
Үүлсийн цаагуур жаргах нарны хойноос хөөн,улайран харагдах тэнгэрийн хаяа руу нисэхэд аажмаар гэгээ тасарч, цонхоор юм үзэгдэхээ болино.
Онгоц хөдлөхөд талбай дээрээ зэрэгцэж зогсоод "Баярлалаа" хэмээн мэхийн ёслоод үдэж өгсөн 2 Япон инженер яагаад ч юм хүчтэй сэтгэгдэл төрүүлэв. Би ч бас нэгэн өдөр ингээд нар шингэх зүг рүү нисэхийнхээ өмнө тэр 2 инженер шиг дор мэхийн ёслоод, Япон орон чамд баярлалаа гэж хэлэх байх даа...
(Хэтэрхий уран зохиол шиг болчихов уу даа...)
Факультет дахь оюутны амьдрал маань талдаа орж, энэ хугацаанд чамлахааргүй л зүйлийг харлаа, сонслоо. Шинэ газруудаар явж, шинэ хүмүүстэй ч уулзлаа. Шинэ зүйлсийг ч ойлгож ухаарлаа. Шинэ зүйлсийг хийж үзлээ, шинэ мэдрэмжийг мэдэрлээ. Гэхдээ юу юунаас илүү өөрийгөө илрүүлсэн 3 жил байлаа...
1 comment:
Sain bna nzaa, uhaantai hun tsaanaa l oor shu =)
Post a Comment