Wednesday, March 30, 2011

Hope for the best

Монголд сайхан байлаа... Харихаар яагаад ч юм нэг battery-аа цэнэглэсэн юм шиг болдог юм.
Гэхдээ дүрвэж л гарсан болохоор элдэв зугаа цэнгэл хөөсөнгүй, no clubbing, no big graduation party, no graduation trip...
Цээж дүүрэн амьсгаллaa. Хэдэн жил уулзаагүй зарим найз нөхөдтэйгээ уулзлаа.
Сүүлийн жил хагас амраагүй сайхан амралт боллоо. Магадгүй дахиад жил хагас ийм амралт олдохгүй ч юм бил үү. Гэхдээ сэлж арай сурсангүй...

Японд байдал сайжрахгүй л байна. Үе үе чичирхийллүүд үргэлжлээд, хот хоорондын галт тэрэг, хурдан галт тэргүүд үе үе сааталтай, Токиод зарим газраар тогны хязгаарлалттай, дэлгүүрүүд харанхуй, 1 хүнд зарах зүйлс (цэвэр ус, салфетка, бэлэн хоол г.м) хязгаарлалттай...Гэхдээ жинхэнэ гамшиг болсон газартай харьцуулахад энэ юу ч биш...

100 000 аар тоологдох хүн гэр оронгүй, 10 000 аар тоологдох хүн ор сураггүй...асуудалтай цөмийн станцаас улам л муу мэдээнүүд...Асуудлыг хяналтад автлаа хэдэн сар, шийдэгдэж дуустлаа хэдэн арван жил болно гэх...

Хичээл хойшилчихсон болохоор хүрэлцэхгүй байгаа тог, ус, хүнснээс нь хороож суух шалтгаан бараг л алга...All I can do is to hope for the best...

No comments: