Saturday, October 24, 2009

First impression

Өнөөдрийн оюутны холбооны удирдах зөвлөлийн сонгуулиас энгийн хэрнээ яагаад ч юм өмнө нь нэг их анзаарч байгаагүй зүйлийг ажиглалаа. First impression хэр чухал болохыг.
Нэр дэвшигчид санал хураалтаас өмнө өгөгдсөн асуултуудын дагуу 2 мин орчим танилцуулга яриа хийх байв. Энэ удаад өөрөө performance хийх биш, бусдын performance-ийг дүгнэх байранд байсан болохоор нэлээн өөр өнцгөөс харах боломж олдсон юм. Өмнө нь ажиллаж байсан эсвэл network сайтай танигдчихсан хүмүүсийн хувьд 2 минутыг бөглөхөд нэг их асуудал гарсангүй, ярианы сайн муугаас хамаарах impact нь ч бага байлаа. Харин шинэ хүмүүсийн хувьд байдал нэлээн өөр, ярианд нь илүү анхаарал татагдаж байв. Сонгуулийн дүнг харахад богинохон ч гэсэн энэ хугацаанд төрүүлсэн impression-оор л дүн гарсан байв.

There is no second chance to make a first impression...

Thursday, October 8, 2009

Branding

Семестерийн эхний хичээл дээр земигийн ирц 30% байв. Үлдсэн нь кампус дээр болсон career event рүү явчихсан гэнэ. Өмнөх орой нь канжи(зохицуулагч)-ийн мэдээллэснээр бол нөгөө event рүү үнэхээр очмоор байгаа хүн байвал багш харж үзнэ гэж хэлсэн гэх. Тооцоо алдсан уу, багш өөрөө гайхсан царайтай. Ингээд 5 лаа зуны амралтын ярианаас хичээлдээ орлоо: хоёр нь ажлаа олчихсон(багш, манай земид суудаг дээд курсын нэг оюутан ), хэргийн эзэн өөрөө, яг яах нь тодорхойгүй нэг нөхөр(эсвэл яг тодорхой байх), тэгээд би...

Ер нь 3-ыхан энэ улирлаас сургуулиар үзэгдэх нь багасаад ирэх бололтой. Авах хичээлүүд нь ч цөөрчихсөн, дээр нь job hunting эхэлж байгаатай ч нэлээд холбоотой байх. Ирээдүйг нь тодорхойлох маш ширүүн өрсөлдөөн, нэлээд цаг мөнгө үрсэн ажил ингээд эхэлж байгаа нь энэ. Их сургуулийн мэргэжил бараг хамаагүй болохоор хэд хэдэн салбар, компаний судалгаа, бас өөрийн судалгаа хийгээд apply, test...тэгээд амжилттай бол хэд хэдэн round -ийн interview. Өмнөх жилээс арай дээрдсэн гэх ч( том фирмүүд new grad recruitment ээ 34% багасгасан), хүссэн газраа орохын тулд бас л амаргүй жил байх бололтой энэ жил.

...Хотуудын branding-ийн талаар эхний хичээлээ эхлэв. Дэлхийн том хотууд бодит байдал дээр ажиллаж амьдрахад хэр их зөрөө байна гэхээсээ, яг л ямар нэгэн бүтээгдэхүүн шиг хэр сайн branding хийгдэж байна гэдгээр их зүйл шийдэгдчих гээд байгаа болж. Мөн чанартаа ижилхэн Toyota ч, Lexus Mark II -оос хамаагүй үнэтэй байдгийн гол шалтгаан нь зүгээр л branding байдаг шиг. (Lexus ad-ууд дээрх шигээ өөр level ийн зүйл байсан бол саяхан Америкт болсон шиг осол гараад, 3,8 сая машинаа буцаад үйлдвэр лүү нь татахгүй байсан байх...) Тэгээд хотыг орчин үед branding хийх олон аргууд байдгаас Олимп хамгийн том нь бололтой. Тийм бүтэхгүй зүйлд (Токио ялахгүй нь тодорхой байсан) аймшигтай их мөнгө зардаг мөртлөө, Tokyo Photo (энэ зун өөрийнх нь зохион байгуулалцсан бөгөөд маш амжилттай болсон гэсэн) шиг зүйлд нэг ч 円 өгөөгүй Токио хотын захиргааг өөрчлөөрэй гэж тэнд ажил нь шийдэгдсэн нөгөө дээд курсын оюутанд багш захив...

Мастерт ордог 4% эсвэл төгсч чаддагүй 1/6 л биш бол, манай факультетийн 4-ийхөн ч өдийд ажил нь ч шийдэгдчихсэн, кредитээ ч цуглуулчихсан, диплом гэж хэдэн хуудас зохион бичлэг бичээд хуралгачихвал тэгээд zero worries. Харин ажил хайж эхлэх гэж байгаа нөхдүүдийн хувьд suit дээр үсээ тайрч хараар будуулаад, train дамжаад career event хэснэ дээ. Career web site эрхэлдэг газрууд нэг том заланд компаниудыг цуглуулчихна, эсвэл компаниуд нь ч бас кампус дамжаад оюутнуудтай уулзаад явна. Судалж судалж байгаад бие биеэ ямар ч байсан олчихно. Аль алинд нь alternative choice байгаа болохоор хэр сайн branding хийж чадах вэ гэдэг л...Ялангуяа оюутнууд...

Эдийн засаг сайн зарим жил ажилд авах тоо, ажилд орох тооноос их үед apply хийсэн болгон ажилтай болох ч , нэртэй газруудын хувьд энэ үйлчлэхгүй хууль. Учир нь нэг оюутан дунджаар 50 газар apply хийдэг гэвэл, нэг том фирм 10,000 applicant аас сонголт хийнэ. Offer авах тоо, offer өгөх тоо тухайн оюутан, эдийн засгийн байдал, компаниас хамаараад өөр байх ч компанид байгаа шанс оюутанд байдаг 1/100 ээс бол өндөр. Иймд оюутнууд ч бас хот, эсвэл машинтай яг адилаар хөдөлмөрийн зах зээл дээр сайн борлогдохын тулд--энд бас л branding. Ажлын туршлагагүй new grad-уудаас ажил дээр гарахаар хэн нь сайн бэ гэдгийг хэмжих төгс систем байхгүй болоод л тэр байх. Resume ний урт богины зөрөөг амжилттай branding ээр яаж нөхөх вэ гэдэг л шүүкатсү буюу job hunting юм болов уу...

Tuesday, September 22, 2009

Mongold

Ирээд маргааш нь дүүгийн найзуудтай шууд зал. Ачаа хэтрүүлэн байж пүүзээ авчирсан харин хэрэг болов. Хэдэн анги дор байсан хүүхдүүд одоо мундаг залуучууд болсныг хараад хамгийн түрүүнд бодогдсон зүйл гэвэл about getting older...

Тэгээд мэдээж уулзалтууд. Найзуудаас ойрын хэдэн сар, заримдаа хэдэн жилийн мэдээлэл шинэчилж авах гээд бөөн excitement. Pub-уудаас гадна цагийг зугаатай өнгөрөөх боломжийн газрууд нэлээд нээгдсэн нь дажгүй санагдав. Онгоцноос хоцрох гээд ATM орж амжилүй, ирээд гэрийхнийг паразит-лаж байгаа болохоор жаахан үнэтэй санагдсан л даа.( цалинтай хүмүүст бол боломжийн) Харин өмнө нь өөрөө цаг барилгүй "хашраачихсан" болохоор энэ жил "хариугаа авч" байгаа нөхдүүд хэд хэд тааралдлаа. Гэхдээ товлосон цагаас 1 цаг өнгөрөхөд ирэх ёстой хүмүүсийн тал нь цуглаад, дахин нэг цаг хүлээгээд эхэлсэн нэг хамаатны BDParty шиг зүйл бол тохиолдоогүй л дээ .

Анхны план-аар бол удахааргүй байсан ч, 9 сарыг дуустал байх болчихсон болохоор нэг найзын хуриманд оролцож амжихаар болов. Зочноор оролцох анхны хурим тул нэлээд excited. Харин өмсөх зүйл байдаггүй. Арай ч ноосон цамцтай очилтой нь биш гээд дээгүүрээ дүүгийн пиджак, цамцнаас сонголт хийв. Бусад найзуудтай ярьж байгаад товлосон 10 цагт яваад очлоо.Оройны. Хосуудын монгол дахь найзууд болох урлаг, загварын хүрээнийхэн голцуу цугласан тансаг орчин угтав. Пүүз, жинстэй хүн харагдсангүй. Бусад Японд сурдаг хэд ч гангалах хувцас авчраагүйд баяртай байлаа...Хуриманд нэг газар багтахааргүй олон хүн цуглахаар бол 2 хуваачих нь муугүй санаа шиг санагдав.

Амралтаа компьютер, стрестэй холбоотой асуудал, зарим нэг practice гэх мэт өөртөө зориулъя гэж бодож байсан болохоор Монгол дахь зуны workshop-д бүрэн оролцсонгүй. Уул нь 10 жилийхэнд зориулаад 1,2-ийнхон голлон хийдэг project-ын маань агуулга ч, оролцогчид ч энэ жил нэлээд өөр байлаа. Энэ нь шинэ оюутнуудаа татан оролцуулах тал дээр сайн ажиллаж чадаагүйтэй нэлээн холбоотой байх. Зохион байгуулалтын хувьд зарим нэг хүмүүс дээр ачаалал хэтэрхий төвлөрсөн нь харагдаж байсан.

Workshop той холбоотойгоор Японы сайн дурын нэг байгууллага Монголд мод тарих ажилдаа оролцооч гэсэн хүсэлт тавиад очтол ямар ч хийх ажил байсангүй. Цуг хотоос гарч тарьж буй модыг нь үзээд, үнэгүй хоол идээд л буцав. Хамтарч ажилладаг таньдаг нэг ажилтан "Хичээвэл мод ургуулж болдог юм байна гэдгийг нэг ч гэсэн олон Монгол хүнд ойлгуулах гэсэн юм" гэж ярихыг сонсоод л цуг явсан учраа ойлгов. Буцах замд өөдөөс мод хулгайгаар ачдаг машинууд очерлоод явж байв...

Зун ч дуусч, цас ч оров. Гэртээ сууж байгаад ханиад хүрчихэв. Сүүлийн 14 жилд тохиолдоогүй онц үзэгдэл болохоор хүчтэй байсан бололтой. Гэхдээ хэд хоногийн өмнөөс анхааруулан, зарим нэг арга хэмжээ авсны үр дүнд хүн малын хохирол гайгүй байсан гэж ТВ-ээр ярих. Миний хувьд ханиадны "ачаар" энэ долоо хоногийн плануудаа бүгдийг нь cancel хийсэн ч, гарчиглах гэж авч ирсэн хэдэн номоо эргүүлж, энэ урт бичлэгийг оруулах цагтай болов...

Thursday, September 10, 2009

News

Сайн мэдээ:UB-д төв замаа хаагаад, засч байна
Муу мэдээ: төв зам хаагдаад, бөглөө дээд цэгтээ хүрч байна
Үр дүн: Уншихаас гадна алхдаг, эсвэл жийдэг амьдралаас холдоод хөлөө ч бас амраая гэсэн болсонгүй. Хаа ч хүрсэн хот дотор алхах нь хурдан болохоор...

Сайн мэдээ: Дэлхийн банкнаас Монгол хямралаас гарсныг зарлав.
Муу мэдээ: Монголд бензиний үнэ нэмэгдэнэ гэнэ...

Thursday, August 27, 2009

End of the "drama"

Ойрын үеийн мэдээнээс харахад 3-р улиралд голлох эдийн засгууд өсөлт рүү орчих бололтой. Ингээд Lehman-аар эхлээд GM-ээр дууслаа гэсэн яриа үнэн болж ямар ч байсан хямралын ард гарч байх шиг байна. Хүн бүрийн анхаарлын төвд байсан "хэргийн эзэн" Америкт өсөлт гарснаар сая нэг юм сүүлийн 2 жил ярианы гол сэдэв болоод байсан drama-ны төгсгөл үнэмшилтэй болж чадлаа.

Энэ бүхний эцэст зарим эдийн засагчдын таамаглаж байсан шиг эдийн засгийн ноёрхогчдын дараалал ч өөрчлөгдсөнгүй(Америкийн ноёрхол солигдох etc)
хамаг будлианы цөм болсон санхүүгийн ертөнцөд ч төсөөлж байсан шиг том өөрчлөлт орсонгүй. (Европ дахь зарим nationalization-ийг эс тооцвол)

100 жилд нэг тохиох ,Капитализмын моделийг өөрчлөх хэмжээний etc гэж яригдаж байсан энэ хямралыг хурдан хугацаанд ингэж цэвэрхэн зохицуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсин нэг нь мэдээж Fed-ийн босс. Bernanke-г хямралын үрийг суулгалцсан "хүнд гаруудын" нэг, хэт академик г.м нэлээд шүүмжлээд , хямралыг зогсоочихно гэж нэг их олон хүн итгээгүй ч мань эр ирэх 4 жилд мест-ээ хадгалчих үр дүн гаргачихлаа. Санхүүгийн хямралыг шийдэхэд заавал Wall Street-ээр явж resume бичүүлэх шаардлагагүй, түүхийн ном бариад ширээний ардаас ч шийдчихэж болно гэдгийг харуулсан сонирхолтой жишээ боллоо. Хямралын түүхүүдийг сайн судалсан болоод ч тэр үү, ямартаа ч 90ээд онд Япончуудын гаргасан алдааг давтсангүй. Харин үлдсэн хугацаанд тогтвортой өсөлтийг дэмжихэд төв банк яах хэрэгтэй талаар нэлээд толгойгоо маажих хэрэг гарах байх.

Хямрал , Bernanke 2 ын ачаар үүрэггүй шахуу болоод байсан төв банкууд хүчирхэгжин Ази, Европын банкууд ч шийдэмгий алхмууд хийсэн нь санхүүгийн ертөнцөд гарсан нэг том өөрчлөлт байлаа.Харин 10-аадхан сарын өмнө яригдаж байсан шиг financial world-д мөн чанарын өөрчлөлт гаралгүй, хэлбэрийн төдий өөрчлөлтөөр л болчих шиг боллоо. Хямрал campus хавиар л эргэлддэг student life-д маань бараг нөлөөлөөгүй ч ажиглаж суухад сонирхолтой л үйл явдал байлаа. Одоо харин corporate life-руу ойртох тусам байдлыг "өөр өнцгөөс" харах хэрэгтэй болох байх...


Fed=the Federal Reserve=Америкийн төв банк
Ben Bernanke=Fed-ийн ерөнхийлөгч,
2006 онд Бушийн ЗГ-ын үед томилогдсон,
2010 онд үүрэгт хугацаа нь дуусах ч Обама ерөнхийлөгч дахин 4 жилээр сунгасан