Monday, October 27, 2008

Lost and found

Хичээлдээ ирж очих, гадуур явахдаа хөгжимтэй их найзалдаг тул чихэвчээ гээчихсэн чинь нэг л юм дутагдаад болдоггүй.Хаана хаяснаа мэдэхгүй болохоор юу ч болсон 1 дэхийн өглөө сургууль дээр очоод 5 дахьд орсон бүх хичээлийн танхим, номын сан, кафетериад орж хайж үзье гэж бодоод өглөө сургууль дээр ирсэн чинь чихэвч маань 5 дахьд өмссөн хар жинсний зүүн карманд ямар хэлбэртэй байсан яг тийм хэвээрээ сургуулийн гадаад оюутны төвийн нэг давхрын буйдан дээр хэвтэж байдаг байна шүү. Японд юм алга болдоггүй нь сайхан шүү гэж бодоод аваад утсандаа залгаад дуртай дуугаа тавиад, цааш алхлаа.

Анх ирчихээд удаагүй байхдаа нэг удаа хүнсээ цуглуулж яваад түрийвчээ хаячихсан юм.Юм авсан дэлгүүр дээрээ очлоо, явсан замаараа буцаж явлаа , байдаггүй. Дотор нь бүх бичиг баримт, бас бүтэн сарын хоолны мөнгө байсан болохоор тун тааруу хэрэг байв.Ядаж байхад хэл ч сайн мэдэхгүй,яахаа ч бас сайн мэддэггүй . Ингээд баларлаа гэж... Бас л 5 дахь өдөр л байсан шиг санаж байна. 1 дэх өдрөөс нааш сургуулийн офис онгойхгүй тул сургуульдаа мэдэгдээд арга хэмжээ авахуулчих боломжгүй байдаг. Ингээд амралтын 2 өдөр нойр хүрэхгүй шахам юм болж өнгөрлөө. Тэгээд 1 дэхд хамгийн түрүүн суругулийнхаа офис дээрээ гүйж очтол , түрийвч чинь энэ мөн үү гээд өөдөөс үзүүлдэг байгаа. Үүнээс хойш анхааралтай байгаарай гэж хэлээд түрийвчийг маань буцааж өглөө, бүрэн бүтнээр нь.

Баярласан гэж!!!

Яаж олдсон бэ гэхээр дэлгүүрээс юмаа авчихаад дугуйгаараа жийж явах үед карманаас сугараад унагачихсан байж. Тэрийг нь ойр хавьд амьдардаг нэг эмээ олоод доторх оюутны үнэмлэхийг нь хараад, сургууль дээр авчраад өгчихөж.Xолбогдох хаяг, утсаа ч үлдээгээгүй болохоор Баярлалаа гэж хэлж ч чадаагүй л дээ.Үнэхээр сайн санаат хүн байсан байх тэр эмээ.

Нэг бодлын стресс ихтэй,үе үе ойлгоход бэрх нийгэм ч гэлээ, нөгөө талаас бас гоё л нийгэм шүү,энэ Япон.

2 comments:

Тэгшээ said...

Хэхэ, алга бололгүй эргэж олдсон бол ашгүй дээ. Яг ч алга болсон юм 100 хувь эргэж ирнэ гэхэд хэцүү л дээ. Бид л азтай байна.
Эдний биднээс харахад тансаг амьдрал нь тийм орчиныг бий болгож ч байж магад. Хүний асуудалд орооцолдох, хүний юм хэрэглэхдээс сэжиглэх гэх нь ч юу юм, дургүй байдаг хүмүүс шиг байдаг. Тиймэрхүү юманд, хүний юмыг гүндүүхэн шиг,хуучин юмыг хэрэглэж болж л байвал хэрэглэчих гээд байдаг чадвартай улс бол аваад хэрэглэчих байх. Мэдээж бүгд тийм биш, сайхан сэтгэлээрээ хүргэж өгч байгаа хүн зөндөө л байгаа л даа.
Би нэг удаа түрийвсээ алга болгочлоо гээд л бөөн юм болоод цагдаа этэрт очоод байсан чинь цүнхэнд байж байж билээ, санаа зовмоор.

Finix said...

hehe interesting story