Friday, March 27, 2009

Spring vacation

Буцаж ирээд бараг 7 хоночихов. Зарим газраар сакура дэлгэрээд эхэлчихснийг эс тооцвол өөр содон өөрчлөлт анзаарагдсангүй. Нөгөө л бучигнасан олон хүн, өнөө л хэвээрээ.

Монголд цаг хурдан өнгөрч нэг л мэдэхэд эргээд ирлээ. Сонин хачин гэвэл Цагаан сар, Мартын 8 тэгээд цэргийн баяр гээд ар араасаа үргэлжлэх баярууд. Хөдөөгүүр харин цас шороо холилдож баахан шуураад л... ТВ-ээр солонгос кино, эсвэл Оюу толгой тойрсон асуудлууд 24 цаг. Гадуур xаврын салхинаас болсон уу, хямрал тэгж нөлөөлсөн үү, нэг л хөмсгөө зангидсан баргар царайтай хүмүүс. Гэхдээ арай өөр дүр төрх жолооны ард сууx зарим хүмүүсийн нүүрэнд тодорно. гоё машинд суухаар тэгдэг байж ч магадгүй л дээ. Харин нэг баттай зүйл гэвэл гоё машин гоё бүсгүй хоёрын хоорондын хамаарал их хүчтэй...

Амралтаар хотоос ч гарсангүй, Mass, Metro ч орсонгүй, найзуудтай нийлж ганц грушка пиво ч уусангүй. Ерөөнхийдөө зурагтаа Bloomberg дээр тавьчихаад гэртээ л...Зарим төлөвлөсөн зүйлсээ хийв, зарим зүйлийг амжсангүй,гэхдээ хамгийн гоё амралт байв. Магадгүй ахиж надад олдохгүй боломж тохион, эрхэм нэг хүнтэйгээ хамт байсан болохоор үүнээс илүү амралт надад хэрэггүй байлаа.

Wednesday, March 25, 2009

Enjoy!

Амралтаараа Youtube үзээд л байвал үзээд л байх бололтой...Enjoy Youtube!
Kobe&Phelps


Heidi Klum


Tom Cruise


David Cook
David Archuleta 2 ийн СМ ийг линкээр оруулчлаа.

Tuesday, March 24, 2009

Angels and Demons


Жилийн өмнө номыг нь уншиж байсан, кино нь удахгүй гарах гэж байгаа юм байна. Сонирхолтой болно байх гээд хүлээж байхаас.

Monday, March 23, 2009

Ali G@Hahvahd


Мэдээжийн зүйлийг хошигнож л хэлэхгүй бол хүн хүлээж авахгүй байх л даа. Клинтон, Гэйтс шиг мундгууд л очдог газар өөрийнхөөрөө байгаад мессежээ хүргэчихдэг овоо гар бололтой.

Part2

Tuesday, March 3, 2009

Part 2-II : Sexy vs Cute

Амралтын дундуур өмнө бичсэн зүйлүүдээ эхнээс нь нэг эргүүлж харсан чинь хэрэгтэй хэрэггүй баахан л зүйл бичсэн байх юм. Заримдаа хэтэрхий серьёз зүйл ч биччихэж, эргэж уншаад өөрийгөө шоолмоор зүйлүүд ч бичиж, яахвээ бас ч болохоор зүйлүүд ч бичиж. Заримыг нь өөрчилчихмөөр санагдаад найруулгыг нь засч байгаад нэг найздаа баригдан "загнуулснаар" энэ бодлоо орхив. Ер нь зөв ч буруу ч анх байснаар нь үлдээсэн нь ч дээр бололтой.

Ингэж хуучин бичлэгүүдээ ухаж байх зуур Ази охидын Cutie имиж, Барууныхны Sexy имижийн талаарбичиж байгаад дутуу орхисон нэг бичлэгээ олоод гүйцээе гэж бодлоо. (Sexy имиж, Cutie имиж хоёр угтаа нэг зүйл гэж бичиж байсныг маань санаж байж магадгүй, тэгвэл энэ удаа арай дэлгэрэнгүйгээр яагаад гэдгийг нь тайлбарлая.)Сонирхолтой сэдэв учир жаахан урт ч гэсэн уншаад үзээрэй.




Япончуудад бүх нийтээрээ хангалуун сайхан амьдрал дунд эрүүл энхээр урт наслах завшаан ямар ч төлөөсгүй олдсон гэвэл эндүүрэл. Зөвхөн өндөр хөгжилд хүрэхийн тулд ч биш , хүрсэн хойноо ч энэ хүчирхэг эдийн засгийнхаа моторыг унтраачихгүй хөдөлгөж байхын тулд эмээ нь хүртэл өглөөнөөс үдэш хүртэл эцэж цуцахыг умартан шургуу зүтгэх хатуу үүрэг хүлээдэг гэлтэй.Хэдий том ч гэлээ, хөдөлмөрлөхгүй хүнд энд багтаж шингэх газар олдохгүй. Нэг ёсондоо үүрэггүй нэг ч боолт шрүп орох зайгүй том машинтай энэ нийгмийг зүйрлэж болно. Сайхан нийгмийг бүтээхийн тулд хувь хүн бүр эрх чөлөөгөө шургуу хөдөлмөрөөр хязгаарлуулан, тааваараа суух амьдрал нь тэр нийгмээ тогтоон барьж байхын төлөөх төлөөс болсон гэх үү дээ.

