Friday, March 21, 2008

Ойрд нүүж суугаад жаахан завгүй байсан тул блогоороо бараг орсонгүй. Бусад хүмүүс ч нүүж суусан юм байлгүй , блогоор маань цөөхөн орсон бололтой. Хаврын амралт дуусч, гэр сургуулийн хооронд голдуу үргэлжлэх нэгэн хэвийн амьдрал ч эхэллээ дээ.

Нэг мэдсэн Японд ирсээр яг 2 жил болчихжээ. Цаг хугацаа ч хурдан юм аа. 10 жил, их сургуулийн найзууд сургуулиа төгсөөд ажил төрөлтэй, зарим амжуулдаг гарууд нь эхнэр хүүхэдтэй ч болж байгаа сурагтай. Анх ирээд өдөрт хэдэн сая хүн дамжин өнгөрөх метроны буудлууд дээр үнэхээр толгой эргэн, гял цал байшин барилга,бужигнасан олон хүн үзээд их л сонин санагддаг байж билээ.
Одоо ч нэгэнт дасч, зарим үед жаахан залхах тийшээ хандаад, хааяа би man of big city биш юмаа гэж бодогдох үе ч гардаг юм. Нэг голын эрэг дээр ч юмуу , хээр талд тэнгэр хараад , шувуудын жиргээ сонсоод хэвтэж байх л... кайфтай. Жаахан залхуу хүний л зан байх даа....

5 comments:

Anonymous said...

2006 оны 4 сарын 3-н гэж, ойрхон юм шиг санагдах мөртлөө бүхэл бүтэн 2 жил өнгөрчдээ

Anonymous said...

2 jil bolohod 3, 4 hon honog dutuu bna tiimu? Blog n ih goy yumaa...

Finix said...

mash ih zuiliig bagtaasan 2 jil bailaa gej. urt hernee hurdan ongorchdee

Мөөнөө said...

Нээрэн 2 жил хурдан өнгөрчихлөө шүү.
Оройтсон ч гэсэн 2 жилийн ойн баярын мэнд. ккк.

Anonymous said...

sain u,ih zuil suraad...hicheel nom sain bzde genet zalhuu n hureed bas ih heneggui bololtoi,gehdee ooriinhoo zamiig zow zurdag zorilgotoi yumaa :)amjilt