Wednesday, February 24, 2010

On Globalization: a reading list

Хаврын амралтар земи-ийнхээ сэдвээр(Globalization) гаргасан reading list-ээ гүйцээхээр жаахан ном эргүүлж суух санаатай.
Глобалчлал(даяарчлал) бидний өдөр тутмын амьдрал дунд л явагдаж байгаа хэрнээ эдийн засаг, улс төр, түүх, соёл г.м олон талбарт маш хурдацтайгаар зэрэг өрнөж байгаа нүсэр процесс болохоор нэг өнцгөөс хараад яг юу болоод байгааг ойлгоход амар биш юм.

Үүнийг шийдэхээр эрдэмтэн судлаачдаас эхлээд улстөрч, бизнесмен, түүхч, сэтгүүлчид өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлахыг оролдсоор ирсэн. Нэртэй хүмүүсийн бичсэн зарим номууд нь онол гэхээсээ танин мэдэхүйн талдаа ойрхон, өнөөгийн дэлхийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар хэнд ч гэсэн ерөнхий баримжаа ойлголт өгөх сонирхолтой номууд байдаг болохоор recommended reading-ээсээ блогтоо оруулъя гэж бодлоо.


1. Pathfinders: A Global History of Exploration, 2006
(Felipe Fernández Armesto)
Зохиогч нь түүхч ба, ном өөрөө маш өндөр үнэлгээ авсан.
428 хуудастай, жаахан зузаан байж магадгүй ч HarryPotter-ийн ном шиг л хурдан явахаар сонирхолтой түүхийн адал явдлуудаар дүүрэн.
Товчxондоо--Ертөнцийг харах цонх--тэгээд маш сонирхолтой.

2. The End of Poverty, 2005
(Jeffrey Sachs)
Колумбийн Их сургуулийн эдийн засагч.
Эдийн засагч бичсэн гэхэд NYTimes бестселлэр болж байсан ном. Одоо ч Amazon-ий Globaliztion-ий ранк д дээгүүр яваа.

3. The Post-American World, 2008
(Fareed Zakaria)
Newsweek-ийн сэтгүүлч ирээдүйд бий болох multi-polar дэлхийн талаар бичсэн. Хятад болон Энэтхэг, Америкийн өнөө ба ирээдүй дээр төвлөрсөн, уншихад амар, авсаархан бас сонирхолтой ном.

4. Fixing Global Finance, 2010
(Martin Wolf)
Зохиогч нь Financial Times-ийн эдийн засгийн нийтлэлч, Дэлхийн Банкны senior economist-оор ажиллаж байсан жинхэнэ specialist. Өмнөх номондоо саяны хямралын макро эдийн засгийн үндэслэлүүдийг тайлбарлаж байсан. Ирэх 3 сард гарах энэ номыг нь pre-order хийсэн хүмүүс олон байгаа байх.

5. The World is Curved, 2008
(David Smick)
Зохиогч нь макро эдийн засаг, санхүүгийн талын pro. WSJ, NYTimes-т нийтлэлүүд нь гардаг. Ном глобалчлал гэхээсээ илүү яг санхүүгийн асуудлууд дээр төвлөрдөг ба Lehman дампуурахын өмнөх үеийн (2007, 2008) credit crizis, түүний шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Securitization, IB, HF,PE нарын холбоо ба FRB болон бусад төв банкнуудын өөрчлөлтийн талаар, мөн Япон, Британий алдаа, Хятадын ирээдүйн талаар ч уншихад сонирхолтой байна байх.

6. Why Globalization Works, 2005
(Martin Wolf)
Wolf-ийн бас нэг ном.
Ном өөрөө эдийн засгийн глобалчлалын тал дээр нэлээд нухацтай анализудаар дүүрэн. Гүйлгэж уншаад ойлгоход амаргүй байж магадгүй.Макро эдийн засаг, санхүүгийн чиглэлийхэнд must read.

