Saturday, June 17, 2023

Монголын Говь нутаг

Монголд 10 жил амьдарсан гадаад найз Говь руу анх удаа яваад, "ам нь ангайгаад" ирж. Угаасаа тэгдэг юм билээ, 28 насандаа анх удаа очиж үзээд миний ч "ам ангайсан". Монголын Говь гайхалтай шүү.

Элс, ѳѳр юу байна? гэж асууж магад. Ѳѳр юу ч байх хэрэггүй ээ. Гол утга учир нь тэрэндээ оршдог санагдсан. Хаашаа ч яарахаа болиод, эмх замбараагүй олон бодол аяндаа цэгцэрчихнэ. Бүрэн тайвшралыг олно. Ѳѳр хаана ингэж чадах билээ?

Говьд очоод, Говийн амьтдыг анзаараарай. Цаанаасаа л их тайван. Угаасаа яарлаа гээд хаа ч хүрэх билээ, хайран эрч хүч, энергээ л хий дэмий үрэхийн нэмэр. Ийм байгаль, цаг уурт олон мянган жил амьдарсан ухаалаг хувьслын үр дүн, амьтад маш сайн мэдэж байгаа биз.

Хаана нь очих вэ гэж үү? Говийн хаана ч хамаагүй очоод 3 хоноход аяндаа л тиймэрхүү болно. Яаруу завгүй амьдралтай газраас ирсэн жуулчид очоод уйлдаг газар шүү дээ!

Тэгвэл хэзээ очих вэ? -- энэ хамгийн хэцүү асуулт. Хэт эрт очвол гоо сайхныг нь ойлгохгүй, харин оройтвол талархана, гэхдээ харамсана...

Thursday, June 1, 2023

Блогоо үргэлжлүүлье

 Сайн уу, блог минь. Энэ хугацаанд бичихээ болиогүй ч блогоо шинэчлээгүй удаж. 

Ѳнгѳрсѳн хугацаанд хувийн амьдрал гэхээсээ нийгэм, эдийн засагтай холбоотой сэдвэээр, таньдаг хүмүүстээ эсвэл тэмдэглэлд зориулж гэхээсээ олон нийтэд зориулж дараах платформуудад нэлээд бичсэн байна. 

1) trends.mn (https://www.trends.mn/profile/206)

2) ikon.mn (https://ikon.mn/author/82)

3) lemonpress.mn (https://lemonpress.mn/post/fzYddbcyIfohttps://lemonpress.mn/post/6ieVFbxMr3b)

Мѳн сошиал нетворк эрчимтэй хѳгжсѳн энэ цаг үед Твиттер, Фейсбүүк дээр ч ѳдѳр тутам шахуу л бичиж.

Миний хувьд бичих нь бараг л хоол хүнс шиг анхдагч хэрэгцээний маань нэг учраас мэдээж болихгүй, чадах хүртлээ л бичих байх. Сэдэв, сонирхол маань цаг үеээ дагаад ѳѳрчлѳгдсѳн байна. Цаашид ч тэгэх байх. The only constant is change шүү дээ!

Анх блогоо нээхдээ ѳѳрийн оюутны амьдрал, эсвэл сонин содон сонирхуулах зүйл гэдэг 2 сэдвээр бичиж эхэлсэн санагдана. 

Үүнээс хойш ѳѳрийн ѳдѳр тутмын амьдралтай холбоотой зүйлсээ блогтоо түлхүү бичээд явъя гэж бодож байна. 

Блогоо үргэлжлүүлье!