Friday, November 16, 2007

Чингис хааны үр сад

"Таны эрх мэдэлд тэмүүлэх эрмэлзэл,эр зориг, шийдвэртэй байдал зүгээр ч нэг тохиолдол биш биз? Аугаа их Чингис хааны цус таны судсаар гүйж байгаа юм биш биз?" гэсэн асуулттай рекламны хуудас Орост тараагдах болсон гэнэ.Дэлхийд 16 000 000 Чингис хааны эрэгтэй үр сад байдаг гэнэ шүү. Оросуудын 8% ийн судсаар Чингис хааны цус гүйж байгаа гэсэн судалгаа байдаг юм байна.Энэ 8% д багтахын тулд 20000рубль төлөөд шүлснээс авах ДНК ийн шинжилгээнд орох бөгөөд 20 хоногийн дараа хариу нь гардаг гэнэ. Хэрэв эерэг гарвал сертефикат гардуулах гэнэ. Сергей Бодровын "Монгол" кино их амжилт олж байгаа нь ийнхүү нөлөөлж хүмүүсийг түүх, шашин түүнчлэн генетикээр сонирхоход хүргэжээ.
source
http://smena.ru/news/2007/10/29/12517/

4 comments:

Unknown said...

Тэглээ гээд яах юм бол оо?

Finix said...

Ингэлээ гээд дэлхийн түүх ч өөрчлөгдөхгүй, Чингисийн удмаар тодорсон хүнийг хэн ч дахин дэлхийг байлдан дагуулахыг шаардахгүй. Зүгээр л гэрчилгээ олгоод хүлээн авалтанд урина гэнэ. Ер нь аль сонин юмыг тэр гэхэв. Бодровын кино хэр их амжилт олохыг хүлээгээд л сууж байхаас.

Anonymous said...

Чинигис гэсэн байхын алдаа юу, эсвэл?

Finix said...

National Geographic News deer iim medeelel ban:
http://news.nationalgeographic.com/news/2003/02/0214_030214_genghis.html