаж суухад сонирхолтой л үйл явдал байлаа. Одоо харин corporate life-руу ойртох тусам байдлыг "өөр өнцгөөс" харах хэрэгтэй болох байх...
Fed=the Federal Reserve=Америкийн төв банк
Ben Bernanke=Fed-ийн ерөнхийлөгч,
2006 онд Бушийн ЗГ-ын үед томилогдсон,
2010 онд үүрэгт хугацаа нь дуусах ч Обама ерөнхийлөгч дахин 4 жилээр сунгасан
Thursday, August 27, 2009
Wednesday, August 26, 2009
News about uranium in foreign media

Путин, Медведевийн дараалласан айлчлалын үр дүнд ураны олборлолтонд хамтрах болсон нь бизнес мэдээний топ болж байх шиг байна. Энэ талаар
The Wall Street Journal
The New York Times
-д нийтлэгдсэн мэдээллийг линкээр орууллаа.
7 сард Баярын Японд хийсэн айлчлалын үеэр The Economist-д 資源国モンゴルとの関係を強化せよ нэртэй нэгэн нийтлэл бас гарч байсан. (Мэдээний эх цахим хэлбэрээр байхгүй бололтой. Aoyama Gakuin University-ийн нэг багш Монголд буй бизнес боломжуудын талаар дурдаад, цаашид Монголыг ч бас нэг target аа болгон, харилцаагаа гүнзгийрүүлэхийг уриалсан нийтлэл байсан. )
Дараахан нь Nikkei-д бас Монголын ураны бизнест Itochu, Mitsui, Sumitomo, Marubeni г.м Японы бизнесийн акулууд сонирхолтой байгаа талаар нэг нийтлэл байсныг линкээр орууллаа.
Энэ бүхний үр дүнд одоо хүртэл ТВ-ээр гараад байгаа Оюу Толгойн асуудал шиг сунжирсан бас ойлгомжгүй урт зүйл болчихолгүй, ойрын ирээдүйд Монголд хэрэгтэй ажил хэрэг болоосой гээд л хүлээж байя...
Wednesday, August 19, 2009
trip to Buryatia

Сүүлийн 2 жил concrete jungle-аас бараг гаралгүй байж байгаад Өмнөд Сибирь, Тункины паркаар яваад нэг амарсан шиг амарлаа. Байгаль, хүмүүс, хоол унд бүгд 最高, дээр нь байгалийн халуун рашаантай. no kanji, no work, цаг хугацаа, өдөр гаригийг ч мартаад zero stress. Бас орос хэлний нэлээн practice болов.
Ойрын 300км радиуст үйлдвэр байхгүй, Сибирийн ойн дунд цэвэр агаар ямар байдгийг нэг мэдрэх шиг боллоо. Харин Оросын хязгаар нутаг хэдий ч жуулчлалын бүс болохоор өртөг өндөртэй санагдав. (Стакан самар 2$) Ерөнхийдөө ойролцоох хотууд болох Улаан-Үд, Иркутскээс хүмүүс их ирж амардаг газар бололтой байсан.Жуулчдад Саяны нуруу, Байгаль нуур гол sightseeing spot болохоос гадна Оросын буддын шашны томоохон хийд байдаг болохоор мөргөлчид ч цөөнгүй.
Байгалийн сайхан энэ тэрийг нь бичмээр байвч чадвар хүрэхгүй болохоор ингээд орхиё. Зураг болгоод үлдээе гэж бодсон ч камерийн хүч дутаад байгаа шиг нь харуулж чадахгүй юм билээ . Facebook рүү хэдэн зураг upload хийсэн үзээрэй. Гэхдээ ер нь нүдээрээ үзэхийг recommend хийе.
Шинэ газар, шинэ хүмүүсээс гадна, Монголынхоо талаар ч шинэ зүйлс мэдэрсэн аялал боллоо.8 сарын үлдсэн хугацааг Монголдоо өнгөрүүлэх ч, юу хийхээ сайн мэдэхгүй л байна...
Thursday, July 30, 2009
Semester ends
Факультетэд 5 улирал сурснаас энэ улирал ерөнхийдөө хамгийн хүнд нь байлаа. Хичээлийн хувьд ч, хичээлээс гадуур ч. Хэдэн good movie үзэх ч завгүй нөхөр явсаар нэг мэдэхэд л улирал дуусчихдаг юм байна. Гийсэн гийгээгүй олон юмтай зууралдаад аль алийг нь болтол хийлгүй өнгөрчих шиг боллоо харин. Ямартаа ч нэлээд зүйлийн ард гарч, амралтын үнэрийг мэдрэх муугүй байна шүү.
Гэр ч сургуулиас холдоод, мэргэжлийн хичээлүүд ч нэмэгдээд нэлээд онцлог семестер байлаа энэ удаа. Харин шалгалтууд ойртлоо ч гэж сандарсангүй, дууслаа ч гэж нэг их хөөрсөнгүй, болчих байлгүй гэж явж байгаад л дуусгачихав. Ер нь freshman байсан үетэй харьцуулахад нэлээд өөрчлөлтүүд гарсныг анзаарав. Нэг typical япон оюутны дүр төрхтэй нэлээд төстэй student life руул хэвийгээд яваад байх шиг байна гэх үү дээ. Дараа энэ талаар нэг бичнээ...Одоо харин хотоос холхон яваад battery-гаа нэг сайн цэнэглэх л...

Wednesday, July 8, 2009
Guest lecturer: Panasonic 元HRM
Сургуулийн гадаад оютнуудын career дэмжих арга хэмжээнд Panasonic-оос хүн ирж яриа хийв.Урьд нь headquarters-даа HRM хийж байгаад одоо нэг салбар компанийх нь захиралаар ажиллаж байгаа юм байна. Boston Career Forum гэх мэтийн томоохон арга хэмжээнүүдэд гадаад ажилтнууд recruit хийж байсан, гадаадууд юу сонирхдогийг мэддэг хүн болохоор оюутнуудад нэлээн хэрэгтэй мэдээлэл өгч чадсан байх. Panasonic-оортөлөөлүүлээд ер нь Япон компаниуд ямар байдгийг мэдэж авах нэг завшаан боллоо.Эхлээд уламжлал ёсоор компаний танилцуулга, recruitment process тэгээд төгсгөлд нь Q&A . Асуулт хариулт дээр Panasonic-ийн гол онцлогийг нь асуухад глобал компани болох тал дээр бусад Япон компаниудаас нэг алхам урд яваа гэдгийг онцолж байв. Гадаад ажилчдыг сургах туршлага, ажилчдын тоогоороо ч топ нь бололтой. Япон компаниуд улс улсын онцлогт нь тааруулаад recruit хийдэг хандлагатай байдаг ч Panasonic-ийн хувьд дэлхий даяар ижилхэн стандартаар шалгаж авдаг нь бас нэг онцлог юм байна. Manufacturer болоод ч тэр үү diversity -ээс гадна тухайн орны зах зээл рүү гүүр болохыг гадаад ажилчдаас хүлээдэг юм байна. (Хятад г.м том зах зээлтэй орныхны хувьд offer авах chance өндөр байж магадгүй гэж бодлоо.) Бас нэг анхаарлын төвд байгаа зүйл бол мэдээж хямралын үр дүнд гаргачихаад байгаа их хэмжээний алдагдал ч Panasonic-ийн ирээдүйд эргэлзсэний хэрэггүй гэж байв. Benefit -ийн хувьд бүтээмжээр нь үнэлдэг систем нэвтэрч байгаа ч seniority нэлээд хүчтэй , өөрөөр хэлбэл урт хугацаанд Panasonic-д байх хүмүүсийг цуглуулах сонирхолтой бололтой.
Бас нэг зүйл гэвэл ажиллах хүч хямд орнуудад үйлдвэрлэл явуулж орчныг нь бохирдуулаад, өөрсдөө бааахан ашиг олоод яваад өгөх биш, олсон ашгаасаа эргүүлээд нутгийхантай хуваалцдаг policy нь дажгүй санагдлаа. CSR-ийнхээ хүрээнд оюутнуудад зориулсан тэтгэлэг болон байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа г.м зүйлс хийдэг гэнэ. Саяхны нэг жишээ нь Хятадад 1 сая мод тарих аян өрнүүлээд байгаа юм байна.
P.S:
-Panasonic-ийн талаар танилцуулахад: National, Panasonic г.м брэндүүдээр бүгд мэдэх байх. Түрүү жил Мацүшита(үүсгэн байгуулагчийнх нь нэр) гэдэг нэрээ глобалаар Panasonic болгож өөрчилж байсан нь нэлээд том мэдээ болж байсан. Баруун Японд(Осака) төвтэй, глобалаар 556 групп компаниас бүрддэг, 300 000 гаруй ажилчинтай дэлхийн электрон бараа үйлдвэрлэлийн том тоглогчдийн нэг. Sales 50% нь Япон, 50% нь гадаад зах зээл эзэлдэг юм байна.
