Monday, November 24, 2008

Layla

Англи хэлний багшийнхаа нөлөөнд автаж баахан рок сонсож үзэв. dra-ra ra ra-raa...
Найзынхаа эхнэрт дурласан нэгэн залуу хөгжмөөр өөрийн мэдрэмжээ илэрхийлсэн нь рок хөгжмийг төлөөлөх хайрын дуунуудын нэг болжээ.Тэр дуу 2004 онд Rolling Stones сэтгүүлээс нэрлэсэн Бүх цаг үеийн шилдэг 500 дуунд багтан ,27д жагссан гэнэ. Үнэхээр гайхалтай авъяастай залуу байсан нь гарцаагүй...

Хэрэв рок , ер нь хөгжим сонирхдог бол гарчигнаас л домогт Eric Clapton-ы түүх гэдгийг амархан таасан байх. Тэрээр найз George Harrison-ы(Битлзийн) эхнэр Pattie Boyd-д дурлачихаад энэхүү дуугаа зохиосон гэдэг. Layla гэж нэрлэх болсон нь нэг найз нь түүнд хайрт бүсгүй нь өөр хүнтэй суух болсноос болж галзуурдаг нэгэн залуугийн тухай өгүүлдэг Layla and Majnun хэмээх эртний Персийн зохиолыг ярьж өгснөөс үүдэлтэй.

Eric Clapton өөрөө Бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 гитарчны нэг / #4 / ба The Immortals буюу Rокнроллын бүх цаг үеийн шилдэг 100 алдартны тоонд ордог/#53/ юм.

Ингээд Layla:
Acoustic Live:


Unplugged:


Electric live:

1 comment:

Anonymous said...

дээхэн үед Tears in Heaven гэдэг дуунд нь лаг дуртай байж билээ, одоо ч гэсэн дуртайлдаа. харин ийм түүхтэй байсныг нь ёстой мэдээгүй юм байна