Sunday, March 9, 2008

Love

Ээждээ хайртай гэж хэлдэг үү та?
Хайргүй хүн ч гэж юу байхав, харин хайртай гэж хэлдэг үү? Love буюу хайр гэдэг үгний утга, хэрэглээ аливаа улс үндэстний хэл, соёлын онцлогоос хамаараад харилцан адилгүй байдаг юм байна. Энэ талаар нэг их бодож байгаагүй ч ,энд тэндэхийн хэдэн нөхдүүдтэй чалчиж байтал гэнэт анзаарав.
Англиар ярьдаг орнууд I love you mom! гээд хэлчихдгийг бид Америк кинон дээрээс мэднэ. Орос ах нар ч бас хайрт ээждээ хайртай гэдгээ хэлчихдэг. Харин Вьетнамчуудын хувьд Love гэдэг үг хосуудын хооронд л хэрэглэгддэг юм байна. Япончууд ээждээ хайртай гэж хэлдэггүй,бүрэг болохоор тэгдэг байх гээд нэг америк гайхаж ярьж байсан. Тэгтэл хэл ам нь гүйцэгддэггүй нээлттэй латин америк оюутнууд ч хайртай гэж ээждээ хэлдэггүй гэх юм. Үндэстэн бүрийн хэл соёлын ялгаа л юм даа. Илэрхийлэх арга хэлбэр адилгүй байлаа ч аль орны хэн ч нэг л ижил "хайр" гэдэг тэр зүйлийг мэдэрдэг байх нь гарцаагүй.

4 comments:

Anonymous said...

Би лав ээжтэй хайртай гэж тоотойхон хэлж байсан болов уу. Сайн санахгүй л байна шүү. Ичдэг юм уу, угаасаа тэгж хэлж сураагүй юм уу эсвэл хайртай гэдгээр өөр зүйлээр илэрхийлээд байдаг юм уу даа.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Мөөнөө said...

Хэлж байснаа санахгүй ч, хааяа хааяадаа захиа(message)-гаар бичих юм даа. ккк

Finix said...

mongol soyold ch bas "I love u mom" gedeg ilerhiilel baihgui bx, sayhnaas americ kino duurian tugeemel bolj baigaa bx