-Panasonic Монголд салбар нь байхгүй ч GLobal Telecom,Global Electronics гэдэг 2 компанитай холбоотой ажилладаг юм байна.
-Японд хөгшрөлт эрчимтэй явагдаж байгаа болохоор ойрын 10-15 жилд ажиллах хүчний дутагдал 4 саяд хүрнэ. Үүний тал бюуу 2 сая орчим орон тоог гадаад ажиллах хүчээр нөхөх plan-тай байгаа юм байан.
Friday, July 3, 2009
Guest speaker: Government Official
Земи-гийн энэ улирлын зочноор багшийн танил Японы Гадаад хэргийн Яамны нэг ажилтан ирж яриа хийв. Мань хүн өнгөрсөн жилийн Хоккайдод болсон G8 Summit-ийг зохион байгуулах ажлыг удирдсан ба судалгааны сэдэвтэй хамаарал багатай ч их сонирхолтой яриа хийнэ гээд урьж авчирсан юм. Keio-Oxford- төрийн алба гэсэн замаар явж ирсэн, Койзумигаас хойш PM-ийг дагаад "нүүдэллэж" явдаг багийн гишүүн, мэдээгээр нэлээд гардаг хүмүүсийн нэг юм байна. Ер нь Entrepreneurial ертөнцөөс гадуурх Японы элит-ийн яриа сонсох ховор боломжийн нэг байлаа. 公務員(government official)-ий талаарх төсөөлөл ч их өөрчлөгдөв.
Яриа чөлөөт хэлбэртэй, яамны ажилтан ч бодож байснаас хамаагүй энгийн, хөгжилтэй хүн байв. Ерөнхийдөө өөрийн хийдэг ажил, одоогийн Японы гадаад бодлогын онцлог , төрийн ажилтан байхын хар цагаан тал, тэгээд оюутнуудад зөвлөж хэлэх зүйлс гэсэн бүтэцтэй яриа хийв. Яриа дуусаад бүгд хоолонд орохоор явсан ч дараагийн цаг шалгалттай байсан болохоор цуг явж чадаагүй.
Олон улсын хэлэлцээрүүд дээр европын орнууд их эвсдэг болохоор Японы сонирхлыг тусгахын тулд Америктэй хэрхэн хуйвалдах, Хятадтай хамтарч ажиллангаа хэлэх зүйлээ ч хэлэх эвтэйхэн аргууд гэх мэт Японы дипломат харилцааны асуудлууд мөн пуужин харваж дүрсгүйтээд байгаа зарим нэг улстай холбоотой асуудлуудын талаар ам нээж болох хүрээ хүртлээ ярьсан нь сонирхолтой санагдав.
Ажлын цаг урт, стресс ихтэй corporate life-тай харьцуулахад төрийн алба амар гэж боддог байсан чинь нэлээд өөр бололтой. Маш олон талын мэдлэг, хэд хэдэн хэлний чадвар шаарддаг болохоор ганц OJT ч биш байнга сурч байх, дээр нь нэлээд hardworking байхгүй бол ард нь гарахгүй их ажилтай байдаг талаар сонсоод амар биш юм байна гэж бодогдов. Summit дуусаад жаахан амсxийх байх гэсэн чинь Lehman шок эхлээд завгүй өдрүүд олшроод байгааг ярьж байсан. Өнгөрсөн долоо хоногт унтсан цаг нь дунжаар өдөрт 2.5 цаг.
Сүүлд нь professional болчихоор мэргэжлээсээ өөр юм мэддэггүй nerd болохоос өөр аргагүй байдаг. Тиймээс nichts буюу хүн биш тийм нөхдүүд болчихгүйн тулд оюутан насандаа тал талын мэдлэгийн package олж олж аван хорвоог илүү өргөн нүдээр хардаг болох хэрэгтэйг зөвлөсөнөөр яриа дуусав.

Wednesday, July 1, 2009
Happiness
i do know about the happiness. i feel it when i think about those days of my early childhood-those precious moments i spent with my grandparents...all i knew was i was loved. and nothing else.no worries. no struggles for ambition. only peace...
Now they are gone.far away. but they are always here.in my memory...
Now they are gone.far away. but they are always here.in my memory...
Subscribe to:
Posts (Atom)