7. Making Globalization Work, 2007
(Joseph Stiglitz)
Зохиогч нь Нобелийн шагналт эдийн засагч, Колумбийн Их Сургуулийн профессор.
Дэлхийн Банкны Chief Economist-оор ажиллаж байсан. Энэ сэдвийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг.
Чөлөөт зах зээл, IMF г.м олон улсын байгууллагуудад нэлээд шүүмжлэлтэй ханддаг.
Глобалчлалын шүүмжилсэн байр суурьтай, Globalization and its Discontents гэдэг өмнөх ном нь бас маш өндөр үнэлгээ авч байсан.
Эдийн засгийханд илүү recommended.

8. In Defence of Globalization, 2007
(Jagdish Bhagwati)
Дахиад нэг Колумбийн Их сургуулийн эдийн засагч.
Гэхдээ Joseph Stiglitz-тэй ялгаатай нь free market-ийн дэмжигч.
Академик хүрээнд маш өндөр үнэлгээ авсан ном.

9. Global Transformations: Politics, Economics, and Culture ,1999
(David Held, Anthony McGrew, David Goldblatt, and Jonathan Perraton)
Глобалчлалын сайн талууд дээр төвлөрсөн ба Академик түвшнийхэнд илүү тохирох нэлээд serious ном. 520 хуудсанд Глобалчлалыг олон талаас нь дүрсэлсэн нэлээд цогц бүтээл. Дээрх номуудтай ялгаатай ньэдийн засаг, улс төрийн асуудлуудаас гадна газар газар бусад салбарт(соёл гэх мэт) хэрхэн өөрчлөлт орж буйг мэдэх боломжтой. Жишээ нь кинотеатрт яагаад Hollywood ийн кино ноёрхоод байна, дэлхий нийтээрээ КокаКола, Мак-д дурлаад байгаа шалтгаан гм

10.The World is Flat 3.0
(Thomas Friedman)
Энэ ч бүгд мэдэж байгаа байх. 2007 онд гарсан хамгийн сүүлийн хувилбар нь.
Академик хүрээнд үнэлэгддэггүй ч, зах зээл дээр үнэлэгдсэн ном. Уншихад маш сонирхолтой, бас хялбар.Ганц л ном сонгох тохиолдолд энэ номыг барих юм бол сайн сонголт биш байж магадгүй болохоор хамгийн сүүлд орууллаа.

Дээрх номууд Bestseller ranking-д өндөр байр эзэлсэн эсвэл шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсан ерөнхийдөө бүгд уншихад сонирхолтой, онол гэхээсээ ерөнхий мэдлэгийн хүрээ тэлэх номууд болохоор Глобалчлалын талаар унших номон дээрээ эргэлзэж байгаа хүмүүст сайн сонголт болно байх. Non-specialist хүмүүст сайн сонголт болно байх гэсэн дарааллаар жагсаалаа.



+ The Worldly Philosophers: The Lives, Times and Ideas of Great Economic Thinkers, 1999
(Robert Helbroner)
"Кэйнс, Смит, Рикардо, Маркс -ийг уншаагүй бол асуудлыг шийдэх 2 дахь сайн арга" гэсэн байна.
Философийн ном шиг санагдаж магадгүй ч, классик-уудыг энгийн, ойлгомжтойгоор тайлбарласан болохоор non-specialist хэн бүхэнд recommended.

+ The Globalziation Reader, 2007
(John Boli & Frank Lechner)
Манай Textbook. Бүх салбарын судлаачдын эрдмийн ажлуудыг 3-5 хуудсанд эмхэтгэсэн цуглуулга. Бие дааж уншаад үр ашиггүй.

+Paul Krugman-ий The Age of Diminished Expectations(1997) эсвэл The Conscience of Liberal(2009) дажгүй байж магад. (Гэхдээ Глобалчлалын талаар дээрх олон номнууд байхад, Кругманы ном унших бол заавал глобалчлал гэлгүй хамгийн сайныг нь уншсан дээр байх. )

1 comment:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.