Sunday, March 1, 2009

Time flies

40 хэмийн зөрүү эхэндээ арай л чанга санагдаад гэрээс гаралгүй хэд хонов. Тэгтэл ашгүй нэг арай дулаарлаа. Гэхдээ температурын ялгаа ч бас гайгүй ээ. Ойрын хэдэн жил Цагаан сараар гэрээсээ хол байсан болоод ч тэр үү, шинийн нэгний өглөө хэдэн жилийн дараа гэнэт сэрсэн юм шиг санагдаж, хэсэг "сандрав".

Өглөө нь мөр гаргах гээд зурхайн сонин дээрээс насаа хартал...эхлээд итгэж өгөхгүй хальт "шок" мэдрэв. Тэгтэл айлаар ороход ч хээв нэг архи хундагалаад өгдөг болж. Жаахан байсан хамаатны дүү нар ч мундаг том болцгоосныг харахад нөгөө сонин дээрх тоо тийм ч том сонсогдохоо болив.

1 comment:

Anonymous said...

Хэлээд юу гэхэв, хүнд насаа хэлэхээсээ санаа зовдог болж эхлээд байнаа хө, хэхэ