Wednesday, January 30, 2008

"Монгол" Оскарт

Дуулиан шуугиан дүүрэнтэй Бодровын "Монгол" кино ямар ч байсан Оскарт нэр дэвших нь тодорхой болжээ. Киноны зураг авалт Казахстан, Өвөр монголын нутагт голчлон хийгдсэн ба Чингисийн дүрд Япон ,Жамухын дүрд Хятад жүжигчин тоглож , Бортэд жүжигчин бус мэргэжилтэй монгол бүсгүй тоглосон юм байна.Киноны эвлүүлгийг "Матрикс" киногоор алдаршсан Зак Стенберг хийснээрээ онцлог болжээ.

Оросын орчин үейин шилдэг найруулагчдын нэг Сергей Бодровын "Монгол" киноны зураг авалт эхэлсэн үеээс Орост л янз бүрийн хэл ам дүүрэн байсан. Монголын байлдан дагуулалтын уршгаар Орос орон Европын хөгжлөөс хоцорсны уршгийг одоо хүртэл амсаж байгаа гэж ярьдаг хүмүүс ч бий тул , тийм дайсныг 15 сая евро зарцуулан байж магтан дуулахын хэрэг байсан уу гэх мэт асуулт гарч ирж байв. Харин мань эр дорно дахины түүх соёлд нэлээд гүнзгий ач холбогдол өгдөг ба өмнө найруулсан "Кочевник" (Nomad,2005) кино нь ч багагүй амжилт олсон. Бодров энэ удаагийн бүтээлээрээ эцэг нь хорлогдож, овог аймагтаа хаягдсан 9 настай хүү хэзээ нэгэн цагт оршиж байсан хамгийн том эзэнт гүрний суурийг тавьж, дэлхийг донсолгосон их хаан болсон шалтгааныг тайлахыг оролдохын сацуу их хааны хайр дурлалын түүхийг ч хүүрнэсэн юм гэнэ.

Монголд ч бас уг киноны талаар сайн муу яриа ам дамжигдан яригдсан. Бусад орны хувьд Чингис харийн дарангуйлагч хэдий ч Монголын ард түмэн одоо ч гэсэн 800 жилийн тэртээ амьдарч байсан их хаанаа бурхан мэт үздэг. Ингэхээс ч аргагүй. МНТ-оос нэг л үг үсэг хазайвал нүгэл гэж үздэг нь үнэн. Харин Монгол киноны зохиолыг Оросын нэрт түүхч,дорно дахин судлаач Лев Гумилёвын судалгаан дээр тулгуурлан бичсэн бөгөөд, зарим нэг хэсэг дээр Бодров уран бүтээлч хүний "уран сэтгэмж" ашиглан түүхийг хазайлгачихсан нь олон хүнд, тэр дундаа монголын кино найруулагчдад таалагдахгүй байгаа бололтой.Яая гэхэв дээ... business is business. 良くないけれど実はзаавал монголчуудад таалагдах кино хийх албагүй л дээ. Өнгөрсөн жил Япончуудын хийсэн "Бөртэ чоно" кино ч мөн янз бүрийн шүүмжлэлд өртөөд л өнгөрсөн.(Театрт очоод үзсэн, нэг их ч таалагдаагүй л дээ.)


Сайн ч, муу ч ямартаа ч "Монгол" гэдэг кино Оскарт дэвшчихэж, Mонголыг дэлхийд сурталчилж чадах л зүйл.Гэхдээ хэр кино болсныг нь хараахан үзэж амжаагүй л байна. Оросоос "12" гэдэг кино дэвшиж байгаа тул Казахстанаас нэр дэвшиж байгаа гэнэ. Оскар авах chance нь "12" -оос лав илүү байгаа бололтой.
Оскар авчихаасай..

Related stories:
http://getsu25.blogspot.com/2007/11/blog-post_16.html#links



4 comments:

Anonymous said...

nice bichleg b,a, oscar avchval sonirholtoi l yum boloh bh daa,

Anonymous said...

dachsanguie,turemgiilegchiig magtsan kino amjilt oldoggui bololtoi

Мөөнөө said...

Шагнал авч чадаагүй ч нэр дэвшиж чадсанд нь баяртай байгаа. Сайхан тэмдэглэл болжээ.

Finix said...

Academy awardsiig ih huleesen umsan, daanch awch chadaagui bolhoor neg ih goy sanagdaagui ee , hehe, ghdee yahaw