Tuesday, March 3, 2009

Part 2-II : Sexy vs Cute

Амралтын дундуур өмнө бичсэн зүйлүүдээ эхнээс нь нэг эргүүлж харсан чинь хэрэгтэй хэрэггүй баахан л зүйл бичсэн байх юм. Заримдаа хэтэрхий серьёз зүйл ч биччихэж, эргэж уншаад өөрийгөө шоолмоор зүйлүүд ч бичиж, яахвээ бас ч болохоор зүйлүүд ч бичиж. Заримыг нь өөрчилчихмөөр санагдаад найруулгыг нь засч байгаад нэг найздаа баригдан "загнуулснаар" энэ бодлоо орхив. Ер нь зөв ч буруу ч анх байснаар нь үлдээсэн нь ч дээр бололтой.

Ингэж хуучин бичлэгүүдээ ухаж байх зуур Ази охидын Cutie имиж, Барууныхны Sexy имижийн талаарбичиж байгаад дутуу орхисон нэг бичлэгээ олоод гүйцээе гэж бодлоо. (Sexy имиж, Cutie имиж хоёр угтаа нэг зүйл гэж бичиж байсныг маань санаж байж магадгүй, тэгвэл энэ удаа арай дэлгэрэнгүйгээр яагаад гэдгийг нь тайлбарлая.)Сонирхолтой сэдэв учир жаахан урт ч гэсэн уншаад үзээрэй.




Япончуудад бүх нийтээрээ хангалуун сайхан амьдрал дунд эрүүл энхээр урт наслах завшаан ямар ч төлөөсгүй олдсон гэвэл эндүүрэл. Зөвхөн өндөр хөгжилд хүрэхийн тулд ч биш , хүрсэн хойноо ч энэ хүчирхэг эдийн засгийнхаа моторыг унтраачихгүй хөдөлгөж байхын тулд эмээ нь хүртэл өглөөнөөс үдэш хүртэл эцэж цуцахыг умартан шургуу зүтгэх хатуу үүрэг хүлээдэг гэлтэй.Хэдий том ч гэлээ, хөдөлмөрлөхгүй хүнд энд багтаж шингэх газар олдохгүй. Нэг ёсондоо үүрэггүй нэг ч боолт шрүп орох зайгүй том машинтай энэ нийгмийг зүйрлэж болно. Сайхан нийгмийг бүтээхийн тулд хувь хүн бүр эрх чөлөөгөө шургуу хөдөлмөрөөр хязгаарлуулан, тааваараа суух амьдрал нь тэр нийгмээ тогтоон барьж байхын төлөөх төлөөс болсон гэх үү дээ.

Зөвхөн Япон ч гэлтгүй, ер нь хөгжил дэвшилд хүрсэн бусад улс орнууд ч хангалуун нийгмийг цогцлоохын тулд тааваараа сууж байгаагүй нь тодорхой. Гэхдээ ал ч нийгэмд ялгаагүй, тааваараа суух амьдрал нь хөгжих тусам улам хурдтай хэмнэлд орон ,чөлөөт цаг нь хязгаарлагдаад ирэхээр хүн ил далд аль нэг ухамсартаа эрх чөлөөгөө үгүйлж эхэлдэг. Нийгмийн дэвшлийг тогтвортой барьж байхын тулд тогтсон заавал мөрдөх ёстой хэв журам,баримтлах ёстой дэг жаяг, гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлагууд хувь хүн бүрийн нуруун дээр дарамт болон бууж, эрх дураараа байх байдлыг нь хашдаг хаалт болдог тул эрх чөлөөг нь хумиж буй энэ бүх боолтуудаас мултарч гарах хүсэл нь хүний үйл хөдлөл, төсөөлөл мөрөөдлөөр илэрч байдаг.

Жишээ нь дураараа байхыг хүссэн Япон залуусын нийгэмд бүрэн бие дааж гарахад бэлэн болохыг үл хүсч буй сэтгэлийнх нь илрэлийг тэдний имижээс харж болохоор.Насанд хүрэхийг Японы өсвөр насныхны олонхи нь бараанаар бодож явдаг (ийм судалгаа байдаг) бөгөөд тэд насанд хүрнэ гэдэг нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагуудад баглагдан, түүнийгээ биелүүлэхийн тулд уйгагүй зүтгэх ёстой хүнд хэцүү үе руу орох явдал хэмээн боддог байна. Иймд тэд далд ухамсартаа тийм дарамттай хүнд санагдах үе рүү орохоос нэг л халширч, тэр хэцүү хүнд санагдах хариуцлагыг үүрэхэд бэлэн болохыг үл хүснэ. Охидын жаахан хүүхэд шиг аашлах Cutie имиж , залуусыг нэг л сул дорой харагдуулах туранхай бие, охидынх шиг стиль нь тэднийг хариуцлага үүрч явахад хангалттай хүчтэй биш мэт харагдуулан, насанд хүрмээргүй байгаа, бэлэн болмооргүй байгаа хүсэлтэй нь яг нийцсэн болохоор ингэж өргөн дэлгэрсэн гэж тайлбарлаж болох юм.

Харин барууны залуусын хувьд үүний эсрэгээр, насанд хүрнэ гэдэг нь биеэ даан, хэнээс ч хараат бусаар хүссэнээ хийж болох эрх чөлөөнд хүрлээ гэдэгтэй ижил утгатай. Тэд бас л ямар нэг ачаа дарамтнаас ангид, элдэв шаардлага, дэг жаяганд баригдалгүйгээр эрх чөлөөтэй байхыг хүсч буй нь тэр. Гэхдээ илүү нээлттэй зантай тэдний хувьд эрх чөлөөтэй байх хүсэл нь илүү тодоор илэрсэн ба задгай, нээлттэй харагдах Sexy имиж тэр шаардлагад нь нийцсэн тул ихэд өргөн дэлгэрч чаджээ. Харин бүрэг даруу зантай Азиудын хувьд шууд эрх чөлөөтэй баймаар байна гэдгээ ил тодоор харуулах биш, арай хүлцэнгүй хэлбэрээр эрх чөлөөгүй баймааргүй байна хэмээн тойруулан илэрхийлжээ. Угтаа бол эрх чөлөөтэй байх гэсэн хүний язгуур нэг хүсэл 2 өөр хэлбэрээр гарч ирж буй бөгөөд соёлын ялгаа л нэг зүйлийг ингэж 2 өөр хэлбэрээр гарч ирэх гол шалтгаан болжээ.

Энэ сэдэвтэй холбоотой өмнөх бичлэгүүд:

Part2-I Sexy vs Cute
Part 1: Life and stress

7 comments:

Tegshee said...

ortoi bogood sonirholtoi l yum baina : )

soleil said...

hun bolgonii sonirhol tatahaar huurhun sedev bnaa. bas sain ch bichsen baina. gehdee dugnelt n arai burheg ch um shig sanagdlaa.
part1 n hamaagu iluu sonirholtoi sanagdav, part 2 deer jisheegeer bayjuulsan bol iluu sonirholtoi boloh bailaa.

Finix said...

anh japand ireed l nudend sodon tusdag zuilsiin neg n zaluuchuudiin style baisan bolohoor yaagaad iim style ingej huchtei delgersen um boloo gej urgelj boddog bsiin. tegeed l ene heden jild sudalsan, experience hiisen zuilsee emhetgeed gargaj awsan hariultaa hen ch unshsan oilgomjtoi baihaar tailbarlah gej oroldson n ene l dee. ingehdee hed heden hesegt huwaaj hangalttai nurshsan bolohoor dugneltiig unshigch ooroo tungaan gargah biz gej bodson um.

Economist said...

Сайн уу? Энэ сэтгэгдлийг унших үеийн мэндийг хүргэе. Сонирхолтой байлаа. Европ, Азид залуус, өсвөр үеийнхний хандлага тийм байдаг юм бол Монголчуудын хувьд ямар байдаг гэж чи бодож байна? Энэ талаар part3 гээд бичвэл бүүр сонирхолтой байна.

Economist said...

Магадгүй Монголчуудын хувьд эцэг эх, ахмад настнаа хүндлэх үзэл байдаг. Нөгөө талаас эцэг эхийнхээ халамжид хэт байдаг болохоор амьдралд гараад хөл алддаг, төрсөн гэртээ амьдарсаар байдаг зүйлс ч бий. Заншил, сэтгэлзүй талаасаа ийм гэж үзэж байна товчхондоо. Харин охидын стилийн хувьд sexy, cute, rock, emo бүх төрлөөс байх ч дийлэнх simple шүү дээ. Гол нь стильний цаана сэтгэлгээ, хандлага байгаа гэдэгт.. Хоромхон зуур эргэцүүлэхэд ийм л бодол төож байна даа.

Finix said...

Economist:
Blogoor zochlon, setgegdlee
uldeesend bayarlalaa. Part 3 bichih sonirholtoi l sanaa bna...
"Style iin tsaana setgelgee" baidag buyu setgelgeenii onclog gadnah torhoor ilerch baidag gedegtei sanal neg baina. Uuniig haruulah gej l iim olon hesegt huwaaj bichsen n ene l dee(Part 1, 2 , I,II)

Harin tuhain onclog mash todoor(west or east gdg shig) ilerch garahiin tuld zarim neg huchin zuiluud heregtei(gadaad: tuhain niigem, orchin, dotood: huwi hunii medremj etc) bolov uu.

Finix said...

Mongol geheer nuudliin soyoltoi, east west ali alinaas n yalgaatai bolohoor setgehui ch mon yalgaatai bna bh. Harin ene yalgaag uhamsart n medruuleed, gadaad torhon deer ilerch gargah ter huchin zuiluud dutuu bj magad. East, West gsn maani U.S, Europe, Japan, Korea g.m hogjson ornuudiin talaar yarigdaj bgaa bolohoor hogjson niigmiin ontslog, humuusiin ediin zasgiin chadawhiig hogjij bgaa orontoi haritsuulah argagui bh.
Mgld style hootsoldoh bolomjtoi
zaluus neg heseg americiin hip hop, neg heseg solongos usnii zasalt g.m huwisaad bgaa n zugeer neg unguts huulbar uu or ene huwisamtgai chanar n mongol hunii ontslog uu gdgiig helj medehgui um...minii bodol iim l bna...