Thursday, February 21, 2008

Cheap talks

Өнөөдөр хичээл тараад явж байтал нэг таксины жолооч хар нөхөр дугуйгаа хагалчихаад солих гээд ганцаараа арай л дийлэхгүй байна гээд хажуугаар нь өнгөрч байсан надаас тусламж хүсдэг юм байна.Мэдэхгүй хүмүүсийг хуурч тойруу замаар явах гэж үзээд байдаг таксины жолооч нарт уул нь тийм дуртай ч биш л дээ. Ядаж байхад өмнө нь Airport-оос Host-ийндоо хүргүүлэх гээд такси барьсан чинь жолооч нь гэж нэг орос нөхөр замдаа утсаар өөр нэг нөхрөөс яаж явбал GPS дээр зааснаас холуур явах вэ гэж асуугаад , гарах ёстой төлбөрөөс их мөнгө аваад дургуй хүргээд хаячихсныг ч хэлхүү.

Гэхдээ яахав тусалчихаад л цааш явлаа.Нэг их хэцүү ажил ч байгаагүй л дээ, шинэ дугуйг нь нийлж өргөөд боолтны нүхнүүд рүү нь тааруулж оруулах л хэрэгтэй байсан юм. Надаас хорсон юм байхгүй, гар л жаахан тос болсон байх. Харин чадах зүйлээрээ нэг ч гэсэн хүн баярлуулчихаар дараа нь сайхан л санагдаад... Нэг ёсны хөдөлмөрлөсний төлөөх төлбөр нь тэр гэж ойлгож болох л байх. Цагийн ажил хийхийн нэг муу тал нь хөдөлсөн болгоныхоо төлбөрийг ямар нэгэн хэлбэрээр тооцдог болчих юм аа гэж кк. Гэхдээ хүн бүр 2ын хооронд юм хүнээс авах гэж биш, чадах юмаараа бусдад тусалдаг байвал нийгэм илүү сайхан байх байхдаа...Яг л сайхан зах зээлжээгүй хөдөөний ард шиг.

20Feb08
Boston

Saturday, February 9, 2008

Цас,бороо,Exam, сар шинэ

Сар шинийн мэнд хүргэе! Ойрд цас бороо шалгалттай холилдож ороод ширүүхэн байваа.Өмнө нь нэг их мэдэрдэггүй байж, Японд ирсээр шалгуулж сурч байна шүү. Сүмогийн башё шиг 2 долоо хоног үргэлжлэх шалгалт лекцэн дээрх нойрноос сэргээж, сэтгэлзүй, мэдлэг,дадлага, авхаалж ,хурд,ой тогтоолт ,тактик гээд өчнөөн юм шалгачих юм. Cая ч тэгж их сүйд болсон юм ч байхгүй л дээ. 100%- ийг зорих ,80%- ийг зорихын ялгааны ачаар ямар ч байсан 8 цаг унтаад 1 цаг нет хэсэхээ мартсангүй. Гэхдээ л дууссан чинь нэг их том ажил хийгээд ядарчихсан юм шиг санагдаад, хөгширч байгаа ч юм болов уу хэхэ. Одоо нэг реферат биччихвэл 1 дүгээр курсээ төгслөө гэж... Шинийн нэгний өглөө сургууль руугаа мөрөө гаргаад бүртгэлийн хичээл их хийчихсэн, энэ жилжингээ бүртгэл хийх төлөвтэй...

Wednesday, January 30, 2008

"Монгол" Оскарт

Дуулиан шуугиан дүүрэнтэй Бодровын "Монгол" кино ямар ч байсан Оскарт нэр дэвших нь тодорхой болжээ. Киноны зураг авалт Казахстан, Өвөр монголын нутагт голчлон хийгдсэн ба Чингисийн дүрд Япон ,Жамухын дүрд Хятад жүжигчин тоглож , Бортэд жүжигчин бус мэргэжилтэй монгол бүсгүй тоглосон юм байна.Киноны эвлүүлгийг "Матрикс" киногоор алдаршсан Зак Стенберг хийснээрээ онцлог болжээ.