Зөвхөн Япон ч гэлтгүй, ер нь хөгжил дэвшилд хүрсэн бусад улс орнууд ч хангалуун нийгмийг цогцлоохын тулд тааваараа сууж байгаагүй нь тодорхой. Гэхдээ ал ч нийгэмд ялгаагүй, тааваараа суух амьдрал нь хөгжих тусам улам хурдтай хэмнэлд орон ,чөлөөт цаг нь хязгаарлагдаад ирэхээр хүн ил далд аль нэг ухамсартаа эрх чөлөөгөө үгүйлж эхэлдэг. Нийгмийн дэвшлийг тогтвортой барьж байхын тулд тогтсон заавал мөрдөх ёстой хэв журам,баримтлах ёстой дэг жаяг, гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлагууд хувь хүн бүрийн нуруун дээр дарамт болон бууж, эрх дураараа байх байдлыг нь хашдаг хаалт болдог тул эрх чөлөөг нь хумиж буй энэ бүх боолтуудаас мултарч гарах хүсэл нь хүний үйл хөдлөл, төсөөлөл мөрөөдлөөр илэрч байдаг.

Жишээ нь дураараа байхыг хүссэн Япон залуусын нийгэмд бүрэн бие дааж гарахад бэлэн болохыг үл хүсч буй сэтгэлийнх нь илрэлийг тэдний имижээс харж болохоор.Насанд хүрэхийг Японы өсвөр насныхны олонхи нь бараанаар бодож явдаг (ийм судалгаа байдаг) бөгөөд тэд насанд хүрнэ гэдэг нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагуудад баглагдан, түүнийгээ биелүүлэхийн тулд уйгагүй зүтгэх ёстой хүнд хэцүү үе руу орох явдал хэмээн боддог байна. Иймд тэд далд ухамсартаа тийм дарамттай хүнд санагдах үе рүү орохоос нэг л халширч, тэр хэцүү хүнд санагдах хариуцлагыг үүрэхэд бэлэн болохыг үл хүснэ. Охидын жаахан хүүхэд шиг аашлах Cutie имиж , залуусыг нэг л сул дорой харагдуулах туранхай бие, охидынх шиг стиль нь тэднийг хариуцлага үүрч явахад хангалттай хүчтэй биш мэт харагдуулан, насанд хүрмээргүй байгаа, бэлэн болмооргүй байгаа хүсэлтэй нь яг нийцсэн болохоор ингэж өргөн дэлгэрсэн гэж тайлбарлаж болох юм.

Харин барууны залуусын хувьд үүний эсрэгээр, насанд хүрнэ гэдэг нь биеэ даан, хэнээс ч хараат бусаар хүссэнээ хийж болох эрх чөлөөнд хүрлээ гэдэгтэй ижил утгатай. Тэд бас л ямар нэг ачаа дарамтнаас ангид, элдэв шаардлага, дэг жаяганд баригдалгүйгээр эрх чөлөөтэй байхыг хүсч буй нь тэр. Гэхдээ илүү нээлттэй зантай тэдний хувьд эрх чөлөөтэй байх хүсэл нь илүү тодоор илэрсэн ба задгай, нээлттэй харагдах Sexy имиж тэр шаардлагад нь нийцсэн тул ихэд өргөн дэлгэрч чаджээ. Харин бүрэг даруу зантай Азиудын хувьд шууд эрх чөлөөтэй баймаар байна гэдгээ ил тодоор харуулах биш, арай хүлцэнгүй хэлбэрээр эрх чөлөөгүй баймааргүй байна хэмээн тойруулан илэрхийлжээ. Угтаа бол эрх чөлөөтэй байх гэсэн хүний язгуур нэг хүсэл 2 өөр хэлбэрээр гарч ирж буй бөгөөд соёлын ялгаа л нэг зүйлийг ингэж 2 өөр хэлбэрээр гарч ирэх гол шалтгаан болжээ.

Энэ сэдэвтэй холбоотой өмнөх бичлэгүүд:

Part2-I Sexy vs Cute
Part 1: Life and stress

Sunday, March 1, 2009

Time flies

40 хэмийн зөрүү эхэндээ арай л чанга санагдаад гэрээс гаралгүй хэд хонов. Тэгтэл ашгүй нэг арай дулаарлаа. Гэхдээ температурын ялгаа ч бас гайгүй ээ. Ойрын хэдэн жил Цагаан сараар гэрээсээ хол байсан болоод ч тэр үү, шинийн нэгний өглөө хэдэн жилийн дараа гэнэт сэрсэн юм шиг санагдаж, хэсэг "сандрав".

Өглөө нь мөр гаргах гээд зурхайн сонин дээрээс насаа хартал...эхлээд итгэж өгөхгүй хальт "шок" мэдрэв. Тэгтэл айлаар ороход ч хээв нэг архи хундагалаад өгдөг болж. Жаахан байсан хамаатны дүү нар ч мундаг том болцгоосныг харахад нөгөө сонин дээрх тоо тийм ч том сонсогдохоо болив.