Saturday, January 31, 2009

Minerva and Words to Live by

Energy comes from feeling good, not from eating well or sleeping a lot
гэж гоё хэлсэн байгаа биз? The Japan Times гүйлгэж яваад Words to Live by гэдэг нийтлэлээс оллоо. Сонирхолтой хүмүүсийн хэлсэн, баримталж явдаг зарчмуудыг цуглуулаад тавьчихсан дажгүй булан шиг санагдаад блогынхоо линк рүү нэмчихлээ.
Дээрх үгийг 97 настай нэг Япон доктор хэлсэн ба 65 наснаасаа хойш одоо хүртэл сайн дураараа ажиллаж байгаа хүн юм байна. 1 сая гаран хувь зарагдсан ном бичсэн, энд тэнд очин жилд 150 гаруй яриа хийдэг нэлээд эрч хүчтэй "залуу" бололтой.

Бас нэг сонин мэдээ гэвэл сайн дурын ажил хийх нь байтугай ажил хийе ч гэж боддоггүй, гэртээ суугаад блог бичдэг Minerva нэртэй Солонгос залуу нэлээн шуугиан тариад байгаа гэнэ. Яасан бэ гэхээр мань эр Lehman Brothers ийн дампуурал, Вонын ханш уналтыг болохоос нь хэдэн өдрийн өмнө таачихсан юм байж. Гэхдээ ямар ч эдийн засгийн мэдлэггүй түүнд шүүхэд дуудагдахаас өөр сайн юм тохиолдоогүй бололтой .
Гэхдээ блог руу нь засгийн газар , сангийн яамныхан тэргүүтэй 40 сая хүн аль хэдийн зочилчихсон болохоор,жаахан хичээж байгаад Солонгосын үлдсэн 8 сая хүнийг оруулчихвал түүнийг ирээдүйтэй карьер хүлээж байж ч магад...

Tuesday, January 27, 2009

Learning is everywhere

Анх интернетэд орж үзэж байх үеийн л нөгөө Yahoo хэвээрээ байгаад байсан одоо л нэг шинэ дизайнтай бол байх шиг байна. Зүгээр шинэ ч биш , бас дажгүй шүү.

Бас нэг дажгүй юм болох нь гэж бодож байсан зүйл харин худлаа болж байх шиг байна. 1 сард цас ихтэй байна гэсэн байдаггүй шүү. Бороо л хэдэн өдөр орсноос хэтэрсэнгүй. Хүйтэн гэхэд хүйтэн биш, дулаан гэхэд дулаан биш сонирхолтой л цаг агаар зонхилон , цас биш цаасаар л их бөмбөгдүүлэх болж байх шиг байна.

Учир нь энэ долоо хоногт улирлын сүүлийн хичээлүүд ороод, ирэх долоо хоногоос шалгалт...
Сонирхоод хэрэгтэй хэрэггүй баахан хичээл авчихаад хийлгүй нэлээн явчихсан тул ойрд номын сан хавьцаа эргэлдэн баахан шинэ мэдлэг олж авдаг "ажилтай" болов . Наана нь хэрэв амжихгүй (хийгээгүй) бол шалгалтан дээр ч мэдлэг олж авах үе байдаг тул ямартаа ч юм сурахгүй нь гэж санаа зовох зүйл гарахгүй бололтой...

Шалгалтаас гадна хэлтэй амтай болгон л санхүүгийн хямралын талаар ярьдаг болсоор нэлээд удлаа. Үүнтэй ч холбогдоод тэр үү , The World Is Curved гэдэг ном бүх л ранк уудаар бестселлер болон, нэлээд эрэлттэй байгаа юм байна. Хэдэн жилийн өмнө хит болж байсан The World Is Flat өнөөгийн дэлхийн эдийн засгийн(олон улсын харилцаа) зүй тогтлыг тайлбарлаж байсан бол уг номонд өнөөгийн дэлхийд тогтсон байгаа санхүүгийн систем хэрхэн ажилладаг талаар бичсэн юм байна.


Заавал санхүү эдийн засгийн чиглэлийнхэн гэлтгүй хэн бүхэн нэг гүйлгээд харчихад илүүдэхгүй, ер нь эргэн тойронд юу болоод , ямархуу хорвоо ерөнцөд амьдраад байгааг илүү багцаалахад туслах л эд бололтой.
p.s: Билл Клинтон уг номыг санхүүгийн хямралын талаар унших топ 3 номны нэгэнд оруулсан гэнэ.

Sunday, January 18, 2009

Filters

Семестерийн төгсгөл ойртоод жаахан номын санд сууя гэж бодсон чинь элсэлтийн ерөнхий шалгалт(Боловсролын яамнаас их сургуульд элсэгчдээс авдаг нэгдсэн шалгалт ) авна гээд 2 өдөр сургууль хаагдчихав. Жил бүр орон даяар бүх их сургуулиуд дээр цэрэг цагдаа болсон нэлээд сүртэй юм болдог юм .

Хэр сайн өгснөөс нь хамаараад аль их сургуульд шалгалт өгөх нь тодорхой болдог болохоор нөхдүүд ч 1,2 жилийн өмнөөс хичээлээс гадуур тусгай шалгалтад бэлддэг төлбөртэй сургуулиудад амралтын өдөр, оройн цагаар яван бэлтгэлийг жин тан болгоно. Нэг хэсэг 5 цаг унтвал тэнцэхгүй, 4 цаг унтвал тэнцэнэ гэж яригддаг байсан ч шалгалтдаа өөрчлөлт оруулсны дараа арай гайгүй болсон гэгддэг. Яах гэж хүнийг ингэж зовоодгийг нь бас сайн ойлгодоггүй л юм...