Оросын орчин үейин шилдэг найруулагчдын нэг Сергей Бодровын "Монгол" киноны зураг авалт эхэлсэн үеээс Орост л янз бүрийн хэл ам дүүрэн байсан. Монголын байлдан дагуулалтын уршгаар Орос орон Европын хөгжлөөс хоцорсны уршгийг одоо хүртэл амсаж байгаа гэж ярьдаг хүмүүс ч бий тул , тийм дайсныг 15 сая евро зарцуулан байж магтан дуулахын хэрэг байсан уу гэх мэт асуулт гарч ирж байв. Харин мань эр дорно дахины түүх соёлд нэлээд гүнзгий ач холбогдол өгдөг ба өмнө найруулсан "Кочевник" (Nomad,2005) кино нь ч багагүй амжилт олсон. Бодров энэ удаагийн бүтээлээрээ эцэг нь хорлогдож, овог аймагтаа хаягдсан 9 настай хүү хэзээ нэгэн цагт оршиж байсан хамгийн том эзэнт гүрний суурийг тавьж, дэлхийг донсолгосон их хаан болсон шалтгааныг тайлахыг оролдохын сацуу их хааны хайр дурлалын түүхийг ч хүүрнэсэн юм гэнэ.

Монголд ч бас уг киноны талаар сайн муу яриа ам дамжигдан яригдсан. Бусад орны хувьд Чингис харийн дарангуйлагч хэдий ч Монголын ард түмэн одоо ч гэсэн 800 жилийн тэртээ амьдарч байсан их хаанаа бурхан мэт үздэг. Ингэхээс ч аргагүй. МНТ-оос нэг л үг үсэг хазайвал нүгэл гэж үздэг нь үнэн. Харин Монгол киноны зохиолыг Оросын нэрт түүхч,дорно дахин судлаач Лев Гумилёвын судалгаан дээр тулгуурлан бичсэн бөгөөд, зарим нэг хэсэг дээр Бодров уран бүтээлч хүний "уран сэтгэмж" ашиглан түүхийг хазайлгачихсан нь олон хүнд, тэр дундаа монголын кино найруулагчдад таалагдахгүй байгаа бололтой.Яая гэхэв дээ... business is business. 良くないけれど実はзаавал монголчуудад таалагдах кино хийх албагүй л дээ. Өнгөрсөн жил Япончуудын хийсэн "Бөртэ чоно" кино ч мөн янз бүрийн шүүмжлэлд өртөөд л өнгөрсөн.(Театрт очоод үзсэн, нэг их ч таалагдаагүй л дээ.)


Сайн ч, муу ч ямартаа ч "Монгол" гэдэг кино Оскарт дэвшчихэж, Mонголыг дэлхийд сурталчилж чадах л зүйл.Гэхдээ хэр кино болсныг нь хараахан үзэж амжаагүй л байна. Оросоос "12" гэдэг кино дэвшиж байгаа тул Казахстанаас нэр дэвшиж байгаа гэнэ. Оскар авах chance нь "12" -оос лав илүү байгаа бололтой.
Оскар авчихаасай..

Related stories:
http://getsu25.blogspot.com/2007/11/blog-post_16.html#links



Wednesday, January 23, 2008

Thursday, January 17, 2008

Мишээсэн дагина шиг...

7:10 A.M in UB ( www.agshin.mn дээрээс авав)

www.agshin.mn дээр зураг үзэж байгаад дээрх зургийг олж харлаа... Үнэхээр эмзэглэмээр харагдаж байгаа биз... Өөрийн л урдах проблемтойгоо зууралдах нүдэн балай чихэн дүлий амьдрал дунд, хаа хол сууж байгаад хааяа нэг нет-ээр мэдээлэл авахаар олигтой юм дуулдаж, сонсогдохгүй нь улам сэтгэл гонсойлгох юм. Өөрийгөө ч болгочих болоогүй шал түүхийгээрээ байгаа жирийн нэг оюутан миний санаа зовж сэтгэл тависнаар шийдчих асуудал ч гэж юу байхав. Илүү дутуу зүйл сараачиж ,интернэт дэх зай бөглөж , хүний болон өөрийн цагийг үрж байснас дуугуй удахгүй эхлэх улирлын шалгалтууддаа бэлдээд сууж байсан нь дээр мэт... Гэхдээ л ярих бол хийхийн хагас гэдэг болохоор хүн бүр яриад байвал асуудлыг шийдэх үйл хэрэг үнэхээр бодит ажил болох өдөр хурдан ирнэ гэдэгт итгэнэ.Их бага ч хүн бүрийн л сэтгэл чухал юм даа...За за хичээлээ хийе.

Monday, January 7, 2008

City Mayors

Өвлийн амралт дуусч, буцаад л гэр- сургууль гэсэн маршрутандаа орлоо. Шинэ жилийн уур амьсгал дуусаагүй байхад анхны бороо орчихдог нь жаахан тийм, бас шинэ оны эхний хичээлийн өдөр 2 ч тест авчихдаг нь бас тийм. Ойрд сайн амарсны ачаар даалгаврууд овоороод мөн тийм... Urbanism and Architecture гэдэг хичээл дээр нэг хотын талаар репорт бичих гээд материал хайж яваад City Mayors гэдэг web site -аар орж үзлээ.

Амьдрах өртөг ,талбай ,хүн ам гэх мэт олон хэмжүүрээр дэлхийн хотуудыг харьцуулснаас гадна шилдэг хотуудыг зарлан, улс төр, бизнес, эдийн засгийн мэдээллүүдийг түгээдэг сонирхолтой вэб хуудас бололтой.
Largest cities in the world ranked by population (1 to25)
Rank
City / Urban area
Country
Population
Land area
(in sqKm)
Density
(people per sqKm)
1
Tokyo/Yokohama Japan
33,200,000
6,993
4,750
2
New York Metro USA
17,800,000
8,683
2,050
3
Sao Paulo Brazil
17,700,000
1,968
9,000
4
Seoul/Incheon South Korea
17,500,000
1,049
16,700
5
Mexico City Mexico
17,400,000
2,072
8,400
6
Osaka/Kobe/Kyoto Japan
16,425,000
2,564
6,400
7
Manila Philippines
14,750,000
1,399
10,550
8
Mumbai India
14,350,000
484
29,650
9
Delhi India
14,300,000
1,295
11,050
10
Jakarta Indonesia
14,250,000
1,360
10,500
11
Lagos Nigeria
13,400,000
738
18,150
12
Kolkata India
12,700,000
531
23,900
13
Cairo Egypt
12,200,000
1,295
9,400
14
Los Angeles USA
11,789,000
4,320
2,750
15
Buenos Aires Argentina
11,200,000
2,266
4,950
16
Rio de Janeiro Brazil
10,800,000
1,580
6,850
17
Moscow Russia
10,500,000
2,150
4,900
18
Shanghai China
10,000,000
746
13,400
19
Karachi Pakistan
9,800,000
518
18,900
20
Paris France
9,645,000
2,723
3,550
21
Istanbul Turkey
9,000,000
1,166
7,700
22
Nagoya Japan
9,000,000
2,875
3,150
23
Beijing China
8,614,000
748
11,500
24
Chicago USA
8,308,000
5,498
1,500
25
London UK
8,278,000
1,623
5,100

Friday, January 4, 2008

2008

Шинэ оны мэнд!!!Ирж буй ондоо аз хийморьтой, эрүүл энх байж, санасан болгон биш юмаа гэхэд чадах болгон чинь биелэх болтугай! 2008 ондоо амжилт бүтээлээ улам ахиулахын төлөө хичээгээрэй!