Гэвч цаг үе өөрчлөгджээ. Саадаг,нумны оронд дурантай буу, дэлтэй хүлгийн оронд Япон
жийп "гараад ирж".Аль ч цаг үед тогтмол байдаг ганц л зүйл бол хувьсал өөрчлөлт болохоор шинжлэх ухааны ололт, техникийн дэвшилд тулгуурлан хүний эргэн тойрон дахь багаж хэрэгслүүд балар эртнийхтэй харьцуулшгүй "мундаг" болжээ. Харин "монгол эрийн хийморь"-ийн тухай ойлголт л өөрчлөгдөлгүйгээр үлдсэн мэт.
Яс махнаас бүтсэн амтьтныг эцэх цуцахыг мэдэхгүй төмөр хүлгийн цонхноос татдаг буугаар хэд хэд буудаж байж сая нэг онох нь хэр их авьяас шаардсан ажил юм бол доо.Өөрөө хийж үзээгүй ч (хийх ч үгүй) ТВ-ээр харахнээ хүн болгоны хийж чадахааргүй хэцүү ажил мэт санагддаггүй юм. Тэгтэл өөрийн хийморьтой мундагаа гайхан хангайн сайхан амьтныг хэдэн арваар нь буудан алах нь хэр зөв юм бол доо."Mонгол эрийн хийморь"-ийн тухай ойлголт өөрчлөгдөх ёстой мэт санагдана.
No comments:
Post a Comment