Уул нь чадвартай нөхдүүдийг их сургууль руу илгээх л зорилготой байх л даа. Гэхдээ цөөн хэдэн нөхдийг эс тооцвол их сургуульд орсон хойноо тэр заагаад байгаа мундаг зүйлүүдийг нь шингээж авах сонирхолтой хүн бараг байхгүй. Харин хичээлээс гадуур зүйлд л илүү анхаарлаа хандуулна даа. Учир нь дараагийн шатанд буюу ажилд ороход шаардагдах зүйлс тэс өөр.

Ажил олгогч компаниуд тухайн оюутан хичээл ном хэр их хийсэн ,бүр ямар мэргэжилтэйг нь ч нэг их хамаарахгүй.Академик мэдлэг гэхээсээ илүү тухайн ажилд тохирох хүн мөн үү гэдгийг л илүү чухалчилдаг юм шиг. Хайж байсан хүн нь мөн байвал мэдэхгүй ч байсан сургаад л авчихна гэсэн бодлоготой. Хэдэн сая хүн дотроос ажиллах хүчээ сонгохдоо хэнийг нь ямар вэ гээд нэг нэгээр нь ялгаад сууж байх боломжгүй тул их сургуулийг яамнаас хүмүүсийг чадвараар нь сортлоод өгчихсөн бэлэн ангилал болгож л ашигладаг гэхэд хол зөрөхгүй байх.Массаар нь бодоод, сурагчид дээд хэмжээгээрээ хичээгээд хичээгээд хүрсэн түвшингээрээ л их сургуулиудад хуваарилагдан орох тул тэр сургуульд ийм түвшний нөхдүүд байж байгаа гээд дүгнэчихэж байгаа хэрэг.

Харин хувь хүмүүсийн хувьд авч үзвэл хамгийн сайн тогтолцоо гэж хэлэхэд хэцүү. Япончууд уул нь шинэ залуу үеээ илүү нээлттэй, нэг зүйлд баригдаагүй, бүтээлч сэтгэлгээтэй болгохын тулд яах хэрэгтэй вэ гээд зөндөө л ярьдаг юм.
Гэхдээ их сургуулиуд зөвхөн мэдлэгээр нь шалгаж оюутнуудаа элсүүлдэг болохоор чадсан ч чадаагүй ч сайн сургуульд орохын төлөө л хичээл хийсээр байгаад нийгмээсээ жаахан тасарчихсан, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай, хувь хүн талаас нь авч үзэхэд жаахан ойлгомжгүй зүгээр шалгалтын том системийн нэг эрэг шрүп л болчихсон хүмүүс цөөнгүй юм шиг...

Мэдээж эдгээр ярьсан зүйлүүд массыг хамарсан ерөнхий зүйлүүд болохоор бүгд үүнд хамаарна гэвэл өрөөсгөл болчихно л доо.Гэхдээ яах аргагүй тогтчихсон байгаа энэ систем компаниудаас өөр хэнд ашигтай вэ гэдэг бодох л зүйл болов уу.

Tuesday, January 6, 2009

Taking a risk

Цагт 350 км хурдлах Shinkansen-ий цонхоор тас харанхуй шөнийн дунд зуралзан өнгөрөх зам зуурын гэрлээс өөр зүйл үл харагдана. Шинэ оны эхэнд шинэ зүйлийг эрэлхийлэн гэрээс гараад 3 өдөр, 2400 км ийн дараа эрсэн зүйлээ ололгүй амжилт муутайхан буцаж яваа нь энэ.Тэртээх алсад Landmark tower-ийн оройн баганан гэрэл харагдаж эхэлсэн нь гэр лүүгээ ойртсоныг илтгэнэ.

Налсан цонхноосоо хөндийрөхөд шилэн дээр ойсон кабины сандал дээр суух өөрийн тусгалаа олж харлаа. there was i smile on my face...Хайсан зүйлээ олж, хүссэн үр дүндээ хүрээгүй ч сэтгэл хангалуун байлаа.

Хүссэн зүйл талаар болсон ч гонсойх зүйлгүй буцаж явлаа. plan for the worst, hope for the best...Энэ замаар анх гарахдаа болно гэж бодсон ,оптимист байсан, гэхдээ ийм үр дүнг бас тооцож үзсэн л байсан.there was no pain.Зүрх биш тархи л байсан бололтой.but i didn't know until then... Ямартаа ч зорьсон, хийсэн, чадсангүй, болохгүй л байж.

Юу дутсаныг мэдэхгүй юм.Өнгөрсөн түүхээс болов уу? Буруу газар , буруу цагт байв уу? Эсвэл угаасаа л босохгүй байшин байв уу? Магадгүй архитекторчны төсөөлөл хэт хүчтэй байж, зураг хэт хийсвэр байж , барилгачных нь чадвар хүрэхгүй байж. Босохгүй гэдгийг нь харж чадаагүй байж. Үр дүнгээс нь хөөгөөд харахад босгох гэж хичээх хэрэггүй л байж...

Бүтэхгүй зүйлийн төлөө тэнэглэн зүтгэн хүрч чадаагүй ч харамсах зүйл гарсангүй.
Харин бүтэхгүй гээд хийгээгүй байсан бол , дараа нь илүү харамсах байсан ч байж магад. Зарим зүйлийн үр дүнг харахаас нааш хариуг нь таашгүй учраас л амьдрал үнэхээр сонирхолтой юм даа. life is all about taking a risk.  i'm still wondering whether chances are given or made by us...