Нөөц бага байх тусам үнэ нь ихэсдэг нь эдийн засгийн хууль. Үнэ цэнэгүй хүн ч гэж юу байхав, гэхдээ дээрх хуулиар бол Монгол шиг цөөн хүнтэй улсын хувьд хүн бүрийн үнэ цэнэ илүү өндөр байх нь.Ирээдүйн Монголыг Монгол хүн л бүтээнэ, бүтээхдээ ганц нэг хүн бүтээчихгүй, хүн бүрийн оролцоо чухал тул тэр ирээдүйг бүтээх хүн бүрийн үнэ цэнэ өндөр байх нь гарцаагүй.Энэ баялгийг л хамгаас илүү нандигнах ёстой болов уу.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд монгол охид гадаад хүн дагаад явчихлаа гээд л сонин хэвлэлээр их бичигдэх болсон.Үнэхээр л хүний ёсоор уулзаад учраад , гэр бүл болоод сайн сайхан амьдарч байгаа бол шууд буруутгах ч хаашаа юм...Харин өмнө нь зүсийг нь ч хараагүй харийн хүнтэй зуучлах товчоогоор ч болсон дамжуулан танилцаад гэр бүл гэдэг ариун нандин холбоог тогтоохыг яав ч зөв гэх аргагүй болов уу. Эерэгээр ойлгоё гэж хичээвэл, одоо байгаа амьдрал нь эдийн засгийн хувьд гачигдаад ,илүү хангалуун амьдралд хүрэхийн тулд хийж байгаа аргагүй сонголт гэж тайлбарлах байх. Гэхдээ цор ганц эдийн засгийн шалтгаанаас болдог уу ,үгүй юу гэдгийг нь мэдэхгүй юм даа.Anyway, нэмэр болдоггүй юм аа гэхэд гай бололгүй тэгээд хол яваад өгсөн нь ч бараг ...дотроо эх орноо гэсэн сэтгэлээ хадгалж үлдээсэй л гэж найдахаас...
Сүүлийн жилүүдэд гадагш явж сурах оюутнуудын тоо ихэсч байгаа. Энэ нь ч гадны технологийг сураад эх орондоо нэвтрүүлэх,хүвь хүн талаассаа хөгжих гээд олон талаар сайшаалтай зүйл гэдэг нь маргаангүй биз. Буцаж ирээд улсынхаа ирээдүйг цогцлоох иx үйлсэд зүтгэх нийтлэг нэгэн зорилго өвөртлөн харийг зорьсон залуус маань "хувийн амьдрал" хэрхэн өрнөдөг юм бол доо,энэ талаар бараг яригддаггүй.Тэдний хувьд нас залуу, эх орон нэгтэн цөөхөн(=сонголт бага), бас ч гэж өөрийгөө аваад явчих чадвартай тул эдийн засгийн хүчин зүйлээс илүү"сэтгэл зүрхний хүчин зүйл" дээр "дасан зохицох" гэдэг чанар илүү үйлчлээд харь хүн дагаад алга болчихгүй гэх магадлал өндөргүй ... Гадаадад гарчихвал жаргачих юм шиг санаад зуучлах товчоо энэ тэрд хандаж байгаа өөрийгөө аваад явчих чадваргүй "хэсэг нөхдийн" хажууд мэдлэг боловсролтой,чадалтай залуусаа харь оронд( бүрмөсөн?) алдчихвал хавьгүй их гарзтай гэдэг нь лавтай...

3 comments:
Тийм шүү. Энэ яах аргагүй чухал асуудал болчихоод байгаа. Харин энд тэнд сурч байгаа монголчууд нь бие биенийгээ дэмжээд , уулзаж учраад явбал их зүгээр юм. Тэгээд тэр дотроос цөөхөн ч гэсэн хосууд төрөх гарах болов уу?
garchihsan jishee olon bii shuu kk
Тэгвэл болж болж. Сайхан л хэрэг
Post a Comment