Wednesday, April 6, 2011

This is it: the 2nd chapter


Сакура дэлгэрээд эхэлчихлээ. Хэдэн өдрийн дараа л гэхэд цайвар ягаан өнгийн дэлбээт цэцэгсээр модод битүү хучигдчихсан байх болно. Байгаль дэлхий өнгөө сольж, шинэ улирлын эхлэл ирж буй нь энэ.

Шинэ бүхний эхлэл.

Өнөөдөр дипломоо очиж авлаа. Гамшгаас болоод төгсөлтийн арга хэмжээ угаасаа хийгдээгүй болохоор сүртэй зүйл болсонгүй. Маш энгийн. Жинсэн өмд свитер цамцтай ганцаараа сургууль дээр очиж оюутны үнэмлэхээ хураалгаад, оронд нь диплом, дүнгийн жагсаалт. Бас ёслолын үед зүүх ёстой байсан цэнхэр тууз. Гүйцээ. 86 хичээл, 160 кредит, 8 семестер, 20 хуудас дипломын ажлын дараа ингээд л төгсчихлөө.

Тэгээд семинарын багш, факультетийн гадаад оюутнууд хариуцсан ажилтнууд, зөвлөх багштайгаа уулзаж дурсгалын зүйлс, зураг хөрөг. Факультетийн 4 жилд хичээл, хичээлээс гадуур янз бүрийн л зүйлээр оролдсон хэдий ч нэг л зорилгоо ололгүй төөрчихөөд, хангалттай үр дүн гаргаж чадаагүй л дээ. Гэхдээ энэ хугацаанд хамгийн их тусалж дэмждэг байсан эдгээр хүмүүстээ талархлаа илэрхийлээд, кампуст байх хугацаа маань дууслаа.

Тэнгэр цэлмэг, гадаа нартай сайхан өдөр байлаа. Иймэрхүү л хаврын нэгэн өдөр анх Yokohama-д ирж байсан. а student of life who don't know much about his subject. Одоо ингээд л явлаа, still a student of life who don't know much about his subject...

I guess this is it-- the end, of this journey, with all its memories, struggles and fun.

Thank you, YNU. Thank you, Yokohama.

Сакура дэлбээлж гүйцээд, хэдхэн хоногийн дотор дэлбээнүүд нь яг л цас бударч буй мэт хийсэн унана. Тэгээд араас нь ногоон навчис ургана...
Улирсан бүхэн ч хийсэн одож, шинэ бүхэн эхэлнэ.

Япон орны хувьд ч, миний хувьд ч...





3 comments:

Anonymous said...

Hi,

Za surguulia amjilttai togssond n bayar hurgey!

Sony.

Zangga said...

amjilt husye :)

Finix said...

Bayarlalaa!