Friday, February 18, 2011

24

Сүүлийн нэг шалгалтаас болоод 4 жилийн өмнөх тэр нэг мэдрэмжийн гашуун амтыг эргэн нэг санагалзлаа...

...That nightmare trap in the darkest corner of my mind. The nightmare that has changed my life. The nightmare that I desperately want to run away from but still haunts me...

...B ч биш, Z планы тухай жинхэнээсээ бодож үзлээ. Өдийг хүртэл зорьж ирсэн зүйлээс тэс өөр, хэзээ ч төсөөлж байгаагүй өөр амьдралын талаар...

Хэрэв улирчихвал...

Хэтэрхий залхуу болчихоод байсан тархийг маань цочоож өгсөн сайн дэлсэлт байлаа. Хэнэггүй зангаа заавал засах хэрэгтэйг ойлгуулж өгсөн сургамж ч боллоо...Гэхдээ байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрахыг сургасангүй...

...Өдийг хүртэл бүх зүйл блог дээр бичсэн шиг гоё сайхан байгаагүй ээ. Би худлаа зүйл бичиж байгаагүй, гэхдээ дандаа шударга ч байгаагүй. Зүгээр бараан зүйлсийг алгасан аль болох л юмыг сайн талаас нь харахыг оролдсон оролдлого маань л энэ байсан юм...

...Everything started with one big challenge. Competing with very bright minds from different parts of the globe seemed like to be a great challenge for a young man, fearless and confident. He believed in his chances and did his best--to be the best. His competitive nature & satisfaction from overcoming himself were his motivation to get up at 5 a.m and work hard up to 18 hours a day. Almost every single day. He continued putting his effort believing that all the hard work would pay off.

But it did not.

He had forgotten one thing and made a mistake on execution because of inexperience in similar situations, when the boldest ambitions of the best age of youth are on stake. The result wasn't a failure; it was a disaster.

It wasn't just a supposed-to-win ball game that kills your appetite for a day or two, if not succeeded. Way much greater.

He wasn't just upset; he was devastated.

Everything--hopes and dreams-- seemed to be getting away from him...
That's how a story of a young man who couldn't live up to his ambitions and ego started.

That's how this blog started.

The previous bright guy who always tried to improve and get better in all aspects totally changed. He turned into a terrible person for whom time is a meaningless waiting. He was cold and closed. He had no personality. He wasn't nice to other people. He neither wanted nor tried to be curious and make the best use of the consequent situation, though it wasn't the worst one can fall into. But it did not matter. He was crippled by the pain and could not act at full speed, which tortured him even more.
He just waited for another turn...

But he was lucky.
Lucky enough to meet and be surrounded by many good people wherever he went--family, friends, roommate, professors and advisors, host family...He went to many new places, met many new people and discovered many new things. He did good things and bad things (as a consequence, but never with an initially bad intention), understood many things. Succeeded & failed. Learned to handle success and failure.

Eventually, the previous ego who believed he could do everything on his own and trusted only himself changed.

And then there was it--The long waited turn.

He still remembered that taste, though time had made it less strong. But this time he had a brake--prints of the previous nightmare that did not allow him to run at full speed. Pain was his brake, and motivation.& He kept fighting-- to get ready.

Yet, he failed again.

He knew he was close...He regretted...
What if...? What if...? What if...?

Though Plan A was a failure, succeeded plan B wasn't unattractive. But it did not matter.
It wasn't gold medal. Nobody competes for a silver. Silver means just you are the best loser. The difference is very big...


Now, Here I am--still an ugly ego with no sense of satisfaction facing uncertainty of life and not very sure about it. The only thing I know is I will grow through this pain from the setback and overcome it. I will use all the regrets as a motivation to put my effort to get better in every aspect that identifies me: competitor, ball player,man, student, learner, teacher, son, brother,friend, senpai, kohai...I will become the best man I can be.

This time, I won't screw it up and will make the best use of the circumstance I'm getting into and will prepare myself--for the next turn.

There will be another turn.
I'm still young and fearless.

Tuesday, February 15, 2011

Love?

Би love at first sight-д итгэдэггүй. Romeo Juletta шиг зүйлд ч итгэдэггүй.
(Тийм болохоор л?) First love definition-д таарах зүйл маань basketball болчихоод байдаг юм.
Sad ч юм шиг...but that's who I am.

Гэхдээ love бол мэдээж байнаа. & believe that everybody seeks their love.

Миний тодорхойлолтоор relationship гүнзгийрэхийг ингэж хэлнэ.
Юу ч болоогүй байхад хайр энэ тэр яриад байдаг хүмүүсийг харин ойлгодоггүй юм.
Амны зугаа болгож хэлдэггүй ховор нандин үг гэж боддог болохоор тэр байх.

Тэгвэл тэр Love ийг бүтээх Relationship хэрхэн үүсдэг юм бол?
Янз янз л байх л даа.
Миний л бодож байгаагаар бүx зүйл таталцлаас (Ойролцоо утгатай үгс: Таалагдаx, Сайн болох, Дурлах гэх мэт.) эхэлнэ.

1. Хөөрхөн царай, эсвэл гоё бие галибар, Ухаалаг зан, биеэ хэрхэн авч явах гэх мэт нь
таталцлыг бий болгох илэрхий зүйлс гэдэг дээр хүн бүр санал нийлэх байх.
Дээр нь яг юуг нь мэдэхгүй, илэрхий бус ч татах хүч үйлчлэн зүрх хүчтэй цохилох тохиолдол ч орно.

2. Зүрх биш тархи оролцохоор risk & benefit тооцоо ч явагдаж, таталцалд нөлөөлдөг.
Өөрөөр хэлвэл Бусад хүмүүс юу гэж ярих бол? гэх мэт энгийн зүйлсээс эхлээд өөрт хэр ашигтай вэ(хамгийн энгийн жишээ--машинтай юу) гэдгийг хүртэл тооцдог нь хүний муухай чанар юм даа.
Гэхдээ энэ бол бодит амьдрал дээр байдаг зүйл.

Хүн бүрийн хувьд оролцох жин нь адилгүй ч зүрх тархи нийлж ажилласаар нэгэнт таталцал үүсчихлээ гэж бодъё. Тэгэхээр дараагийн level--Relationship. Relationship -ийг амжилттай үргэлжлүүлэхэд зайлшгүй зүйлс миний бодлоор 4 л байна.


Амжилттай ч гэж, нураахгүй байлгахад л.


-------------------------------------------------------------------------------------------------
1. Be honest. But don't be stupid.
Ялангуяа эхэнд нь. Анхнаасаа л хэврэг суурин дээр хийчүүл хэзээ нэгэн цагт нураад л уначихна.
Relationship ээ нураая л гээгүй бол суурьнаас дээш ч зөв барих хэрэгтэй.
Мэдээж хүн бүр өөр өөрийн түүхтэй. Share хийх хэрэггүй зүйлээ бас мэдэж байх хэрэгтэй.
Ер нь бол үнэхээр шинэ зүйлийг л хүсч байгаа бол өнгөрснийг баллуурдаад явсан нь ирээдүйн ямар нэг буруу зөв ойлголцлоос хамгаална. Хуучны зураг, бэлэг дурсгал etc өөрөө мартсан байсан ч асуудал л болно.

2. Do your homework & Focus: show you're caring
Үзэл бодол, эрхэмлэдэг зүйлс, дуртай зүйлс, эсвэл маш дургүй зүйлс, календарь дээрх чухал өдрүүд гэх мэт наад захын зүйлсийг мэдэхгүйгээр дотно харьцаа? No & NO.
Цуг байхдаа ухаан санаа нь өөр газар явж байдаг дотно харьцаа? NOPE.
actions talk themselves.

3. Be respectful
Маргаан нь relationship ийн салшгүй хэсэг. Харин limit хаана вэ гэдгийг мартаж болохгүй.
Ийм зүйл дээр хүмүүс ой сайтай байдаг тул relationship-ийн ирээдүй? hmmm...

4. Enjoy.
Нэг найз маань couple байх нь single байснаас дээр гэж бодсон үедээ л relationship үүсгэж байх хэрэгтэй гэж хошигнож байсан. Яг үнэн. & Хэрэг болгож үүсгэсэн л юм бол enjoy it!
Хэн нэгэнтэй relationship үүсгэчихээд өөр нэгний талаар бодоод байдаг харьцаа? No future.
Commitment is very important.
-------------------------------------------------------------------------------------------------


Ийм хэдэн зүйл дээр алдаа хийхгүй бол Relationship үргэлжлээд явах болов уу.
Үргэлжиллээ...гэхдээ Relationship хэзээ Love болох вэ гэвэл үү?
Болж ч магадгүй хэзээ ч болохгүй ч байж магадгүй.

affair, mistake гэх мэт үгнүүд ч бас байдаг болохоор...
Relationship үрэлжлэх хугацаанд таталцал хэр хүчтэй болох вэ гэдгээс л хамаарах байх.
just listen to your heart. heart doesn't lie.

Тэгээд ч ер нь бүх зүйл бүтэх албагүй болохоор if there is no future--just move on. life goes on.
search continues...

Saturday, January 22, 2011

Getting less creative--Getting older?

28, 56, 38, 15...
Шинэ зүйлийг эрэлхийлдэг сониуч зан маань яасан юм бол оо?
Блогоор л жишээ татахад сүүлийн 2 сар бичлэг оруулсангүй.
Нэг их завгүйдээ ч биш, зүгээр л Юуг? Яаж бичих? гэж бодогддог олон бодлууд
толгойд эргэлдэхээ больчхож. Урьд нь хавьгүй их ачаалалтай үедээ ч зав гарахаар нэг ийм зүйлийн талаар бичинэ дээ гээд л...Тийм зүйл ч алга. Getting less creative...
Өөрт тохиолдсон, үзсэн харсан зүйл, бодогдсон бодол, төрсөн сэтгэгдэл, эсвэл зүгээр мэдээ, заримдааа философи, уран зохиол хүртэл...Урьд нь энэ бүгдийн талаар эргэцүүлж бодоод л бичдэг байж...
Орчноос авах impact багасч бүх зүйлд хэтэрхий дассан? Тархи залхуу болж сэтгэхүй хойрго болсон? Getting older?! Эсвэл зүгээр илэрхийлэх санааг Fb, Twitter post-уудаар хангалттай?
Сонирхол өөрчлөгдсөн?
Бүү мэд.
Шинэ зүйлийг эрэлхийлдэг сониуч зан маань яасан юм бол оо?

28, 56, 38, 15...
--блог эхэлснээс хойш жилд бичсэн post-уудын тоо.
Эхний, сүүлийн жилд хагас жил л бичсэн гэвэл
56, 56, 38, 30...
Анх 6.4 өдөрт 1 бичлэг оруулдаг байснаа 12 өдөрт 1 болтлоо буурчээ...
Бараг л 2 дахин өөрчлөгдсөн байна.
Зөвхөн бичлэгийн тоо ч биш, магадгүй би өөрөө...

Wednesday, November 10, 2010

a day of a senior student

Сүүлийн 3 өдрийн нарийг эс тооцвол Токиод сэрүү ороод, бээлийгүй бол өглөө оройдоо дугуйн дээр гар даарахаар болчихлоо. Унасан навчис аль хэдийн хатаад, дугуйн дор орон шаржигнах нь намар дуусч буйг илтгэнэ.10 мин жийгээд, хотын төв рүү 20 мин train, тэндээ хурдан train луу солиод дахин 25 мин. Ёкохамад буугаад автобус, түгжээ гайгүй бол 15 мин. Тэгээд 5 мин алхахад кампустаа ирнэ.Гэхдээ зам хөндлөн гарахдаа авирдаг шатаар биш(багш нар шиг), гэрэл харж байгаад гүйгээд гарчихсан(оютнууд шиг) тохиолдолд. Дээгүүр үү доогуур уу, эсвэл хэр хурдан алхах зэрэг нь хичээлд хоцорч очих эсэхтэй бараг л хамаагүй. Учир нь анх 9:12 ийн train -д л амжиж суугаагүй бол тэртээ тэргүй хоцорно гэсэн үг.

Өнгөрсөн улиралтай харьцуулахад нэг сайн зүйл гэвэл хичээл дээр нойр хүрэх нь арай гайгүй. Магадгүй эхний цагт очих гэж 6:20 д босохоо больчихсон болохоор тэр байх. Лав л хуулийн хичээл илүү сонирхолтой болсноос бол биш. Өглөө идсэн 2 зүсэм талх үд гэхэд аль хэдийн шингэчихсэн байх тул байн байн цагаа харсаар хонх дууугармагц кафетериа руу яарна. Сүүлийн 15 мин бол нэлээн удаан өнгөрнө...

Семестер эхлээд бараг 2 сар болчихсон болохоор кампуст бучигнах нь гайгүй болчихсон ч кафетериад бол байдал арай өөр. Азаар кампусын нөгөө захад байдаг хэрнээ л түрүүлээд ирчихдэг байсан инженерийнхэн тэндээ хоолонд ордог сайн газартай болчихоод, энд нэг их урт дараалал үүсэхээ больчихсон нь сайн хэрэг. Костюмтай хэд нь л 3 ийхан гэвэл үлдсэн шар бор үстэй нь 1,2 ийхон голдуу. Зарим нэг багш нар, grad school бололтой нөхдүүд цөөхөн хэд харагдана. 4 ийхөн бол угаасаа сургууль дээр үзэгдэхээ болиод удаж байгаа.Манай семинарийхан гэхэд л тал нь огт ирэхгүй, зарим нэгийг нь 2 сараас хойш тоотой харсан. Кредит нь ч гүйцээд, ажил нь ч шийдэгдчихсэн болохоор тэтгэвэрт гартлаа дахиж олдохгүй ийм амралтыг хаа нэг тийш аяллаар явах ч юмуу хамгийн сонирхолтой байдлаар өнгөрүүлэхийг эрмэлздэг байх. Диплом гэж нэг үлгэр бичих ажил л сүүлийн нэг ачаа болно.

Семинараа тарчихаад кампуст нэг ирснийх, номын сан ч юм уу pc lab руу орохоор 20С аас дээш халаадаггүй танхимд гадуур хувцастай суугаад ч нэг л хүйтэн. Угаасаа 4 цаг гээд л гадаа харанхүй болчихдог болохоор сургууль дээр өнжчихсөн юм шиг санагдах тул бээрч сууж байхаар гараад, ирсэн замаараа буцаад гэрийн зүг.

Bus-нд аз таарвал сандал олдоно, train-д бол Токио хүртэл тэр талаар санаа зовох зүйлгүй (орой Токио чиглэлийн train бараг л хүнгүй). 7-р цаг тартал хичээлд суугаагүй болохоор цонх налаад унтахаас арай дээр зүйл хийж болохоор толгой арай ажиллагаатай. Харин Токио оос цааш ийм luxury бараг л олдохгүй ч (Өглөөтэй ижилхэн нь нэлээн чихэлдэнэ, ялгаатай нь salaryman ууд ихэнх нь халамцуу. ) бас найдвар бий. Удахгүй буух хүнийг зөв таагаад урд нь очоод зогсчихвол суучих магадлалтай.
Буугаад зогсоолоос дугуйгаа аван жийсээр 80км ийн дараа гэртээ эргээд ирнэ...




Saturday, October 9, 2010

a long semester

Токио руу нүүв, гэрийхэн ирэв. Сакура, борооны улирал, 35С + Японы зуны бүгчим халуун өдрүүд, тайфунь...Ханиад ч хүрэв, хоолой ч өвдөв. Алийг нь ч анзааралгүй ширээний ард суусаар нэг л мэдэхэд хэдэн сарыг ардаа орхичихож. Сургуулиа төгсөх ч дөхөөд, ирээдүйн карьер тулгамдсан асуудал болсноор үүнийг шийдэхэд л хамаг анхаарал, эрч хүчээ зарцуулсан нь энэ. Бусад бүх зүйлийг 2-т. no blog, no facebook, even no birthday party. Нэг зүйлийг маш их хүсээд, тэрнийхээ төлөө морь мал мэт зүтгээд, эцэст нь хүрч чадахгүй унах гашуун амтыг дахин мэдрэхийг хүссэнгүй...

Энэ хугацаанд бичлэгийг маань хүлээж байсан байх гэж найдаж байна.

...Дүнгээ сайжруулав scholarship-ээ сунгав, мэргэжлээ бүрмөсөн солин, өөр салбарын хичээлүүдийг А-аас нь эхлэв, уналт амжилтын emotional roller coaster-оор хэдэн долоо хоног давхисны эцэст it's done. Not well done, but it's done. Багш, найзууд, гэрийхэн гээд олон хүний дэмжлэг, номын санд өнгөрүүлсэн цагууд, шөнө дунд асаалттай гэрлийн нийлбэрт ямар ч байсан зорьсон grad school-ийнхээ нэгэнд элсэхээр боллоо.

Хамгийн завгүй өнгөрсөн нэг семестэр ингэж нэг дуусч, 5 хоногийн "зуны амралтаа" enjoy хийсний дараа шинэ семестэр эхлэв. Авахгүй айсаар байгаад сүүлийн нэг семестэрт "хадгалж" үлдсэн нэг хуулийн хичээлийг эс тооцвол энэ энэ улиралд санаа амар байж болох байх. Гэхдээ ч хийх зүйл их байнаа: Илч нь буусан намрын шаргал наранд ээн, өнгөө сольсон модны навчис дунд дуртай улирлаа enjoy хийх. Evening jogs, gym, bball бас дээр нь сэлж бас гулгаж сурах resolution. Хамгийн чухал нь зүрх тархи хоёрын голоор байгаа нэг зүйлийг шийдэх...guess all i need is time.