Friday, July 3, 2009

Guest speaker: Government Official

Земи-гийн энэ улирлын зочноор багшийн танил Японы Гадаад хэргийн Яамны нэг ажилтан ирж яриа хийв. Мань хүн өнгөрсөн жилийн Хоккайдод болсон G8 Summit-ийг зохион байгуулах ажлыг удирдсан ба судалгааны сэдэвтэй хамаарал багатай ч их сонирхолтой яриа хийнэ гээд урьж авчирсан юм. Keio-Oxford- төрийн алба гэсэн замаар явж ирсэн, Койзумигаас хойш PM-ийг дагаад "нүүдэллэж" явдаг багийн гишүүн, мэдээгээр нэлээд гардаг хүмүүсийн нэг юм байна. Ер нь Entrepreneurial ертөнцөөс гадуурх Японы элит-ийн яриа сонсох ховор боломжийн нэг байлаа. 公務員(government official)-ий талаарх төсөөлөл ч их өөрчлөгдөв.

Яриа чөлөөт хэлбэртэй, яамны ажилтан ч бодож байснаас хамаагүй энгийн, хөгжилтэй хүн байв. Ерөнхийдөө өөрийн хийдэг ажил, одоогийн Японы гадаад бодлогын онцлог , төрийн ажилтан байхын хар цагаан тал, тэгээд оюутнуудад зөвлөж хэлэх зүйлс гэсэн бүтэцтэй яриа хийв. Яриа дуусаад бүгд хоолонд орохоор явсан ч дараагийн цаг шалгалттай байсан болохоор цуг явж чадаагүй.

Олон улсын хэлэлцээрүүд дээр европын орнууд их эвсдэг болохоор Японы сонирхлыг тусгахын тулд Америктэй хэрхэн хуйвалдах, Хятадтай хамтарч ажиллангаа хэлэх зүйлээ ч хэлэх эвтэйхэн аргууд гэх мэт Японы дипломат харилцааны асуудлууд мөн пуужин харваж дүрсгүйтээд байгаа зарим нэг улстай холбоотой асуудлуудын талаар ам нээж болох хүрээ хүртлээ ярьсан нь сонирхолтой санагдав.

Ажлын цаг урт, стресс ихтэй corporate life-тай харьцуулахад төрийн алба амар гэж боддог байсан чинь нэлээд өөр бололтой. Маш олон талын мэдлэг, хэд хэдэн хэлний чадвар шаарддаг болохоор ганц OJT ч биш байнга сурч байх, дээр нь нэлээд hardworking байхгүй бол ард нь гарахгүй их ажилтай байдаг талаар сонсоод амар биш юм байна гэж бодогдов. Summit дуусаад жаахан амсxийх байх гэсэн чинь Lehman шок эхлээд завгүй өдрүүд олшроод байгааг ярьж байсан. Өнгөрсөн долоо хоногт унтсан цаг нь дунжаар өдөрт 2.5 цаг.

Сүүлд нь professional болчихоор мэргэжлээсээ өөр юм мэддэггүй nerd болохоос өөр аргагүй байдаг. Тиймээс nichts буюу хүн биш тийм нөхдүүд болчихгүйн тулд оюутан насандаа тал талын мэдлэгийн package олж олж аван хорвоог илүү өргөн нүдээр хардаг болох хэрэгтэйг зөвлөсөнөөр яриа дуусав.

No comments: