Цагт 350 км хурдлах Shinkansen-ий цонхоор тас харанхуй шөнийн дунд зуралзан өнгөрөх зам зуурын гэрлээс өөр зүйл үл харагдана. Шинэ оны эхэнд шинэ зүйлийг эрэлхийлэн гэрээс гараад 3 өдөр, 2400 км ийн дараа эрсэн зүйлээ ололгүй амжилт муутайхан буцаж яваа нь энэ.Тэртээх алсад Landmark tower-ийн оройн баганан гэрэл харагдаж эхэлсэн нь гэр лүүгээ ойртсоныг илтгэнэ.
Налсан цонхноосоо хөндийрөхөд шилэн дээр ойсон кабины сандал дээр суух өөрийн тусгалаа олж харлаа. there was i smile on my face...Хайсан зүйлээ олж, хүссэн үр дүндээ хүрээгүй ч сэтгэл хангалуун байлаа.
Хүссэн зүйл талаар болсон ч гонсойх зүйлгүй буцаж явлаа. plan for the worst, hope for the best...Энэ замаар анх гарахдаа болно гэж бодсон ,оптимист байсан, гэхдээ ийм үр дүнг бас тооцож үзсэн л байсан.there was no pain.Зүрх биш тархи л байсан бололтой.but i didn't know until then... Ямартаа ч зорьсон, хийсэн, чадсангүй, болохгүй л байж.
Юу дутсаныг мэдэхгүй юм.Өнгөрсөн түүхээс болов уу? Буруу газар , буруу цагт байв уу? Эсвэл угаасаа л босохгүй байшин байв уу? Магадгүй архитекторчны төсөөлөл хэт хүчтэй байж, зураг хэт хийсвэр байж , барилгачных нь чадвар хүрэхгүй байж. Босохгүй гэдгийг нь харж чадаагүй байж. Үр дүнгээс нь хөөгөөд харахад босгох гэж хичээх хэрэггүй л байж...
Бүтэхгүй зүйлийн төлөө тэнэглэн зүтгэн хүрч чадаагүй ч харамсах зүйл гарсангүй.
Харин бүтэхгүй гээд хийгээгүй байсан бол , дараа нь илүү харамсах байсан ч байж магад. Зарим зүйлийн үр дүнг харахаас нааш хариуг нь таашгүй учраас л амьдрал үнэхээр сонирхолтой юм даа. life is all about taking a risk. i'm still wondering whether chances are given or made by us...
No comments:
Post a Comment