Саяхан нэг ”нээлт” хийв. Мэдлэгийн талаар.
Монголын талаар 2 газар яриа яриа хийх болоод. Нэг нь хөгшчүүлд, нэг нь бага ангийханд.
”Юу ярих вэ?” гэсэн чинь
Ном, ялангуяа Нэт-ээс олж уншиж болохооргүй зүйлс байх хэрэгтэй гэж байх юм.
Аль аль нь.
Мэдэхгүй бол жаахан хайгаад, олсон зүйлээ ярихад л ”онц авдаг сайхан цаг” ч аль хэдийн ард хоцорч дээ гэж бодогдов.
Ер нь бол бидний өдөр тутмын амьдралд мэдлэгийн хэмжээнээс мэдлэгийн ялгаа илүү чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлвэл мэдлэгийн бидэнд өгөх ач тус нь харьцангуй ойлголт бөгөөд, нийт хэр их/бага зүйл мэдэж байна гэхээс илүү бусадтай харьцуулахад хэр их/бага зүйл мэдэж байна гэдгээс давуу/сул тал үүсдэг. Чиний сандал хэр өндөр вэ гэдэг биш, урд талын хүмүүсийн сандалнаас хэр өндөр вэ гэдэг л самбар сайн харахад нөлөөтэй.
Харин интернет хөгжсний ачаар ”Мэдлэгээс сэтгэлгээ илүү чухал” гэдгийг ”мэдлэгээс илүү сэтгэлгээ чухал” болгоод, мэдлэг гэсэн хэсэг нь онцлогдохоо болих хандлага бий болсон. ”Асуудал гарсан үед Google-д ” гэсэн үзэл хүчтэй тарxсан гэх үү дээ. Ленин хэдэн боть ном бичсэн бэ?--Google-д. Коктэйль хийж сурмаар байна-- Google-д. Relationship problems?--yep, Google it. Харьцангуйн тусгай онолыг нээхэд мэдлэг ч чухал, сэтгэлгээ бүр ч чухал байсан бол, мэдээллийн зуунд forget about it (нээлт хийхгээгүй л бол). Google-ийн ачаар өндөр сандалтай болчихсон гээд л бодчих.
Гэхдээ бидний өдөр тутмын амьдралд нийт хэр их/ бага мэдэж байгаас илүү бусадтай харьцуулахад хэр их ялгаа байна гэдэг чухал хэвээрээ байгааг мартаж болохгүй байх. Google өндөр сандал өгсөн нь үнэн ч, хүн бүрт өндөр сандал өгчихсөн болохоор ялгаа гаргахын тулд өндөр сандал тус болохгүй болчихлоо. Самбар сайн харахын тулд босч зогсохоос өөр аргагүйд хүрлээ гэсэн үг. Өөрөөр хэлвэл Google бидэнд өндөр сандал өгсөн ч, амьдралыг хялбар болгоогүй, харин ч урьдаас ч илүү их зүтгэл гаргахыг шаардаж байна гэж хэлж болох юм.
Иймд харьцангуйн тусгай онолыг нээхэд ч, өдөр тутмын амьдралд ч ”Мэдлэгээс илүү сэтгэлгээ чухал” руу шилжих биш, анхны ”Мэдлэгээс сэтгэлгээ илүү чухал” хэвээрээ байна гэж хэлж болох юм. Харин ч энэ удаад ”мэдлэг” гэдэг үг ”Ленин хэдэн боть ном бичсэн бэ?” хэмээх асуултын хариултаас хамаагүй өндөр түвшний зүйлийг хэлэх бололтой.
Тийм ч учраас 10 настай хүүхдүүдийн ч цагийг үрчихээргүй, үнэ цэнэтэй зүйл ярьж өгөх улам л хэцүү болоод байна...
Энэ онолоо яаж нэрлэхээ сайн мэдэхгүй л байна.кк
Одоо харин удахгүй эхлэх шалгалтууддаа бэлдээд, жинхэнэ онолууд дээр төвлөрөхгүй бол...
No comments:
Post a Comment