Thursday, March 10, 2011

Safia Minney


Хичээл сонголтоо нэг их оновчтой хийгээгүй болохоор ч тэр үү, Япон хэлний нэг хичээлийг төгсөх курстээ авч таарсан юм. Ядуурал гэдэг том сэдвийн дор хэд хэдэн багуудад хуваагдаад, баг бүр нэг номоор илтгэл тавин, дараа нь ангиараа хэлэлцүүлэг явуулах замаар гадаад оюутнуудын хэлийг нь сайжруулах зорилготой хичээл л дээ. Уул нь 1эсвэл 2 тоо авсан бол илүү хэрэг болох байсан юм байна гэж бодогдож байсан ч, уншсан ном маань юмыг арай өөр өнцгөөс харахад бага ч гэсэн нөлөөлсөн байх.

"Сайн муу нь хамаагүй, өөрт олдсон нөхцөл байдлаас хамгийн сайн боломжийг ямагт эрж хайх."


Онцгой сэтгэгдэл төрүүлсэн нь: номын зохиогч Safia Minney өөрөө, түүний туулж ирсэн амьдрал, баримталдаг зарчмууд.

Аав нь Энэтхэг гаралтай Mauratian(Африк), ээж нь Swiss, өөрөө Лондонд өссөн Английн иргэн, одоо Токиод амьдардаг. 2 хүүхдээ гэртээ төрүүлсэн!
Өндөр 150-иад см, коллежд яваагүй, нөхрөө даган Токиод ирсэн. Нөхөр нь Oxford төгсөөд, Citigroup-iin Токио офист ажиллахаар ирсэн. 1990 онд. 25 настайд нь.

Биеэ даасан. 22 настайдаа Зүүн өмнөд Ази, Африкийн орнуудаар ганцаараа үүргэвчтэй аялал хийж байсан. 13 настайдаа цагийн ажил хийж эхэлсэн. Бүр бага байхад нь аав нь өөд болсон. Хүүхдүүдээ ганцаар өсгөсөн ээжийнхээ эршүүд занг дууриасан, эмэгтэй хүнийг сул дорой гэж үздэг хүнийг тэвчдэггүй.

Дайчин. Хөрөнгө чадалтай компаний удирдах ажилтан ч биш. Эрх мэдэлтэй улс төрч ч биш. Жирийн л нэг эмэгтэй. Гэхдээ бодсон зүйлээ үйл хэрэг болгодог. Жижиг ч байсан хамаагүй, чадах зүйлээ заавал хийгээд явдаг. Японд ирээд хэл суран, fair trade бизнес эхлүүлсэн. Нөхөр нь ажлаасаа гараад одоо эхнэртэйгээ цуг ажиллаж байгаа.

Fashion сонирхдог. Fashion, marketing sense сайтай. Сонирхдог зүйлээ ажил болгосон. Ажилдаа сайн. Ажилдаа маш дуртай. Дуртай зүйлээрээ дамжуулж нийгэмд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Азийн хөгжиж буй 15 орны 50-иад үйлдвэрлэгчидтэй хамтарч ажилладаг.
JiyugaOka, Omotesando, GInza -д дэлгүүртэй.

Fair trade-ийг Японд бизнес болгож хөгжүүлсэн pioneer.

http://www.peopletree.co.uk/
http://www.peopletree.co.jp/
http://www.peopletreemagazine.co.uk/category/safias-blog

No comments: