Tuesday, March 4, 2008

WTC site

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Манхаттан явахдаа Дэлхийн худалдааны төв(WTC) байрлаж байсан суурин дээр очиж үзлээ. 2 цамхаг халдлагад өртөн нурж унасан хэдий ч Нью-Йоркт очдог сая сая жуулчид тийш зорьдог хэвээр.Financial District ийн энэ хэсэгт амьдрал буцлах их хотын дүр төрх үл ажиглагдана. WTC-ийн xоосорсон орон зай хүн төрөлхтний түүхэнд нэгэн хар толбо үлдээсэн тэр өдрийг санагдуулж, ойр орчмын өндөр барилгууд дуугүй дүнсийн сүндэрлэx бөгөөд газар дээр нь очсон хүн бүрt уйтгар харуусал төрнө.






Хуучин WTC-ээс үлдсэн ганц зүйл. WTC-ийн дэргэд байсан уг баримлыг нуранги дотроос гарган , засч янзлаад Манхаттан арлын урд хэсэгт байрлуулжээ.








WTC 2 цамхагийн оронд Freedom Tоwer баригдах ба одоо суурийн барилгын ажил явагдаж байгаа юм байна. АНУ-ын тусгаар тогтнолын оноор билгэдсэн 1776 фут өндөртэй уг цамхаг 2011 онд бэлэн болох үедээ Америк дахь хамгийн өндөр барилга болох юм.

3 comments:

Мөөнөө said...

Өө лайтай лайтай. Хэр удаан аяласан юм бэ? Тоглолт энэ тэр үзэх зав байв уу? Хэхэ

Finix said...

blogoor idewhtei ordogt thanx!
niit neg sar l bolno, celtics game uzeh sanaatai l bna, ene jil jaahan hetsuu bj magadgui ghde

Мөөнөө said...

Аан одоо тэгээд америкт байгаа юм байна шдээ. Би аялаад ирчихсэн юм ойлгож байлаа. ккк.

Boston-н тоглолт үзсэн гэдэг чинь гоё байна шүү. За тэгээд амралтаа сайхан өнгөрүүлээрэй.